Бусдыг сэрдэмтгий, гаж итгэлтэй эсвэл хий юм сонсдог х

Хүмүүс заримдаа бусад хүмүүс түүний тухай ярих болон түүнд ямар нэг муу зүйл хийхийг  оролдож байна гэж боддог. Энэ бодол нь заримдаа хүн ямар нэгэн сэтгэлийн дарамтанд  орсон үед богино хугацаанд илэрдэг.

Хүмүүс заримдаа бусад хүмүүс түүний тухай ярих болон түүнд ямар нэг муу зүйл хийхийг  оролдож байна гэж боддог. Энэ бодол нь заримдаа хүн ямар нэгэн сэтгэлийн дарамтанд  орсон үед богино хугацаанд илэрдэг. Нөгөө талаас тухайн бодол нь удаан хугацаанд  үргэлжилж, үүндээ итгэл үнэмшилтэй болдог. Та тэр хүнд ямарч зүйлд санаа зовох хэрэггүй  гэсэн боловч тухайн итгэл үнэмшил хэвээр үлдэнэ. Ийм бодол санааг хуурамч итгэл гэнэ.  Муу юм хийж болзошгүй гэж бодсон хүнээсээ өөрийгээ хамгаалах оролдлогыг байнга хийнэ.  Зарим үед итгэл бодол нь танд болон түүний садан төрөлд үл ойлгогдоно. Жишээлбэл харь гаригийнхантай холбоо барьсан, радио, телевизийн сувгаар түүний тухай ярьсан эсвэл тэр содон хүч чадалтай г.м.

Хүний дуу хоолой сонсох” гэж юу вэ

“Хүний дуу хоолой сонсох” гэдэг нь өвчтөний дэргэд хэн ч байхгүй байхад ямар нэгэн хүний  яриа сонсохыг хэлнэ. Үүнийг хий юм сонсох гэдэг. Ихэнхдээ энэ яриа тааламжгүй бөгөөд  муу зүйлийн талаар байдаг. Заримдаа дуу авиа нь шууд өвчтэнтэй харьцаж түүнийг өөртөө  болон бусдад муузүйл хийхийг тушаадаг.

Зарим хүмүүст яагаад ийм зүйл тохиолддог вэ?

Ийм тохиолдол тийм ч түгээмэл байдаггүй. Энэ нь дараах сэтгэцийн өвчтэй холбоотой:

  • Шизофрени. Өвчний хугацаа урт, голдуу 6 сараас дээш байдаг.
  • Хоёр туйлт сэтгэл цочирдох эмгэг. Шинж тэмдэг гэнэт эхлэх бөгөөд, өмнө нь мөн тухайн шинж тэмдгүүд илэрч байсан.
  • Мансууруулах бодис, эмийн солиорол. Сэдээлтийн бэлдмэлүүд, кокаин зэрэг эмийн бэлдмэлийн хордлогын үед тохиолдоно.
  • Сандрах болон түр хугацааны солиорол. Ийм байдалд орсон үед мөн хий юм сонсож сэжиг бүхий болно

Хэвийн хүмүүст ийм үзэгдэл тохиолдолж болох уу?

Болно. Зарим нийгэм хамт олонд дээд хүчтэй харьцах чадвартай гэж өөрийгөө хэлдэг хүн  байдаг. Тэр хүн нь хий дуу авиа сонсох чадвартай бөгөөд ихэнхдээ Бурханы дууг сонсдог  байна. Тэр итгэл нь заримдаа хэвийн бус байдаг, жишээлбэл тэнгэр бурхан хэн нэгэнд  хилэгнэж байна г.м. Энэ итгэл нь тухайн нийгэм хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.  Ийм хүмүүсийн жишээ нь уламжлалт эмч, домч нар, христийн сүмийн зарим суут  гэгээнтнүүд байж болно. Гэвч тухайн хүмүүс эмнэлгийн байгууллагад ханддаггүй, тэд  энэхүү туршлагаа өөрийн эрүүл мэнддээ ашигтайгаар хэрэглэхийн зэрэгцээ бусад хүмүүст  тусалж байдаг. Энэ үзэгдлийг өвчинтэй андуурахгүй байх нь чухал. Тухайн хүн болон  үүний  хүрээлж буй хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж буй үед үүнийг өвчин гэж тодорхойлно.

{mos_fb_discuss:30}

1 Comment

  1. Баярмаа

    Minii xuu 30 nactai 2 tyilt cetgetsiin tsochirdol gedeg obchtei ym shig bna emchilgee baigaa yu xariy

Leave a Reply