Ходоодны хорт хавдар

Ходоодны өмөнгөөр 50-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс євчлєх эрсдэлтэй байдаг. Гэхдээ эрэгэтэйчүүдийн хувьд өвдөх магадлал нь 2 дахин өндөр. Энэ эмгэгийн тархалтын хувьд Япон улс зуун мянган хүн тутамд 75 ходоодны хорт хавдартай хvн оногддогоороо дэлхийд нэгт ордог.


Хоёрдугаарт Орос (36), Скандинавын орнууд, Чили, Бразили, Колумби улсууд (40-50) удаалж байна.

Ерөнхий
Ходоодны салст бүрхvvлнээс (дотор хана)  ургадаг хорт хавдрыг ходоодны өмөн буюу рак гэнэ. Ходоодны өмөн нь улаан хоолойтой нийлэх дээд хэсэг, ходоодны vндсэн хэсэг (их бие) эсвэл гэдэстэй нийлэх доод хэсэг зэрэг хаана ч байрлаж болно.

Шалтгаан:
Ходоодны эсийн хромосомд тодорхой гажиг (мутаци) үүссэн тохиолдолд хавдрын эс болж хувирдаг нь тогтоогдсон байдаг. Харамсалтай нь  ходоодны эсvvд хорт шинжтэй болж хувирдагийн шалтгаан одоо хvртэл  тодорхойгүй хэвээр vлдэж байна. Одоохондоо энэ євчнийг єдєєж болох эрсдэлийн хvчин зvйлvvдийн бvлгийг тодруулсан байна.

Ходоодны өмөн  үүсгэх эрсдэлийн хүчин зүйлс:

  • Удамшлын нөлөө: Хэрвээ гэр бvлийнхний хэн нэг нь ходоодны өмөнгөөр  өвчилж байсан бол бусад бvх ойр дотны тєрєл тєрєгсєд нь өвчлөх магадлал 20% -иар єсдєг.
  • Хоёрдугаар бүлгийн цус тай хүмүүст ходоодны ємєн олонтаа тохиолдог;
  • Хооллолтын онцлог: Хоол хүнсэндээ хурц, давсалсан, утсан, хуурч шарсан (хэт шарсан), лаазалсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь уг өвчин үүсэх  магадлалыг  мэдэгдэхvйц  ихэсгэдэг.

Архи, тамхи хэрэглэх;

  • Ходоодны үрэвсэл, шарх, ходоодны ур, хоргүй хавдар мэтийн ходоодны өвчнvvдээр удаан хугацаагаар өвдөх;
  • Ходоодондоо хагалгаа хийлгэсэн хvмvvсийн өвдөх магадлал  2.5 дахин  ихэсгэдэг;
  • Ходоодноос Helicobacter pylori / хелико бактери / бактер илрэх. Энэ асуудлаар эрдэмтэд одоохондоо маргаж байгаа.
  • Шөрмөсөн чулуу /асбест/,  никельтэй харьцдаг ажил
  • Витамин В 12 болон С-ийн дутагдал;
  • Хvнснийн бүтээгдэхүүний нитрат болон нитрит агуулагдах
  • Пернициоз хэлбэрийн цус багадалттай (хорт чанартай) хүмүүст 20 дахин их тохиолддог.

явц
Цоо эрүүл ходоодонд өмөн бараг огт үүсдэггүй болохыг орчин үед нотолсон билээ. Улмаар хорт хавдар ын ємнєх байдал гэж нэрлэгддэг ходоодыг бvрхэж байдаг эсийн бvтцийн єєрчлєлт  нєлєєлдєг. Ийм байдал нь ихэвчлэн хүчиллэг багатай ходоодны үрэвсэл, шархлаа болон ходоодны ургацагтай vед үүсдэг. Хавдрын ємнєх vеэс хавдар vvсэх хvртэл дунджаар 10-15 жил  єнгєрдєг. Хавдарын эхний шатанд ходоодонд 2см-ээс бага хэмжээтэй хавдар үүснэ.  Аажмаар энэ нь томорч ходоодны гvн (ходоодны ханын бүх давхаргыг нэвт ургадаг) болон гадаргуйгаар тархан ургадаг. Ходоодны өмөн нь олон тооны үсэрхийлэл (метастаз) эрт vvсгэх хандлагатай байдгаараа онцлог. Зарим хавдрын эсүүд нь эх хавдараасаа салж (жишээ нь цус болон тунгалагын урсгалаар) бие махбодиор тархаж шинэ хавдрын зангилаанууд (метастаз) үүсгэдэг. Ходоодны өмөнгийн vед метастазууд нь ихэвчлэн тунгалагын булчирхайнууд болон элгэнд vсэрхийлдэг. Зарим тохиолдолд өндгөвч, өөхөн эслэг, уушиг, арьс яс зэрэгт үсэрхийлдэг.
Ходоодны өмөн нь хоол боловсруулах үйл ажиллагааг алдагдуулна. Гэдэсний дэргэд байрласан vед хvнс гэдсээр дамжихад саад болдог. Улаан хоолойнд ойр байрласан vед хvнс ходоодонд ороход саад болно. Yр дүнд  нь хvн огцом турж эхэлдэг. Хавдар нь ходоодны ханаар тархан ургаж байхдаа бусад эрхтэн бүдүүн гэдэс, нойр булчирхайд дамждаг. Элэг, уушиг, тархи болон ясанд үсэрхийлдэг. Vvний дvнд бvх гэмтсэн эрхтнvvдийн vйл ажиллагаа алдагдаж эцэстээ үхэлд хүргэдэг.

Шинж тэмдэг
Хавдрын хэмжээ жижиг байхад ямар нэгэн шинж илрэхгүй. Зєвхєн зарим тохиолдолд хоолны дуршил өөрчлөгдєх байдал ажиглагддаг. Жишээ нь: мах, загас зэрэгт дургүй болдог. Хавдар томрохын хэрээр шинэ шинж тэмдгvvд илэрнэ, үүнд:

  • Хооллосны дараа ходоод цанхайх, дотор муухайрч бөөлжих
  • Өтгөнөөр бие засах үйл ажиллагаа алдагдах (гүйлгэх, өтгөн хатах);
  • Хэвлийн дээд хэсгээр өвдөх, бүсэлж өвдөх, өвдөлт ар нуруу руу дамжих (хавдар нойр булчирхайд дамжих vед);
  • Гэдэс томрох, хэвлий хєндийд шингэн хуралдах (асцит);
  • Турах;
  • Хавдар судсыг гэмтээсэн үед ходоод гэдэсний замаас цус алдах боломжтой

Оношлогоо
Онош хэдий эрт тавигдана, эмчилгээ төдий чинээ амжилттай байна. Ходоодны өмөн байж болзошгүй гэх єчvvхэн тєдий сэжиг тєрсєн vед, ер нь хоол боловсруулах үйл ажиллагааны ямар ч асуудлын vед ходоод-гэдэсний эмчид (дотрын эмч) хандаж тусламж авах хэрэгтэй. Ходоодыг шинжлэх үндсэн арга бол ходоод дурандах юм. Дурандах үед эмч ходоодны салст бүрхvvлийн байдалтай танилцах бөгөөд сэжигтэй хэсгээс эд эсийн шинжилгээ авдаг. Эд эсийн шинжилгээгээр  хавдрыг илрvvлээд зогсохгvй мєн тvvний хортой хоргүй эсэхийг тогтоодог. Мөн нэмэлт шинжилгээний хэлбэрээр хоол боловсруулах замын рентген шинжилгээ, компьютерийн томограф, хэвлийн хєндийн эрхтний хэт авианы шинжилгээ (эхо) зэргийг  хэрэглэдэг. Цусны ерөнхий шинжилгээ болон биохимийн шинжилгээ хийснээр цус багадалт, бие махбодийн уургийн солилцооны алдагдлыг тодорхойлох боломжтой.

Эмчилгээ
Ходоодны өмөнгийн эмчилгээний үр дүн нь хавдрын хэмжээ болон хөрш эд эрхтэндээ тархсан байдлаас шууд хамаарна. Үндсэн эмчилгээний арга нь өмөнг ходоодтой бүхлээр нь эсвэл хэсэгтэй нь авах мэс заслын арга юм. Мєн олон тохиолдолд ходоодноос гадна дэлүү, элэг болон гэдэсний  хэсгийг авдаг. Хагалгааны дараа хими болон туяа эмчилгээ хийнэ.

Урьдчилан сэргийлэлт

Хатингарших хэлбэрийн ходоодны үрэвсэл, шархлаа, ходоодны уртай, тvvнчлэн  ходоодны өмөнөөр өвдөж байсан тєрєл садантай хүмүүс жил бүр ходоод дурандах шинжилгээнд орж байх нь маш чухал.

52 thoughts on “Ходоодны хорт хавдар”

  1. ходоодны хавдарыг тайрч биш хавдартай хэсгийг нь ухаж авах арга япон гарсан байна лээ. Хавдараа авахуулсан хүн 3 хоногийн дараа эмнэлэгээс гарч хэвийн амьдралд орох боломжтой юм байна лээ. Энэ аргыг монголдоо нэвтэрүүлмээр юм байна лээ. Хичээгээрэй.

  2. hodoodni hawdar bish hodoodnii sharhiig tuushtai yaj hurdan emchleh talaar zowlogoo ogch tuslaach.uragshaa hoh hotruu yawj tend shinjelgee hiilgej mongol em uuwal sain uu.ewrop emchilgee tuushtai bish zowhonshinj temdeg darah l emchilgee b h yum…

  3. hawdariin esiin metoz huwaagdal ihewchlen p53 buyu zohitsuulagch uuraguudiin atoftaz hiih chadwariin aldagdlaas uusdeg gej sonssin bna.teed er ni hodoodnii hort hawdar gedeg bol helico bakteriin ulmaas bas uusdeg gewuul het oroosgol uzel boloh ym shigee. hun bolgond tod hemjeegeer bdag gee bizdee.batga ch ymuu gedesnii shimegdeh protsesiin hundrel uusgedeg gej bichsen bsan.hawdar ch bish er ni angaahiin taliin medeelluud mash bga bh ymaa mongolin site-uudaar teed ydaj bhad ta hed maani medeelelee copydoj heregleh bolomjiig ni haatsan bhiin mash hetsuu orchlon ymdaa……

  4. ert ued ni hojimdolgui uzul ged bga hernee uzuleheer toohgui zugeer ged dorvitoi sain emchilgee zaaj ogohgui yma.bi hodoodnii poliptoi ymlda.emch nar ovchtonuuddee sain zovlogoo ogdoggui ym shig sanagdsan.

  5. Bi suuliin ued hoolnii daraa bainga booljij bgaa. Er ni bol hodoodnii sharahtai umaa. Tegeed end bichsen shinj temdeg mash olon ni taaraad bhiin. Odoo haana handuul hamgyn sain emchilgeetei, hamgyn sain shinjilgeenii tuv bdag talaar bicheech. PLS

  6. Hi hodoodni sharh,havdartai hun haana emchluuleh bolomjtoi ve. Yamar unetei bdag ve.30 nastai emegtei hun bga yum.

  7. sain bna uu ta bvhen tuslaach minii aab hodoodhii hort habdartai yumaa yamar em tan ardiin em yu bna ter bvhniig medeh hvn baival tuslaach

  8. Sain bna uu manai eej hort hodoodnii habtartai gesen sain em tan baina uu TUSLAACH odoohondoo gaigiy baigaa er ni ih turj baina hen negen zaabal hariu yuwuulaarai Manaih bir hodoo baidag uchraas bid nar hetcuu baina

  9. Сайн байцгаана уу? Миний аав жил гаруйхны өмнө элэгний хорт хавдраар нас барсан юм. Харин ээж маань ходоодоо эмнэлэгт үзүүлсэн чинь ходоодны хорт хавдар гэсэн байна. Надад маш хэцүү байна. Ээжийгээ ямар ч аргаар болов эдгээмээр байна.
    Надад туслаач. Таних мэдэх хүн чинь энэ өвчнөөр өвчилж яаж, ямар шугамаар эмчилгээ хийлгэж эдгэсэн, гадаадын сайн эмнэлэгтэй яаж холбоо барих талаар мэдээлэл зөвлөгөө өгөөч.

  10. Гарын алга байнга улаан болох нь ходоодны хорт хавдрын мөн үү. Заавал хариу бичээрэй. Би тэгэж сонссон юм байна.

  11. Хэрэв гарын алга байнга улаадаг болох төдийнхнээр ходоодны хорт хавдрыг оношилдог байсан бол өнөөдөр энэ эмгэгээр ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг хүн гэж байхгүй байх байсан биз ээ. Иймд сонссон төдийхөн дэмий зүйлээр өөрийгөө зовоох хэрэггүй. Тайван амгалан бай. Байж чадахгүй байгаа бол ходоодноосоо биопси авахуул.

  12. sain bnauu 2 jiliin omno hodoodnii hort hawdar tusaad hawdaraa hagalagaa hiilgej awhuulsan yum 2 jiliin daraa dahin hort hawdartai gesen onsh garsan ter uedee himi tuya emchilgee buren hiilgej chadaaguim odoo awhuulah yamar arga zam bgaa bol medeh zuileeree tuslaach japand hagalgaa hiideg gesen ter talaar medeelel olj ogch tusalaach.

  13. Sain baitsgaana uu? minii dvv ohin hodoodnii gadna hawdar geechiig tussan genee? tiim hawdar bdag yumuu? gadna dotor gej? Tegeed emchid uzuulsen chine gadna talaas ni l sharalgiin emchilgee hiine gesen abih yum. Bi uuruu gadaadad dvvgeesee hol bdag bhoor yag sain boditoi zuwluguu ugch chadahgui yumaaa. Minii bodloor hortoi horguig ni togtoogood yaraltai hagalgaind orwol deer yum hsig sanagdaad. Ta nar boditoi zuwluguu ugch tuslaach. oroitoogui deer ni.

  14. hi.ene taliin medeeleltei mongol site aygui baga yumaa. manai aav bas sauhan ene onosh tavigdsan odoo hool idej chadahgui bna. haana handahaa medehgui bna zuvluguu ugch tuslaach. bas ene taliin suuliin uyiin haanahiin sain en tan bna surag baival helj tus bolooch guij bna humuusem

  15. hodoodnii hort hawdar tusaad emchilgeegvi bolson gh ved ter hvnd ni ymar shinj temdeg ilerdeg ym be.nadad tusalaach minii hairtai huwgvvn hawdartai bolchihson gd bn.itgehgvi ahaas ni asuutal vnen gd uilj bhiin ghde bi odoo boltol itgehgvi bn.ter nadad ervvl hvn shg l haragddag odoo ter mn dunguj 19 tei.ymar em uudag ym be ter emnvvd ni ymar vnetei bdg ym be nadad tusalaach hicheengvvlen guij bn ta bvhnees

  16. hodoodnii sharhtai humuus erthen zov hoolloj suraltsah heregtei shuu. tegvel sharah bitgii hel heliko bakteri ch edgene shuu.zov hoolloh talaar sonirhoj bval 91880304 utsaar lavlaarai tand eruul az jargaliig husie

  17. элэгэнд өөрчлөлт гарсан тохиолдолд зөвхөн хавдарын эмнэлэгтээ хандаарай хүмүүсээ. өөр эмнэлэгт битгий хандаарай. ээжийгээ аварах гээд яаралтай очер багатай бас найдвартай гээд сонгдо эмнэлэгт судас боолгосон чинь бүр хурданд нь оруулаад алдчихсан. харамсмаар юм байна лээ. уг нь дөнгөж эхлэж байгаа хавдар байна гэсэн. ингэж хурдан тархана гэж хэн санах билээ. ном журмаар нь хавдрын эмнэлэгтээ хандсан нь дээр юм байна лээ. судас боолгохоос гадна элэгний хавдарыг түлэх, хөлдөөх арга байдаг юм байна лээ.

  18. yagaad iim owchin bdg yum boloo bi ch gsn ene owchtei gdgee xedxen xonogiin omno medsen

  19. Сайн байцгаана уу? Манай өвөө саяхан ходоодны хорт хавдараар өнгөрсөн. 4 дэх шат хүртлээ мэдэхгүй явсан байсан. Хөдөө байдаг бас их тэвчээртэй хүн болохоор хэт оройтчихсон байсан. Хавдар судлалын эмч нар аврах гэж хагалгаа хийсэн боловч элэг , нойр булчирхай , 12 нугалаа гэдэс рүүгээ тархаад томорсон болохоор яаж ч чадаагүй.
    Хүмүүс ээ! Эрүүл мэндээ хайрлаж яваарай.

  20. Дээрх сэтгэгдлүүдийг уншлаа. Би өөрөө энэ ходоодны хорт хавдраар 1жилийн өмнө өвдөөд 3-р шатанд байхад нь мэдсэн.Ходоодоо дурандуулж байж л мэдсэнь онцын зовиур байгаагүй, жаахан турж байсан. Ходоодоо бүтнээр нь авахуулах мэс засал хийлгээд даараа нь хими туяа эмчилгээг хийлгээд одоо хоолны дэглэм бариад байж байгаа. Манай хавдрын эмнэлэгт хандах нь зөв, би гадаадад хагалгаанд орсон.Гол нь хүмүүсээ эрт шинжлүүлэх хэрэгтэй, нэгэнт хавдар байгаа бол авахуулахыг бодох, дараа нь сайн эмчилгээ хийлгэх хэрэгтэй шүү

  21. hort hawdar bol odoohondoo emchlehd hetsvv uwchin. Gehdee 1r vedee bga mun vserhiilel uguugvi tohioldold mes zasalaar bvren emchlegdeh bolomjtoi. Hort hawdar bol emgeg bolsn esiin het urgalt yum. GOL shaltgaanuud ni ihewchlen udaan vrgeljilsen arhag uwchinvvd,udamshil, ymar neg sharh gemtel baidag. Tiiim uchraas uvchniig baga geltgui ert ued ni emchluulj bh shaardlagatai.

  22. hodood duranduulah chin muu yum bishuu tgd ch aimaar ubddudg hetsuu gesen manai tanidag 2 ch hun hodoodoo durandulaad neeh udaagui nas barsan sh de tegsen hodood duranduulsnaas bolson gej bsn ene yg unen yum boluu sn medeh heregetei bna

  23. Estoi muuhai bnaa bi sayhan 2hon honogiin umnu hairtai ganst nziigaa enen baliar hodoodnii hort hawdraar aldchikhlaa…Yagaad zaawal 25han anstai tsel zaluu nz mini uwdchikhuw dee iim zaluu hvn tusdag yumuu?

  24. haa bsn lonodnd bsn hvn shuu dee Ter tom gazart shinjilgeenii harui 2 sariin dotor gardag yumuu?7sard ugsun shinjilgeenii harui 9sariin 20 nd garna gd ahruigaa huleeh zuuraa iim zolgui yum bolchloo hawdar tusaad hvn hir uddag yum bol?

  25. sain bna u?bi hodoodni hort havdar gej onoshtoi .odoo himiin emchilgeend orson.us mash ih unadag ym bnaa dahiad urgadag bolov u?himiin emchilgee er ni hir hugatsaagar urgeljildeg ym boloo?medeh hun bval zovlogoo ogch tuslana u?yamar 1 gam heregtei bolov u?

  26. manai naiz zaluu ulaan hooloin nariisaltai yum l daa bulchih ni changarchihsan gsn eniig mgl emchildeg bolson uu ? har horhoitoi arhi uuval sain geed jil garui uuj bgaa bolovch oligtoi ur dun uguhgui bna eniig yaj emchleh yostoin boloo ?

  27. ходоодны хорт хавдраар өвдсөн бол ямар үед 5-10н жилийн настай болдог юм бэ хариу хэлж тус болно уу

  28. sain bna uu.girmaanii xeloda gej hiimiin taria bdag teriig heregleed uz minii naiz ohin hodoonii havdaraar ongorson yu. 4shatand orson bhdaa ter emiig hergelsen ternees hoosh 2jil amidrsan ih ur duntee yum bna lee

  29. minii bey bainga ovdoood bas tolgoi baingiin duusen hodoood urgelj ovdooostei bas booljis dandaa hurdeg booljhooor ym garahgui dandaa hoos shuls garaad bh ym ene yuniih be ?haana handval deer be

  30. mongolchuudaa yanz bvriin uwus idhee boliyo jinhen mongol hooloo idej baihad hezee ch hort hawdar tusahgvi, urd umnu n tiimel baisan, odoo l delgerch baina.

  31. Sain baitsgaanuu ta buhend ene odriin mend hurgiy.
    Manai neg ah bas hodoo aimgiihaa emlegt uzuuleed hort havdartai gesnii n bi hed honogiin omno medcheed demii l sanaa zovhoos oor yum hiij chadahgui bn. Tiim bolohoor ta buhend handaj bn
    Ene owchniig emchluulehed gadnii emleg gelguigeer dotooddoo havdar sudlal ch gdg yumuu eswel oor handaj bolhoor naidvartai gazar bdag boluu,emchilgeenii zardal deed tal n hed bdag yum bol ta buhen oorsdiin meddeg zuileesee haramgui huwaaltsaj tus bolno uu ,ta buhend eruul enh sain saihan buhniig husiy

  32. Sain baitsgaana uu? Manai aaw hodoodnii ulaan hooloi taldaa hawdartai. Anhan shat yum shig bn. Ta buhen sain em, emneleg emchilgeenii talaar medeh zuil baiwal tuslaach guiy.

  33. Сайн байцгаана уу элэг нэгт ахан дүүсээ туслаарай. Манай эгч Ходоодны хорт хавдарын 4-р үе шаттай гээд сая хагалгаа хийсэнгүй ээ одоо хаана хандах аа сайн мэдэхгүй байна.

  34. Сайн байцгаана уу элэг нэгт ахан дүүсээ туслаарай. Манай эгч Ходоодны хорт хавдарын 4-р үе шаттай гээд сая хагалгаа хийсэнгүй ээ одоо хаана хандах аа сайн мэдэхгүй байна.
    Ямар ч төлбөрөөр хамаагүй хэдэн жилийн нас хайрлах буянтай зөвлөгөөө өгөх хүн байна уу холбоо барих unitel-88009544 skytel-91894858 mobicom-99831972 g-mobile 93064168

  35. MANAI AVV HODOODNII HORT HAVDARTAI YUM L DAA HOOL EROOSOOO IDEHGUI YUM YAAVAL DEER VEE TUSLAAJ

  36. end ih asuult asuuj bichsen baih yum, hariult eroosoo baihgui,.
    ternees gadna ene hunii zovlon deer mongo hiih gesen novshiin utas shormosoo tavisan yumnuud bolioch dee ,,,

  37. 9 жилийн өмнө миний гарын араар загатнаж битүүдээ тууралт гараад ходоодоо дурандуулсан чинь ходоодны үрэвсэлтэй болцон байсан.Тэгээд эмчилгээ хийлгээд эдгэсэн. Гэтэл жил гарангийн өмнөөс дахиад гар маань загатнаж нөгөө тууралтууд гарсан.ходоодоо дахиад дурандуулсан чинь дахиад үрэвсцэн байна.тэгээд 2-р сараас хойш эмчилгээ хийлгэж байгаа боловч нөгөө тууралт маань үе үе гараад байна.ходоод гэдэсний маш сайн эмч байвал хэлж өгч туслаач хүмүүсээ.Ингэж байгаад хавдар болчихвий гэж айгаад байна.

  38. bi 11 jiliin umnu 25 nastaida ene ubchnuur ubduud odoo ene talaar asuudalgui bolson. tebcheer zorig zutgel bl ene ubchinii ard garch boldog yum shuu humuus mini. bi odoo 1  jiliin imnu huuhed turuuleed az jargaltai amidarch yabna.

  39. hagalgaa hiilgej hodoodo tairuulaad 2 jiliin dotor 8 kurs himiin emchilgee hiilgesen. us 3 udaa buren unaj bsan. unaad l urgaad l bdag yum. bi ene ubchnuur uhne gej hezee ch bodoj bgaagui. setgel uudrug emchilgeege tsagt ni hiilgebel bolno do bolno

  40. minii nagats ah hodoodnii havdartai gej 2 doloo honogiin omno medsen. havdariin emnelgeer ywaad vzvvlj bga. havdariin emneleg mash ih oochir daraalaltai hetsvv ym. ydaj bhad bid heded tsag hugatsaa altanaas ilvv vnetei bdag……..
    bid bvgdiig burhan iveeg

  41. Havdriin esreg buh torliin hovor em tarianii zahialga avna. Gemqitabin, Eliguard, Melkapetopurit geh met.Togtmol zahialj avbal hongololttei.utas- 99316075,99703235

  42. sain btsgaan uu manai nziin eej hodoodnii hort hawdartai gej bna sain em emch nar bna uu tuslaach ee bwal utas 88145336ruu zalgaarai

  43. minii aaw hodoodnii hort hawdartai 3 r vedee orson yamar 1 hagalgaa mon emchilgee hiilgeegvi 1sn boo deer ochood barag jil garan bolj bna sayahan shinjilgee oghod hawdariin yawts zogosson bna gsen .  hedii tiim ch biye ni joohon yadruu bh yumaa hool und ni joohon buruu hoollood bh shig hodoodnii hort hawdartai hvmvvs yamar hool und sn bh bol helj ogch duslaach

  44. Сайн байцгаана уу. Та бүгдийн сэтгэгдэлүүдийг нэгд нэгэнгүй уншлаа. Зовлон нэгт хүмүүс л энд дүүрэн байна.
    Миний ээж 67 настай ходоодны хорт хавдар гэсэн оношоо өнгөрсөн намар яг өдийд л мэдсэн. 3-р шатандаа орсоэ байна гэсэн. Тэгээд манай гэр бүлийнхэн аль сайн гэсэн бүгдийн эрэлд гараад эхлээд ардын эмчлгээгээр гаршсан нэг нэртэй отчоос тан авч уудаг бйасан. Оточ-Одь гээд тэр эмнэлэг маш их хүнтэй байдаг юм байна. Эдгэсэн сайхан болсон гэх хүмүүс зөндөө л таарч байсан. Манай ээж ч мөн өнгө зүс ороод таргалах маягтай сайхан болоод ирсэн. Тэгээд өвлөөс энергийн эмчилгээ сайн гэнэ гэж дуулаад бас л үзээд алдахаар шийдсэн. Биоэнергийн төв гээд байдаг юм байна. Настай хүн учраас өөрөө сүсэглээд их л дуртай эмчилгээ хийлгэж байгаа. Одоо бараг хагас жил болж байна. Ээжийгээ би сайжирч бйана л гэж бодоод, бас ээж өөрөө бие их сайхан болж байна гэхэд нь бид бүрч санаа амардагч хааяа хааяа ходоод нь хүчтэй өвдөхөд яах ч учраа олохгүй их хэцүү байдаг. Гэтэл өчигдөр ээж маань ер нь хавдараа нэг харууля юу болж байна гээд харуулсан. Гэтэл эдгэрэх нь битгий хэл бүр томорсон байна, яаралтай хагалгаанд оруул гэнээ. Ээж маань өөрөө хагалгаа хийлгэх тун дургүй байгаа. Ходоодыг нь бүхэлд нь тайрч авах юм гэнэ. Одоо яах ёстой юм болоо. Тан, энергийн эмчилгээ, хагалгаа гэсэн сонголтуудтай тулгараад байна. Бас эгүүшин гэдэг ургамал уугаад эдгэрсэн хүн байна гэж дуулаад тэрийг ууж бйагаа. Та бүхэн дээрх эмчилгээнүүдийн талаар мэддэг зүйлсээ хэлж өгч туслаач.

  45. eej maani hodoodnii horgvi hawdartai haana emchlvvlvel hamgiin sain be ayultai boluu tuslaach 

  46. minii xamgiin sain naiz maani xodoodnii xort xawdartai bolood denduu oroi medej, eniig emchlex bolomjtoi yu bolomjtoi bol xaana yaj gedgiin yaraltai xelj duslaach minii email xayg banzaa_08@yahoo.com

  47. манай ээж мөн адил саяхан шинжилгээ өгөөд ийм өвчтэй гэдгээ мэдсэн ангаахаар яваад эмчилгээгий гээд бас л оточ оди уламжлалт эмнэлэгээс тан ууж байгаа тэгээд бөөлжих хөлрөх сульдах турах гүйлгэх шинж тэмдэг илэрч байгаа би хувьдаа эдгэрнээ л гэж бодож байгаа Утас: 976- 99182174, 976- 99190348 Е-mail: odi_baatar@yahoo.com Хаяг: СХД, 12 хороо

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.