Микроб, бактери, /нян/ вирусын тухай сонсоогүй хүн лав байхгүй биз. Хамгийн наад зах нь л энтеровирус-71 –ийн халдвар байна. Гэтэл бид бараг өдөр болгон шахуу сонсож байдаг атлаа бактери буюу нян ба вирус зэрэг бичил амьд биетүүд нь хоорондоо ямар ялгаатай байдаг талаар мэддэггүй.
Мэдэх шаардлага байгаа юм уу гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Вирусээр үүсгэгдсэн өвчнийг нян буюу бактерийн эсрэг үйлчилгээтэй эмээр мянга эмчлээд эдгэрдэггүй гэхээр мэдэж байхад илүүдэхгүй нь ойлгомжтой байх.
Юуны өмнө микроб гэдэг үгний талаар тайлбарлах хэрэгтэй байх. Микроб гэдэг нь энгийн нүдээр олж харах боломжгүй бичил амьд биетүүдийн ерөнхийлсэн нэр юм. Бактерийг монголоор нян гэдэг бол вирус нь тэр чигтээ хэлэгддэг.
Бүтэц
Бактери
Бактери буюу нян нь эрчим хүч ялгаруулах, амьдрах, үржихэд шаардлагатай бүх зүйлсийг өөртөө агуулсан байдаг. Гэхдээ жирийн эсээс ялгаатай нь гэвэл цөм гэж байдаггүй бөгөөд цөмөнд агуулагдах ёстой генийн материал нь эсийн доторх шингэнд нь агуулагдаж байдаг.
Вирус
Вирус нь амьд ба амьгүй байгалийн зааг дээр оршиж байдаг амьдралын хамгийн бүдүүлэг хэлбэр юм. Вирус нь уургийн бүрхүүлээр бүрхэгдсэн ДНХ, эсвэл РНХ гэсэн генийн материалаас л тогтож байдаг.
Амьдрах онцлог
Вирус
Вирусийн биет нь бие даан үржих чадваргүй. Өөрөөр хэлбэл өөрийг нь тээж яваа эзэн биеийн махбодийн эсийн тусламжтайгаар л үржиж чадна. Цаашилбал дан ганц генийн материалаас бүрдэж байдаг болохоор бодисын солилцоо байхгүй. Хар үгээр хэлбэл “хоол унд иднэ” гэсэн ойлголт байдаггүй.Үржихдээ эхлээд вирусын биетийн уургийн бүрхүүл нь өөр эсийн гадаргуйд бэхлэгдэж авна.
Ингэхдээ вирус хаа таарсан эсүүд дээр очиж наалдаад байдаггүй өөрийн онцлогоос хамаараад зөвхөн тодорхой эсүүд дээр наалддаг. Жишээлэхэд, томууны вирус нь салст бүрхүүл, ялангуяа мөгөөрсөн хоолойн салтс бүрхүүлийн хучуур эсүүдэд бэхлэгддэг, хомхойны вирус нь мэдрэлийн эс, ДОХ-ын вирус нь дархлааны эсүүдэд очиж бэхлэгддэг.
Ингээд эсийн гадаргуйд бэхлэгдэснийхээ дараа нь өөрийн генийн материалыг эзэн эсийн дотогш оруулна. Тэндээ вирусын ДНХ, эсвэл РНХ нь эзэн эсийн фермент системийг өөртөө тохируулан өөрчилнө. Ингэсний дараа эс нь өөрөө вирусын уургийг шинээр үйлдвэрлэж эхэлдэг байна. Эзэн эсийн нуклеины хүчил болон уургийг ашиглан “угсрагдсан” шинэ вирусууд нь эзэн эсийг үхэж задрахад нь цааш тархан шинэ шинэ эсүүдийг гэмтээдэг. Вирусээр үүсгэгддэг хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол: томуу, хомхой, ДОХ, улаан бурхан буюу корь, улаан эсэргэнэ, гахайн хавдар, цагаан цэцэг, цусархаг халуурал, тархины хачигт үрэвсэл, гепатит.
Бактери
Бактериуд нь дийлэнх тохиолдолд хуваагдах замаар бие даан үржих чадвартай байдаг бөгөөд өөрийн гэсэн бодисын солилцоотой байдаг. Бактери буюу нян нь эзэн эсийг зөвхөн “хооллож ундлах”, амьдарч, үржих таатай орчин болгож ашигладаг. Ингэхдээ нянгууд нь эс, эдийг өөрийн ферментээр нураахын сацуу амьдралынхаа явцад ялгардаг бүтээгдэхүүн буюу хортой ялгадсуудаараа хүний бие махбодийг хордуулж байдаг. Ингэснээр өвчин үүснэ.
Бактерийн гаралтай хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол: хижиг, гэдэсний ихэнх халдварууд, тарваган тахал, булчин задрах тахал, уяман, тэмбүү, заг хүйтэн /гонорей/, идээд халдвар, боом, сахуу, татран.
Гэхдээ бактериудыг бүгдийг нь өвчин үүсгэгч, шимэгч гэвэл буруу. Хүний бие махбодийг эрүүл, хэвийн байхад зайлшгүй шаардлагатай бактериуд гэж байдаг. Эдгээр бактериуд нь гэдсэнд амьдардаг бөгөөд хоол боловсруулах, амин дэм ялгаруулах, гэдэсний халдвараас сэргийлэх зэрэгт чухал зүйлст шууд оролцож байдаг. Арьс, амны хөндий, үтрээ зэрэгт байдаг бактериуд нь өвчин үүсгэгч бактериудын өсөлтийг дарангуйлах үүрэгтэй.
Ийм ч болохоор антибиотик хэт их хэрэглэх үед хүнд сайн нөлөөтэй бактериуд нь мөхснөөр дисбактериоз г.м. эмгэг үүсдэг.
Мөн уушигны хатгаа, менингит зэрэг зарим өвчин нь вирусын ч бактерийн ч тэр гаралтай байж болдог. Иймд өвчин үүсгэгчийг нь тодорхойлсны дараа л эмчилгээг нь тодорхойлдог.
Төөрөгдөл
Энэ мэт вирус ба нян хоорондын бүтэц, амьдрах онцлогын талаар сайн мэддэггүй хүмүүс нь хэд хэдэн түгээмэл төөрөгдөлд автаж, өөртөө төдийгүй өрөөл бусдад хор болох нь цөөнгүй.
1-р төөрөгдөл
Вирусын гаралтай халдварт өвчнийг пенициллин, ампициллин г.м. антибиотикоор эмчилж болно гэж хүмүүс төөрөлдөх нь элбэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ антибиотикуудаар вирусын гаралтай халдварыг яагаад ч эмчлэх боломжгүй. Учир нь антибиотикууд нь эсийн гадаргыг угсрах, нуклеины хүчил болон уургийг нийлэгжүүлэлтийг алдагдуулах, эсвэл нянгийн доторх зарим бодисын солилцоог нь доголдуулах замаар нянг устгадаг. Харин вируст гадарга, бодисын солилцоо, нийлэгжүүлэх өөрийн гэсэн систем энэ тэр байхгүй тул антибиотикийн үйлчилгээнд тэсвэртэй байдаг. Ийм ч болохоор томуу туссан хүнд мянга антибиотик хийгээд нэмэргүй.
2-р төөрөгдөл
Өвчин үүсгэсэн тухайн вирусыг тусгай аргаар устгах боломжтой гэсэн ташаа ойлголт байдаг. Үнэн хэрэг дээрээ элдэв эм тан бүү хэл хүний дархлалын систем өөрөө хүртэл халдварлагдсан эсийг вирусээс нь цэвэрлэх чадваргүй байдаг. Өөрөөр хэлбэл дархлалын систем нь хүний биед нэвтрээд эсийн дотор орж амжаагүй байгаа вирусыг л устгаж чадна. Харин вирусын генийн материал нь нэгэнт эсийн гадаргыг нэвтлээд орчихсон бол эсийг бүхэлд нь устгаад гадагш ялгарсан вирусыг дархлалын эсээр залгиулан устгахаас өөр арга байдаггүй.Зарим төрлийн вирус нь хүний биенд нэг л нэвтэрсэн бол тэндээ насан туршид нь амьдардаг. Жишээлэхэд, хомхойн вирус, папиломын вирус, ДОХ-ын вирус нь ийм чадвартай. Ингэж хүний биед амьдрахдаа идэвхтэй үржих буюу өвчин сэдрэх, идэвхгүй унталтын байдалд орох буюу өвчин намжих гэсэн үечлэлтэй байдаг. Унтаа байдалд байгаа вирусыг ямар ч эм тангаар устгах боломжгүй.
3-р төөрөгдөл
Вирусын гаралтай өвчний эсрэг эм байдаггүй гэсэн ташаа ойлголт байдаг. Үнэн хэрэг дээрээ вирусын эсрэг үйлчилгээтэй эм байдаг. Эдгээр эм нь дор дурдагдах гурван зарчмын аль нэгийнх нь дагуу үйлчилдэг.
Эхнийх нь хүний биеийн эсэргүүцлийг өдөөн сэргээх замаар вирусын эсрэг тэмцэх. “Арбидол”, «Циклоферон» зэрэг эм нь ийм үйлчилгээтэй.
Дараагийнх нь вирусын шинэ биетийн бүтцийг эвдэх. Ийм эм нь нуклеины хүчлийг нийлэгжүүлэхэд ашиглагддаг азотлог суурийн хувиргасан аналоги хэлбэртэй. Ингээд бүтцийн хувьд адил болохоор эсийн дотор үржиж байгаа вирусын ДНХ, эсвэл РНХ-ийн эгнээнд багтаад орчихдог. Үүний дараагаар шинэ вирус нь согогтой болж цаашид шинэ эс гэмтээх чадваргүй болдог ажээ. Ацикловир нь ийм үйлчилгээтэй эм юм.
Гурав дахь зарчим нь вирусыг эсийн дотор нэвтрэхээс сэргийлэх дээр тулгуурлсан. Ийм төрлийн эм нь вирусын ДНХ, эсвэл РНХ-ийг уургийн гадаргаасаа салахад нь саад болдог. Ингэснээрээ вирусын ген нь эсийн гадаргаар нэвтрэн орох чадвараа алддаг. Ремантадин нь ийм үйлчилгээтэй эм юм
Энэ бүх эм, бэлдмэлүүд нь зөвхөн идэвхтэй үржиж байгаа вирусын эсрэг үйлчилгээтэй байдгийг мэдэж авахад илүүдэхгүй байх.
Энэ мэдээлэл таныг болон таны ойр дотны хүмүүсийг тохирохгүй эм бэлдмэл хэрэглэн эрүүл мэнддээ хохирол учруулахаас сэргийлэхэд туслана гэдэгт найдаж байна.
hi bi 20 toi shuudhan helhed bi tsagaan horhoitoi orio bolgon bnga zagatnaj bj suuhiin argagui bolgoj noirgui 7 honuullaa minii bogs suuldee buur owchin orood honduurtee bolchihloo ene tsagaan horhoinuud orio bolhoor show ni eheldeg yum shig baigaa yum minii muu ogzogond bdgaaraa tongochij husseneer sawtsgaaj bna ene udeshlegiig ni bi busniulj showchdiig bugdii ni almaar bna bi yaj ene tsagaan huwtsastai partychdiig ustgah we tuslaa ch
bogsruugee sarmis chih tegvel uhne
40 honog ogloo yumuu oroi 1hums sarmis id.tgd zugeer gartsgaana.zaavl gerel shig sarmis chiheh gd hereggui.
Uneheer heregtei sait bna. bayrlalaa ta buhend. neg zuil asuumar bna.Bie zasahaar tsustai ylgadas garah ym. ene yuniih ve? bi eregtei l de. ymar negen zoviur bhgui bga. helj ogch tuslaach
ВЕРМОКС ГЭЭД ЦАГААН ХОРХОЙНЫ ЭМ БАЙГАА.Аптекед байгаа учраас асуугаад авч уу
Sain uu
ta buhend ih bayalalaa
ene site uneheer ih taalagdlaa
Minii gedes bainga duurdeg bas utgun ih hatdag yaval zuger boloh vee helj ugch tuslaach!
tuulga avaad uuchih
harin ch zugeer yum bihv? Shono tsugta sawaach sxnshd.. tuulga uugaad gedesiig chin hyamraana shv. gerel shig srims chix tgvvl uhne. Odor bolgon usnd orood dotoojoo soliod bwal xed xonool arilna do. Parazituud chin baliar hunii l owchin shde.. buur bolku bol bogsruuge dinamit chixeed uz..:))
Sain bnuu odriin mend.zowolgoo ogooch humuusee hodoodnii ((Heliko bakteriig)) yaaj ustgadag ym bol.nadad aygui hetsuu bnaa naidwartai ustgah arga bnuu Enenees bolood eroosoo taraglahchgu turaad bas gol n nuureer ih ym garaad bh ym arildaggui olon jil bolj bna tuslaarai humuuse .
Humuusee emchid handaa hunii helsneer iimerhuu arga hereglej bolohguishtee.
Mergejliin humuusiin zovolgoog avsan ni deer baih shuu.
tsagaan horhoind mebendazol geed em baigaa avaad emchiin zaavraar uuchih.
Hymenolepis nana (одой цагаан хорхой) гэж байдаг. Эдгээр нь шөнө хошногоны амсар орчим өндгөө гаргадаг. Тэгэхдээ ялгаруулдаг бодис нь загатнаа үүсгэдэг. Ийм учраас хүмүүс маажиж, улмаар өндөгнүүд нь хумсны завсраар, дотор хувцас, цагаан хэрэглэлд наалдах зэргээр тарж хүн өөрөөсөө байнга эргэн халдвар авч байдаг. Эмийн эмчилгээ хийхийн хажуугаар хувийн ариун цэврийг чанд сахих, дотуур хувцас, цагаан хэрэглэлээ маш сайн индүүдэд байх хэрэгтэй. Хамгийн найдвартай арга нь мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шүү, залуусаа. 🙂
ooo medeh ium bno vi ba 2 iin ylgaag
‘
бөгсний цагаан хорхойны өндөг таны гараар дамжиж гэдэс рүү чинь ороод… тэгээд тэгээд тэгээд гээд л давтагдаад байдаг. тийм учраас гараа ам руугаа ойртуулах гэсэн тохиолдол болгондоо гараа угааж байгаарай. тэхээр 2 хоногийн дараагаас арай л гайгүй болох байх.
hort zurshila hayad idwehtei hudulguunteibai.mun ervvl hoolol har talh,tsagaan idee heregle
tsagaan horhoitoi hund zuvluhud:
tsagaan horhoig biees chine gargaj ch yumuu ustagdag ch yumuu tiim em apotekt bgaa.
gol yum ni
ene emee uuj edegtelee bugsund hurgesen garaa amandaa hiij bolohgui!!!
tegvel amruu chini undugnuud ni orood edgehgui urgeljleed baih bolno.ornii daavuu,dotuur huvtsas,ger buliinhee humuus g.m bugd tsagaan horhoiguijuulvel hamgiin sain.gar bugsuu sain ugaaj bai.
naad uvchin chin zalhag zavaan baigaagaas boldog yum!!!
Eedee sarmis chine alna shuu. Shuluun gedesnii khaniig tuleed sharkh uusgeed tegeed edgehgui suuldee sharkh ni tomrood khagalgaand orokhoos naash edgehgui shuluun gedsee tairuulakh ajil garna shuu huu mini. Um mani badmi hum. Emchid uzuul ter shouchdaas chine hediig bariad hen gedgii ni togtoogood eruuljhed oruulaad, em tan ugaad gargaj khayakh zunduu arga bii huu mini. Emchid och och.
Hania dhurenguut ee virusiin garaltai esvel bakteriin garaltai gedgiig ni onshluulah shinjilgee uguh gazar bna uu? Haana yamar gazar baidagiig ni ner ustai ni utastai bichij bval ene zuvulguug dagahad iluu ur duntei yum baimaar bna.
сайн байцгаана уу. би саяхан вирусны гаралтай эмэгтэйчүүдийн эмгэг тусаад уусмалаар түлүүлэх эмчилгээ хийлгэсийм л даа. Тэгэд тэр папилом вирус хүний биед нэг л орчихвол насан турш амьдардаг гэдэг хэсгийг уншаад маш их сэтгэлээр уналаа. энэ эмчилгээний дараа Ацикловер гэдэг эмийг ууж байгаа. Мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч байвал надаа хариулж өгөөч гэж гуйж байна. Би дахиж энэ вирусээр өвчилөхгүй гэсэн баталгаа байгаа юу? гол нь энэ вирус миний биед насан туршид маань амьдрах уу?
hi .mash ih taalagdlaa.minii ubdug tohoi deer psiroz geed tsagaan yum garaad bdag .vvnd yamar em sain be.mun habtgai vvg yaj arilgadag yum be
сайна уу? үтрээнээс их хэмжээний цагаан шингэн зүйл гарах юм. зөвөлгөө өгөөч
hi bi 1 yum asuuh gsiinmaa bi odoo 20toi sayhan bi anh udaa hvntei untaj vzsiinmaa. ter ved minii bienii yum irtsen bsan bs hamgaaltgvi belgiin haritsaand ortson yumaa getel odoo dooshoogoo ygaan ongotei mash muuhai eseglen vnertei yum garaad bna. tgd yahuu hiisnees hoish 8 honoj bna odor ongoroh tusam vner ni gaigvi blood garhan ni bagasaj bga. hvnees asuuhar todor chne tavitsan blhoor baga bagar es ni garch gd bna ymar1 owchin yum blwuu ? hariulch tuslaach tehvv
hahaha mair ineedtei bna yg eleg goshloo manaihan bs hogjilteimaa xaxaxaxa
nzuuda Transfer factor uuuu Ene naad bux ovchinuuded chn sain taarna shuu……Tr tsagaan xorxoitoi xund gj xelxed eronxiido tseverch bai gol n emee uuchaad bux dotuur xuvtsasaa xlormintai xaluun usand 10minut bailga tgd er n tseverxen bailda Tr belgiin xaritsaand anx orsn oxind xelxed xamgaalalt xeregleeche eldev ovchin avnashte sxn eruul biee xairlaache gj xeliidaa