Уушигны өмөн буюу уушигны хорт хавдар

Тамхины хор уршгийн талаар хангалттай их мэдээлэл байдаг тул олон зүйл нурших нь илүүц биз. Хамгийн наад зах нь өдөрт хоёр ба түүнээс дээш хайрцаг татах тохиолдолд уушгины өмөн буюу хорт хавдраар өвдөх магадлал 25-125 дахин ихэсдэг гэдгийг л тогтоогоод авчихад илүүдэхгүй байх.

Ерөнхий

Уушигны өмөн нь уушиг болон гуурсан хоолойг бүрхсэн эсvvдээс үүссэн уушигны хорт хавдрын бүлэг юм. Уушигны хорт хавдар нь хурдан томорч, эрт үсэрхийлдгээрээ онцлог. Эрчүүд уушигны ємєнгєєр эмэгтэйчүүдээс 7-10 дахин их өвчилдөг ба төдийгүй нас ахины хэрээр өвдөх магадлал нь нэмэгдэнэ. 60-69 настай эр хүнд өвчлөлийн тvвшин 30-39 настнаас 60 дахин єндєр байх жишээтэй. Уушгины хорт хавдар гэсэн оношоор нас бардаг эрэгтэйчүүдийнхээ тоогоор Шотланд, Нидерланди, Их Британи, Люксембурги гэсэн өндөр хөгжилтэй улсууд дэлхийд тэргүүлдэг. Харин эмэгтэйчүүдийн нас баралтаар Гонконг тэргүүлж, Шотланд 2-р байрыг эзэлдэг. Харин  Сальвадор, Сири, Бразил, Гватемалид уушгины өмөн бараг тохиолддоггүй байна.

Шалтгаан

Хэвийн эс өмөнгийн эс болон хувирах үйл явц хараахан бүрэн судлагдаагүй байна. Гэвч шинжлэх ухааны олон янзын туршилтын ачаар эсийг хорт чанартай болгон хувиргах чадвартай бvхэл бvтэн бүлэг химийн бодис байдаг нь ойлгомжтой болсон юм. Ийм  бодисуудыг канцерогенүүд гэж нэрлэдэг. Уушгины өмөн vvсэх гол шалтгаан нь канцерогенаар амьсгалах юм. Євчний бvх тохиолдлын 90% орчим нь тамхи таталттай буюу чухамдаа тамхины утаанд агуулагдах канцерогены үйлчлэлтэй холбоотой байдаг. Түүнээс гадна агаарын бохирдол уушигны ємєнд шууд  нєлєєлдєг. Жишээ нь: уулын баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бvс нутгийн хvмvvсийн өвчлөл бөглүү тосгоныхноос 3-4 дахин их байна. Уушгины өмөнд мєн єєр бусад нөлөөлдөг эрсдэлийн бусад хүчин зүйлс байдаг:

  • Шөрмөсөн чулуу /асбест/, хулганы хор, никель, кадми, хром, хромметилжүүлсэн эфир, радонтой харьцаж ажилладаг хүмүүс;
  • Цацраг идэвхэт бодис;
  • Уушгины хатгаа, гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, сүрьеэ зэрэг архаг өвчнүүд.

Үүсэх явц

Өмөнгийн эсүүд хурдан хуваагдаж хавдар томорч эхэлнэ. Эмчилгээ хийхгүй бол зүрх, том судас, улаан хоолой, нуруу нугалам зэрэг хєрш эрхтнvvдэд урган тэдгээрийг гэмтээнэ. Цус болон тунгалагын урсгалаар хавдрын эсvvд бvх биеэр тархан шинэ хавдрын зангилаанууд үүсгэнэ (метастаз). Ихэвчлэн тунгалагын зангилаа, нөгөө талын уушиг, элэг, тархи, яс, бөөр, бөөрний дээд булчирхайд үсэрхийлэл өгдөг.

Шинж тэмдэг

Ялангуяа архаг тамхичид сэрэмжтэй байх хэрэгтэй. Байнгын ханиалгах, цустай цэр гарах, цээжээр өвдөх болон  хатгалгаа, гуурсан хоолойн архаг үрэвсэл зэргийг дахин дахин тусах нь зvгээр нэг таагvй шинж тэмдэг биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Ийм үед таны уушгинд хорт хавдар  vvсч байхыг vгvйсгэхгvй.

Оношлогоо

Харамсалтай нь ихэнх хүмүүс уушиг -ны ємєнгийн оройтсон үед эмчид ханддаг. Иймээс тогтмол урьдчилсан сэргийлэх үзлэгт орж, 3-аас дээш хоногоор vргэлжилж буй уушигны євчний vед  цээжний зураг (флюрографи) авахуулж, уушгины эмчид үзүүлж байх нь маш чухал юм. Уушгины өмөнг илрvvлэх хамгийн найдвартай арга бол цээжний хєндийн эрхтнvvдийн рентген зураг юм. Оношыг баталгаажуулахын тулд бронхографын дурангын арга хэрэглэдэг ба энэ нь хавдрын хэмжээ болон бүтцийг тодорхойлох, тvvнчлэн эд эсийн шинжилгээнд материал авах боломжийг олгодог.

Эмчилгээ

Уушгины хорт хавдартай євчтєний эмчилгээг хавдрын эмч хийдэг. Эмч ємөнгийн үе шат, хорт эсvvдийн тєрєл, хавдрын онцлог, үсэрхийлэл буй эсэхээс хамаарч эмчилгээний аргыг сонгодог. Гол тєлєв өвчтөнд мэс засал, эмийн болон туяа гэсэн эмчилгээний гурван аргыг хавсарч хийдэг. Мэс заслын эмчилгээ нь хавдрыг  уушгины хэсэгтэй хамт авч шаардлагатай vед  гэмтсэн  тунгалагын зангилааг мөн хамт авна. Эмчилгээний амжилт нь өвчтний нас болон эмчилгээг зөв сонгосон эсэхээс хамаарна. Хэрэв эмчилгээг євчний эрт шатанд эхлэсэн бол өвчтєнvvдийн 45-60% нь бүрэн эдгэрэх боломжтой байдаг бєгєєд харин 90%- д нь дахиад 5 жил амьдрах хугацаа єгдєг. Хэрэв өвчнийг хэтэрхий орой, үсэрхийлэл үүсэн үед нь илрvvлсэн бол ямар ч баталгаа байхгvй.

2008 онд Куба улсад уушигны хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй эм гаргаж амжилттай туршсан тухай мэдээ тархсан.

15 Comments

  1. SARUUL

    ENE MEDEELEL MASH SAIN BLSON BN AA GEHDEE ENE UVCHNUUS YAJ SEREMJLEH TALAAR SUDALJ GARGAJ AVAH HEREGTEI

  2. äýýãèé

    óóøèãíû õîðò õàâäàðèéí çóðàã îðóóëæ ºãºº÷

  3. baagii

    uushignii hort havdar zovhon tamhinaas boldog bish. manai nuhur elegnii hort havdartai tegsen uushigru n userhiiltsen bn gesen. tamhi amidraldaa 1 ch udaa tataj bgaagui. iim tohioldold emchleh arga baidag bolvu? helj ogch tuslaach. uushig n bas hort havdartai gesen ugu?

  4. altan

    manai ah uushignii hort habdartai gej sayahan hariu garlaa neleed tsag aldaj medsen yumaa odoo haana ali ulsad emchluulbel deer be zobolgoo ogooch

  5. Цэцэгээ

    манай эгч уушигний хавдартай гэж оношлогдсон . Уушиг нь устсан байна гэсэн эмчлэгдэх болвуу хариу туслаач

  6. binderya

    hort havdriig deerh 3-n argaar emchiljiisen udaa bga yu
    uushginii hort havdar ni ehnii uy shatandaa orson bval emchilj bolhuu?????????????

  7. binderya

    emchilj boloh bolvuu
    hariu?????????????????????
    mash chuhal

  8. батаа

    уушигны хорт хавдарын 4-р шатанд орсон хүнийг яаж эмчилэх вэ? хаана хэнд хандах вэ ? эмчлэх газар байвал туслаач 88987306

  9. батаа

    uushignii hort havdariin 4-r shatand orson huniig emchleh gazar baival yaraltai tuslaach 88987306

  10. odbayar

    sain bn uu bi uushignii hort hawdariig yaj emchleh we naidwartai uuj heregledeg em tan bwal heleed ogooch

  11. zazaa

    hi manai eej 76 nastai uushignii hort hawdartai gesen yum.nastai hun emchilgee daahgui bolohoor ….ene owchniig emchleh yamar ardiin ulamjlalt arga bna helj ogch tuslaach.99931921

  12. aagii

    hi bugdend n^ uushignii hawdar n 4r shatandaa orson bol tugs emchilgee gej bdaggui.harin hamgiin gol emchilgee bol hunguwchluh emchilgee yum.Ene yu gesen ug we gewel setgel sanaagaar n demjij uwchin shanalgaa, shinj temdegiin esreg hiih emchilgee yum,iim emneleg bol itgel hosposiin emneleg utasnii dugaarn 70112032

  13. oyunaa

    uushigni hort havdartai hund heregleh naidvartai sain emchilge bval helj ugch tuslaach

  14. 2-3 jiliin omno hawdar bj magadgui gej uzuulehed tiim zuil baihgui gesen hernee sayahan uzulehed 4 zeregtei bolson bn gej bn manai mongoliin emj nar er ni ium meddeg humuus mon uu shal hudlaa onsh tawiad baahan buruu emjilj baih ium ene ulsad er ni hariutslaga gej bn uu yalangya emj nart tootsoh hariytslaga bn uu hairtai eejee hariutslaggui emj naras bolood aldah deeree tulaad bn ter ued hawdariig ni onshlood emjilsen bol iim zuil bolohgui l baisan daa emj naraa heden arwan jil sursan zuilee amidral deeree heregjuulj chadahgui ium bol emj gedeg nere orhiod oor zuil hiisen deer hunee zow onshilj zow emjilj chadahgui ium bol erhem ene tsol gunshingaar yah ium be ta nar

  15. uyanga

     hi manai aawiin tolgoi gar nuruun deer hawdar garsan tegeed hortoi horgui onshiig ni onshluulaad baahan ywsan chine mongold medeh onshloh gazar bhgui tegeed beejin ywj onshluulahad uushignii hort hawdar gej onsholson hawdar ni userhiilsen 3,4 sariin nastai gesen odoo bainga tolgoi ni uwduj tolgoinii em udur bur uuj bna haana ymar emchilgee hiilgej aawiigaa ydaj 6 sar jil amidruulah we tuslaach bie ni erunhiiduu ih ydaruu bainga l untaad daralt ni ue ue bagadaad baina 

Leave a Reply