Дутуу нярайн арчилгаа

Эхний ээлжинд гэрийн нөхцөлд тогтмол дулааны дэглэм барих хэрэгтэй. Өрөөний агаарын температур 22-25 хэм байх ёстой. Жишээ нь, 3 цаг тутамд 15-20 минутаар байрыг салхилуулна. Бяцхан биеийн дулааныг 36,5-37 хэмд байлгахын тулд 28-32 хэмийн дулаанд шууд одеяланд бооно. Иймээс ихэвчлэн нярайд нэмэлт бүлээцүүлэлт хэрэгтэй болдог.

Үүний тулд резинэн жин/грелкийг ашигладаг. Жин/грелкний усны температур 60-65 хэм байх хэрэгтэй. Цахилгаан жин/грелк болон давхар хучиж хүүхдийг бүлээцүүлж болохгүй. Дутуу нярайн зэрэг ба өрөөний дулааны нөхцөлөөс хамааруулан нэгээс гурван жин/грелк ашиглаж болно.

Хүүхдийг даавуунд боохдоо алчуур, тусгай уут, жин/грелкийг хөлөнд (одеял дор) байрлуулах ба хажуугаар (одеялын гадаргад) байрлуулж болно. Хүүхдийн улнаас зайтай байлгана. Одеялын доорхи температурыг байнга хянахын тулд хүүхэдтэй зэрэгцүүлэн термометр тавьж болно. Ямар ч тохиолдолд (түлэгдэлтээс зайлсхийхийн тулд) грелкийг хүүхдийн дор ба түүний дээр (амьсгалахад саад болно) тавьж болохгүй.

Дулааны эх үүсгэвэргүй хүүхдийг богино хугацаагаар ч орхиж болохгүй учраас цаг хагасаас хоёр цаг болоод ээлжлэн жин/грелкийг солино. Нярайн нүүр онгорхой байх хэрэгтэй (одеялаар түүнийг бүтээхгүй). Нэг сартай болсны сүүлээр хүүхэд өөрөө бие дааж биеийн дулаанаа “барьж” эхлэх ба аажмаар зохиомол бүлээцүүлэхээс татгалзана. Дутуу нярай -н биеийн температурийг өглөө ба орой хэмжих хэрэгтэй.

Ихэвчлэн өлгийдөх бүрдээ хэмжинэ. Хувцсыг нь тайлахгүйгээр үүнийг хийх хэрэгтэй. Товч шилбэгүй зуны хувцас.

Хүүхэд 2 килограммаас илүү төрвөл боож дулаацуулах хэрэггүй. Түүнийг бусад (хэвийн нярай) хүүхдүүд шиг хувцаслана.

Бяцхан хүн 2кг-аас бага төрсөн бол ихээхэн хувцас шаардагдана. Ихээхэн тохиромжтой хувцас нь даавуун бяцхан оройвч, даавуун юүдэнтэй цамц ба гарын хамгаалалттай чивх, мөлхөөвч юм. Ийм маягаар хувцаслаад үслэг даавуун одеялаар ороож, ноосон манцуйнд боох ба үслэг бөс одеялаар хучина. Нэг сартай болсны сүүлээр аажмаар манцуй ба одеялаас татгалзана. Чанга боож хүүхдийн амьсгалыг бачимдуулж болохгүй. Учир нь нярайн уушгины бүх хэсэг амьсгалд жигд оролцох ёстой, түүнийг нэгээс нөгөө талаар нь тавьж тогтмол зохицуулах шаардлагатай.

Усанд орох

Төрөх үедээ 1500 граммаас бага жинтэй төрсөн нярайг эхний 2-3 долоо хоногт усанд оруулахгүй. Үлдсэн бага жинтэй нярайг ваннанд 7-10 хоногт оруулна. Амьдралын эхний 3 сард дутуу нярайг буцалгаж ариутгасан усанд оруулна. Усны температур ваннанд 38 хэм, усанд орох өрөөнд 25 хэм байх хэрэгтэй.

Салхилуулах

Зугаалга, салхинд гарахыг маш болгоомжтой хийнэ. Температурын эрс хазайлт нь эрүүл хүүхдэд ч таагүй нөлөө үзүүлж болно. 1500 граммаас илүү жинтэй төрсөн дутуу нярайг 2 долоо хоногтойгоос нь зугаалуулж эхэлнэ (дулааны улиралд 25-26 хэмтэй үед). Анхны зугаалга удаан биш, 10-15 минут байхад хангалттай. Дараа нь эрүүл агаарт гарах хугацааг аажмаар уртасгаж (20 минутаар ихэсгэнэ), 1-1,5 цаг хүргэнэ. Хавар, намарт (агаарын температури 10 хэм хүртэл) зөвхөн 2500 граммаас багагүй биеийн жинтэй ба 1-1,5 сартай хүүхдийг л салхинд гаргаж болно. Агаарын температури 8-10 хэм байхад зөвхөн 2800-3000 гр жинтэй, 2 сартай хүүхдийг л зугаалуулж болно.

Урьдчилан сэргийлэх тарилгаас татгалзах уу?

Урьдчилан сэргийлэх тарилгын  / вакцин / товлол нь дутуу нярайд хатуу хувийн онцлогтой байна. Хэрэв хүүхэд эрүүл, төрөх үедээ 2000 граммаас илүү жинтэй төрсөн бол түүний тарилгыг хэвийн төрсөн хүүхдийн товлолоос ялгаагүйгээр хийнэ. Хүүхэд төрөх үедээ 2000 граммаас бага төрсөн бол сүрьеэгийн вакциныг төрөхөд байхад хийхгүй, нярайг 2500 грамм жинтэй болсон хойно хийнэ. 1500 граммаас бага жинтэй төрсөн хүүхдэд амьдралын дөнгөж нэг нас хүрэхэд, эрүүл мэндийн байдлаас хамаарч тарилгад оруулна.

Жижигхэн зүрх

Эхийн хэвлийд байх үед ургийн зүрхний үйл ажиллагаа ба бүтэц нь нярай хүүхдээс ялгаатай байна. Ургийн зүрх гурван тасалгаатай байдаг, тусгай нүхнүүд нээлттэй – “дугуй цонх” ба “боталловын цоргоор” цус холилдож байдаг. Эхийн хэвлийд байх хүүхэд зөвхөн “холимог” цус хүлээн авч, түүнийг ашигласнаар хүчилтөрөгчийн дутагдалд хангалттай тэсвэртэй болдог.

Төрсний дараа цусны эргэлт ба зүрхэнд өөрчлөн байгуулалт явагдаж, дөрвөн тасалгаатай болж, хүүхэд цэвэр артерийн, холилдоогүй цус хүлээн авч эхэлдэг. “Нүх” шууд хаагдахгүй нь ойлгомжтой ба гэвч амьдралын эхний минутаас эхлэн цус түүгээр “холилдох” нь үүсэхгүй. Дутуу нярайд зүрхний ийм өөрчлөн байгуулалт нь харьцангуй удаан үүсдэг. Удаанаар хадгалагдаад зогсохгүй, судас ба нэмэлт нүхнүүд үйл ажиллагаагаа гүйцэтгэж байна.

Эрчимтэй эмчилгээний аргууд, дутуу нярайн амьдралыг аврахад хэрэглэгдэх уушгины зохиомол амьсгал, хураагуур судсаар шингэн юүлэлт хийх боловч бэхжээгүй зүрхэнд ачаалал ихэсгэнэ. Аажмаар энэ өөрчлөлт нь алга болж, зүрх судасны систем байнгын сайтар хяналтын байдалд орж, хүүхдийн биеийн хүчний ачаалалыг зохицуулдаг болно. Дутуу нярайн эхний хоёр жилийн туршид зүрхний эмчийн хяналтанд байх хэрэгтэй.   Зүрхний цахилгаан бичлэгийг (ЗЦБ) 2, 4, 6, 12 сартайд нь заавал хийж, зүрхний булчингын хэвийн үйл ажиллагааг тодорхойлно.  Зүрхний чанд авиан шинжилгээ (ЭХО КГ) хийж, зүрхний гажиг ба бусад анатомийн согог байгаа эсэхийг илрүүлнэ. Ийм шинжилгээг хүүхдийн 2, 6, 12,  24 сартайд нь хийнэ.

Leave a Reply