Хүүхдийн халдварт өвчин

Ерөнхий

Улаанууд, улаан бурхан, салхин цэцэг, улаан эсэргэнэ,хөхүүл ханиад, гахайн хавдар зэрэг хүүхэд голдуу тусдаг бүлэг өвчнүүдийг хүүхдийн халдварт өвчин гэж нэрлэдэг.

Шалтгаан

Эдгээр өвчний үүсгэгч нь янз бүр байдаг. Жишэлэхэд, улаан эсэргэнэ, хөхүүл ханиадыг бактери үүсгэдэг бол улаанууд, улаан бурхан, гахайн хавдар, салхин цэцэг зэрэг өвчнийг төрөл бүрийн вирус үүсгэдэг. Цэцэрлэгд, ясли зэрэг хүүхэд олноор цуглардаг газрууд нь эдгээр өвчний голомт болж байдаг.

Онцлог

Хүүхдийн халдварт өвчний үндсэн шинжүүдийн нэг нь тууралт юм. Харин яг ямар халдвар авсан болохын зөвхөн мэргэжлийн эмч л тодорхойлж чадна.

Мөн хүүхэд нь томуу, эсвэл амьсгалын замын цочмог халдвар зэрэг бусад халдварт өвчнөөр ч  өвчилж болзошгүй нь ойлгомжтой.  Үүний дээр бага насны хүүхэд нь яг хаана нь юу өвдөөд байгаа тодорхой хэлж чаддаггүй болохоор эцэг эхчүүд нь анхааралтай байж аюултай шинж илэрсэн тохиолдолд эмчид цаг алдалгүй үзүүлэх шаардлагатай юм.

Оношлогоо ба эмчилгээ

Хүүхдэд халдварт өвчин туссан байж болзошгүй үед хүүхдийн эмчид яаралтай хандах хэрэгтэй. Хэрхэвч өөрөө эмчлэх гэж оролдож болохгүй. Хүүхдийг төрсөн цагаас нь үзэж, хяналтандаа байлгаж байгаа эмч мэдээж хамгийн сайн сонголт болно. Иймд хүүхдээ төрсөн цагаас нь хойш сайн хүүхдийн эмчтэй холбоо тогтоогоод авсан байхад илүүдэх зүйл ер үгүй.

Мөн насанд хүрэгчдэд өгдөг маш олон төрлийн эм бэлдмэлийг хүүхдэд дур мэдэн өгөх нь эрүүл мэнд, амь насанд нь аюултай гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт

Ямар нэг өвчин үүсгэгч бичил биетний эсрэг дархлаа үүссэн бол хүн энэ халдвараар өвчилдөггүй. Харин тухайн үүсгэгчийн эсрэг дархлаа үгүй бол өвчилнө. Нярай хүүхдийн цус нь эхийнхтэйгээ бараг адил байдаг. Энэ бол нярай хүүхэд хэсэг хугацаанд зарим өвчний эсрэг эхтэйгээ адил дархлаатай байна гэсэн үг. Гэхдээ байнга ийм дархлаатай байдаггүй. Хөхөөр тогтмол хоолосон тохиол хагас жилээс ихгүй хугацаанд л эхтэйгээ адил дархлаатай байна.

Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлаанд хэдий эрт санаа тавина, төдий сайн. Чийрэгжүүлж, вакцинжуулалтыг товын дагуу хийлгэх нь хүүхдийн халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга юм. Ингэснээрээ хүүхдээ өвчин тус зовохыг хүлээлгүйгээр өрсөж хамгаалттай болгож байгаа хэрэг. Вакцин хийлээгүй тохиолдолд хүүхэд халдварт өвчнөөр өвдөж байж л дархлаа тогтоож, дахин тус өвчнөөрөө өвдөхгүй болдог. Гэвч вакцин хийлгэх хэрэггүй, өөрөө өвдөөд дархлаатай болчихно гэх нь наандаж эрүүл мэндээр нь тоглож байгаа хэрэг юм.

12 Comments

  1. uuganaa

    mash ih bayralla

  2. zaya

    vaktsin hiilgesen hernee huuhed salhin tsetseg tusaj bh yum, ene yu gesen vg we?

  3. tuyA

    HI SALHIN TSETSEGIIN TALAAR MEDEELEL UGCH TUSLAACH

  4. oogii

    hi.xaldbart ubchinvvd yag yamar zamaar xalddag,xaldbaraas sergiilex arga zamiin tuxai bichbel sain bna.bvx xaldbart ubchiniig tus tusd ni bichix xeregtei bn aa

  5. туяа

    баярлалаа. Салхин цэцэг өвчнийг вакцин хийлгэсэн мөртлөө туссан байна.
    Ер нь салхин цэцэг туссан бол яг ямар эмчилгээ хийх ёстой вэ. Тэр талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу

  6. Batka

    Vaccine-iig hugatsaand ni hiilgeegui tohioldond daraa ni hugtsaa ni ungursun ch gesen nuhuj hiilgej boloh uu? Zaaval hiilgeh shaardlagatai yu?

  7. Ariun

    Salhin tsetseg ovchnii talaar todorhoi medeelel oruulj bolohgyi umuu. emchilgeeniih n talaar. mon bien deer garsan um n yamarhuu bolson yed n edgesen gej yzej tsetserleg surguulid n yavuulj boloh talaar. zarim medeelel n ih byrheg umaa ene site…

  8. Namka

    sain bna uu? bi yum asuuh gesn yumaa bi 21 tei eregtei. bi 2006 oni 2 sard 15 nastaidaa gahain havdaraar ovdood haldvartad hevtej emchluulsen. minii tomsog havdsan yum l daa. bi ih hugastaa aldsan yum bilee. gehdee barun talin 1 tomsog havdsan. end urguideld hurgedeg gej bh yum ene teheer ih ayultai bh nee. minii havdaj bsan tomsog odoo nogoodohoosoo ih jijighen. tehdee mash tom mah ch gemeer yum uu tiim yum naaguur n burheed orood ireh yum. ene yg yu yum bol? haayaa zugeer bolchdiin. tged l bj bgad genet ih tom bolchihno. ug ovchnoor ovchilson buh humuusiih ingedeg u? odoo boltol havdaj baisan tomsog maani mash ih tsochromtgoi bdg. jaahan shiruuhen hurehd l mash ih ovddog, bi urguideld oroh vii gehees uneheer aij bna. emch nar ta buhnees zovlogoo avah gesiimaa. namg oilgoj hariu ilgeene gedegt itgej bna minii yahoo id : namka_rose@yahoo.com utas 88652706 bayarlalaa ta buhend

  9. soko

    0-1 nastai huuhdiig eregtei emegteigeer n ylgan sar saraar n yaj archlah hoolloh geed bugdiig n delgerengui bichij niitelmeer baih yumaa jishee n emegtei huuhed bol archilgaa ihtei baidag yum bna beleg erhteniig n yaj ugaaj tseverlehu yalgadas gardag u ugui yu geed bugdiig n tavimaar bh yumaa bi internetees medeelel olj avah gej haigaad uneheer ter tuhai delgerengui medeeleltei sait olsongui oros bol asuuh asuultaa butneer n bicheed haihad bugd garaad irj baih yum getel mongoloor uzsen bolohgui bnaa tuslaach

  10. Anar

    Sain baitsgaanuu . Bi odoo 20t salxin tsetseg tusaad bjgaan .tegeed asuuh ym bna
    1. Usand orj boldog ymuu. Manai nz bs tusad emnelegt hewtsen . Tend usand udur bolgon oruldag bsan gexin/ xurdan edgerdeg geed/ . Zarim humus us xurgej boloxgui gexiin yadagiin boloo . ?
    2. Sorivnoos aij bna. Sorivtoi edgerwel yu xereglex ve . Tos ntr bdg uu ? Muxai honhorxoitoi ym shg bolood bnaa. Yahu !

  11. Салхин цэцгийн халдварын 90% нь 13 хүртэлх насны хүүхдүүдэд, 10% нь 15 –аас дээш наснхыханд тохиолдоно. Ихэнхдээ 6 сараас 13 насны хүүхдүүд өвчилдөг. Вирус нь агаар дуслын замаар халдварладаг. Вирусын анхдагч халдварын дараа зарим тохиолдолд вирус хүний биеэс бүрэн зайлуулагдахгүй хадгалагдаж болдог. хүний биед хадгалагдсан вирус шалтгаан нь тодорхойгүй нөхцлөөр дахин идэвхждэг. энэ нь мэдрэлийн судал даган илэрдэг. N.intercostalis даган идэвхжвэл үлд буюу Herpes zoster илэрнэ. Эмчилгээ Үүсгэгчийнэсрэг:Ацикловир (зовиракс)-ыг 2 – 6 насны хvvхдэд хоногт биеийн жингийн кг тутамд 20 мг -аар тооцож 5 хоног хэрэглэнэ. Мєн амны хєндийн салст бvрхvvлд єдєрт 3 удаа 2 хоног цацна. Үлдийн үед -Видарабин: хоногт биеийн жингийн кг тутамд 15 мг-аар тооцож 12 цагийн турш судсанд дуслаар хийнэ. -Лейкинферон: хєнгєн, дунд явцтай vед 1 тун шилийг 1 удаа, хvнд явцтай бол 2 тун шилийг 2 хоног булчинд тарина. 2. Шинж тэмдгийн · Загатналт ихтэй үед харшлын эсрэг бэлдмэлүүд хлорфенамин ,лоратадин, цертризин гм эмүүдийг тохирох тунгаар хэрэглэнэ. · Шингэн алдалтаас сэргийлж амаар шингэн сайн уух. Гэхдээ хүйтэн зүйл уухгүй · Халууралттай халуун бууруулах парацетамол 10 мг/кг-р бодож уух эсвэл лаа хэлбэрээр ибупрофенийг хэрэглэнэ. · Цэврүүт тууралтанд 1-2% -ийн бриллиантын ногоон болон метилийн хөх спиртэн уусмалыг түрхэнэ. · Нүдэнд тууралт гарсан бол, 20%-ийн альбуцидын уусмалаас нүдэнд дусаана. · Хэрэв амны хөндийн салст бүрхүүлд тууралттай байвал бэлэг эрхтнийг цэвэр усаар угааж тос түрхэх, амны хөндийг хооллосны дараа тогтмол буцалсан усаар, тамединыуусмалуудаар өдөрт 2-3 удаа зайлах шаардлагатай. Арьс хэлэнд гарсан тууралт нь улаан эмжээртэй харагддаг. цэврүү хагарч тавшихад загатнадаг. Насанд хүрсэн болон дархлааны эмгэгтэй хүмүүст халдвар хүнд явцтай цусархаг шинжтэй зарим үед уушигны үрэвсэл хоёрдогчоор илэрдэг. Урьдчилан сэргийлэлт 12 сар болон түүнээс дээш насныхан VARIVAX хэмээх амьд вакцин хийлгэх боломжтой. Энэ вакцин тариулснаас хойш 3-6 жилийн туршид салхин цэцгээс 70 -90% хамгаалах чадвартай • Гэхдээ дархлал суларсан, дархлаа дарангуйлах бэлдмэл хэрэглэдэг өвчтөн, жирэмсэн эхчүүдэд хэрэглэж болохгүй. • Салхин цэцэг туссан хүүхэд, өвчтөнтэй хамт байсан тохиолдолд хүүхдийг 10-12 хоног хянана. Анхаарал хандуулсанд баярлалаа.

Leave a Reply