Ухаан самууран будилсан буюу сандарсан хүн

Будилсан буюу сандарсан хүн нь орчин тойрондоо юу болж байгааг ойлгодоггүй. Тэдний  яриа ямарч утгагүй байх бөгөөд таны яриаг ч мөн үл ойлгоно. Будилсан байдлыг мөн делири гэнэ.

Шинж тэмдэг

  • орчин тойрноо үл ойлгох;
  • саяхан болсон зүйлийг санахгүй;
  • цаг хугацаа болон хаана байгаагаа мэдэхгүй;.
  • шөнө муу унтах, өдөр нойрмоглох;
  • хүмүүстэй нийцтэй бус, эсвэл айдастай;
  • хий юм үзэх, сэжиглэмтгий байдал;
  • тайван бус , түрэмгий болж болно.

Будилсан байдал нь хүний сэтгэн бодох үйл ажиллагаа муудах юмуу хамаагүй зүйлийн тухай ярьдаг байдлуудаас ялгаатай. Эдгээр байдалд орсон хүмүүс орчин тойрондоо болж бүй үзэгдлийг ойлгодог. Сэтгэн бодох үйл ажиллагаа муудсан жишээг хожим ярилцах болно .

Гэвч заримдаа үүнийг ялган оношлоход төвөгтэй байдаг. Иймд асуумж ашиглан сайтар ажиглалт хийх нь будилсан байдлыг таньж мэдэхэд тусална.

Шалтгаан

Будилах буюу сандрах нь түгээмэл тохиолддог эмгэг бөгөөд энэ нь ялангуяа яаралтай тусламжийн болон мэс заслын тасгуудад тохиолдоно. Хамгийн түгээмэл шалтгаан нь:

  • эмийн гаж нөлөө, энэ нь ялангуяа ахимаг настай хүнд;
  • архи -ны хамааралтай хүнд шартах, шарталтын үед;
  • тархины эмгэг: тархинд цус харвах, тархины гэмтэл, халдвар, эпилепси;
  • зарим өвчнүүд: өндөр халуурах, хурц халдвар, шингэн алдах, ДОХ, амьсгал боогдох, элэг болон бөөрний өвчнүүд;
  • согтсон юмуу мансуурсан үед;
  • гэнэтийн сэтгэл цочирдол зэрэг хэт их сэтгэл түгших буюу стресс -ийн дараа

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.