Хулганан тахал

Ерөнхий

Хулганан тахал гэдэг нь халуурч, биеийн ерөнхий хордлого явагдан, тунгалагийн булчирхайг гэмтээдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Хулганан тахлын үүсгэгч нь франсиселлагын бактери (Francisella tularensis) юм. Тэр гадаад орчинд хангалттай тэсвэртэй боловч буцалгахад 1-2 минутын дараа үхдэг.

Халдварын үндсэн эх уурхай нь мэрэгчид (ондатр, хулгана, харх, зурам ба туулай) юм. Ихэвчлэн анчид, фермерүүд, арьс, ангийн үс бэлтгэгчид, махны худалдагч -ид халдварлагдах ба халдвартай амьтантай харьцах үед, бэлтгэх үед халдварлагдана.

Шалтгаан

Хулганан тахлыг тээгч нь цус сорогч шимэгчүүд ба үүсгэгч гэмтээгүй арьс ба уушгиар тоосоор амьсгалах үед нэвтрэн орно, мөн чанаргүй бэлтгэсэн хүнс ба бохирдсон усаар дамжин бөөнөөр халдварлуулж болох тул хулганан тахлыг биологийн зэвсэг талаас нь харж сонирхож ирсэн. Өвчтэй хүний аюул эргэн тойрондоо нэг их биш боловч хүнд халдах чадвар нь маш их байдаг. Өвчний эмнэл зүйн хэлбэр нь нэвтрэн орсон замаасаа хамаарна. Нууц үе нь хэдэн цагаас хоёр долоо хоног хүртэл (ихэвчлэн 2-3 долоо хоног) байна. Ихэвчлэн өвчин хурцаар эхэлж толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжүүлэх, 39-40 хүртэл халуурах,  чичрүүдэс хүрэх шинж илэрнэ. Нүүр ба хүзүүний арьс улайх эвэрлэгийн судсууд цусаар дүүрч нүд улайх шинж илэрнэ.

Явц

Өвчний хоёр дах өдрөөс хүзүүний тунгалагийн булчирхай ховор тохиолдолд цавь ба гуяны булчирхайг хамран томордог. Гуравдах өдрөөс өвчтөнд тууралт гарч, тэр нь өвчний 8-12 дах өдөрт гуужих ба түүний дараа арьс нь нөсөөжнө. Үүсгэгч нэвтэрсэн газарт, мөн амны салст бүрхүүлд, нүдний орчимд цэврүү гарч, тэр идээт агууламжаар дүүрсэн байх ба дараа нь хагарч шарх үүснэ.

Өндөр халууралт нь удаан хугацаагаар – 5-аас 30 хүртэл хоног (ихэвчлэн 2-3 долоо хоног) байх ба эдгэрэх шатандаа бага зэрэг халуунтай (38 хэмээс доош) байдаг. удаан хугацааны халууралтын үед дэмийрэлт гарч болно.

Оношлогоо

Хулганан тахлын оношлогоо нь өвчний эхний өдрөөс эхлэн харьцангуй хэцүү (цэврүүт шинж гартал) байдаг. эмчид мэрэгчтэй хавьтсан ба хачигт хазуулсан зэрэг нь тусална. Оношыг батлахын тулд ийлдэс судлал ба микробиологийн шинжилгээ хийлгэнэ.

Эмчилгээ

Хулганан тахлыг эмчлэхдээ халдвартын эмнэлэгт эмчилнэ. Үндсэн эмчилгээ нь антибиотикууд ба түүнийг курсээр нь 5-7 хоногийн турш хэрэглэнэ. Тунгалагийн булчирхай  идээлсэн үед том буглаанд нээлт хийх ба гуурсдана. Нас баралт эмчилгээ хийхгүй бол 6% ба нас баралт нь тархмал халдвараас болно. Хулганан тахлаар өвчилсөн хүнд насан туршийн тогтвортой дархлаа үүснэ. Өвчлөл гардаг мужид өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд мэрэгчидтэй тэмцэнэ. Хэрэв амьтанд хулганан тахал илэрвэл хүн амд урьдчилан сэргийлэх тарилга хийнэ.

Leave a Reply