Инсулин

40 нэгж|мл, 100 нэгж|мл, 500 нэгж|мл туншил буюу флаконтой байдаг ба хурдан үйлчлэлтэй (Insulin simples, Prompt insulin zink-semilente), хурдавтар  үйлчлэлтэй (Insulin zink-lente, Isophane insulin), удаан үйлчлэлтэй (Extended insulin  zink-ultralente, Protamine zink insulin) гэж ангилагддаг.

Инсулин нь нүүрс-усны  солилцоог зохицуулахад идэвхтэй нөлөөлдөг бөгөөд юуны түрүүн цусан дахь  чихэр эд, эс рүү нэвтрэх явдлыг хөнгөвчилж, гликоген болж хувирах явцыг  идэвхжүүлэх үйлчлэлтэй. Чихрийн шижин өвчнийг (I хэв шинж буюу инсулинээс  хамааралтай) эмчлэхэд хэрэглэхээс гадна шизофрени өвчний зарим хэлбэрийн үед гипогликеми үүсгэх, биеийн ерөнхий тураал, жирэмсний хордлого, архаг гепатит,  элэгний хатуурал, тиреотоксикоз, зүрхний шигдээс, зүрхний хэмнэл алдагдлын үед  бага тунгаар хэрэглэдэг байна. Гипогликемийн байдал, гипогликемийн шок,  ерөнхий ба хэсгийн харшилт урвал зэрэг гаж нөлөө илэрч болохоос гадна инсулин  тарьсан газрын арьс, түүний доорхи зөөлөн эд өөрчлөгдөх (липодистрофи) талтай байдаг. Инсулиныг гипогликеми бүхий өвчин эмгэг, ходоод гэдэсний шархлаа,  ээнэгшлээ алдсан зүрхний гажиг, аливаа харшилт байдлын үед хэрэглэж болохгүй.  Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад Инсулин нэрээр, эмийн  бүртгэлд Инсулин ленте, Актрапид, Инсуман, Микстард, Монотард, Ново- Норм, Протафан зэрэг нэрээр тус тус оржээ.

Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

1 thought on “Инсулин”

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.