Ходоодны хорт хавдар

Ходоодны өмөнгөөр 50-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс євчлєх эрсдэлтэй байдаг. Гэхдээ эрэгэтэйчүүдийн хувьд өвдөх магадлал нь 2 дахин өндөр. Энэ эмгэгийн тархалтын хувьд Япон улс зуун мянган хүн тутамд 75 ходоодны хорт хавдартай хvн оногддогоороо дэлхийд нэгт ордог.


Хоёрдугаарт Орос (36), Скандинавын орнууд, Чили, Бразили, Колумби улсууд (40-50) удаалж байна.

Ерөнхий
Ходоодны салст бүрхvvлнээс (дотор хана)  ургадаг хорт хавдрыг ходоодны өмөн буюу рак гэнэ. Ходоодны өмөн нь улаан хоолойтой нийлэх дээд хэсэг, ходоодны vндсэн хэсэг (их бие) эсвэл гэдэстэй нийлэх доод хэсэг зэрэг хаана ч байрлаж болно.

Шалтгаан:
Ходоодны эсийн хромосомд тодорхой гажиг (мутаци) үүссэн тохиолдолд хавдрын эс болж хувирдаг нь тогтоогдсон байдаг. Харамсалтай нь  ходоодны эсvvд хорт шинжтэй болж хувирдагийн шалтгаан одоо хvртэл  тодорхойгүй хэвээр vлдэж байна. Одоохондоо энэ євчнийг єдєєж болох эрсдэлийн хvчин зvйлvvдийн бvлгийг тодруулсан байна.

Ходоодны өмөн  үүсгэх эрсдэлийн хүчин зүйлс:

  • Удамшлын нөлөө: Хэрвээ гэр бvлийнхний хэн нэг нь ходоодны өмөнгөөр  өвчилж байсан бол бусад бvх ойр дотны тєрєл тєрєгсєд нь өвчлөх магадлал 20% -иар єсдєг.
  • Хоёрдугаар бүлгийн цус тай хүмүүст ходоодны ємєн олонтаа тохиолдог;
  • Хооллолтын онцлог: Хоол хүнсэндээ хурц, давсалсан, утсан, хуурч шарсан (хэт шарсан), лаазалсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь уг өвчин үүсэх  магадлалыг  мэдэгдэхvйц  ихэсгэдэг.

Архи, тамхи хэрэглэх;

  • Ходоодны үрэвсэл, шарх, ходоодны ур, хоргүй хавдар мэтийн ходоодны өвчнvvдээр удаан хугацаагаар өвдөх;
  • Ходоодондоо хагалгаа хийлгэсэн хvмvvсийн өвдөх магадлал  2.5 дахин  ихэсгэдэг;
  • Ходоодноос Helicobacter pylori / хелико бактери / бактер илрэх. Энэ асуудлаар эрдэмтэд одоохондоо маргаж байгаа.
  • Шөрмөсөн чулуу /асбест/,  никельтэй харьцдаг ажил
  • Витамин В 12 болон С-ийн дутагдал;
  • Хvнснийн бүтээгдэхүүний нитрат болон нитрит агуулагдах
  • Пернициоз хэлбэрийн цус багадалттай (хорт чанартай) хүмүүст 20 дахин их тохиолддог.

явц
Цоо эрүүл ходоодонд өмөн бараг огт үүсдэггүй болохыг орчин үед нотолсон билээ. Улмаар хорт хавдар ын ємнєх байдал гэж нэрлэгддэг ходоодыг бvрхэж байдаг эсийн бvтцийн єєрчлєлт  нєлєєлдєг. Ийм байдал нь ихэвчлэн хүчиллэг багатай ходоодны үрэвсэл, шархлаа болон ходоодны ургацагтай vед үүсдэг. Хавдрын ємнєх vеэс хавдар vvсэх хvртэл дунджаар 10-15 жил  єнгєрдєг. Хавдарын эхний шатанд ходоодонд 2см-ээс бага хэмжээтэй хавдар үүснэ.  Аажмаар энэ нь томорч ходоодны гvн (ходоодны ханын бүх давхаргыг нэвт ургадаг) болон гадаргуйгаар тархан ургадаг. Ходоодны өмөн нь олон тооны үсэрхийлэл (метастаз) эрт vvсгэх хандлагатай байдгаараа онцлог. Зарим хавдрын эсүүд нь эх хавдараасаа салж (жишээ нь цус болон тунгалагын урсгалаар) бие махбодиор тархаж шинэ хавдрын зангилаанууд (метастаз) үүсгэдэг. Ходоодны өмөнгийн vед метастазууд нь ихэвчлэн тунгалагын булчирхайнууд болон элгэнд vсэрхийлдэг. Зарим тохиолдолд өндгөвч, өөхөн эслэг, уушиг, арьс яс зэрэгт үсэрхийлдэг.
Ходоодны өмөн нь хоол боловсруулах үйл ажиллагааг алдагдуулна. Гэдэсний дэргэд байрласан vед хvнс гэдсээр дамжихад саад болдог. Улаан хоолойнд ойр байрласан vед хvнс ходоодонд ороход саад болно. Yр дүнд  нь хvн огцом турж эхэлдэг. Хавдар нь ходоодны ханаар тархан ургаж байхдаа бусад эрхтэн бүдүүн гэдэс, нойр булчирхайд дамждаг. Элэг, уушиг, тархи болон ясанд үсэрхийлдэг. Vvний дvнд бvх гэмтсэн эрхтнvvдийн vйл ажиллагаа алдагдаж эцэстээ үхэлд хүргэдэг.

Шинж тэмдэг
Хавдрын хэмжээ жижиг байхад ямар нэгэн шинж илрэхгүй. Зєвхєн зарим тохиолдолд хоолны дуршил өөрчлөгдєх байдал ажиглагддаг. Жишээ нь: мах, загас зэрэгт дургүй болдог. Хавдар томрохын хэрээр шинэ шинж тэмдгvvд илэрнэ, үүнд:

  • Хооллосны дараа ходоод цанхайх, дотор муухайрч бөөлжих
  • Өтгөнөөр бие засах үйл ажиллагаа алдагдах (гүйлгэх, өтгөн хатах);
  • Хэвлийн дээд хэсгээр өвдөх, бүсэлж өвдөх, өвдөлт ар нуруу руу дамжих (хавдар нойр булчирхайд дамжих vед);
  • Гэдэс томрох, хэвлий хєндийд шингэн хуралдах (асцит);
  • Турах;
  • Хавдар судсыг гэмтээсэн үед ходоод гэдэсний замаас цус алдах боломжтой

Оношлогоо
Онош хэдий эрт тавигдана, эмчилгээ төдий чинээ амжилттай байна. Ходоодны өмөн байж болзошгүй гэх єчvvхэн тєдий сэжиг тєрсєн vед, ер нь хоол боловсруулах үйл ажиллагааны ямар ч асуудлын vед ходоод-гэдэсний эмчид (дотрын эмч) хандаж тусламж авах хэрэгтэй. Ходоодыг шинжлэх үндсэн арга бол ходоод дурандах юм. Дурандах үед эмч ходоодны салст бүрхvvлийн байдалтай танилцах бөгөөд сэжигтэй хэсгээс эд эсийн шинжилгээ авдаг. Эд эсийн шинжилгээгээр  хавдрыг илрvvлээд зогсохгvй мєн тvvний хортой хоргүй эсэхийг тогтоодог. Мөн нэмэлт шинжилгээний хэлбэрээр хоол боловсруулах замын рентген шинжилгээ, компьютерийн томограф, хэвлийн хєндийн эрхтний хэт авианы шинжилгээ (эхо) зэргийг  хэрэглэдэг. Цусны ерөнхий шинжилгээ болон биохимийн шинжилгээ хийснээр цус багадалт, бие махбодийн уургийн солилцооны алдагдлыг тодорхойлох боломжтой.

Эмчилгээ
Ходоодны өмөнгийн эмчилгээний үр дүн нь хавдрын хэмжээ болон хөрш эд эрхтэндээ тархсан байдлаас шууд хамаарна. Үндсэн эмчилгээний арга нь өмөнг ходоодтой бүхлээр нь эсвэл хэсэгтэй нь авах мэс заслын арга юм. Мєн олон тохиолдолд ходоодноос гадна дэлүү, элэг болон гэдэсний  хэсгийг авдаг. Хагалгааны дараа хими болон туяа эмчилгээ хийнэ.

Урьдчилан сэргийлэлт

Хатингарших хэлбэрийн ходоодны үрэвсэл, шархлаа, ходоодны уртай, тvvнчлэн  ходоодны өмөнөөр өвдөж байсан тєрєл садантай хүмүүс жил бүр ходоод дурандах шинжилгээнд орж байх нь маш чухал.

52 Comments

  1. “Panacea” хорт хавдрын урьдчилан сэргийлэх,эрт оношлогооны төв та бүгдэд тусална
    Манай төв нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгийг хийнэ.Хорт хавдрыг эрт оношлоно.Хорт хавдар оношлогдсон тохиолдолд эмчилгээ дэглэмийн зөвөлгөө өгнө хянана.
    Утас 918916529

  2. Сварочные источники питания сварочные выпрямители источники сварочного токаСварочный выпрямитель это аппарат, который преобразует переменный ток от сети в постоянный ток, который предназначен для питания сварочной дуги. Происходит это благодаря полупроводниковым селеновым, кремниевым или германиевым выпрямительным элементам. Селеновые вентили имеют большую перегрузочную способность, но обладают небольшим КПД, в сравнении с кремниевыми. Как следствие, селеновые вентили используются в выпрямителях которые имеют как падающую, так и жесткую характеристику, для сварки выпрямители. Кремниевые элементы применяют в выпрямителях с падающей внешней характеристикой, там, где ток короткого замыкания немногим превышает сварочный ток. При этом кремниевым вентилям требуется охлаждение и, соответственно, выпрямители с данными элементами оснащаются вентиляторами. Понижающий трансформатор уменьшает напряжение питающей сети до рабочего значения, и служит для регулировки сварочного тока, с помощью изменения расстояния между первичной и вторичной обмоткой. Силовой трансформатор преобразует энергию питающей сети в необходимую энергию для сварки, и производит соответствие между значениями напряжения питающей сети с выходным напряжением. Для формирования жесткой или падающей внешней характеристики используется регулятор тока регулятор напряжения . Падающая внешняя хар-ка в выпрямителе получается при использовании трансформатора с увеличенным магнитным рассеянием или при включении в цепь реактивной катушки. В таких выпрямителях сварочный ток регулируют секционированной обмоткой трансформатора, изменяя расстояния между специальным дросселем насыщения или обмотками. В первом случае получается наиболее равномерная загрузка трехфазной сети и в итоге достигается наиболее высокие технико-экономические показатели. При механизированной сварке под слоем флюса или в среде защитных газов в сварочном выпрямителе с саморегулирующейся дугой используется однопостовой выпрямитель с жесткой внешней характеристикой. Как правило, в выпрямителях такого типа используется трансформатор с нормальным магнитным рассеянием. повышение сопротивления у трансформатора с подвижной обмоткой, или с магнитным шунтом, или с разнесенными обмотками. На рынке очень популярны универсальные сварочные выпрямители, в которых формируется как жесткая, так и падающая характеристики. Данный тип выпрямителей используется при сварке электродной проволокой под слоем флюса, в среде защитных газов, а также порошковой проволокой.

    Что можете посоветовать?

Leave a Reply