Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит

Ерөнхий

Гуурсан хоолой буюу бронх нь сорогдож байгаа агаарыг уушиг руу дамжуулах үүрэгтэй янз бүрийн диаметр бүхий хоолойнуудын сүлжээ бөгөөд үүнийг өөрөөр гуурсан хоолойн мөчирлөл ч гэж нэрлэдэг. Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит гэдэг нь гуурсан хоолойн салст бүрхүүлийн үрэвсэл юм.

Шалтгаан

Гуурсан хоолойн үрэвсэл нь биеэ даасан өвчин маягаар үүсэхийг анхдагч үрэвсэл гэнэ. Гэвч амьсгалын замын цочмог халдвар, ханиад -ны хүндрэлээс үүдсэн буюу гуурсан хоолойн хоёрдагч үрэвсэл хамгийн их тохиолддог. Энэ төрлийн үрэвсэл нь бактерийн халдвартай хавсарч болзошгүйгээрээ бүр ноцтой юм.

Тамхины утаа, тоос нь гуурсан хоолойн үрэвсэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Ингээд ч зогсохгүй “идэвхгүй тамхи таталт” нь л өвчний дараа суларсан бие махбодод гуурсан хоолойн үрэвсэл үүсэхэд хангалттай. Үүнийг ялангуяа тамхи татдаг эцэг, эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. Үүний зэрэгцээ хүүхдэд гуурсан хоолойн үрэвсэл үүсэх эрсдлийг гуурсан хоолойн багтраа буюу астм, уушгины үрэвсэл нь ихэсгэдэг. Бие махбодын дархлаа суларсан байдаг хавар, намрын улиралд гуурсан хоолойн үрэвсэл үүсэх эрсдэл нэмэгддэг.

Явц

Ханиалгах, шар саарал, эсвэл ногоон цэр гарах нь гуурсан хоолойн үрэвслийн үндсэн шинж тэмдэг юм. Зарим тохиолдолд цустай цэр гарна. Үүнээс гадна хоолой боох, хөндүүрлэх, өвдөх, амьсгалахад хүндрэлтэй, хоолой хяхтнах, бага зэрэг халуурах шинж илэрнэ.

Өвчнийхөө явцаас хамаараад гуурсан хоолойн үрэвсэл нь хурц, архаг, бөглөрөлттэй буюу обструктив гэж хуваагддаг.

Гуурсан хоолойн хурц үрэвслийн өмнө халуурах, толгой өвдөх, бие сулрах, хамрын ханиад хүрэх, хоолой сэрвэгнэх, хорсох, хоолой сөөх, цээжээр өвдөх, хуурай өвдөлттэй ханиах, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл үүсэх шинж илэрнэ. Гуурсан хоолойн хурц үрэвслийн үед эхлээд ханиалгалт хуурай байснаа дараа нь зөөлөн нойтон болно. Хүүхдүүдийн цэр нь ховхордогүйгээрээ насанд хүрэгчдээс ялгаатай.

Гуурсан хоолойн архаг үрэвсэл нь ихэвчлэн гуурсан хоолойн хурц үрэвслийн дараа үүсдэг. Эмчилгээг цаг хугацаанд нь дуустал хийгээгүй, эсвэл эмчийн зааснаар хийгээгүйгээс болдог. Бага насны хүүхэд, өндөр настнуудын хувьд хурц үрэвсэл нь архаг хэлбэрт шилжих эрсдэл ихтэй байдаг. Гуурсан хоолойн архаг үрэвслийн эхний шатанд гол төлөв унтаж байгаад боссоны дараа бага зэрэг цэртэй ханиалгах шинж илэрнэ. Улмаар жилдээ гурваас доошгүй удаа хурцадахаас гадна жил тойрон ханиалгуулдаг. Гуурсан хоолойн архаг үрэвсэл нь гуурсан хоолойн ханыг нарийсган хөндийн хэмжээг тэлснээр уушигны тэлэгдэлт, гуурсан хоолойн багтраа өвчнийг үүсгэх аюултай юм.

Обструктив (латинаар “хаалт”, “тотгор”) буюу бөглөрөлттэй үрэвслийн үед гуурсан хоолойн хөндий нь нарийсдаг болохоор амьсгалахад бэрхшээлтэй болж, бөглөрч байгаа мэт мэдрэмж төрнө. Гуурсан хоолойн бөглөрөлттэй үрэвслийг амьсгаагаа удаанаар исгэрсэн чимээтэйгээр гаргаж байгаагаар таньж болно.

Энэ бүхэнтэй зэрэгцэн ханиалгалтын эрчим, биеийн байдал, халуун нэлээд хэлбэлзэж болно. Гуурсан хоолойн үрэвслийн сараас дээш хугацаагаар үргэлжилж байгаа тохиолдлолд ужиг хэлбэрийнх гэж болно. Гуурсан хоолойн үрэвслийг дагалдан хамрын хөндийн үрэвсэл, чихний үрэвсэл үүсэх нь хамгийн түгээмэл. Харин хамгийн олон тохиолдог хүндрэл нь уушигны хатгаа юм.

Хэрэв гуурсан хоолойн үрэвслийг цаг тухайд нь эмчлэхгүй бол уушгины архаг бөглөрөлттэй өвчнүүдэд шилжих аюултай. Эдгээр нь уушгийг гэмтээдэг харилцан холбоотой бүлэг өвчнүүд юм. Эдгээрийн 90 % гуурсан хоолойн архаг бөглөрөлттэй үрэвсэл, 9% гуурсан хоолойн хүнд багтраа, 1%уушгины анхдагч тэлэгдэлт эзэлдэг. Хамгийн аюултай нь уушигны архаг бөглөрөлттэй өвчнүүдийн үед уушгинд гарсан өөрчлөлтийг эргэн сэргээх боломжгүй юм.

Оношлогоо

Гуурсан хоолойн үрэвслийн оношлогоонд ямар нэгэн хүндрэл байдаггүй. Уушгины эмч зовиурыг асуугаад, уушгийг чагнаад оношыг тавина. Туслах шинжилгээнд гадаад амьсгалын үйл ажиллагааг шинжлэх, гуурсан хоолойг дурандах, цэрний шинжилгээ хийж өвчний үүсгэгчийг тодорхойлно. Ханиалгалт өгдөг сүрьеэ, уушгины өмөн зэрэг бусад өвчин байгаа эсэхийг тогтоохын тулд рентген зураг авч, уушгины флюрографи хийнэ.

Эмчилгээ

Гуурсан хоолойн үрэвслийн эмчилгээнд эмч утлага, цээжний массаж, эмчилгээний биеийн тамир, нөхөн сэргээх эмчилгээ, цэр шингэлэх болох ховхлох, дархлал засагч эмчилгээг хийнэ. Ховор тохиолдолд ханиалгалт намдаах бэлдмэл хэрэглэдэг. Антибиотикийг гуурсан хоолойн үрэвслийн үед тэр бүр хэрэглэдэггүй бөгөөд хэрэглэх эсэхийг эмч шийднэ. Гуурсан хоолойн үрэвслийн эмчилгээнд дараах зааврыг заавал дагах хэрэгтэй, үүнд:

• Цэрийг шингэрүүлэх зорилгоор их хэмжээний шингэн хэрэглэн.

• Халуурах үед хэвтрийн дэглэм баримтлан, сайн амрах.

• Байрныхаа агаарыг байнга зохицуулгатайгаар салхилуулах, чийгшүүлэх.

12 Comments

  1. Dira

    Laringitiin tuhai medeelel heregtei bna. Tuslaach.

  2. AAA

    ene ubchnuur 7-n sartaigaasaa ubchluud odoo 5-n nastai hadiad hureed l hudluud baih yum. emnelegeer sain ybbal buren edgerdeg yum uu. hereb sain emchildeg emneleg baibal zaaj uguurei. ulamjlalt emnelegeer ybbal yah bol. hariu

  3. aska

    Burhan anduud gd emnelgiin emch N enkhbayar l minii medeh ahmgiin sain uushignii emch dee.huuchin Yonsey d ajillaj baisiin baina lee. ohinoo haniad hurgeed heseg duureg gej yavsaar hundruuleed enkhbayar emch deer ochson 5 honog uuh em bichij ogood terendee sain daragddag yum. yamar ch medleg baihgui hesgiin emch nar huuhdiin uushig ch chagnaj chadahgui baij neg l ih unetei tv geer reklamddag syrop ene ter bichij ogdog .yadarsan humuus terniig ni avch chadah bolomjbaigaa ch uu guu chuu.

  4. uguu_d

    manai hvv haniagaad b.dag umaa havar namar haana vzvvleh ve chingelyei harya

  5. sindrella

    сайн байцгаануу? би одоо 28 настай бараг байнга ханиад хүрч тэр нь хүндэрдэг. Байнга л хамар битүү явдаг.Янз бүрийн эм тан эмчийн зөвөлгөөгөр уугаад л байдаг зүгээр болдоггүй. Бараг 15 орчим настайгаас эхлээд л хамар байнга битүүрдэг болсон.энэ юуных вэ? Зөвөлгөө өгөөч.Нус цэр байнга гардаг.

  6. Баадий

    Би бас яг адил дээрх Sindrella шиг зовлонтой 29 настай эрэгтэй. Хамар байнга битүү нэг удаа бодоод байсан миний хамар ер нь байнга битүү явдагыг олж нээсэн гэхүү дээ хэзээнээс эхэлсэнийг санахгүй байна их удаж байгаа байх. Одоо бүүр амьсгалахад тээртэй ядаргаатай болсон шиг санагдаад байгаан. Нус бол байнга цэр нь харин гайгүй

  7. Eva

    сайн байцгаана уу? . Сүүлийн хэдэн өдөр минии далаар хатгаж өвдөөд амьсгаа хэвийн бус болоод байна.Энэ хатгаагын шинж үү. Хэрэв хатгаа бол гэрийн нөхцөлд ямар яаралтай арга хэмжээ авах вэ? туслаач ард түмэн минь.би гадна сурдаг оюутан юмаа.

  8. anuka

    hamar bainga bituu bga bol gamrit bj magadgui zaaval uzuuleh heregtei de chikh khmar hooloin emnelegt

  9. alungoo

    харшилийн гаралтай бронхитыг яаж эмчилэх вэ. олон эмнэлэгт үзүүлсэн харшилын: хүүхдийн эмнэлэгт ч үзүүллээ. 

  10. bi

    HI arhag bronhit emchilegddeg ymuu bi sportoor hicheeleldeg zarim ued guij bhad tseejeer ih uwddug bi ene baidaltai ih udaj bna HELP ME………….

  11. Emch

    Alungood:  Heden nastai hun be? Harshlin garaltai bronhit-iig emchleh hed heden arga bdag ym, emchilgeenii talaar doorh utsaar zovolgoo avaarai. 99776471
    Haniad tomuu, bronhit, harshil ni emchlegddeg zoviuruud tul ta setgel sanaagaa oodrog bailgaarai

  12. үүрээ

    манай охин 2 настай сар гарангийн өмнө ханиад хүрээд бронхит нь хөдлөөд эх нялхаст үзүүлж эм ууж байсан боловч хатгаа болсон тэгээд эмчийн заавраар эмчилсэн ч одоо болтол цээж нь хяхтнаад шажигнаад байх юм 1 настайдаа бронхит болж байсан. одоо яавал дээр вэ?

Leave a Reply