Гликлазид

30мг, 80мг шахмал хэлбэртэй, сульфонилмочевины уламжлалт  бэлдмэл бөгөөд инсулины шүүрлийг ихэсгэх, цусан дахь сахарын хэмжээг  бууруулах үйлчлэлтэй тул II хэвшинжийн чихрийн шижин өвчний эмчилгээнд  хэрэглэдэг.

Харшил, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, суулгах зэрэг гаж нөлөө  өгч болзошгүй. Жирэмсэн, хөхүүл үе, элэг бөөрний дутмагшил, чихрийн шижин  кетоацидоз, оврогоор хүндэрсэн тохиолдолд хэрэглэхийг хориглоно. Улсын бүртгэлд Диамикрон, Глидабет зэрэг нэрээр оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply