Инозин

200мг бүрхүүлтэй шахмал, 2%-10мл туншил хэлбэртэй, биеийн дотоод  бодисын солилцоонд оролцож, зарим ферментийн идэвхийг ихэсгэж,  нуклеотидуудын нийлэгжилтийг идэвхжүүлэх, миокардын бодисын солилцоо, цусан хангамжийг сайжруулах зэрэг үйлчлэлтэй бөгөөд түүнийг зүрхний  шигдээсээр өвдсөний дараахь үед, миокардиодистрофи, аритми, гепатит, элэгний  цирроз, порфириний өвчний эмчилгээнд хэрэглэдэг.

Арьс улайж, загатнах, тулай  өвчин хөдлөх зэрэг гаж нөлөө гарч болзошгүй. Хориглох заалт тогтоогдоогүй.  Улсын эмийн бүртгэлд Рибоксин нэрээр бүртгэгдсэн ба урьд өмнө Инозие-F,  Инозин нэрээр хэрэглэгдэж ирсэн.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Leave a Reply