Меланома буюу арьсны хорт хавдар, Харангар

Хүний арьсанд меланин (melanos-хар гэсэн грек үг) гэдэг будагч бодис боловсруулдаг меланоцит нэртэй өвөрмөц эс байдаг. Энэ нөсөө нь арьс, үс, нүдний өнгийг тодорхойлдог. Мөн меланин нь шүүлтүүр маягын үүрэг гүйцэтгэж  арьсыг хортой хэт ягаан туяанаас хамгаалж байдаг. Биднийг анхааралгүйгээр наранд ээж байх хооронд меланоцитүүд ажиллаж нєсєєг хvчтэй боловсруулж байдаг.

Ерөнхий

Меланома гэж арьсан дахь (ховор тохиолдолд нүдний торлог, тархи, салст бүрхэвчинд) меланоцит эсээс үүссэн хорт хавдрыг хэлнэ. Илvv их тархмал тохиолдол нь (өвчлөлийн 70%) хоргvй мэнгэ меланома болж хувирах явдал байдаг. Энэ хавдар нь эр эм аль ч хүйсэнд тохиолдох боловч эмэгтэйчүүдэд 1.5-2 дахин их тохиолддог. Өвчлөгсєдийн дундаж нас барагцаагаар 45 нас байдаг боловч сүүлийн үед меланома нь улам бvр залуужиж (15-25нас) байна Дүн бүртгэлээс үзэхэд 100000 эрүүл хүмүүс тутамд 14 нь меланомаар өвчилдөг.

Шалтгаан

Меланоцит эсvvд хавдрын эс болон хувирахад хэт ягаан туяаны цацралын хэт vйлчлэл (өөрөөр хэлбэл наранд хэт шарах), дулааны болон химийн түлэгдэлт гэсэн хүчин зүйлс нөлөөлдөг. Мэнгэ нь мєр, хуйхан дээр, ул,  хярзан эсвэл салст бүрхvvлэнд байрласан vед маш аюултай байдаг. Мэнгийг байнга шалбалж шархлуулж гэмтээх нь мєн меланома vvсэхэд нєлєєлдєг. Эрсдэлийн бvлэгт мєн олон сэвх, нөсөөт толбо болон мэнгэтэй хvмvvс орно. Ялангуяа тэдгээрийн диаметр нь 5 мм-ээс том байвал эрсдэлтэй. Мөн цусан төрлийн дотор нь меланоматай хүн байх юм бол бусдад нь vvсэх эрсдэл єндєр байдаг.

Явц

Меланома нь бусад бvх хорт хавдруудаас илvv хурц явцтай бєгєєд цахилгаан мэт хурдтайгаар ургаж, үсэрхийлэл өгдөг (хавдрын шинэ голомт үүсгэх). Меланома нь арьсны хэд хэдэн давхаргуудыг гэмтээгээд тунгалагийн болон судасаар дамжин бусад эрхтнvvдэд тархан (уушиг, тархи, элэг)  голомт үүсгэдэг.

Шинж тэмдэг

Меланомаг аль болох эрт мэдэх нь маш чухал. Энд мэнгэ чухал үүрэгтэй. Бие дээрх мэнгэнүүдээ тогтмол ажиглаж байх хэрэгтэй. Хэрэв тэдгээрийн аль нэг нь гэнэт маш хурдан томорч, өнгө, хэлбрээ өөрчлөн vрэвсэж эсвэл өвдєєд эхлэвэл яаралтай хавдрын эмчид хандах хэрэгтэй.

Оношлогоо

Хавдрын эмч арьс болон мэнгэнд vзлэг хийнэ. Меланома байж болох сэжигтэй vед євчтєнд арьсны эд эсийн шинжилгээ хийлгэнэ. Мөн євчний явц хэр зэрэг даамжирсаныг мэдэхийн тулд тунгалагын зангилаануудын хэт авианы тусламжтайгаар үздэг.

Эмчилгээ

Эхний ээлжинд меланомын бvх голомтыг мэс заслаар авч зайлуулна. Хамгийн гол нь бие махбодид хавдрын нэг ч эс үлдэх ёсгүй. Учир нь эс болгон нь хавдрын шинэ голомтын үүслийг эхлvvлэх  боломжтой байдаг. Дараа нь туяа эмчилгээ болон хими эмчилгээ хийнэ. Эдгээр эмчилгээний аргын зорилго нь мэс заслаар авагдаагүй үлдсэн хавдрын эсийн vржил, єсєлтийг удаашруулах юм.

Урьдчилан сэргийлэлт

Хавдрын шинж илрэхийг хvлээлгvйгээр арьсны эмчид хандах нь хамгийн зvйтэй юм. Эмч нь ямар мэнгэ аюултай болж  авахуулах шаардлагатай болсон талаар зєвлєнє. Мэнгэний ямар ч єєрчлєлт гарсан яаралтай хавдрын эмчээс зєвлєгєє авах шаардлагатай. Хэрэв санамсаргvйгээр хуулсан, эсвэл єєр ямар нэг байдлаар мэнгээ гэмтээсэн, арьсан дээр нєсєєт эсвэл єєр толбонууд бий болсон зэрэг тохиолдолд өөрсдєє дур мэдэн эмчилгээ хийлгүйгээр эмчид хандаарай. Шарлагын газар очихын ємнє заавал арьсны эмчид очиж арсныхаа байдал, төрлийг тогтоолгож, тусгай дэглэм болон зєвшєєрєгдєх дозыг тогтоолгох хэрэгтэй. Наран шарлагыг хэтрvvлэхгvй байх, ялангуяа ємнєд єргєрєгт. Меланомагийн цагаа олсон оношоос таны амьдрал шалтгаалж болохыг санаарай!

2 Comments

  1. õèøèãáàÿð

    sain baitsgaanuu bi ohintoi bolood 2 sar l bolj bn ohin maani sudasnii horgui hawdar geed uruul deer n ulaan mengerhuu tolbo bn eniig neg taria hiij shirgeedeg yum gene (ketoksis kelerol) gene uu ene tariag hanaas olj bolhiig meddeg hun bwal tuslaach 99854540

  2. nomin

    sain baina uu? minii bie savni havdar avsan . bi 2009 .9 sarin 18nd hagalaa orson . odoo 1jil bolood udahgui 2011 on 2hil bolloo daraa 2012 on dahaid jiremsen huuhed gargaj boloh bolomjtoi yu ? minii bie odoo sain bga g.nomin 2010,12.05nd 1.13 tsagt bichsen

Leave a Reply