Хүүхдийн хэл ярианы согог

Хэл ярианы согог гэсэн ойлголт нь хүний хэл яриа үүссэн цагаас бий болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Энэ үзэгдэл нь хүүхэд ба насанд хүрэгчдийн дунд нэлээд тархсан байдаг. Хүн олны өмнө үг хэлж, бодол санаагаа илэрхийлэх нь ямар  нийгмийн үед чухал болохоор уран яруу, зөв, хэл яриаг сурах шаардлага гарч байсан зүйн хэрэг.

Шалтгаан

Хэл ярианы согог үүсэхэд янз бүрийн хүчин зүйлс дангаар, эсвэл хавсран нөлөөлдөг, үүнд:

  • Сонсгол хэвийн авч дуу авиаг гүйцэд ялгаж чадахгүй байх

  • Зулайн хэсэгт орших хэл ярианы хэсийг төрөх үед гэмтээх

  • Хэл ярианы эрхтэний бүтцийн согог. Жишээ нь : хэлний уг богино, дээд тагнай цоорхой, эсвэл буруу зуулт,

  • Уруул ба хэлний хөдөлгөөний дутагдал,

  • Сэтгэл зүйн саатлаас болсон хэл ярианы хөгжлийн саатал,

  • Гэр бүлийн дотор буруу ярих ба бусад

Явц

Хэл ярианы ноцтой согогын үед авианы  дуудлага өөрчлөгдөөд зогсохгүй төдийгүй дуу, авиаг сонсож ялгах чадвар, хүүхдийн өөрийн хэрэглэдэг болон сонсож таньдаг үгсийн сан хязгаарлагдан өгүүлбэр үүсгэх, үг холбоход нь бэрхшээл үүснэ. Энэ бүх согогыг хүүхэд насанд нь засахгүй бол эргэн тойрныхонтойгоо харьцахад бэрхшээлтэй болж, цаашдаа хүүхдийн ерөнхий хөгжил, байгалийн авьяасаа бүрэн хэмжээгээр нээхэд ихээхэн саад болдог.

Хэл ярианы согогыг хүндрэлээр нь ерөнхий боловсрол эзэмшихэд саад болохгүй ба тусгай сургалт шаардлагатай гэж хуваадаг. Хэл ярианы хүнд согогууд дотроос алалгия, дизартрийн янз бүрийн хэлбэр, хэд хэдэн төрлийн ээрэх нь хамгийн их таардаг.

Алали гэдэг нь сонсгол хэвийн байв ч тархины хэл яриа хариуцсан хэсгийг дутуу хөгжил, эсвэл өөрчлөлтөөс үүдсэн хэсэгчлэн, эсвэл бүрэн хэлгүй болохыг хэлнэ. Мэдрэхүйн алалигийн үед хүүхэд бусдын яриаг сонсож байв ч авиануудыг таньж ойлгох чадваргүй байдаг. Хөдөлгөөний алалигийн үед хүүхэд хэлний авиа, үг, дүрэм зэргийг эзэмших чадваргүй байна.

Дизартри (анартри) гэдэг нь мэдрэлийн системийн гэмтлийн улмаас үүсдэг дуудлагын согог юм. Дизартригийн үед зөвхөн авианы дуудлага төдийгүй яриа бүхэлдээ согогтой болдог. Авиаг бүрхэгдүү дуудан, дуу нь сул, эсвэл хэт чанга байх, амьсгалынх хэмнэл алдагдах, ярианы хэмнэл хэвийн бусаар түргэсэх, эсвэл хэтэрхий удаан болох зэрэг шинж илэрнэ. Дизартритай хүүхдэд сарвуугаараа нарийн хөдөлгөөн хийх чадваргүй, болхидуу байх цөөнгүй.

Дизартрийн далд хэлбэртэй хүүхдүүд үеийнхээсээ нэг их ялгараад байдаггүй тул эцэг, эхчүүд тэр бүр анзаардаггүй. Гэхдээ далд хэлбэрийн дизартрий нь тод бус, бувтнаж ярих ба хоолондоо муу байх гэсэн шинж тэмдэгтэй байдаг. Ихэвчлэн зажлахад хэцүү мах, талхны зах, лууван, хатуу алиманд дургүй байдаг. Улмаар ганц хоёр зажилсан болоод завжиндаа хоолоо байлгадаг. Үүнээс болж эцэг, эхчүүд нь хүүхдэдээ хоол идүүлэхийн тулд зөөлөн хоол өгөх гэдэг. Ингэснээрээ хүүхдийнхээ хэл ярианы аппаратын хөгжлийг удаашруулж байгаагүй мэддэггүй.

Дислали гэдэг нь янз бүрийн авиаг буруу дуудах буюу хэлгий юм. Хэлгий нь дотроо олон янз. Иймд анагаах ухаанд дуудаж чадахгүй байгаа авианых нь грек дуудлагыг ашиглан нэрлэдэг. Жишээлэхэд, “р” авиаг / үсэг / буруу хэлэхийг ротацизм, “л” авиаг буруу дуудахыг ламбдаизм, исгэрсэн ба шуугих авиаг буруу дуудахыг (“с”, “з”, “ц”, “ш”, “ж”, “г”, “щ”) – сигмаизм гэж нэрлэнэ. Харин “т”-ээс бусад бүх гийгүүлэгчдийг буруу дуудаж, яриа нь ойлгогдохгүй болохыг “тетизм” гэж нэрлэдэг.

Ээрэх гэдэг нь хэл ярианы аппаратын янз бүрийн хэсгийн агшилт, таталтаар улмаас ярианы намуун, хэмнэл, алдагдахыг хэлдэг. Энэ үед хүүхэд үгээ гэнэт таслах, эсвэл зарим авиа, үеийг давтах зэрэг шинж илэрнэ. Ээрэх нь ихэвчлэн 2-5 насны хүүхдэд үүсдэг. Хүүхэд гэнэт дуугүй болж, ярихаас татгалзах гэсэн байдлаар илэрдэг ээрэхийн анхны шинж тэмдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв ийм байдал нь олон өдрөөр үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй. Ээрэх нь гэнэтийн айдас, удаан хугацааны сэтгэл санааны дарамтаас үүдэлтэй байх нь олонтаа.

Сургуулийн өмнөх насанд хэл ярианы согогын засах эмчилгээ хийлгүй зөнд нь орхих нь сургуульд орсон хойной нь элдэв асуудал, тэдгээрийн дотор дисграфи буюу бичгийн согог үүсэхэд хүргэж болзошгүй. Хүүхэд уншиж, бичиж сурч эхлэх үед энэ эмгэг үүсдэг. ҮҮний нэг шалтгаан нь авиалбар зүйн сонсголын согог, эсвэл дутуу хөгжил юм. Энэ үед бичиж байгаа үсэг, авиа бүрийг чангаар дуудах нь маш сайн нөлөө үзүүлдэг.

Тархины зүүн талын (баруун гартай хүнд) гадаргуйн янз бүрийн хэсгийн гэмтлээс үүдэлтэй  дислекси гэдэг эмгэг үүсэх нь бий. Энэ гэмтлийн үед уншиж сурахгүй байх, эсвэл унших үйл явц алдагддаг.

Оношлогоо

Эдгээр эмгэгээс зарим нь нас ахихын хэрээр аяндаа арилдаг бол, үлдсэн хэсгийг нь хэл заслын эмч тусламжтайгаар төвөггүй арилгах боломжтой юм. Хэл ярианы хүнд согогтой үед хүүхдүүдэд удаан хугацааны туршид хэл заслын эмчийн хяналтанд байх шаардлагатай. Хэдий чинээ эмчид эрт хандана гарах үр дүн нь сайн байх болно.

9 Comments

  1. bayar

    nyarain gajig hugjliin talaarhi medeleliig niitelmeer ba tuhailbal gajig gej yu boloh, tuund yu nuluuldug herhen uridcchilan sergiileh gm

  2. boka

    Сайн байна уу? Хүүхэд том болсон чинь бөөрөнхий хэлээ засаж чадахгүй байвал яах вэ? Би хаана хандах ёстой вэ?

  3. боогий

    ene hel yrianii P usegiig helj chadahgui ued hereglej hewiin boloh dasgaluudiig bichij uguuch pls pls ali eswel emchildeg hewiin bolgodog emneleg baiwal haygiigi ni bichij tuslaach HARIU bi HAANA HANDAH BE

  4. enkhee

    manai huuhed sonsgoltoi bolovch sain yarij chaddaggui. odoo 5nastai gants neg ug heldeg,gehdee delgerengui yardaggui.mash sergelen 2010 ond emchid uzuulsen held orno gesen bolovch sain orohgoi ymaa ..haana hend handah be

  5. ta hel yaria berhsheeliin talaar ene utsaar handana u 95937258

  6. янжмаа

    бөөрөнхий хэлийг яаж эмчлэх вэ насанд хүрсэн хүн эмчлэгдэх үү хаана хандах вэ. эмнэлэгийг нь хэлээд өгөөч. 88308539 рүү дохичих хө

  7. алтанцэцэг

    сайн байна уу бөөрөнхий яаж эмчлэх талаар нийтлэл оруулж өгч туслаач гуйя

  8. алтанцэцэг

    хэлний бєєрєнхийг яаж эмчлэх талаар нийтлэл оруулж туслаач

  9. ulzii

    hi manai huu 5 nastai ireh namar surguulid oroh yum uu jaahan gatsaad bha yum aa haana handah be nadad tuslaach utas:88407859

Leave a Reply