Томуу буюу грипп

Америкийн физиологич нарын тооцоолсноор хүндэвтэр хэлбэрийн томуу хүний нэг жилийн амьдралыг булаан авдаг байна. Үүний дээр томууны тархалт жил бүр гарч, асар олон хүн өвддөг гэж бодвол тун ч таагүй тоо гарах нь ойлгомжтой.

Үнэхээр ч томуу нь ямар ч тахлаас дутахааргүй хор хөнөөлтэй байж чаддаг. Наадын захын жишээ нь  1918 онд “испани ханиад”нэртэйгээр дэгдсэн томуу юм. Энэ томуу нь дэлхийн хүн амын 40% хамарч, 20 сая хүний амийг авч одсон юм.

Ерөнхий

Томуу буюу грипп гэдэг нь вирусын гаралтай амьсгалын замын халдварт өвчин бөгөөд элдэв хүндрэл үүсгэдгээрээ аюултай. Томуугаар нас хамаарахгүйгээр өвчилдөг ч дархлаа, биеийн эсэргүүцэл нь сул байх тусам өвдөх эрсдэл нь нэмэгддэг.

Шалтгаан

Томуу үүсгэгч нь нэгэн төрлийн өвөрмөц вирус юм. Энэ вирус нь удамшлын РНК материал агуулсан гадаад ба дотоод бүрхүүлээс бүрддэг. Томууны  вирус нь А,В,С гэсэн 3 бүлэгтэй. А бүлэг нь хүн, шувуу, амьтныг халдварлуулах ба гадаргын уургаараа 15 дэд бүлэгт хуваагддаг. Хүмүүст зөвхөн 1,2 ба 3 дэд бүлэг нь л өвчлөлийг үүсгэнэ.

Томууны вирус нь агаар дуслын замаар (ханиах, найтаах) хүнээс хүнд халдварладаг. Гадаад орчинд вирус амархан мөхдөг бөгөөд буцалгах болон хэт ягаан туяанд амархан үхдэг.

Явц

Хүний амьсгалын замд орсны дараа вирус нь хучсан эсүүд дээр бэхлэгдэн, эсийн бүрхүүлийг цоолон дотор нь нэвтэрнэ. Улмаар өөрийн РНХ -гээ эсийн цөмд суулгаснаар хүний эс өөрчлөгдөн өвчин үүсгэгч вирусыг их хэмжээгээр нийлэгжүүлж эхэлдэг. Энэ мэтээр гэмтээн “урвуулсан” эсийн тоо нэмэгдэх тутам вирусын тоо өссөөр цусаар дамжин бүх биеэр тархдаг. Өвчин үүсэхэд хүргэдэг гол хүчин зүйл нь вирусын ялгаруулдаг хор юм.

Шинж тэмдэг

Халдвар авснаас хойш өвчний шинж тэмдэг илэртэл 1-2 өдөр болно. Томууны шинж тэмдэг хурцаар эхлэх бөгөөд халуурах, бие булрах, чичрүүдэс хүрэх, толгойн өвдөх шинж илэрнэ. Сүүлдээ хамрын ханиад, хоолой өвдөх, ханиалгах, хоолой сөөх шинж илэрнэ. Заримдаа хэвлийгээр өвдөх, бөөлжих, дотор муухайрах шинж илэрнэ. Томууны хүнд үед 40 хүртэл халуурах, гүйлгэх, шөрмөс татах, ухаан самуурах, хамраас цус гарах шинж илэрнэ. Энэ тохиолдолд томуу нь үхэлд хүргэж болно. Хэрэв томуу хүндрэхгүй бол өвчин 5-10 хоногийн дараа дуусах боловч 2-3 долоо хоног булчингийн сулрал, толгойн өвдөлт, ядрах нь хадгалагдсаар байна.

Үр дагавар

Томуу өөрийн гэсэн хүндрэлийн аюултай. Вирусын халдвар нь бактерын халдвартай хавсрах нь олонтаа бөгөөд ингэсэн тохиолдолд үр дагавар тун ч ноцтой байдаг. Жишээ нь: уушги, гуурсан хоолойн үрэвсэл, тархины бүрхүүлийн үрэвсэл, араг ясны булчин ба зүрхний булчингын үээлбөөрний өөрчлөлт зэрэг юм.

Оношлогоо

Томууны оношыг тогтоохдоо эмч дэгдэлтийн байдал ба шинж тэмдгийг баримтлна. Хэрвээ дэгдэлт явагдаж байвал өвчтөнд томуу байна, дэгдэлт байхгүй бол амьсгалын замын хурц өвчин (АЗХӨ) болно. Томууг оношлох лабораторын аргыг харьцангуй цөөн хэрэглэгддэг.

Эмчилгээ

Томуу бол вирусын гаралтай өвчин юм. Иймээс антибиотикоор эмчилж болохгүй.

Томууны эмчилгээг дараах схемээр хийнэ:

1. халуун цай хэлбэрийн , цангис, анисны шүүс, шүлтлэг эрдэслэг ус (сүүтэй боржоми),
2. халуун бууруулах эм: парарцетамол, аспирин гэх мэт,
3. хамрын судас нарийсгагч дусал: нафтизин, санорин,
4. цэр шингэлж, ховхрохыг хөнгөвчилдөг эм: мукалтин, амуу соёолжын үндэс, алтейн үндэс гэх мэт
5. ханиалгалтын эсрэг бэлдмэл: пертуссин – байнгын зовиуртай ханиалгалтын үед тусупррекс, эсвэл бронхолитиныг; хуурай ханилгалтын үзд, либексинийг; салахгүй байгаа өвдөлттэй ханиалгалтын үед, бромгексиныг; нойтон ханиалгалт ба цэр ялгаралт хэцүү үед, амьсгалын замын цуглуулга, алтейн үндэс, амуу соёолжын үндэс, шар дэгд, нарсны бөөр, анис жимсийг; удаан хугацааны ханиалгалтын үед; декстрометорфаныг шөнийн ханиалгалтын үед хэрэглэнэ.
6. аскорбины хүчил, поливитаминууд,
7. гистамины эсрэг бэлдмэлүүд (тавегил, супрастин ба бусад).

Зөвхөн эхний өдөр:

1. хамба шарилжын ханд, календулы, гаа, шалжея, тэрэлж, нарсны бөөр, содын уусмал зэргийн уураар утах,
2. хүний цагаан эсийн интерферон.

Томууг эмчлэх өвөрмөц бэлдмэлүүд нь ремантадин, амантадин, арбитол зэрэг юм. Дээрх эмүүд нь зөвхөн өвчин эхэлснээс хойш 48 цагийн дотор үр дүнтэй бөгөөд өвчний хугацааг 1,5-3 өдрөөр богинсгодог. Ремантадин, амантадин нь нэгэн зэрэг томууны бүх дэд бүлгэд үйлчилж чаддаггүй.  Эмчилгээний үед томууны хүндрэл гарч болзошгүй тул байнга ажиглаж байх хэрэгтэй. Хэрвээ гэнэт муудаж, эсвэл өвчин 5-7 хоногоор сунжирвал эмчид хандах шаардлагатай. Томуунаас урьдчилан сэргийлэх үндсэн арга  нь дархлал тогтоох бэлдмэл ба вакцин хэрэглэх юм.

2 Comments

  1. Munkhzaya

    Sain baina uu,
    Ta naraas neg zuiliig todruulakh gesen yumaa. Minii huu 18 sartai, sayhan huu maani haniad hureed emchid ni uzuulsen chin Laryngitt bas Bronkiolitt gej onoshilson. Mongoloor yu gedeg ve mun ene uvchnii talaar medeelel ugch tusalna uu.
    Hundtgesen,
    Munkhzaya

  2. Monhzayad: Haniad tomuu, bronhit bolon amisgaliin zamiin ovchind ondor ur duntei darhlaanii buteegdehuun boloh Transfer factoriig huuheddee heregluuleed uzeerei. Oir oirhon ovdood bdag huuhduudin darhlaanii system sularsnaar ovchin ni dahiad bh magadlal ondortei bdag. Iluu delgerengui medeelliig 5515-2023 dugaaraas lavlaj bno.

Leave a Reply