Эрүүл хүүхэд

Хүүхэд эрүүл саруул, энх тунх байх нь юутай ч зүйрлэшгүй аз жаргал өгдөг. Гэвч хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицох явцад хүүхдүүд багагүй бэртэл гэмтэл авч байдаг.

Хүүхдийн уйлалт

Хүүхдийн бие таагүйтэснийг илэрхийлэх анхны шинж тэмдэг уйлалт юм. Нярай хүүхэд байгалиас заяасан төрөлхийн араншингаараа бие эвгүй болж, таагүйтэж байгаагаа уйлж илэрхийлдэг. Иймд хөхүүл хүүхдэд уйлахыг элдэв ааш, маяг гаргаж байна гэж үздэггүй. Түүний хувьд уйлах нь ямар нэг зүйл биш байгааг ээждээ мэдэгдэх ганц боломж юм.

Харин арай том болсон хүүхдүүдэд бол  өөр хэрэг. Үүнд хүүхдийн хүмүүжил, хувийн зан чанар гол үүрэгтэй.  Эцэг, эхийн хувьд ялихгүй мэт санагдах зүйл нь хүүхдийн гүнзгий стресст оруулж болдог. Ийм үед тэд мэдээж уйлж, дургүйцэл, таагүйцлээ илэрхийлнэ.

Хүүхдийн шүд

Хүүхдийг хагас ойтойгоос нь эхлээд шүд нь цухуйж эхэлдэг. Ихэнх хүүхдэд шүд аажим цухуйдаг байхад заримд нь богино хугацаанд хэд хэдэн шүд зэрэг цухуйдаг. Иймд үед нойргүй хонох нь энүүхэнд. Хүүхдийн сүүн шүд хэдийгээр сүүлд нь байнгынхаар солигддог ч ургалтанд байнга хяналт тавьж байх нь маш чухал. Хүүхдийн зарим зуршил шүдний зуултыг өөрчилснөөр, эрүү шүдний хагалгаа ч шаардагдаж болдог. Түүнээс хүүхдийн шүдийг ургасан цагаас нь эхлэн амаа зайлах, шүдээ угаах зэргээр амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн хангах ёстойг нь зааж сургавал том болсон хойно нь шүдний эмчид очих шаардлага эрс цөөрнө.

Хүүхдийн хараа

Хүн тэр бүр төрсөн цагаасаа эхлэн амьдралынхаа туршид хараагаа хэвээр нь хадгалж чаддаггүй. Иймд муутгахгүй, гэмтээхгүйн байхын тулд нүдний шил, линз хэрэг болох нь бараги гарцаагүй. Хүүхдийн нүдний харааг муудахаас сэргийлэхийн тулд бүр багаас нь л тогтмол нүдний эмчид үзүүлж байх хэрэгтэй. Ялангуяа сургуульд орсноос нь хойш  хүүхдийн сурч, амарч байгаа нөхцөлд онцгой анхаарал тавьж байх шаардлагатай.

Хүүхдийн нойр

Эрүүл хүүхэд нь үргэлж хөдөлгөөнтэй байдаг. Иймээс сайтар амарч, хүчээ сэлгэж байхад нь бүтэн нойр шаардлагатай. Хэрэв хүүхэд тогтсон цагаасаа бусад үед унтсан бол бие махбодод нь амралт шаардлагатай болсныг харуулж байгаа болохоор сэрээх хэрэггүй.

Хүүхэд нойрондоо муу болох нь олон тооны эмгэгийг шинж тэмдэг байж болох талтай. Эдгээрээс хамгийн элбэг тохиолддог нь шөнө шээсээ барьж чадахгүй байх юм. Энэ нь бие махбодын, эсвэл сэтгэл зүйн шалтгаантай байж болох ч зохих ёсоор анхаарал тавьж, зохистой эмчилгээ хийж чадвал бүрэн эдгэрэх 
боломжтой.

Хүүхдийн өвчин

Ямар ч өвчнөөр өвддөөгүй эрүүл хүхэд цөөнгүй байдаг ч ясли, цэцэрлэг, сургуульд явж байгаа тохиолдолд өвчин тусах нь бараг бичигдээгүй хууль гэж болно. Улмаар зарим хүүхэд жилдээ 1-2 удаа өвдөж байхад зарим нь эмнэлгээс салахаа байдаг. Хүүхэд өвчин ороомтгой болохын үндсэн шалтгаан нь дархлаа сулрах юм.  Харин дархлаа суларсан үед өвчин тусахад ямар хүчин зүйл нөлөөлөхийг нь урьдчилсан таах тун ярвигтай.

Энд хамгийн их таардаг өвчин нь хамрын ханиад юм. Гэсэн хэдий ч эрт үед нь таньж, чаг алдалгүй арга хэмжээ авч чадвал хүндрүүлэлгүйгээр эмчлэх боломжтой.

Хүүхдийн бие махбод янз бүрийн бүтээгдэхүүн, эм бэлдмэлд д ямар хариу үзүүлж байгааг анхаарахгүй бол харшил үүсч, улмаар гуурсан хоолойн багтраанд хүргэх аюултай.

Мөн хүүхэд шаардлагатай эрдэс, амин дэм зэргийг хангалттай хэмжээнд авч байгаа эсэхд анхаарал тавих хэрэгтэй. Үгүй бол олон төрлийн хүнд өвчинд үүсгэхэд хүргэх аюултай. Үүний нэг жишээ нь рахит буюу сульдаа юм.

Хүүхдийн гэдэс өвдөх гараа угаагаагүйгээс нь үүссэн ходоодны хямрал байж болно. Гэхдээ илүү аюултай өвчин мухар олгойтос ч байж болох талтай. Иймд мухар ойлготос эхэлсэн байж болзошгүй гэх өчүүхэн төдий сэжиг төрсөн тохиолдолд яаралтай түргэн тусламж дуудах шаардлагатай. Олгой авах хагалгааг энгийн гэж үздэг ч оношлохгүй удвал үхэлд ч хүргэх аюултай.

Хэрэв таны хүүхэд өвдвөл ямар ч тохиолдолд том хүнд хэрэглэдэг эмчилгээг хийж болохгүй. Зөвхөн хүүхдийн эмчид ханд. Том хүнд тохирох эм нялх бие махбодод таарахгүй. Мөн хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд эрсдэл ихтэй эм байдаг тул эмчээс урьдчилан зөвлөгөө авч байх хэрэгтэй.

2 Comments

  1. Сайханбаяр

    4-н ноймрын Англиас ирсэн хүүхдийн памперс зарна. Утас 99283009

  2. bayraa

    manai oxin 1 oi 2 sartai uuden shud bugd urgaad ehnii araanuud urgasan odoo uuden deed 4 shud ni horhoitoj bna yah ystoi ve unaad shine shud urgax uu hariu

Leave a Reply