Шимэгч хорхойн өвчин / цагаан хорхой /

Хүний биед үүрлэн, шим тэжээлийг нь сорохын зэрэгцээ амьдралынхаа бүтээгдэхүүнээр хордуулж байдаг хэсэг төрлийн хорхойг шимэгч гэдэг. Тэдний үйл ажиллагааны улмаас тэжээж, тээж яваа хүн өвчилдөг. Хар ярианд ийм хорхойг цагаан хорхой гэж хэлээд дадчихсан байдаг.

Ерөнхий

Хүний бие махбодын дотор амьдардаг шимэгч хорхойгоор үүсгэгдсэн өвчнийг шимэгч хорхойн өвчин буюу гельминтоз гэдэг. Одоогоор шимэгч хорхойгоор үүсгэгддэг 300 орчим өвчин мэдэгдээд байгаа. Эдгээр өвчнийг дотор нь гэдэсний ба гэдэсний бус гэж хуваадаг. Эхний тохиолдолд хорхой, түүний авгалдай нь гэдсэнд амьдардаг. Харин хоёр дахь тохиолдолд нь булчин, уушиг, элгэнд амьдардаг. Шимэгч хорхой хамгийн их тархсан өвчин нь  гэдэсний хялгасан хорхойн халдвар буюу энтеробиоз,  хүж хорхойтох буюу аскарадиоз юм.

Шалтгаан

Энтербиоз өвчнийг хялгасан хорхой, буюу манайны нэрлэдгээр цагаан хорхой гэдэг шимэгч өт үүсгэдэг. Цагаан хорхой нь 1см-аас илүүгүй уурттай нэг тал нь шовх, нөгөө тал үзүүр нь дугуй хэлбэртэй. Энэ хорхойн өнгө нь цагаанаас шар, хар хүртэл өнгөтэй байдаг. Цагаан хорхой нь шөнийн амьдралтай бөгөөд дунджаар 1,5 сар амьдардаг. Эмэгчин нь шөнөөр шулуун гэдэснээс гарч хошногоны хуниасанд өндгөө гаргаад өөрөө үхдэг.

Аскаридозыг өвчнийг хүж хорхой буюу аскарид нэртэй арай том хорхой үүсгэдэг. Хүж хорхой нь 20 см хүртэл урт байдаг. Энэ хорхой нь гол төлөв нарийн гэдсэнд шимэгчилдэг болохоор өтгөнөөр гадагшлах нь ховор. Хүж хорхой нь нэлээд олон жил амьдрах чадвартай.

Халдварлалт

Хүний өтгөнөөр бохирдсон хөрс нь дийлэнх тохиолдодл халдварын голомт болж өгдөг. Улмаар газар шорооны ажил хийсний дараа гараа угаахгүй, хумсаа цэвэрлэхгүй байх, жимс, ногоо угааж цэвэрлэлгүй идэх нь халдвар авах шалтгаан болдог.

Мөн ялаа нь шимэгч хорхойн өндгийг хошуу, хөлөндөө наалдуулан хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулснаар бас нэгэн халдвар тээгч болдог.

Бохир усанд сэлэх үедээ ус залгиж халдвар авах тохиолдол ч цөөнгүй. Үүнээс гадна хүүхдүүд гэрийн тэжээвэр амьтадаас авах нь олонтаа.

Явц

Шимэгч хорхой нь хүний биед нэвтрэхийн тулд гурван хоригийг давж гарах хэрэгтэй болдог. Нэгд нь, амны хөндийн ферментүүд. Хоёрт нь, ходоодны хүчиллэг орчин. Гуравт нь гэдэсний хэсгийн дархлаа юм.

Гэвч ядарсан, биеийн дархлаа суларсан үед бүх хаалт нь зохистой байдлаар ажилладаггүй. Улмаар шимэгч хорхойн өндөг гэдсэнд орж, нас бие гүйцсэн хорой болдог.

Ингээд хорхой нь амьдралынхаа бүтээгдэхүүн буюу өөрийнхөө “баасаараа” хүнийг хордуулж эхэлнэ. Хорхойн ялгадсанд хордсон хүнд ядрах нь ихсэх, турах, эсвэл эсрэгээр хооллох дуршил ихсэх, толгой өвдөх шинжүүд илэрнэ. Хоол боловсруулах замын хэвийн үйл ажиллагаа алдагдан хэвлийгээр өвдөх, гүйлгэх, өтгөн хатах, бөөлжүүлэх шинж илрэхээс гадна хошного загатнах шинж илэрчч болно. Харшил үүсгэгчдэд хэт мэдрэмтгий болж, өөрөөр хэлбэл харшил хүчтэй хэлбэрээр илэрдэг болох нь шимэгч хорхой ихээр үржисний үр дагавар юм. Харин хүчтэй харшил нь арьсны тууралтаас авахуулаад гуурсан хоолойн багтраа хүртэл таагүй үр дагаварт хүргэдэг. Үүнээс гадна шимэгч хорхой нь дархлалын системийг сулруулснаар өвчинд өртөмтгий болгодог.

Шинж тэмдэг

Шимэгч хорхойн өвчний шинж тэмдэг нь хорхойн төрөл ба тоо, тухай хүний хувийн онцлогоос хамааран янз бүр байдаг.

Хоолонд дургүй болох, бөөлжүүлэх, дотор муухайрах, шүлс гойжих, гэдэс базлах зэрэг нь шимэгч хорхойн халдвар авсны эхний шинж тэмдэг юм. Цаашлаад өтгөн хатах, гүйлгэх хоёр ээлжлэх, амархан ядрах, сульдах, нойргүйдэх шинж илэрнэ. Хүүхдүүд шөнө шүдээ хавирах нь цөөнгүй. Цагаан хорхойн халдвар авсан үед хошного, хярзам орчим загатнах шинж тэмдэг үүсч тав тух алдагдуулдаг бөгөөд шөнөөр, эсвэл өдөр тайван байх үед хүчтэй болдог. Зарим тохиолдолд загатнаа маш хүчтэй болсноос хүн нойрноосоо сэрэх нь бий.

Үр дагавар

Өтгөн хатах үед хэвлийгээр хүчтэй хатгуулж, гэдэс дүүрэх нь түгжрэлийн шинж тэмдэг байж болзошгүй тул эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Хүнд хэлбэрийн шимэгч хорхойн халдварын удаан хугацаагаар толгой өвдөх, эргэх, мэдрэлийн татваганалт үүснэ.

Хүж хорхойн өвчний үед шимэгч хорхой нь бие дотуур нүүдээллэдэг бөгөөд үүнээс болж үе үе хүчтэй ханиалгуулж эхэлнэ. Мөн янз бүрийн тууралт гарах нь олонтаа.

Оношлогоо

Шимэгч хорхойн халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл өөрөө эмчлэх гэж муйхарлалгүйгээр мэргэжлийн эмчид  хандах хэрэгтэй. Шимэгч хорхойн өндгийг илрүүлэхийн тулд өтгөний шинжилгээ авна. Хэрэв эхний шинжилгээгээр шимэгчийн өндөг илрээгүй ч халдвар авсан байх магадлал өндөртэй бол шинжилгээг хэд хэдэн удаа давтана.

Эмчилгээ

Шимэгч хорхойн эмчилгээнд шимэгчийн эсрэг үйлчилгээтэй тусгай эм, бэлдмэлийг хэрэглэнэ.  Илэрсэн шимэгчийн тодорхой төрлөөс хамааран эмийг сонгодог. Эмчилгээг гэрийн нөхцөлд хийнэ. Өтгөнд шимэгчийн өндгийг илрүүлэх давтан шинжилгээнд ороод сөрөг хариу гарвал эдгэрсэнд тооцно. Шимэгч хорхойн халдвар авсан үед хувийн ариун цэвэр сайтар сахиж, цагаан хэрэглэл, дотуур хувцсаа байнга угааж, индүүдэн ариутгэж байх нь давтан халдвар авахаар урьдчилани сэргийлдэг.

66 Comments

  1. hunguai

    HUMUUS MIN DEE HAMGIIN GOL ARIUN TSEVER MASH SAIN SAHIH YUM BOL AYANDAA EDGENE SHD. GARAA TOGTMOL BUR TSAS MINUT TUTAM UGAAJ BHHEREGTEI BAS DOTUUR HUVTSASAA UDUR BUR SOLIJ BAI

  2. angel

    sain bn u neg zuil asuuh gsiin jiremsen ued sarmisaar klizm tavij boldoggui yum uu tsagaan horhoitson gdgee ochigdor l medlee ynz buriin tuulgadag em uuj boloh bolov uu
    nadad tuslaach

  3. сайн байцгаана уу хүүхэд өтгөн нь хатаад хүёр хонож байна яаж гаргуулах бе оройд тавгүй унтах юм ээжүүдээ зөвөлөгөө өгөөч

  4. туранхайгаас туранхай

    хэт туранхай байнаа огт жин нэмэхкуу юмаа хаана ямар шинжилгээ ºãºõ âý

  5. Саак

    Энэ шимэгэгч эмчилнэ гээд сүлжээгээр зардаг гарууд худлаа шаадаг юм байна лээ.Гранд плазад байдаг NSP гэдэг сүлжээний газраас 80000 р эм авч уусан .Ямар ч өөрчлөлт гараагүй.Ийм сүлжээний гаруудаас холхон яваарай.Зүгээр аптекаас эм авч уусан нь үр дүнтэй юм байна лээ.Шаадаг гаруудад битгий хууртаж хэдэн төгрөгөө үрээрэй.Хүүхдүүддээ эм авч өгөөд илүү гарснаар нь сүүгээ авчихаарай.

  6. Саак

    NSP лав хулхи юм байна лээ шүү.Та нараасаа үнэнээсээ гуйж байна.Битгий хулхидуулаарай .Зүгээр болохгүй байна гээд очсон чинь зайл гэсэн.

  7. Uka

    Jiremsen 9sartai tsagan xorxoitod bnaa yahuu

  8. Zochin

    Sain baitsgaana u? 1 asuult asuuh gsn yuma.Zarim hvmvvs n teneg ch gej bodoj baij magadgvi. gehde bi tsagaan horhoitoi bolmoor bnaa? Zagwar umsugchid albaar tsagaan horhoitoi boldog gsn ene vnen bolwu? Emnelegt tsagan horhoitoi bolgoh zvil bdin bolwu? hariulj tus bolooch!!!!

  9. zochind

    Жимс угаалгүй идээд бай гээд байгаа юм биш үү, Эсвэл ялаа барьж аваад сайн долоо,

  10. sewko

    Jiremsen 2 sartai genet l tsagaan horhoitoi bolchihiin yar arga hemjee awah we? em uuj bolku gj bn. Jiremsen hun klizm tawij boldoggui yumuu? zuwulguu uguuch

  11. er hun

    sain baitsgaana uu bi saya l tsagaan horhoi tussan gedgee medsen.  tegsen minii ehner jiremsen bolood sar bolj bn. ehhnert maani haldsan gesen ug uu. herev tussan bol yaj emchleh ve 

  12. zochin

    tsagaan horhoitoi hvn bvr turanhai bdgvi targn hvmvvs zondoo bdg vvnees blj ynz bvriin ovchtei boldg gedgiig zarim hvn medeh heregtei baih

  13. Bayarsaihan

    Манай хүн унтаж байхдаа шүдээ хавираад байхийн. Үүнийг эмчлэж болдог болов уу. Зөвлөгөө өгөөч

Leave a Reply