Хүүхдийн хувцас, хэрэглэл

Хөл хүнд болсон эмэгтэйчүүд төрөхөөсөө өмнө хүүхэддээ ямар хувцас, хэрэглэл авч өгөх тухай бодож эхэлдэг.  Энэ нь олон зүйлийн бодолцсон, хариуцлагатай зүйл тул эртнээс бодож эхэллээ гээд буруудах зүйл гарахгүй биз.

Эхний 6 сар

Ор

Хагас ой хүртэлх хүүхдийн унтах газарт нь онцгой анхаарах хэрэгтэй. Хүүхдийн орны дээр өлгөдөг хөшиг нь ялаа, шумуулнаас хамгаалдаг ч хүүхдийн томорч, мөлхөдөг, зогсдох болоод ирэхийн тулд авахгүй бол дээрээс татаж унагаах гээд байдаг.  Хүүхдийг нэвт салхилах, орыг мөргөхөөс хамгаалахад зөөлөн хажуувч их хэрэг болдог. Үүнээс гадна дэвсгэр даавуу, хөнжил, хавтгай дэр, унтлагын цагаан гурван ширхэг хэрэг болно.

Тэрэг

Бас нэгэн анхаарууштай зүйл нь хүүхдийн тэрэг юм.  Хүүхдийн тэргэнд дараахь долоон шаардлагыг тавьдаг, үүнд:

  1. Бат бах байдал. Эвдэрч, нуралгүйгээр явдаг байх нь нэн чухал тул худалдан авахдаа бүх эд анги, бэхэлгээг нь анхааралтай шалгаж, баталгаат засварын хугацааг нь тодруулах шаардлагатай. Бүслүүр, зөөлөвч “амаржийн”, дугуйны гол, түрдэг гар нь эвдрэлд хамгийн их өртдөг.
  2. Туулах чадвар. Манайх шиг зам муутай газар туулах чадвар нь тун ч чухал. Тэрэгний туулах чадварт дугуй голлох үүрэгтэй. Дугуй нь цул хуванцар, хийлдэг гээд янз бүр байдаг ч өргөстэй, том хээтэй дугуй нь замгүй газар тохиромжтой ч том хүнд байдаг, төмөр хигээс нь тэргийг хүндрүүлдэг ч хуванцраасаа илүү найдвартай байдаг зэргийг анхаарахаас гадна тэргийг түрэх үед хазайлгүйгээр шулуун явж чадаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
  3. Жин. Хүүхдийн тэрэгний жин чухал үүрэгтэй. Тэргийг авахдаа дээр хүүхдийн жин гэж ахин 7-9 кг нэмэгдэнэ гэдгийг тооцох хэрэгтэй. Хэт хүнд тэрэг нь лифт гацах, дэлгүүрийн шатаар өгсөж уруудах зэрэгт өргөж дийлэхээргүй ачаа болдог.
  4. Овор хэмжээ. Өөрийн амьдарч байгаа орчин, нөхцөлд таарсан тэрэг худалдан авах хэрэгтэй. Жишээлэхэд, тэрэг нь байрны лифтэнд түвэггүй багтдаг, харанхуй өрөөн, машинд оруулахад хялбар байх ёстой. Мөн эвхэхэд хялбар байх ёстой. Ийм эхлээд лифт, машин, тэргийг хадгалах өрөөнийхөө хэмжээг авах хэрэгтэй.
  5. “Амаржийн”. Түрэхэд донсолгоог гаргахаас гадна ганхан хөдлөж бүүвэйлэх боломж олгодог байх ёстой.
  6. Тормоз. Томроз нь дугуйг чанга шахаж зогсоодог ч илүү хүч гаргахад цааш явах боломж олгодог ба тусгай хоногт орсноор цаашид явах боломжгүй болгодог гэсэн хоёр янз байдаг. Ямар ч сонголт хийлээ гэсэн тормоз хэт чанга, эсвэл хэт сул байх ёсгүйг анхаарах хэрэгтэй.
  7. Нэмэлт төхөөрөмж. Энд хүн болгон өөрийн сониролд тохируулан худалдан авдаг. Зарим нь элдэв зүйл хийх боломжтой том сагстай тэрэг авч байхад, бусад нь гарыг шилжүүлэн тэрэгний урд, эсвэл ард нь гарах боломжтой авч байх жишээтэй. Ямар ч сонголт хийсэн бүгдийг сайтар шалгаж авахаа мартуузай.

Ванн

Мөн хүүхдийг усанд оруулах онгоц буюу ванн хэрэгтэй. Хүүхдийн жижигхэн байхад нь усанд оруулах үед түшиж, дэмжиж байх хэрэгтэй болдог тул том ванн нь эцэг, эхийн нуруунд хэт ачаалал өгдөг. Иймд эхэндээ жижигхэн ванн аваад яваандаа хүүхдээ суудаг болохоор нь том ваннд оруулах зохистой байх.

Өлгийдөх ширээ худалдан авч болно, эсвэл ердийн ширээг тохируулж хэрэглэсэн ч болно. Ингэхдээ дээр нь тавиур бэхэлвэл зүгээр байдаг.

Хувцас

Эхний нэг сард үслэг бөс ба эрээн даавуун баривч (нэгдүгээр размерын 6 ширхэг ба 3-р размерын 8-10 ширхэг), мөн түүнчлэн өлгийний даавуу (10-20 ширхэг) ба живх (20-40 ширхэг), памперсүүд юм. Түүнээс гадна цөөн хэмжээгээр 4 ширхэг мөлхөө өмд (шууд 3 размерийг худалдан ав), мөн төдий тооны үстэй, урдаа жижигхэн товчтой даавуун цамц авч яв. Хувцаснаас өөр 3 размерийн хос оройвч авч явна, зугаалахад зориулсан бүрэн даавуун иж бүрдэл хэрэгтэй: жижиг куртк, малгай, бяцхан өмд, оймс, ноосон бээлий. Зугаалах бүрэн хэрэгсэл 3-4 размерийг худалдан авна. Түүнээс гадна зугаалахад манцуй хэрэгтэй.

Арчилгааны хэрэгсэл

Ус, сүүн шингэнд зориулсан 2-3 шилтэй угж, хөхөвч орно. Эрүүл ахуйн ажилбард хэрэглэх үзүүрийг нь дугуйлсан хайч, сам, жижиг бургуй, хийх гаргагч хоолой, хөвөн, цаасан салфетка, чихний савх, хүүхдийн тос (эсвэл ариутгасан наран цэцгийн тос), хүүхдийн крем, цацлага хэрэгтэй. Усанд ороход зориулсан усны халуун хэмжигч, шампунь, хүүхдийн саван, том ванны алчуур, юүдэнтэй өлгий хэрэгтэй. Тоглоход нь зориулж янз бүрийн өлгөдөг тоглоом, барьдаг цагираг авна. Цагирагыг найрлагандаа хар тугалга агуулсан будгаар будсэн эсэхийг сайтар шалгахгүй бол хүүхэд ноцтой хордож болзошгүй. Ер нь бүх төрлийн тоглоом нь хүүхдийн эрүүл мэндэд ямар нэг учруулахааргүй байх ёстойг анхаараарай.

Дараагийн 6 сар

Дараагийн зургаан сард дараахь зүйлс хэрэг болно, үүнд:

  • Өндөр ширээ ба сандал. Суурь сайтай, угааж цэвэрлэхэд хялбар байх ёстой.
  • Том цээживч. Хүүхэд халбагаар идэж сурж эхэлж байгаа тул маш их хэрэг болно.
  • Манеж. Мөлхөө хүүхдийг элдэв зүйлд өртөхөөс сэргийлнэ.
  • Ийм насны хүүхдэд пластикан шоо, аяга, дүрс шахдаг хэв, хувин, ваннанд тоглоход зориулагдсан резин тоглоом, чирдэг тоглоом, зурагтай ном хэрэг болно.
  • Гутал нь хааш нь ч нугалсан болохоро зөөлөн байх ёстой (бойтог). Хүүхдийн тавхайнаас нэг сантиметр орчим илүү урт, өргөөшөө таарсан байна.
  • Мөн хүүхдийг урдаа, эсвэл ардаа авч явахад тохиромжтой жижигхэн үүргэвч нь ийш тийш явахад эцэг, эхчүүдэд маш их тус болдог.

Leave a Reply