Хөхний өмөн

Хорт хавдар судлалын суурийг  өрнийн анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ анх гаргасан түүхтэй. Нэгэн удаа Гиппократаас тусламж авахаар нэг алдартай эмэгтэй иржээ. Гэтэл түүний хєхєнд аймшигт хорт хавдар vvсч, арьсаар үсэрхийлэн тархаад далайн хавчны хуягтай тєстэй хатуу тав бий болгосон байжээ.

Ерөнхий

Хөхний өмөн гэж хөхний булчирхайн хэвийн эсүүд хавдрынх болж хувирах vед үүссэн хорт хавдрыг хэлнэ. Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр хамгийн багаар бодоход арван эмэгтэй тутмын нэг нь өвдөж байна. Эрчүүд илүү азтай, тэдэнд хөхний өмөн 100 дахин бага тохиолддог. Зөвхөн АНУ – д гэхэд 50 мянга орчим эмэгтэй хөхний өмөнгөөр нас барж байна. Тэрчлэн урьд нь гол тєлєв 50-аас дээш насны эмэгтэйчүүд өвчилж байсан бол одоо нилээд залуужиж 40, 30 бүр 20 насанд євчлєх тохиолдол ховор бусд тооцогдож байна.

Шалтгаан

Хөхний хорт хавдар буюу өмөнгийн vvслийн тодорхой шалтгаан нь одоог хүртэл тогтоогдоогүй байна. Гэхдээ эрдэмтэд өвчлөлийг үүсгэж болох  єндєр магадлалтай бvлэг эрсдэлийн хүчин зүйлүүдийг тодорхойлсон байдаг. Жишээлэхэд, цацраг идэвхит туяатай орчинд ажиллах, эм бэлгийн даавар эстрогены тvвшин ихсэх, цусан төрлийн удамд хөхний өмөнгөөр өвдсөн хvн байх, бамбай болон бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдах гэх мэт. Сонирхолтой нь Ватиканы гэлэнмаа нарын дунд хөхний ємєнгөөр өвдөх тохиолдол нь тогтмол бэлгийн амьдрал -тай энгийн эмэгтэйчүүдээс 2-3 дахин их  байдаг байна.

Явц

Мутацид орж хувирч өөрчлөгдсөн эсүүд эрчимтэй үржиж эхлэхийг даган хавдар ургаж эхлэнэ. Эмчлэхгүй бол хавдар маш хурдан томорч арьс, булчин, цээжний хананд ургана. Хавдрын эсүүд тунгалагын судсуудаар тархан ойролцоох тунгалагын зангилаанд очно. Мөн цусны урсгалаар бүх эд эрхтэнд зөөгдөж vсэрхийлдэг. Хөхний өмөн ихэвчлэн уушиг, элэг, яс, тархинд үсэрхийлдэг. Эдгээр эрхтний гэмтэл, мєн хавдрын задрал нь  үхэлд хүргэдэг байна.

Шинж тэмдэг

Хөхний өмөнг бусад хавдрын євчнvvдийн адил эрт илрүүлэх тусам бvрэн эдгэрэх магадлал нь өндөр байдаг.  Өөрийн эрүүл мэндэд анхаарал тавьдаг эмэгтэй хүн бүр хөхєє тогтмол шалгаж байх ёстой. Харж, тэмтэрч, шинжиж vзнэ. Зєвхєн ингэсэн  тохиолдолд л хөхний өмөнгийн хамгийн түгээмэл шинж болох хөхний булчирхайн хатуурлыг (нягтрал) цагт тухайд нь анзаарах боломжтой. Энэ нягтрал нь гол тєлєв өвчингүй байх бөгөөд хэлбэр, хэмжээ, бүтэц нь сарын тэмдгийн мөчлөгийн явцад өөрчлөгддөггүй.Мєн єөрийгөө шинжих үед  дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Товчны хэлбэр;
  • Гараа толгой дээрээ өргөхөд арьсан дээр нүх, хонхорхой, үүсэх;
  • Хөхний хэлбэрийн өөрчлөлт;
  • Хөхний булчирхай -н тэмтрэгдэж байгаа өрчлөлт;
  • Аль нэг хөхєнд байнга эвгvй мэдрэмж  тєрєх
  • Хөхний товч -ноос цусархаг ялгадас гарах;
  • Тэр талын суганы булчирхай томрох;

Оношлогоо

Өвчин байна гэх єчvvхэн тєдий сэжиг тєрсєн vед яаралтай хөхний эмчид (хавдрын эмч) хандана. Хэрэв хөхний булчирхайн  vзлэгээр сэжиг батлагдахгүй бол нэмэлт шинжилгээ хийлгэж хөхний рентген зураг авахуулж, хөхний булчирхайн хэт авианы шинжилгээнд орно. Шаардлагатай тохиолдолд хөхний булчирхайн эд эсийн шинжилгээ хийдэг. Хэрэв онош батлагдвал цаашид євчтєний эрvvл мэндийг хавдрын эмч хариуцна.

Хөхний өмөнгөөс урьдчилан сэргийлэхийн тулд 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилдээ ядаж ганц удаа хөхний эмчид үзүүлж, хөхний рентген зураг хийлгэх ёстой.

Эмчилгээ

Хөхний өмөнд цогц эмчилгээ хийдэг. Эхний ээлжинд мэс заслын эмчилгээ хийж ихэвчлэн хөхийг бүхлээр нь эсвэл  хэсэгчлэн авна. Мөн хими, даавар, туяа эмчилгээ хийнэ.

Хавдрын эрт vед  зєвхєн дан ганц мэс заслаар эмчлэх боломжтой. Том хавдартай үед эсвэл тунгалагын зангилаанд үсэрхийлсэн үед ( гол тєлєв суганы булчирхайд) туяа ба хими эмчилгээг зайлшгvй хийх шаардлагатай. Хими эмчилгээ нь хавдрын эсийг өөрчилж чаддаг цитостатикуудыг ( хавдрын эсvvдийг гэмтээх vйлчилгээтэй хавдрын эсрэг бодис) хэрэглэж  хорт хавдарыг эмчилдэг эмийн арга юм.

Даавар эмчилгээ нь дааврын болон дааврын эсрэг эмийн тусламжтайгаар эмчлэх арга юм. Хөхний өмөнгийн үеийн даавар эмчилгээний үндсэн чиглэл нь :

  • Эстрогений түвшинг бууруулах;
  • Эстроген, прогестероны дааврын рецепторт хориг үүсгэх;
  • Бөөрний дээд булчирхайд үүсдэг эстрогений түвшинг багасгах;
  • Их хэмжээний эр бэлгийн дааврын тусламжтайгаар эстрогений үйлчлэлийг дарангуйлах, эстроген эсвэл прогестерон оруулах.

Эмчилгээний аргыг эмч євчтєнд болгонд тухайн хүний нас, өндгөвчийн үйл ажиллагаа, хавдрын бүтэц, ургалтын явц болон бусад зүйлийг харгалзан тусгайлан сонгоно. Эмчилгээний үр дүн нь өвчтний нас, эмчилгээг зөв сонгосон байдал болон гол нь эмчид цагаа олж хандсан эсэхээс хамаарна. Хөхний өмөнгєєс бvрэн эдгэрсний дараа, хєхєє авхуулах хагалгаа хийлгэсэн vйлчлvvлэгчийн ємнє хөхний протез буюу хиймэл хөхний тухай асуудал бий болдог.

3 Comments

  1. zolzaya

    huh toirood ulaan yum tuuraad bval yu yum bol ? hariu uguuch havdart tiim shinj temdeg bdag u ?

  2. gantuya

    2 huh 2uulaa tomrood hatuuraad haluu duudeeg ue ue chinerch uvduud baih yum ene yamar uchirtai ve?

  3. Puujee

    sain bnuu dongoj sayhan hoh min zoviurlad bharn yum nuhad bgan bhda gesnchin ugui huh min zoviurtai bolchij temterch uzsenchin yamar neg bersu alga harin saasanchin tsusni tuyatai yumshig suu garj bnaa ih sandarlaa asuuh hun bhgui uchir ta nart handj bnaa nadad hariu zovlooch yunaas bolj bgan boloo huuhed mani odo 1nas 9sartai hohnoosn gargagui bga. nugu hoh mani shiregtsen barag .baruun hohool hohdin.iim ued huuhdee hohuulj bolhgui bhda yadiin boloo hariu 

Leave a Reply