Дексаметазон

0.25, 0.5, 1, 2, 4 мг шахмал, мөн аэрозоль, хөвмөл, нүдний дусал,  тосон түрхэц, туншил хэлбэртэй байдаг. Үрэвслийн болон харшлын эсрэг  үйлчлэлтэй. Хэт өндөр тунгаар юмуу хэт удаан хугацаагаар хяналтгүй хэрэглэвэл  таргалах, хаа хамаагүй үс ургах, яс сиймийх, ходоод гэдэс шархлах, цусны  бүлэгнэлт ихсэх, цусны сахар нэмэгдэх, эмэгтэй хүний биений юмны мөчлөг  алдагдах зэрэг гаж нөлөө илэрч болно.

Иценко-Кушингийн өвчин, чихрийн шижин,  цусны даралт ихсэлтийн хүнд хэлбэр, ходоод гэдэсний шархлаа, идэвхтэй хэлбэрийн сүрьеэ, тэмбүү, жирэмсэн үед хэрэглэхийг хориглоно. Үндэсний  зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ба эмийн бүртгэлд Дексаметазон,  Дексабене, Декстробрин, Форте кортен, Максидекс, Амбене зэрэг нэрээр бүртгэгдсэн байна.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.