Амьсгалын замын цочмог өвчлөл

Хэрэв гэнэт хоолой хөндүүрлэн хамраас нус гоожиж, яс янгинан, халуурч эхлэвэл ханиад буюу шинжлэх ухааны хэллэгээр амьсгалын замын цочмог өчвин туссаны шинж юм. Энэ нь хамгийн их тархсан өвчлөлүүдийн нэг юм.

Ерөнхий

Амьсгалын замын цочмог өвчлөл гэдэг нь дөрвөн үндсэн шинж тэмдгээр нэгтгэгдсэн бүлэг өвчнүүдийн нэр юм. Энэ дөрвөн шинж нь :

1. Бүгд бактери, вирус болон бусад өвчин үүсгэгчээр үүсгэгдсэн халдварт өвчин.
2. Өвчин үүсгэгч нь амьсгалын эрхтэнээр дамжин агаар дуслын замаар халдварлагадана.
3. Улмаар амьсгалын замын цочмог өвчний үед амьсгалын эрхтэнүүд нь хамгийн түрүүнд гэмтэнэ.
4. Бүх төрлийн амьсгалын замын цочмог өвчин нь огцом гэнэт эхлээд, удаан үргэлжилдэггүй.

Шалтгаан

Амьсгалын замын цочмог өвчлөл нь үүсгэгчээсээ хамаарч хуваагддаг, үүнд:

• Амьсгалын замын цочмог вирусын халдвар. Үүнд томуу, томуу төст, аденовирус, риновирусын халдвар  зэрэг 200 орчим вирусын гаралтай амьсгалын замын цочмог өвлөл багтдаг.
• Бактерийн гаралтай амьсгалын замын цочмог өвчнүүд. Эдгээрийг стрептококк, стафилококк, пневмококк, болон бусад олон бактериудаар үүсгэгдсэн амьсгалын замын өвчин орно.
• Микоплазмын гаралтай амьсгалын замын цочмог өвчнүүд. Ээсийн бүрхүүлгүй бактеритэй төстэй бичил биетэн микорплазмаар үүсгэгддэг, цөөхөн тохиолддог өвчин. Үүсгэгч нь өвчтэй хүнтэй хавьтах үед агаараар ханиах, найтаах, ярих үед халдварлана.

Явц

Вирус, бактерүүд амьсгалын замд орсны дараа салст бүрхэвчинд наалдан үлдээд хортой бодис ялгаруулж эхэлдэг. Энэхүү хор нь цусанд орж бүх биеэр тархана. Ихэвчлэн дархлалын систем нь суларсан насанд хүрэгчид ийм өвчнөөр өвчилдөг. Өвдсөний дараа үүсэх дархлаа нь тогтвортой биш болохоор хүн жилдэ 3-4, түүнээс ч олон удаа амьсгалын замын цочмог өвчнүүдээр өвчилдөг.

Шинж тэмдэг

Амьсгалын замын цочмог өвчнүүд нь огцом, гэнэт эхэлнэ. Халдвар авснаас хойш өвчин эхлэх хүртэл дунджаар 2 хоног л өнгөрдөг.  Өвчин эхлэхийн өмнө бие сулрах, уцаарлах, ядрах шинж илэрнэ. Цаашдаа эдгээр шинж тэмдэг нь улам хүчтэй болж, толгой өвдөх, бие эрс сульдах, булчингаар шархирах, халуурах шинж илэрнэ. Үүсгэгчийн төрлөөс хамаарч амьсгалын замын цочмог өвчний үед хамрын ханиад, хоолой өвдөх ба ханиалгалт болж болно. Зарим тохиолдолд амьсгалын замын гэмтлийн зэрэгцээ нүд гэмтэн нүдний салст бүрхүүлийн үрэвсэл үүсдэг.

Үр дагавар

Энэ өвчин нь уушгины үрэвсэл, чихний үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл үүсгэж болзошгүйгээс гадна зүрхийг гэмтээн тархины зөөлөн хальсны үрэвсэл зэрэг ноцтой хүндрэлийг үүсгэх аюултай. Амьсгалын замын цочмог өвчний суурин дээр хүний бусад өвчнүүд хурцадан сэдэрдэг.

Оношлогоо

Амьсгалын замын цочмог өвчний оношыг дотрын эмч ба чих хамар хоолойн эмч тавина. Түүнээс гадна эмч шээсний болон цусны шинжилгээ хийлгэнэ. Амьсгалын замын цочмог өвчнүүд нь дэгдэлт маягаар явагдаж болно.

Эмчилгээ

Амьсгалын замын цочмог өвчний эмчилгээг гэрийн нөхцөлд эмчийн хяналтан дор хийнэ. Эмч өвчтнийг эмнэлэгт зөвхөн хүнд, хүндэрсэн үед л хэвтүүлнэ. Өвчтөн хэвтрийн дэглэм сахиж, халуун бүлээн цайг аль болох ихээр уух хэрэгтэй. Халуун өндөр үед халуун бууруулах бэлдмэл, шаардлагатай бол хамрын ханиадны эсрэг болон ханиалгалтын эсрэг эм хэрэглэнэ. Амьсгалын замын цочмог өвчний эмчилгээнд амьсгалын гимнастик, аминдэм эмчилгээ үр дүнтэй байдаг. Амьсгалын замын цочмог вирусын халдварын үед антибиотик үр дүнгүй байдаг болохоор зөвхөн эмч зөвлөсөн үед, бактерын халдварын тохиолдол, хүндрэл гарсан үед хэрэглэнэ. /антибиотик нь вирусыг устгаж чаддаггүй/

Урьдчилан сэргийлэлт

Амьсгалын замын цочмог өвчнүүдийн халдварлалтаас сэргийлэхийн өвчтнийг орчноос нь тусгаарлан, хувийн эд зүйлсийг ариутгах хэрэгтэй. Томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд жил бүр вакцинжуулалтанд хамрагдах нь ашигтай байдаг.

Leave a Reply