Умайн хүзүүний өмөн

Ерөнхий

Умайн хүзүүний хорт хавдар буюу өмөн нь эмэгтэйчүүдийн дундахь тархалтаараа ходоод, арьс, хөхний өмөнгийн дараа дөрөвт ордог өвчин. Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байгаа хэвийн эсээс үүссэн хорт хавдар юм. Жил бүр энэ өвчнөөр 600000-аас дээш тооны эмэгтэйчүүд өвчилж байна.

Шалтгаан

Бусад өмөнгийн нэгэн адил умайн хүзүүний өмөнг үүсгэх хүчин зүйлд ахимаг нас, химийн канцероген болон туяаны үйлчлэл орно. Түүнээс гадна эрдэмтэд умайн хүзүүний өмөн нь гениталь герпес буюу бэлиг эрхтэний хомхой, болон папилломавирус зэрэг вирусын халдвартай шууд холбоотой байгааг тогтоосон байдаг. Жишээ нь: умайн хүзүүний өмөнтэй өвчтний 95% -аас нь   хүний папилломын вирус (Human papilloma virus – HPV) илэрсэн байдаг. Улмаар энэ хоёр вирусын халдвараар авсан эмэгтэйчүүдийн умайн хүзүүний өмөнгөөр өвдөх эрсдэл нь 2-3 дахин ихэсдэг. Иймээс умайн хүзүүний өмөн нь бэлгийн замаар халдварладаг эдгээр хор ихтэй вирусаар дамждаг гэсэн ч болохоор байна.

Эмч нар нэг эмэгтэй 6 ба түүнээс дээш тооны бэлгийн хавьтагч -тай бол уг өвчний эрсдэл 11 дахин ихэсгэдгийг тогтоожээ. Улмаар энэ өвчнөөр ихэвчлэн биеэ үнэлэгчид өвчилдөг байхад охидууд өвчилдөггүй. Умайн хүзүүний өмөн нь дараах эмэгтэйчүүдэд их тохиолдоно:

  • Бэлгийн харьцаанд эрт (16 наснаас өмнө) орох;
  • Эрт жирэмсэн болох эрт төрөх (16 наснаас өмнө);
  • Замбараагүй бэлгийн амьдралтай;
  • Олон удаа үр хөндүүлэх ажилбар хийлгэсэн;
  • Үрэвсэлт болон БЗХӨ;
  • Тамхи их татдаг;
  • Удаан хугацаагаар жирэмснээс сэргийлэх дааврын бэлдмэл уусан;
  • Дархлааны хямралтай.

Явц

Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүний шархлаа, хавтгай ур, төрөх болон үр хөндөлтийн дараах сорвижолт мөн удаан хугацаагаар үргэлжилсэн үрэвслийн улмаас умайн хүзүүний эсийн орчин өөрчлөлгдөх зэрэг хавдрын өмнөх байдлуудаас үүсдэг. Дунджаар өмөнгийн өмнөх  байдлаас өмөнд шилжихэд 2-15 жил болдог. Зарим үед 1-2 жил болох ч тохиолдол байдаг. Эхлээд хавдар зөвхөн умайн хүзүүг гэмтээх ба дараа нь аажмаар ойролцоох эд эрхтэн рүү ургаж эхэлдэг. Өвчний явц дунд хавдрын эс тунгалагын урсгалд орж ойролцоох тунгалагын зангилаанд үсэрхийлж хавдрын шинэ голомт үүснэ.

Шинж тэмдэг

Умайн хүзүүний өмөнгийн эхний үед шат нь ихэвчлэн мэдэгдэх шинжгүй явагддаг. Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр эрт үедээ оношлогдох нь олонтоо. Хэрэв эмэгтэй анхааралтай соргог байвал үтрээнээс цустай цайвар ялгадас гарсан байдаг. Хавдар том байх тусам бэлгийн хавьтлын дараа, хүнд юм өргөх, бургуйдах болон угаалга хийсний дараа үтрээнээс цусархаг ялгадас гарах  шинж илрэнэ. Энэ шинж нь умайн хүзүү шархалж судас хагарснаас үүдэлтэй. Цаашдаа бага аарцгын мэдрэлийн сүлжээ хавдранд дарагдаж ууц, ахар сүүл болон бүсэлхий, хэвлийн доод хэсгээр өвддөг. Умайн хүзүүний өмөн бага аарцагны эрхтнүүдэд тархсанаар нуруу хөлөөр өвдөн, хөл хавагнаж, өтгөнөөр бие засах  болон шээх үйл ажиллагаа алдагдана. Үтрээ болон гэдэсний  цоорхой ч үүсч болно.

Оношлогоо

Умайн хүзүүний өмөнгийн оношлогоо эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгийн өрөөнөөс эхэлнэ. Эмэгтэйчүүдийн үзлэг хийж үтрээнд толь болон кольпоскопи тавьж умайн хүзүүний байдлыг шинжилдэг. Энэ шинжилгээний үед эд эсийн шинжилгээ авч шинжлэх бөгөөд сэжигтэй бол хавдрын эмч рүү явуулж үзүүлнэ. Умайн хүзүүний өмөнгийн эхний үед өвөрмөц сорил хийдэг. Түүнийг 40-өөс дээш насны эмэгтэйчүүд 2 жилд нэг удаа хийлгэж байх хэрэгтэй. Умайн хүзүүнээс тусгай савхаар наац авч тусгай будгаар будаж микроскопоор харна. Энэ аргыг, умайн хүзүүний арчдасын эсийн шинжилгээ, гэх ба англиар  ярьдаг  орнуудад Папаниколын сорил, АНУд pap smear гэж нэрлэнэ. Зарим үед эмч нар хэт авианы багаж ашигладаг. Мөн компьтерийн томографийг хэвлий болон аарцагны эрхтнүүдэд хийж, хавдрын хэмжээ ба үсэрхийллийн  байрлал, ойролцоох тунгалагын булчирхайг шинжилнэ.

Эмчилгээ

Умайн хүзүүний өмөнгийн үед  мэс засал, хими, туяа эмчилгээг хавсарч хийнэ. Эмчилгээ нь өвчний үе шат, умайн хүзүүний байдал, дагалдах болон үрэвсэлт өвчин зэрэг  хувь хүний онцлогт тохирсон байна.Хагалгааны явцад хавдрыг умайн хүзүүний хэсэгтэй авах, умайн хүзүүг хавдартай цуг авах заримдаа умайтай нь авах эсэхийг шийднэ. Хэрэв тунгалагын зангилааг хавдар гэмтээсэн бол түүнийг бас авах шаардлага гардаг. Өндгөвчийг үлдээх асуудлыг өвчтөнд тохируулж шийдэх бөгөөд өвчний эрт үед  үлдээж болно. Хагалгааны дараа өвчтөнд туяа эмчилгээг заавал хийнэ. Мөн умайн хүзүүний өмөнгийн үед хавдрын эсийн өсөлт, хуваагдлыг зогсоох үйлдэлтэй бодисоор хими эмчилгээ хийнэ. Харамсалтай нь энэ өвчний үед хими эмчилгээний боломж хязгаарлагдмал байдаг. Эмчилгээний үр дүн өвчтний нас, эмчилгээний сонголт, эрт оношлох зэргээс хамаардаг. Умайн хүзүүний өмөнг эрт оношловол ганцхан мэс заслын эмчилгээгээр эдгэх боломжтой эмгэг юм.

Хавдрыг умайн хүзүүний хэсэгтэй авах

Умайн хүзүүний өмөнгийн эрт үе болон хавдрын урьтал өвчний үед умайн хүзүүний гэмтсэн хэсгийг нь авах хагалгаа юм. Энэ хагалгааны үед умайн хүзүүний өөрчлөгдсөн хэсгийг нь л авдаг. Жирэмслэх чадвар алдагддаггүй.

11 Comments

  1. tvka

    manai egch umain huzuunii hort havdartai yma. ene uvchin hagalgaa hiilgechihvel edgerdeg ym bna te

  2. sainaa

    Хими эмчилгээ хийлгэж дуусаад маркер өсөөд байвал яах вэ? Хэлж өгөөч. 99280484

  3. amaa

    iim uwchtei hun hagalgaahiihed buren idgej chadah bolow uu hagalgaa hiisenii daraa yamar gam hiiwel deer bh we

  4. nadaas thustai thaivar yalgadas bas akhar suuleer ovdokh shinj temdeg bna. bi yamar shinjilgee ogokh ve?

  5. bas thosorkhog tsagaan yumaar burkhegdsen bna.

  6. mash ihk zagatnadag baisan odoo zuv zugeer

  7. Эмэгтэй

    Сайн уу? энэ хэзээний мэдээлэл вэ? Умайн хүзүүний өмөн эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хавдрын тохиолдлоороо хоёрдугаарт орж байгаа /2009 оны байдлаар/ Жилд хагас сая орчим шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс бараг хагас хувьтай тэнцэх нас баралт тохииолдож байна. УХӨ – г эрт үед нь оношлох хамгийн найдвартай арга бол Молекул биологийн шинжилгээ юм. Вирүс тоолох шинжилгээ гэсэн үг. Умайн хүзүүний улайлт, шархлаа, ургацаг гээд хорт хавдын ул мөр үзэгдээгүй байхад н л оношлоно. Манай эмч нар үүний ач тусыг хараахан ойлгож чадахгүй байна. Тиймээс л зүгээр л улайсан байна, шархтай байна, хоргүй гайгүй энэ тэр гэсээр байгаад цаг алдаж, эмэгтэйчүүдээ эрлэгийн оронд илгээсээр байна. Тиймээс өөртөө анхаардаг бүсгүйчүүд минь энэ шинжилгээг аль болох л цаг алдалгүй эрт хийлгээрэй

  8. uya

    bi 4 sartai jiremsen shinjilge hiilgesen hpv tei bn gesen ene turuhud her nuluutei ayultai yu ayulgui yu bi odoo yah ve

  9. monda

    tegeed ene shinjilgeeg haana hiilgeh yum be?

  10. oogii

    hi. umain huzuunii khavdar gedeg chin HPV gedeg viruseer uusgegddeg ym bnaa. emegteichuudiin sain emnelegt ochood HPV giin shinjilgee uguhud ilredeg ym bna. ugaasaa bilgiin haritsaand orson humuusiin 75 khuvi ni tusdag uvchin bolovch ert ilruulj chadval zaaval mes zasal geed baihguigeer emchildeg ym shig bnaa. bi bas ene talaar sudlaad l baina. odoogoor virusiin tuvshinduu yavj baigaa gesen. huuhed turuulj jiremsen bolohod nuluulukhgui. harin havdar ni uuseed ehlevel l ayul ni ehleh ym bna. sahartai humuus shig buhel gej baidag. teriigee shinjilgee uguud toolj hynaad baih heregtei ym bna. tegeed ter virusiin buhel ni 52 bolood irvel ayultai uydee orj baina gesen ug gej odoohondoo oilgood baigaa. uur medeh zuil algaa.

  11. Baigali

    Hna shinjilgee uguh vee hed hongiin daraa garh we heleed uguuch hagalgaa hna yaj hiihuu end hiihuu? Utas:88118946

Leave a Reply