Бэлгийн замын халдварууд

Хүмүүс тэмбүү, заг хүйтэн хоёрыг л бэлгийн замын халдварт өвчин гэж төөрөлдөх нь бий. Гэвч үнэн хэрэг дээрээ бэлгийн замын халдварууд нь маш олон янз, төрөл байдаг. Бэлгийн хавьтлын үед халдварладаг нь ийм халдваруудын нийтлэг шинж юм.


Ерөнхий

Цаашилбал бэлгийн замын халдваруудад бэлгийн халдварууд төдийгүй бусад нянгаар үүсгэгдсэн бэлгийн замын халдварууд орно. Тэгэхээр анхандаа хоргүй байдаг бичил биетнээс үүссэн халдвар, өвчин ч энд багтана.

БЗХӨ буюу Бэлгийн замын халдварын тоонд дараах өвчнүүд орно, үүнд:

  • Тэмбүү. Энэ нь цэвэр өнгөний өвчин. Цайвар трепонемагаар үүсгэгдэнэ. Тэмбүү нь 15-р зууны үед анх бүртгэгдсэн юм.
  • Заг хүйтэн. Гонорей. нь хамгийн их тархсан өнгөний өвчний тоонд ордог. Кофений үртэй төстэй гонококк гэдэг бактерээр үүсгэгддэг.
  • Өнгөний лимфогранулематоз. Ази, Африкийн зарим оронд өргөн тархсан байдаг. Хламидийн онцгой ховор төрлөөр үүсгэгддэг.
  • Зөөлөн яр өвчин. Энэ нь Диокрей-Крефтинг-Уннын стрептобацилл нэртэй үүсгэгчээр үүсгэгддэг. Тайландад хамгийн өргөн тархсан гэж үздэг.
  • Донованоз. Халуун оронд их тархсан бөгөөд Донованы биенцэрээр үүсгэгддэг. Уг өвчний халдвартай хүнтэй бэлгийн хавьтал хийхэд 1-50 хувийн магадлалтайгаар халдвар авдаг.
  • Хламидоз. Хамгийн түгээмэл тархсан бэлгийн халдвар. Эсийн дотор шимэгчлэгч хламидигээр үүсгэгддэг.
  • Микоплазмоз. Энэ нь хярзанд байрлах бактери, мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетнүүд дундаас үүсгэгддэг. Зарим мэргэжилтнүүд тодорхой нөхцөлд бусад бичил биетнүүдтэй хавсарч үрэвсэлт өвчнийг үүсгэдэг нөхцөлт эмгэг төрөгчид гэж үздэг.
  • Уреплазмоз. 1998оноос бэлгийн замын халдваруудын жагсаалтанд орсон.
  • Цитомегаловирус -ын халдвар. 1956 онд нээгдсэн. Уг өвчин ихэвчлэн шинж тэмдэггүй явагдах ба дархлаа суларсан хүмүүст халуурч толгой өвдөн илэрдэг.
  • Трихомониаз. Шилбүүртэй лийр хэлбэрийн үтрээний трихомонад гэгч эгэл биетнээр үүсгэгддэг. Ихэвчлэн үтрээгээр хийгдсэн бэлгийн хавьтлын үед  халдварладаг.
  • Кандидоз. Энэи өвчин нь гурил эсгэх хөрөнгөтэй төстэй, нөхцөлт эмгэг төрөгч мөөгөнцрөөр үүсгэгдэнэ.
  • Гарднереллез. Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдсөн үед гарднереллын төрлийн бактерүүд ихээр үржиснээр үүсдэг. Бэлгийн хавьтагчаа олон сольдог эмэгтэйчүүд энэ өвчөөр хамгийн их өвддөг.
  • Бэлэг эрхтний герпес /хомхой/. Хомхой үүсгэгч вирусээр үүсгэгддэг. Насанд хүрэгчдийн 20% илэрдэг.
  • Папилломавирус -ын халдвар. Хурц үзүүрт кондилом буюу бэлгийн үү үүсч илэрдэг.19-зуунд вирусээр үүсгэгддэг болохыг тогтоожээ.
  • ДОХ-ын халдвар. Дархлалын Олдмол Дутагдлын Хам шинж (ДОХ)ийг үүсгэнэ.
  • Бэлгийн замын халдварууд нь бэлгийн хавьтлын үед халдварладаг. Хавьталт ам, шулуун гэдэс, бэлиг эрхтэн гээд ямар замаар хийгдэснээс огт хамаардаггүй. Иймд бэлгэвч, уусмал, тос зэрэг аюулгүй сексэд шаардлагатай арга хэмжээг заавал авч байх шаардлагатай.

Шинж тэмдэг

Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бэлгийн халдвар авсан байх эрсдэл өндөр учир мэргэжлийн эмчид заавал үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатай. Үүнд:
1. Бэлэг эрхтнээс хэвийн бус ялгадас гарах. Идээ гарах
2. Гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох.
3. Шээхэд өвдөх, ойр ойрхон шээх.
4. Хэвлийн доод хэсгээр эвгүй оргих.
5. Бэлгийн харьцааны үед өвдөх.
6. Арьс болон салст бүрхэвчин дээр тууралт, цэврүү, шархлаа гарах.
7. Тунгалагын булчирхай томрох. Булчирхай цочих.

Бэлгийн замын халдварууд нь янз бүрийн дотор эрхтэнийн үрэвсэл, үргүйдэл, хорт хавдар зэрэг өөр өөрийн хүндрэлүүдтэй.

Оношлогоо
Өвчний тохирсон онош болон шалтгааныг туршлагатай эмч л хэлнэ. Бэлиг эрхтэнг хараад онош тавихад дутагдалтай бол халдвараас шинжилгээнд авна, үүнд: үтрээний арчдас, наалдцын шинжилгээ (гадна бэлиг эрхтний наалдац). цусанд ВИЧ ба RW хийнэ.

Эмчилгээ
Эмч эмчилгээг халдварын төрлөөс хамаарч сонгоно. Бэлгийн бүх хавьтагчдыг эмчилнэ. Үгүй бол эмчлэгдэхгүй. Эмчилгээний үед бэлгийн хавьтал хийхийг хорьдогч хийх бол бэлгэвч хэрэглэнэ.

169 thoughts on “Бэлгийн замын халдварууд”

  1. Солонгос улсын үргүйдлийн дагнасан мэргэжлийн эмнэлэг Миз Мэди нь үргүйдэл ба Үр шилжүүлэн суулгалтыг 50-60%-н амжилттай хийж байна. Утас: 82-10-5510-4494 / http://www.mizmedi.com

  2. sain bnuu minii beleg erhten deer yum garaad bn gehdee zowhon teren deer bish bs gar holn deer zoolon nimgen arisan deer garaad bn eswel harshil yum blwuu bi haana ochij shinjilgee ogohoo medehgvi bn tuslaach..

  3. tembuu owchin bvren idgedeg heseg n vnen vlow u?
    Ta bvhen helj ogono V
    shinj temdeguud n ilreed 3 honoj bna

  4. Minii dood usend yum garchihaad b.a yu gdgiin sain mdku b.a oir oirhon shees hureed bhiin

  5. sayhanaas minii beleg erhtnees tsagaan yum garj dood sudasiig n dagaad bosson vedee uwduh bolloo yahuu tuslaach

  6. sayhan 10 honogiin omno neg huntei hawitsan tgeed 2 3 honogiin daraa sheehed mash hundreltei oir oirhon sheegeed bn bas tsagan yum baga bagaar goijij bn yaahuu iim owchnii zovlogoo ogdog hunii utas bwal helj ogch tuslaach bas haan handah shaardlagtai wee nadad tuslaach

  7. 3 honogiin omno 1 ohintoi belgiin haritsaand orood daraan sheehed horsoj owdoj bas erhtenges nogoon idee garad bna yahuu tuslaach haana handah we?

  8. Sain bnuu minii bleg erhten dr ym tuuraad zagtnaad bhiin ene haldwart owchin monvv nadad heleech bas sonin vnert ym nadad tuslaach 

  9. xen negen bas tulga 2t>> ta 2 yag gonroo tussan bxaa shexd owdoj  bleg erxtnes idee yalgrax shinjte bol yag mon 15000 ged gonroni taria gj bga barg bvx emin sangar zardag xvndrexes n omno awad  xvner tariulad zver bolj bolno>>> udawal emchin xyanaltand opx ayultai shvvv!!!!!!  

  10. heey 1 ym asuuya 1 oxintoi untsan chin 2 honogin darachasn sheesni daraa tsus garch bsan tgd daraan dahij 2, 3 uda tsus garaad tgd gaigui boltson. daraan malgainii vzvvr hesgeer tsaigad hoid hesgeere ulaigad tgd neex uner tanargvi tsagan ym garaad bximaa barag sar garan bolchloo ene ymar owchin bol.. ???? shinjilgee ogxoor bol haldwartad sheesnii shinjilgee ogson ni deervv ?

  11. sain bna uu 3 sariin umnu minii erhtenii tolgoi hesegt tsevruu maygiin ulaan huren ungutei yum garaad hed honood alga bolson sariin umnuus beleg erhtenii sul aris havdaad hagarch noiton yum garaad tsavinii bulchirhai zochison ene ymar uvchin yum bol nadad tuslaach

  12. erhten deer neg jijig tseg deeres ni holon deer ym garchad zagtnad bhi yuniih ve? neeh harshilgu* zovlgo ogcc

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.