Хүүхдийн нойр

0-3 сар

0-3 сартай нярай хүүхэд эхний хэдэн долоо хоногтоо өдөрт 17-18 цаг унтдаг бол гурван сартайдаа хоногт 15 цаг унтдаг. Нярай хүүхэд нь өдөр шөнө гэж ялгалгүйгээр дараалан 3-4 цагаас илүү унтдаггүй. Тэгэхээр эцэг, эхчүүд ч олон цаг дараалан унтаж чадахгүй болно гэсэн үг.

Зарим хүүхэд 8 долоо хоногтойгоосоо эхлэн бүхэл шөнөжин унтдаг болдог ч дийлэнх нь 5-6 хүрэхээсээ өмнө ингэж унтаж чаддаггүй. Эрүүл бат бэх нойр нярай хүүхдийн бойжилтонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул хүүхдээ сургах хэрэгтэй.

Ийм балчир хүүхдэд элдэв зүйл заах, тэр тусам бат бэх нойртой болгох дадалд сургах нь байж боломгүй мэт санагдаж магадгүй. Гэвч эцэг, эхчүүд чамлахааргүй олон зүйлийг сургаж чадна. Юуны өмнө хүүхэд ядарсныг илтгэх шинж тэмдгийг ялгаж сурах хэрэгтэй. Эхний 6-7 долоо хоногийн туршид хүүхэд 2 цагаас илүү сэрүүн байж чаддаггүй. Үүнээс удаан хугацаагаар сэрүүн байлгавал хүүхэд хэт ядарч, сайн унтаж чаддаггүй. Хүүхэд нойрмоглож байгаа эсэхийг ажигла. Нүдээ нухлах, чихээ үрэх, нүдэн дор нь бараан толбо үүсэх нь хүүхдийн нойр хүрч эхэлсний шинж. Удалгүй хүүхдийнхээ өдрийн тутмын хэмнэлийг мэдээд ирэхээрээ эцэг, эхчүүд хүүхдийнхээ нойр нь хүрч байгаа эсэхийг андахгүй болдог.

Дөнгөж төрсөн нярай хүүхдэд өдөр шөнийн ялгааг мэдрүүлэх боломжгүй нь мэдээж. Гэвч 2 долоо хоногтойгоос эхлэн энэ ялгааг мэдрүүлэх боломжтой болдог. Өдрийн цагт сэрүүн үед нь боломжийн хэрээр их тоглож, юм ярьж, утас, угаалгын машин зэргийн чимээг басгах хэрэггүйн дээр хоолож байх үед унтвал сэрээнэ. Харин шөнөөр хооллох, хуурайлах үедээ тоглох хэрэггүй. Гэрэл, дуу чимээг багасгаж, удаан юм ярих хэрэггүй. Энэ бүхний дараа нэг их удалгүйгээр нялх хүүхэд аяндаа шөнийг унтах ёстой цаг юм байна гэдгийг зөнгөөрөө ойлгож эхэлнэ.

Үүний дараа хүүхдийг зөнгөөр нь унтуулж байх хэрэгтэй. Үүний тулд 6-8 долоо хоногтой хүүхдийг нойрмоглосон үед нь орон дээр тавьж аяндаа унтах боломж гаргаж өг.

2-3 сартай хүүхэд шөнөдөө зөвхөн хоол идэхийн тулд л сэрч байх ёстой. Гэвч тохиолдлоор өөрийгөө сэрээж, улмаар унтах, нойрсохтой холбоотой таагүй мэдрэмж авах нь бий. Иймд хүүхдээ өлгийдөж байх хэрэгтэй.

2 Comments

  1. ТЭМҮҮЛЭН

    NUARAI HUHDIIN TALAARH MEDEELEL MASH IH BAIDAG YUM BAINA. MASH IH BAYRLALAA.

  2. jesus

    snu eejuudee ene odriin mend hurgey.my huu ochigdor 2 sar hursen gol asuudal noirondoo muu zaaval hajuudaa huntei untna dandaa hajuudn hevteed bh hetsuu geriin ajil hool und gd untuulchaad bosool yvhaar araas sercheed bhin aan bas olgiinoosoo gartsan huvtsas omsoj bgaa zochij serhen gaigui yahuu eejuudee

Leave a Reply