Харханд хазуулснаас халуурах /Япон, Зvvн Өмнөд Ази/

Ерөнхий

Харханд хазуулсны дараах халууралт гэдэг нь амьтнаас хүн халддаг бактерийн гаралтай хоёр өвнийг ингэж нэрлэдэг юм. Эхнийх нь содоку гэдэг өвчин. Содоку гэдэг нь японы со буюу харх доку буюу хор гэсэн үгнээс гаралтай. Хоёр дахь өвчин нь стрептобациллын халууралт гэж нэрлэгддэг. Япон, Зүүн Өмнөд Азийн орнуудад ажиглагддаг

Хоёр өвчин клиникийн байдлаараа төстэй, харханд хазуулсны дараа үүсдэг. Заримдаа харханд бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнээс халддаг.

Шалтгаан

Нэг нь спирхот (Spirillum minus), нөгөө нь стрептобацилл /Streptobacillus moniliformis/ гэсэн өвчин үүсгэгчээс үүддэг.

Спирохетийг агуулагч, тархаагч эх үүсвэр нь харх /хэрэм, молтогч, туулай зэрэг байх нь цөөн/. Стретобациллийн тээгч нь зөвхөн харх. Өвчин нь хүнээс хүнд халдаггүй.

Өвчин үүсгэгчид нь хархыг хазах үед гэмтсэн хэсгээр дамжин хүний биед орно. Дараа тунгалагийн замаар дамжин явахдаа тунгалаг судастас, тунгалагийн булчирхайтас үүсгэнэ. Халдвар нэвтэрсэн газар нь өвчний анхдагч голомт бий болно. Дараа нь өвчин үүсгэгч нь цусанд нэвтэрч түүгээр дамжин ретикулоэндотелиал системийн эрхтэнүүд нэвтрэн бэхлэгдэснээс өвчний давтан үүсэх нөхцлийг бий болгоно.

Шинж тэмдэг

Спирохетийн халдвар авсан үед далд үе нь 10-14 хоног /дээд тал нь 36 хоног/, стрептобациллын халдварын үед дийлэнх тохиолдолд 1-3 хоног, цөөн тохиолдолд 3 долоо хоног үргэлжилнэ. Энэ хооронд хазуулсан газрын шарх нь эдгэж ч болно.

Содоку

Энэ хооронд хүн шарх эдгэрчихлээ гээд тоохгүй байдаг. Гэвч 1-3 долоо хоногийн дараа хазуулаад эдгэсэн газар нь улайж, товойгоод удалгүй шархалдаг. Үүний даган шархтай ойролцоох тунгалагийн булчирхайнууд томрох, толгой өвдөх, халуурах шинэ тэмдэг илэрнэ. Арай хожуу нь гарын сарвуу, тавхайгаар хүрэндүү өнгөтэй жижиг тууралт гарснаас хэсэг хугацаанаа дараа биеэр тархана. Булчин, үе мөч өөр өвдөнө. 39-40 градус хүртэл халуурах бөгөөд халууралт нь 5-7 хоног үргэлжилнэ. Дараа нь хар хөлс цутгахыг даган огцом буудаг. Зарим тохиолдолд хүн эмнэлэгт хэвтэхээсээ айгаад эмчид ханддаггүй. Ингэсэн тохиолдолд 3-4 хоногийн дараа өвчний бүх шинж тэмдэг арилдаг. Гэвч 3-7 хоногийн дараа өвчин ахиад хөдөлнө. Учир нь халдвар нь цусанд орж ретикулоэндотелиал системийн эрхтэнүүдэд хуримтлагдаснаар өвчний шинэ голомтйг болгосон байдаг. Өвчин үүсгэгчийн эсрэг эмчилгээ хийхгүй үед энэ мэтээр өвчин 6-20, түүнээс олон удаа хөдөлж хэдэн сараар үргэлжилж болзошгүй. 2-3 дахь удаагийн хөдлөлтөөс эхлээд толбот гүвдрүүт, эсвэл улаан эсэргэнэ -тэй адил тууралт бүх биеээр гарана. Ингэхдээ анхдагч голомтын ойролцоо хамгийн их гарна.

Стрептобацилийн халууралт

Стрептобацилын халдвар орсон үед өвчний явц нь арай өөр байна. Юуны өмнө далд хугцаа нь маш богино 1-3 хоног. Өвчин чичрүүдэс хүрч халуурах, толгой өвдөх, бие сульдах, булчингаар өвдөх шинж тэмдэг илрэн огцом эхэлнэ. Хазуулсан газар нь гол төлөв өөрчлөлтгүй байдаг ч заримдаа овойж, бага зэрэг яршин ойролцоох тунгалагийн булчирхайнууд нь цочдог. Өвдсөн хүмүүсийн 75% нь өвчний 1-3 дахь өдөр нь толбот тууралт гарна. Тууралт нь алга, шагайн хэсгийг бүхэлд нь бүрхэн үе мөчөөр хамгийн их гарна. Тууралт нь толбоноос гадна сувдла, бэржрүү гарах бөгөөд загатнуулах нь цөөнгүй. Өвчлөлийн 50% нь том үеүүдээр өвддөг. Өвчний хөдлөх нь тоо нь арай цөөн. Эмчилгээ хийгээгүй үед тархины буглаа, зөөлөн эдийн буглаа үүсэх аюутай.

Оношлогоо

Үзлэгийн явцад эмч нь өвчтөний харханд хазуулсан шарх, өвчний голомт, хазуулсан газартай ойролцоох тунгалагийн булчирхай цочрох, өвчний дахин хөдлөлт зэргийг үндэслэн оношлоно. Мууранд маажуулсны дараах өвчнөөс ялган оношийг бататгахын тулд анхдагч голомтоос цус, эсийн дээж авч шинжилнэ. /Зөв оношийг зөвхөн эмч тавих чадвартай тул өөрөө өөртөө дур мэдэн онош тавьж, эмчилгээ хийх хорно болно уу гэхээс тус болохгүй гэдгийг мартаж болохгүй.

Эмчилгээ

Эмчийн бичсэн жорын дагуу пенициллин хоногт 800 000-1 200 000 ЕД/х 7-10 турш хийнэ. Пенициллиний харшилтай болж тетрациклинийг ашигладаг /7-10 хоногийн турш 0,3-04 граммаар хоногт 4 удаа/. Эсвэл эритромицин /5-7 хоногийн турш 0,5 граммаар хоногт 4 удаа/. Өвчний үед хэрэглэх эм, эмийн тунг зөвхөн мэргэжлийн эмч заана гэдгийг мартаж болохгүй.

Өвчин үүсгэгчийг устгахад чигэлсэн эмчилгээ байхгүй үед өвчтөнүүдийн 6-10% нь нас бардаг байсан. Орчин үеийн эмчилгээний прогноз нааштай.

Урьдчилан сэргийлэх

Харханд хазуулсан бол тетрациклинийг 0,25 граммаар хоногт 4 удаа 5 өдрийн турш хэрэглэнэ. Гэхдээ зөвхөн эмчийн заалтын дагуу.

Leave a Reply