Хачигт халдварууд

Ерөнхий

Хачигт халдвар гэдэгт хүнийг хачиг хазсанаас болж үүсдэг өвчнийг оруулж ойлгоно. Өнөөдөр анагаах ухаанд 5 ийм халдвар мэдэгдээд байна, үүнд:

1. Хачигт тархины үрэвсэл ( энцефалит, үүсгэгч нь хачигт тархины үрэвслийн вирус),
2. Хачигт боррелиоз (Лаймагын өвчин) (үүсгэгч нь  Borrelia-н төрлийн спирохет),
3. Хүний гранулоцитын эрлихиоз (үүсгэгч нь эс дотор шимэгчлэгч Ehrlichia phagocytophila),
4. Хүний моноцитын эрлихиоз (үүсгэгч нь эс дотор шимэгчлэгч Ehrlichia muris),
5. Хүний моноцитын эрлихиоз (үүсгэгч нь эс дотор шимэгчлэгч Ehrlichia chaffeensis),

Дээр дурьдсан хачигт халдваруудаас хамгийн их тархсан нь тархины үрэвсэл ба борреллиоз юм.

Шалтгаан

Энэ халдварын зөөвөрлөгч нь хачиг юм. Хачиг нь далавч ба сахалгүй, жижигхэн, үет хөлтэй шавьж юм. Тэдний бие нь туушдаа бөгөөд толгой, цээж, гэдэс гэж хуваагддаггүй. Хачигнууд зөөлөн ба хатуу гэж байна. Хатуу нь хүний цусыг сорж, өвчний халдвар тараадаг. Хатуу хачиг нь толгойн үсэрхэг хэсэг, чихний ар, тохой ба өвдөгний үе, гар ба хөлд хазаж зуурдаг. Ингэж бэхлэгдэснээс хойш 12 цагийн дараа хачиг цус сорж эхэлнэ.

Гэхдээ хачигт хазуулсан хүн болгон өвдөггүй бөгөөд үүнд хугацааны хүчин зүйл ихээхэн чухал үүрэгтэй. Хачиг хэдий удаан цус сорно, төдий чинээ ихээр өвчин үүсгэгчийг агуулсан шүлсээ ялгаруулснаар халдварлах магадлал ихсэнэ. Хачигтай хазаж бэхлэгдэснээс хойш 24 цаг өнгөрөхөд өвдөх магадлал 80% байна.

Шинж тэмдэг

Хачигт халдварыг таних нь нэлээд ярвигтай. Халдварласан мөчөөс өвчний тод шинж гарах хүртэлх хугацаа нь өвчин бүрт ялгаатай байна. Хачигт тархины үрэвслийн үед сар, эрлихиозд ойролцоогоор хоёр долоо хоног, боррелиозод 2-30 хоног байхын дээр бореллиозын үед тод шинж тэмдэг бараг илрэхгүй байх жишээтэй. Иймд сэжигтэй хачиг хазсаны дараа сарын турш биеийн байдлаа байнга хянахаас өөр сайн арга байхгүй. Ингэхдээ халуунаа үзнэ, шарханы байдлыг харна, бага зэрэг бие эвгүйцэх үед эмчид яаралтай хандана.

Хамгийн найдвартай нь хазуулсны дараа шууд халдвартын эмчид болж өгвөл хазсан хачигтайгаа хамт очиж үзүүлэх юм.

Оношлогоо

Хэрэв хачигт хазуулснаас хойш 3 хоногийн дотор эмчид очвол, эмч хачигыг шинжилгээнд авч түүнд ямар нэг халдвар байгаа эсэхийг нягтална. Хачигийг ямар гэмтээлгүй, шавьжны хоронд хордоогүй, амьд байвал оношлогоо оновчтой байна.  Хэрэв хачиг байхгүй, эсвэл үхсэн бол эмч цуснаас шинжилгээ авч хачигт тархины үрэвсэл, боррелиоз ба эрлихиозын вирусын дархлааны биед шинжилгээ хийнэ. Эргэлзээтэй тохиолдолд ПЦР -шинжилгээ авна.

Яаралтай тусламж

Эмчилгээг халдвар үүсгэгч хазсаны дараа шууд, өвчний хөгжлийг хүлээлгүйгээр эхлэх хэрэгтэй. Боррелий ба эрлихийг устгахын тулд халдвартын эмч өвчтөнд тетрациклин эсвэл доксициклин антибиотикыг хэрэглэнэ. тетрациклины бүлэгт харшилтай тохирдоггүй хүмүүст боррелийгоос хамгаалж бициллин-5, эрлихийгээс хамгаалж левомицитин эсвэл рифамицин хэрэглэнэ. Хачигт тархины үрэвслийн үед вирусын эсрэг тусгай иммуноглобулин хийнэ.

4 Comments

  1. erdenetsetseg

    bayrallaa… heregtei medeelel bn

  2. БИЛГҮҮНЗАЯА

    BIE MORLOJ HAZAAD ZONDOO ZAGAMNAJ BAINA  YAH HEREGTEI WE?

  3. айта

    minii 2 tsawi bolon ustee hesgeer ulaan jijg turalt maygiin yum garad 7 honj baina oroidoo ih zagntandag yamr emchilgee hiwel deer wee?

  4. туяа

    манай хүү хачигт хазуулсан юмаа шилэн хүзүүнх нь хонхорхойд булчирхай зочцон байна гэнээ одоо яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй юм байна тэ

Leave a Reply