Хорт хавдар буюу рак

Бүх эд эрхтэнд хавдар үүсч болно. Хүний бие махбод маш олон төрлийн эдээс тогтдог бөгөөд ямар эдээс үүссэнээс шалтгаалаад хавдар янз бүр байдаг. Хүний биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсөж,  олширсноор хавдар үүснэ. Хорт хавдрыг өмөн гэдэг.

Хавдрын үед эс ямар ч хяналтгүй үржиж, хуваагдан хэвийн эсийн оронд гаж эсүүд үүсдэг. Эдгээр гаж эсүүд нь хэвийн эсийн өсөлт хөгжилтөд шаардлагатай цусан хангамж, тэжээлийн бодисыг  булаалдан тэжээгдэж байдаг учраас хүн жингээ хурдан алдаж эхэлнэ.

Хавдрын эс биеийн бусад хэсгээр тархан хэвийн эсүүдийг гэмтээж, шинэ гаж эсийн ургалтыг бий болгодог. Энэ үйл явцыг  хавдрын үсэрхийлэл (метастаз) гэнэ. Хавдрын эс нь цус ба лимф буюу тунгалагийн урсгалаар дамжин биеийн бусад хэсгүүдэд тархдаг.

Хавдрын эс өсөж олшроход хүний дархлааны тогтолцоо гол үүрэг гүйцэтгэнэ. Дархлааны тогтолцоо хэвийн ажиллагаатай үед хавдрын эсийг илрүүлэн тусгаарлаж, устгаж байдаг.

Дархлааны тогтолцоо ямар нэг шалтгааны улмаас гэмтсэн, тухайлбал дархлаа дутлын өвчнөөр өвдсөн, эрхтэн суулгасан, дархлаа дарангуйлах үйлчилгээтэй эм ууж байгаа, ХДХВ тээж байгаа  тохиолдолд хавдарт өртөх эрсдэл нэмэгддэг.

Мэдэхэд илүүдэхгүй:

  • Хавдар болгон хортой байдаггүй

    Хоргүй хавдар нь эхэн үедээ ихэвчлэн аажим ургалттай, үсэрхийлэлгүй байдаг боловч амин чухал эрхтэнд байрласан үед маш ховор тохиолдолд амь насанд аюултай. Тухайлбал: тархины хоргүй  хавдар.

  • Хавдрын төрөл болгон нь харилцан адилгүй

    Жишээ нь: уушигны хорт хавдар, хөхний хорт хавдар нь эсийн гарал үүсэл , эмчилгээгээрээ ялгаатай. Иймд хавдрын төрлөөс хамаарч хавдартай өвчтөн бүрт өвөрмөц эмчилгээ шаардлагатай байдаг.

Шалтгаан

Дезоксирибонуклейны хүчил (ДНХ)-ийн бүтцийн өөрчлөлт нь хэвийн эсийг хавдрын эсэд хувиргадаг. Хавдрын мэдээллийг агуулсан энэхүү ДНХ нь удамшдаг. ДНХ-ийн бүтэц өөрчлөгдөхөд орчны  хортой нөлөө тухайлбал: химийн хорт бодисын үйлчлэл, цацраг туяа, вирус нөлөөлдөг. Хавдар маш олон янзын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлээс хамаарах бөгөөд онолын сонирхол татсан,  судлагдаж буй асуудал юм.

Удамшил

  • Удамшил хавдар үүсэх эрсдлийн нэг юм. Жишээ нь хөхний хавдар удамшлын шалтгаантай.

Хавдар үүсгэгч хүчин зүйлс:

  • Хавдар үүсгэх нөлөөтэй олон төрлийн бодисууд /канцероген/ байдаг. Химийн хорт бодис, орчны хортой нөлөө, вирус, цацраг туяа гэх мэт.

  • Хавдар үүсгэгч хүчин зүйлсийн нөлөөлөл нь үйлчилсэн хугацаа, тун хэмжээ, хоруу чанар зэргээс хамаарна.

  • Олон төрлийн хавдар амьдралын буруу дадал, тухайлбал: зохисгүй хооллолт, тамхи таталт, архи хэтрүүлэн хэрэглэх зэрэг хорт зуршилтай холбоотой.

Химийн бодис, орчны хүчин зүйл:

  • Зарим химийн хортой бодис, тухайлбал олон цагирагт гидрокарбон нь тамхи, үйлдвэрлэлийн орчин, утсан хүнсний бүтээгдэхүүнд илэрдэг. Энэ нь мах, загас утах болон ил галд шарах үед амьтны гаралтай өөх тосны шаталтын улмаас үүсдэг байна.

  • Афлотоксин нь газрын самар, түүний тосонд тодорхойлогддог.

  • Бензопурин, нитрозамин гэх мэт хавдар үүсгэх (канцероген) нөлөөтэй маш олон бодисууд байдаг.

Бензопурин:

  • Мах, загасыг шарах, утах үед энэ бодис үүсдэг. Иймээс шарсан, утсан, хуурч түлсэн хоол хүнснээс аль болох зайлсхийхийг зөвлөдөг.

  • Давтан хэрэглэсэн өөх тосонд шарах үед ч энэ бодис үүсдэг учраас тосыг дахин хэрэглэхээс татгалзах нь эрүүл мэндэд ашигтай.

Нитрозамин:

  • Утсан гахайн мах, халуун зайдас зэрэг хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгахын тулд хэрэглэдэг нитрозамин нь хавдар үүсгэх хоруу чанартай

  • Харин С аминдэмийн хоргүйжүүлэх (антиоксидант) үйлчилгээ нь нитрозаминыг саармагжуулдаг. Иймээс хадгалах хугацаа уртасгагч бодис хийж даршилсан, нөөшилсөн хүнснээс аль болох зайлсхийж, эслэгээр баялаг шинэ жимс, хүнсний ногоо хэрэглэж байх шаардлагатай.

Цацраг туяа:

  • Радиоидэвхт бодис, хэт ягаан болон рентген туяаны хэлбэрүүд нь цацраг идэвхт бодист багтаж хавдар үүсгэгч хүчин зүйл болдог.

Вирус:

  • Вирус хавдар үүсгэгч хүчин зүйл болдог. Тухайлбал, умайн хүзүүний хавдар (хүний папиллом вирус), элэгний хавдар (гепатитын В ба С вирус), цагаан эсийн хавдар, тунгалгийн булчирхайн хавдар, хамар залгиурын хавдар (Эпштейн Барийн вирус) зэрэг нь вирусийн шалтгаантай.

Хавдрын эрсдэлт хүчин зүйлс Хавдрын эрсдэлт хүчин зүйлст хүний нас, хүйс, удамших чанар багтана. Мөн хүрээлэн буй орчны хавдар үүсгэгч хүчин зүйлс орно. Тухайлбал, амьдралын буруу дадал хэвшилтэй холбоотой зохисгүй хооллолт, тамхи татах ба архи хэтрүүлэн хэрэглэх хорт зуршил, наранд хэт шарах зэрэг хүчин зүйлс байдаг.

Хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлст өртөх нь хавдраар өвчлөх магадлал өндөр гэсэн үг юм. Хавдар үүсэхэд нэг ба түүнээс олон эрсдэлт хүчин зүйл нөлөөлж болох боловч, хавдраар өвчлөх нь тухайн хүний дархлааны тогтолцооны өөрчлөлттэй холбоотой.

Хавдрын төрөл ба эрсдэлт хүчин зүйлс

Хавдрын төрөл Эрсдэлт хүчин зүйл
Элэгний хавдар
  • Вирусийн шалтгаантай элэгний архаг үрэвсэл
  • Элэгний хатуурал, цирроз
  • Удаан хугацаагаар афлатоксинд хордсон (хөгц

    мөөгөнцрөөр бохирлогдсон газрын самар, улаан буудай, шар буурцаг, будаа гэх мэт)

Ходоодны хавдар
  • Хелико бактер (H. Pylory)
  • Ходоодны архаг шархлаа
  • Зохисгүй хооллолт: жимс, ногоо бага хэрэглэх, хооллох дэглэм үл баримтлах, нөөшлөсөн, давсалсан, утсан, шарсан бүтээгдэхүүн
  • Хорт зуршил: Тамхи, архи
Улаан хоолойн хавдар
  • Тамхи татах (янжуур, дүнсэн болон ороомол навчин, зажилдаг тамхи)
  • Хүйс: эрэгтэйчүүдэд 3 дахин илүү тохиолдоно
  • Зохисгүй хооллолт: жимс, ногоо бага хэрэглэх, хэт халуун

    хоол, цай

  • Архи хэтрүүлэн хэрэглэх
Уушигны хавдар
  • Тамхи татах (янжуур, дүнсэн болон ороомол навчин, зажилдаг тамхи), дам тамхидалт
  • Цацраг туяа
Умайн хүзүүний хавдар
  • Хүний папиллом вирус
  • Бэлгийн замын халдварт өвчин: Хламидийн халдвар, ДОХ,
  • Бэлгийн олон хавьтагчтай байх
  • Хэт эрт бэлгийн харьцаанд орох
  • Жимс, хүнсний ногоо бага хэрэглэх
  • Удамшил
Хөхний хавдар
  • Сарын тэмдэг эрт ирэх, цэвэршилт оройтох
  • Нас: дааврын түвшин өөрчлөгдөх (анхны сарын тэмдэг),

    жирэмслэлтийн тоо, цэвэршилтийн нас

  • Өөх тос ихтэй хоол хэрэглэх
  • Таргалалт
  • Хөдөлгөөний хомсдол
  • Зарим судалгаагаар хөхний хавдар үүсэх эрсдэл нь архины хэрэглээтэй холбоотой байгаа нь тогтоогджээ.
  • Удамшил
Умайн хавдар
  • Эстроген даавар орлуулах эмчилгээ
  • Сарын тэмдэг эрт ирэх, цэвэршилт хожуу явагдах
  • Олон удаа үр хөндүүлэх
Бүдүүн гэдэсний хавдар
  • Удамшил
  • Полип, ур
  • Өөх тос ихтэй, эслэг багатай хоол хүнс
  • Архаг колит, шархалсан колит
  • Таргалалт
  • Нас: 50-аас дээш
Түрүү булчирхайн хавдар
  • Бүх эрчүүд эрсдэлтэй: нас, арьсны өнгө,
  • Өөх тос ихтэй хоол хэрэглэх
  • Удамшил
  • Селен /химийн элемент/-ий дутал
Амны хөндийн хавдар
  • Тамхи татах (янжуур, дүнсэн болон ороомол навчин, зажилдаг тамхи)
  • Архи хэтрүүлэн хэрэглэх
  • Амны хөндийн архаг үрэвсэл
  • А аминдэмийн дутал
  • Шинэ жимс, хүнсний ногоог бага хэрэглэх
Төвөнхийн хавдар
  • Тамхи татах (янжуур, дүнсэн болон ороомол навчин, зажилдаг тамхи)
  • Зохисгүй хооллолт
  • Дархлааны тогтолцоо сулрах
  • Архи хэтрүүлэн хэрэглэх
  • Ажил, мэргэжлийн нөлөө: тоос, будаг, шохой
  • Хүйс: эрчүүдэд 4-5 дахин их тохиолдоно.
  • Нас: 60-аас дээш
Давсагны хавдар
  • Тамхи татах (янжуур, дүнсэн болон ороомол навчин, зажилдаг тамхи)
  • Ажил, мэргэжил: будаг, уусгагч бодис
  • Давсагны архаг үрэвсэл
Бөөрний хавдар
  • Тамхи татах (янжуур, дүнсэн болон ороомол навчин, зажилдаг тамхи) эрсдлийг 40% нэмэгдүүлдэг.
  • Таргалалт
  • Хоол: Ялз болгосон мах
  • Ажил, мэргэжил: азбест, органик уусгагчидтай ажиллах
  • Нас: 50-70 нас
Арьсны хавдар
  • Наранд хамгаалалтгүй удаан шарах
  • Арьсны өнгө зүс
  • Ажил, мэргэжлийн онцлог

АНУ-д тохиолдож байгаа хорт хавдрын 75% нь цацраг туяа, химийн бодис, халдварт өвчин, тамхины хэрэглээ, тамхитай орчин, хоол тэжээл зэргээс шалтгаалж байгаа нь тогтоогджээ. Эдгээр хүчин  зүйлээс тамхины хэрэглээ, зохисгүй хооллолт, биеийн дархлаа сулрах байдал хавдрын гол хүчин зүйл болдог. Хорт хавдрын нас баралтын гуравны нэгийг тамхины шалтгаантай уушгины хорт хавдар эзэлж байна.

Монголд элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүүний хавдар зонхилон тохиолдож байгаа бөгөөд эдгээр нь нийт хорт хавдрын 78 хувийг эзэлж байна. Зонхилон тохиолдох хорт хавдрын дийлэнх  хувийг хоол боловсруулах эрхтэний хавдар эзэлж байгаа нь зохисгүй хооллолт, хорт зуршлын хэрэглээ ихсэж байгаатай холбоотой байж болно.

ХОРТ ХАВДРЫН АНХДАГЧ СЭРГИЙЛЭЛТИЙН АРГА ЗАМ

  • ТАМХИНААС ТАТГАЛЗАХ – идэвхтэй тамхичид тамхиа хаях. дам тамхидалтаас сэргийлэх, амьдарч буй орчин, ажлын байрандаа тамхи татахгүй байхыг зөвлөх.

  • ХООЛ ТЭЖЭЭЛ – гуравдугаар хичээлээс дэлгэрүүлж хар А, С, Е аминдэм, бета-каротин, эслэг зэрэг хавдрын эсрэг бодисоор баялаг шинэ жимс ногоо, ялангуяа ногоон навчит болон шар өнгийн ногоо, жимсний хэрэглээг нэмэгдүүлэх.

    Өөх тос ихтэй хүнсний хэрэглээг хязгаарлах Утсан, шарсан, давсалсан, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүнийг бага хэрэглэх Хэт их идэхээс зайлсхийх

  • Зохистой хооллох, дасгал, хөдөлгөөнийг тогтмол хийх замаар биеийн жингээ хянаж таргалалтаас сэргийлэх,

  • Согтууруулах ундааг хязгаарлах Амьдралын эрүүл хэв маягыг дэмжих орчинг бүрдүүлэхэд анхаарах

  • Тамхигүй орчинг дэмжих (тавдугаар хичээлээс дэлгэрүүлж хар)

  • Хорт хавдрыг эрт оношлож эмчлэх нь амьдрах хугацааг уртасгах, сэтгэл хангалуун чанартай амьдрах боломжийг олгоно.

20 Comments

  1. odgerel

    tarhinii hort hawdar vdam damjih vv

  2. номин

    tanai site.as yum hurbarlaj abj bolku n asudaltaimaa

  3. ly

    hohnii hort havdriin shinjuudiig oruulj ogooch yamar yamar shinj ilreh ve helj ogch tus bolooch

  4. buya

    cabnii hort havdariin tuhai medeelel avmaar bna minii odoo cuuj bgaa hvnii ehner cabnii hort havdar avhuulciin tegeed ene ni er hvnd medremjgvi bolhoor calcan gedegiin vnen vv

  5. lhagvana

    sain bnauu bi 2sariin umnu uuriiguu hort hawdartai gj mdsen miniih gehdee horgui tarhinii hawdar umnu ni oi sanamjaa alddg uwchtei bsn bolhoor taria hiilgedg bsn harin odoo yamr negen emchilgee awaaguui bgaa ene uwchnuus shaltgaalj nuuren deer uruwsliin yum garhuu?

  6. huslen

    tarhinii hort hawdariin tuhai iluu delgerengui zuiliig niitelj uguuj yg yunas iluuu uidelt bdag zereg…….

  7. TUYA

    HI. SAVNII HAVDAR HERHEN YYSDEG YMAR SHINJ TEMDEG ILERDEG TALAAR MEDEELEL OLJ AVMAAR BN. TA BYHEN YAARALTAI OLJ UGCH TUSLANA UU

  8. muugi

    hohnii hort havdar.n ilreh shinj temdeg tuhai bichj boldgui ymu tgd bas haana yaj uzuleh yostoi ym be hana handah be

  9. tarhini hawdarta hvn hed nasladgi.johon huhed tarhini hawdarta bh magadlal her ondor we

  10. ganchimeg

    kartsinoma gj yu ve delgerengui helj uguuch?namaig iim uvchtei gsn. arisnii helber gdg ni yag yadgiin busad erhtend nuluuluh u?odoogoor yamar neg zoviur bhgui. tsaashdaa yamar shinj temdeg medregdeh estoi, bi yah estoig helj uguuch

  11. enhee

    esiin hort hwdariin tuhai medmeer bna

  12. Duugii

    humuusee buh ovchin yr ni bidnii buruu hoolloltoos bolj uusdeg ym bna uuniig emiin bus argaar edgeeh arga bdag ym bnashuu chihriin shijin, zurh sudasnii ovchin, hodood gee l buh zuil bidnii zov hoolloltos edgeh bolomj bna uunii talaar medeelel avahiig husvel 96070107ruu zalgaj bolno shuu

  13. tungaa

    Ходоод улайн хоолоыны хорт хавдартай юм аа ээж маань.70 настай нэлээд хүнд байгаа хэдэн сар ч болов нас нэмэхийн тулд яавал дээр вэ. Зөвлөгөө өгөөч

  14. tungaa

    Хавдрын шинжилгээг хамгийн хялбараар хаана өгөх вэ

  15. oogi

    teged muu aavd mini ta hort havdartai bolchihjee geed helchihdeg emch nar bas oodgui yumaa tee. hun uhehee medej amidarna gedeg hichneen zevuun muuhai zuil bolohiigt meddeggui l yum baih daa,,,, ㅠㅠ

  16. Ariungoo

    Havdriin esreg buh torliin hovor em tarianii zahialga avna. Gemqitabin, Eliguard, Melkapetopurit geh met.Togtmol zahialj avbal hongololttei.utas- 99316075,99703235

  17. tuul

    Sudasnii horgui havdsriin tuhai yunaas boldog avah arga hemjee

  18. ta daraah hayagaar holbogdoj Koread emchiluuleh bolomjiin talaarh medeelel avaarai. Yahoo messenger ID:

    myrich_mys

  19. hashhuu

    aav maani uushignii hort havdrtai. medreliin sudas daragdsan tul hagalgaand orj bolohgui geed 4 udaa himi emchilgeend orson. tegeed tomografiin zurag avahuulsan chini elegruugee userhiilsen bna tegeheer tuya emchilgeend orj bolohgui gesn odoo yah heregtei ve

  20. Khongor

    Khashhuu manai Aav bas uushignii havdar geed gol sudasruugaa Tom havdar bn geed bn aa. Duranduulaad sain onosh tavij chadahgui bn. Aav chini hatgalt yum uu deej avch shinjluulsen uu?  

Leave a Reply