Бөөрний дутагдал

Бие махбодоос зайлуулагдах ёстой бодисыг гадагшуулахад хамгийн чухал үүргийг бөөр гүйцэтгэдэг. Бөөрний гүйцэтгэх ёстой энэ ажлыг өөр ямар эрхтэн нөхөн гүйцэтгэх боломжгүй. Улмаар бусад эд, эрхтэн хэвийн ажиллаж байлаа ч бөөрний үйл ажиллагаанд доголдол үүсч, эсвэл бүрэн зогохоод бие махбодит аминд ч хүрэх аюултай ноцтой өөрчлөлтүүд гардаг бөгөөд үүнийг бөөрний дутмагшил гэдэг.

Ерөнхий
Бөөр нь амин чухал функцуудээ аажмаар гүйцэтгэж чадахаа больсноор дутмагшил үүснэ. Ингэх үед бөөрний эд, эсүүд нь эргэн сэргэх боломжгүйгээр гэмтэнэ. Тун саяхныг хүртэл бөөрний архаг дутмагшил гэсэн оноштой хүнийг хоногийнх нь тоо гүйцсэнд тооцдог байсан.

Шалтгаан

Бөөрний архаг дутагдлын шалтгаан нь ихэвчлэн бөөрний тэвшинцрийн үрэвсэл / пиелонефрит /, бөөрний түүдгэнцрийн үрэвсэл / гломерулонефрит /, давсагны чулуу, шээс ялгаруулах замын хавдрууд, даралт ихсэх, чихрийн шижин зэрэг системийн өвчний үеийн бөөрний үрэвсэл байдаг.

Бөөрний цочмог дутмагшил нь бөөрний цусан хангамж огцом алдагдах (цусны даралт хүчтэй буурах г.м.), хордох, хуурамч архинд хордох, хүнд гэмтэх зэрэгт үүсдэг.

Явц

Янз бүрийн шалтгаанаар үүссэн байж болох ч бөөрний архаг дутмагшлын үед хэвийн ажиллагаатай бөөрний эсийн тоо ихээр цөөрөх гэсэн нийтлэг өөрчлөлт гардаг. Үүнээс нь үүдэнд уургийн задралын бүтээгдэхүүн болох шээсний хүчил, креатинин цусанд ихээр хуримтлагдах буюу азотеми үүсдэг. Бөөр нь гадагшлуулах ажлаа сайн биелүүлж чадахгүй байгаа болохоор эдгээр задарлын бүтээгдэхүүн нь ходоод гэдэсний салст бүрхүүл, уушиг гэсэн өөр замаар дамжин ялгарч эхэлнэ.

Гэвч тэдгээр шинэ зам нь тэгэж өндөр ачаалалтай ажиллахад зохицоогүй болохоор уреми үүсчнэ. Өөрөөр хэлбэл бие махбодь нь өөрөө өөрийгөө хордуулж эхэлнэ. Ингэхэд махан хоолонд дургүй болох, заримдаа дотор муухайран бөөлжих, байнга ам цангах, шөрмөс татах, яс янгинаж өвдөх зэрэг шинж илэрнэ. Мөн хүний царай шар туяатай бол амьсгалахад шивтэрийн үнэр гарна. Үүнтэй зэрэгцэн гарах шээсний хэмжээ эрс буурна. Энэ бүхний дээр нь шээс хөөх үйлчилгээтэй эм уусаар байтал хавагнаж байгаа бол яаралтай эмнэлэгт хэвтэж, эрчим эмчилгээ хийлгээгүй тохиолдолд үхэлд хүрэх нь гарцаагүй болгосныг илтгэх шинж тэмдэг юм.

Бөөрний цочмог дутмагшил нь шээсний хэмжээ багасч, цусны даралт унан, судасны цохилтын түргэсэх гэж шинж тэмдэгтэй. Хүндэрсэн үедээ шээсний хэмжээ эрс багасч, эсвэл бүр алга болох нь олонтаа. Эмчилгээний явцад шээсний хэмжээ ихэсч, бүр хэвийн хэмжээнд очдог. Гэвч шээсээр ус давснаас өөр зүйл гадагшлуулагдахгүй байна. Өвчний явц хэт хүнд биш, эмчилгээ үр дүнтэй байгаа нөхцөлд шээсний хэвийн хэмжээ ба чанар нь сэргэдэг. Харин бөөрний үйл ажиллагаа 2-3 сарын дотор аажмаар хэвийн болно.

Оношлогоо

Бөөрний архаг дутмагшиглын эхний шатанд нь ямар ч шинж тэмдэг илрэхгүй эсвэл маш сул илрэх нь бий.Бөөрний архаг дутмагшлын эхэнд шөнөөр шээлгэх нь олшрох шинж тэмдэг илэрдэг. Яваандаа хоногт ялгарах шээсний хэмжээ эрс нэмэгддэг. Ингэсээр хүн архаг ядаргаанд орж, ажлын чадвар буурах -аас гадна хамраас цус гарах шинж илэрнэ / ойр ойрхон /.Энэ үе шатанд цаг алдалгүй бөөрний эмчид хандан эмчилгээ хийлгэвэл гэмтлийн зогсоож, бодисын солилцоог эргэн сэргээх боломжтой. Бөөрний дутмагшлыг тогтоохын тулд шээсний иж бүрдэл шинжилгээ, бөөрний хэт авианы шинжилгээ хийлгэнэ.

Эмчилгээ

Бөөрний архаг дутагдмагшлын үед эмийн ба идэвхтэй гэсэн эмчилгээний аргуудыг сонгоно. Идэвхтэй аргууд гэдэгт нь уураггүй хоолны дэглэм сахих, хиймэл бөөр ашиглах, бөөр шилжүүлэн суулгах зэрэг нь ордог. Эдгээр аргууд, ялангуяа бөөр шилжүүлэн суулгах нь маш үр дүнтэй байдаг ч гүйцэтгэхэд бэрхшээлтэй байдаг болохоор гол төлөв бөөрний дутмагшлын хожуу үед л хэрэглэдэг.

Бөөрний дутагдлын эрт үед хоолны дэглэм сахих нь эмийн эмчилгээний аргын чухал хүчин зүйл юм. Бөөрний архаг дутмагшлын үед хоногт 2-3 литр шингэн хэрэглэх хэрэгтэй. Давс аль болох бага хэрэглэж, хуурай мөөг, шоколад, төмс, улаан лооль, үзэм зэрэг калигаар баялаг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй байдаг.

66 thoughts on “Бөөрний дутагдал”

  1. 23 tai 1 bulgiin tsustai zaluu bnaa bolj ogwol oiriin hugatsaand donor boloh huseltei bna mail uldeegeereee humuusee uneheer owdoj shanalj bgaa humuus naashaa handaarai

  2. ohd zaluusaa dulaan huwtssaa sain oms degwel boorni dutagald orhoos sergiilj chidan

  3. 26 nastai buh yum eruul donnor boloh huseltei yaraltai call money heregtei bna

  4. Sain baitsgaanuu 21n nastai eregtei 1r bulgiin tsustai yaaraltai donor boloh huseltei baina

  5. Бөөрний донор болно 85383562 мэссэж үлдээн үү

  6. 20настай эрэгтэй нэг талын бөөрний донор болно.Маш ойрынхугацаанд 99308734 смс үлдээгээрэй. Мөн мэйл хаяг руу бичнэ үү

  7. 2 bulgiin tsustai 28 tai zaluu boornii donor bolno haij bga humus bwal holbogdooroi 95194402 sms bicherei

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.