Уушиг хийгээр тэлэгдэх өвчин буюу эмфизем

Ерөнхий
Уушиг, хийгээр тэлэгдэх өвчин буюу эмфизем гэдэг нь уушгины эдийн хөдөлгөөнт чадвар буурч, агаараар дүүрэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл амьсгаа гаргасны дараа уушгинд зохих хэмжээнээсээ хавьгүй их агаар үлддэг.

Ихэвчлэн уушиг ингэж бүхэлдээ гэмтдэг бөгөөд үүнийг тархмал тэлэгдэлт гэнэ. Заримдаа уушигны хийгээр дүүрч тэлэгдсэн хэсгүүд нь уушигны хэвийн эдтэй зэрэгцсэн байдаг. Ийм хэсгийг булл гэх ба тэлэгдэлтийг буллезон  буюу цэлцрүүт тэлэгдэлт гэж нэрлэдэг.

Шалтгаан

Өвчний үндсэн шалтгаан нь гуурсан хоолойн архаг үрэвсэл юм. Харин цэлцрүүтэн тэлэгдэхийн гол шалтгаан нь удамшлын хүчин зүйл болон уушгины сүрьеэ зэрэг бусад өвчин байдаг. Эдгээрээс гадна тамхи татах, бохирдсон агаар зэрэг нь энэ өвчнийг үүсэхэд ихээхэн нөлөөлдөг.

Явц

Удаан хугацаанд явагдсан үрэвсэлт өвчний улмаас уушигны эд нь амьсгалыг даган эрчимтэй тэлж, агших чадвараа алдаж, улмаар сунаж тэлэгдэснээр, түүнд агуулагдах агаарын хэмжээ ихсэнэ. Ийм илүүдэл агаар нь амьсгалд оролцохгүй ба тэлэгдсэн уушигны эд бүрэн ажиллаж чаддаггүй.

Уушиг хийгээр тэлэгдэх өвчний үед амьсгаадах, ханиалгах, хүчил төрөгчийн дутагдлаас болж арьс хөхрөх зэрэг шинж илэрнэ. Амьсгаадалт нь анхандаа биеийн ачаалал авах, өвлийн улиралд илэрдэг байснаа хүндэрч, өчүүхэн төдий ачаалал авахад илэрдэг болсноо тайван үед ч амьсгааддаг болно.

Хэрэв өвчний шалтгаан удамшлынх бол амьсгаадалт залуу насанд илэрнэ. Уушиг хийгээр тэлэгдэх өвчнийг эмчлэхгүй бол өвчин даамжирч, амьсгал, зүрх судасны системийн үйл ажиллагааны алдагдалд хүргэнэ. Цэлцэгнүүрт тэлэгдэлт нь шинж тэмдэггүй явагддаг ч цэврүү нь задарч цээжний хөндийд хий хуралдах гэсэн аминд хүрэх аюултай байдлаар хурцадах аюултай. Энэ үед яаралтай мэс засал хийдэг.

Оношлогоо
Уушги хийгээр тэлэгдэх өвчнйиг оношлохдоо үзлэгээс гадна дараах шинжилгээг хийдэг, үүнд:

• Уушгины рентген шинжилгээ хийж, уушгины эдийн дүүргэлт ба агааржилт ихэссэн эсэхийг тодорхойлно.
• Уушгины компьютерийн томографи хийж, цэлцлрүүний байрлалыг тодорхойлно.<
• Гадаад амьсгалын үйл ажиллагааг шинжлэн уушгины үйл ажиллагааны алдагдлын зэргийг тогтооно.

Эмчилгээ

Уушги хийгээр тэлэгдэх өвчний үндсэн эмчилгээ нь хүчилтөрөгч эмчилгээ ба амьсгалын гимнастик юм. Энэ аргуудыг амьсгал ба зүрх судасны системийн өвчний үйл ажиллагааны алдагдлын хөгжлийг зогсооход ашигладаг. Цэлцрүүт тэлэгдэлтийн үед мэс засал  хийж цэлцрүүг авна.Ийм хагалгааг цээжний хөндийг нээх сонгодог арга, эсвэл цээжний хөндийд оруулсан тусгай дурангийн тусламжтайгаар хийдэг. Дурангаар авах нь хагалгааны дараа сэргэх хугацаа бага, цээжний хэсэгт том сорви үүсгэдэггүй давуу талтай. Цаг хугацаанд нь хийгдсэн хагалгаа нь цэлцрүүг хагарснаас болж үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлж чаддаг. Хэрэв уушиг хийгээр тэлэгдэх өвчний шалтгаан нь гуурсан хоолойн архаг үрэвсэл буюу бронхит бол үрэвслийг хурцдахаас сэргийлсэн эмчилгээ хийнэ.

5 Comments

  1. ayush

    yag heregtei ym oruulsan bna thanks

  2. энхлээ

    Их хэрэгтэй юм оруулсан байна. Харин энэ хагалгааг нь аль эмнэлэгт хийлгэдэг вэ,хэдэн төгрөг болдог бэ

  3. БАТБААТАР

    ЕРӨНХИЙДӨӨ МЭДЭЭЛЭЛИЙГ ОРУУЛСАН БОЛОВЧ АРАЙ Л ДУТМАГ САНАГДЛАА ӨВЧНИЙ ТАРХАЛТ ЭНЭ ӨВЧНИЙ ТАЛААРХ СҮҮЛИЙН ҮЕИЙН СУДАЛГАА ЗЭРГИЙГ ОРУУЛВАЛ ИЛҮҮ ӨГӨӨЖТЭЙ БОЛОВ УУ.

  4. any

    Энэ бол COPD юм.Амар бишдээ

  5. oogii

    aan u\iim uchurtai yumuu bi iim olood l amisgaadaj bogloroh geed bdii bn eniig tegeed yaj emchilehuu dan gants amisgaliin dasgal hiigeed zugeer bolohgui bhaa helj tuslaach

Leave a Reply