Ханиалгалт, ханиах

Ерөнхий

Ханиалгах нь амьсгалын замыг чөлөөлөхөд чиглэсэн рефлекс юм. Өөрөөр хэлбэл ханиалгалт нь амьсгалын замаас тоос, гадны жижиг биет, гуурсан хоолойн өөрийнх нь шүүрэл зэргийг гаргахад чиглэсэн хамгаалах урвал юм.

Шалтгаан

Ханиалгах шалтгаан олон. Юуны өмнө үнэр, ургамлын тоосонцорт өгөх харшлын урвал юм. Харшлын ханиалгалт нь гуурсан хоолойн багтраа үүсгэж болох тул харшил төрөгчийг тодорхойлж, зайлсхийж байх хэрэгтэй.

Амьсгалын замын цочмог халдварын үед үрэвсэл хаана үүссэнээс шалтгаалан хэд хэдэн янз байдаг бөгөөд ханиалгах нь өөр байна. Үүнд:

• Үрэвсэл гүйлсэн булчирхайд үүссэн бол тонизилит буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл бий болно.

• Хамрын хөндийд үрэвсэл үүссэн бол ринит буюу хамрын хөндийн үрэвсэл үүсч, нус гоожно.

• Залгиур дээр үрэвсэл үүсвэл фарингит буюу залгиурын үрэвсэл үүснэ. Энэ үед хоолой сэрвэгнэх, хорсох шинж илэрнэ.

• Төвөнх дээр үрэвсэл үүссэн бол ларингит буюу төвөнхийн үрэвсэл үүснэ. Энэ үед хоолой сөөх, хүчтэй “хуцуулах” маягтай ханиалгах шинж илэрнэ.

•Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвслийг трахеит гэнэ. Энэ үед ханиахад үед цээжээр өвдөх шинж илэрнэ.

• Гуурсан хоолойн үрэвслийг бронхит гэнэ. Энэ үед эхлээд хуурай ханиалгах, сүүлдээ нойтон болох, цээж янз бүрээр хэрчигнэн дуугарах шинж илэрнэ.

• Үрэвсэл уушгинд болж байгаа бол хатгаа үүснэ.

Бага насны хүүхдийн амьсгалын замд тоглоом, янз бүрийн эд зүйлийн жижиг хэсэг орсноо болж ханиалглах нь цөөнгүй. Иймд хүүхдийн амьсгалын замд гадны биет орсон байж магадгүй гэх өчүүхэн төдий сэжиг төрсөн тохиолдолд нэн даруй эмнэлэгт үзүүлэх шаардлагатай.

Амьсгаагаа удаан, гүн авч бөгшүүлж ханиалгах нь хөхүүл ханиад -ын үндсэн шинж юм. Урьдчилан сэргийлэх тарилга хийлгээгүй тохиолдолдолд хүүхдийн энэ өвчнөөр өвдөх магадлал нэмэгддэг. Архаг ханиалгалт нь муковисцидоз гэдэг удамшлын өвчний шинж байж болно. Зарим төрлийн эмчилгээний үр дүнд ч ханиалгалт үүсч болно. Жишээлэхэд, даралт ихсэх, зүрх судасны өвчний өвчний эмчилгээний үед. Эдгээр өвчний эсрэг хэрэглэдэг эмийн гаж нөлөөгөөр ханиалгалт үүсдэг.

Ханиалгалт нь уушгины өмөн, сүрьеэ, бактерийн гаралтай уушгины үрэвсэл зэрэг өвчний шинж тэмдэг болдог. Иймээс ханиалгалт намдалгүйгээр удаж байгаа бол эмчид заавал үзүүлэх хэрэгтэй.

Оношлогоо

Ханиалгахтай зэрэгцэн халуурах, хөлрөх, турах, өнгөгүй, цустай цэр гарах, амьсгаадах, хэвтэж чадахгүй болох, хавагнах, эсвэл биеийн жин эрс нэмэгдэж, цээжээр өвдөх, амархан ядрах, хооллох дургүй болох, байнга дотор муухайрах шинж илэрвэл байвал цаг алдалгүй нэн даруй эмчид үзүүлэх шаардлагатай. Хэрвээ ханиалгалт нэг их хүчтэй биш хэрнээ 3 ба түүнээс удаан хугацаагаар арилахгүй байвал эмчид зайлшгүй хандаж шалтгааныг нь олох хэрэгтэй.

Эмчилгээ

Ханиалгалт үүсэх болсны шалтгааныг тодорхойлоогүй байж ханиалгалтын эсрэг бэлдмэлийг ууж болохгүй. Ханиалгалт дарах бэлдмэлүүд нь ханиалгах рефлексыг бууруулдаг тул байдлыг дордуулж ч болзошгүй.

Ханиалгаж эхэлмэгц өөрөө дур мэдэн антибиотик уух гэсний хэрэггүй. Уушгины өвчнүүд нь аюултай амьсгалын дээд замаас эхлээд яваандаа ужгирч уушгийг бүхэлд нь гэмтээх аюултай байдаг тул мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.

3 Comments

  1. erdene

    sain bnuu manai eej sar garan hanialgaad bolohgvi bna neg hanialgahdaa gvnzgii amigaa avan udaan hanialgah yum odort hed hed ingej udaanaar hanialgah yum
    ooroos ni asuuhaar hooloin der yum teegeldeed baigaa yum shig boldog gej yarisan
    em uugaad nemergvi bna minii bodoloor zvrh sudas daraltnii em uuj baisan bas harshil baij magad gej bodoj bna hanialgiig yuunaas bolood baigaag hend ochij onshluulah ve ? uushig hooloi zvrh sudasnii shinjilgee ogson bolovch nasiig ni asuugaadal bvgd ervvl geh yum . hariu yavuulahiig hvsii g0660g@hanmail.net

  2. Emch

    Erdeneed: Eejiin chini hanialga namdsn uu, gaigui boloogui bol doorh utsaar holbogdoj zovolgoo avaarai. 99776471

  3. болор

    sain baina uu manai aaw nasaara shahuu tamhi tatj bn odoo tamhigv bl bj chdku tamhiara amisgald gj bolno danda bogshuulj aimar udaan hanaiadg bolloo tamhiig ni yj bagasgj bogshvvlj tsertei hanialgahiig ni bolulah we arga bnuu tuslaach zowolgoo ogooch hvmvvsee

Leave a Reply