Гар, хөл, амны өвчнийг гэрээр эмчлэх, асрах зөвлөмж

1. Гар, хөл, амны өвчний хөнгөн хэлбэрээр өвчилсөн буюу бага хэмжээний тууралттай, халуураагүй хүүхдийг 14 хоног гэрт нь тусгаарлаж, асарна.

2. Хүүхдийг өвчилсөн тухай сургууль, цэцэрлэг, өрхийн эмчдээ нэн даруй мэдэгдээрэй.

3. Биеийн халууныг тогтмол үзнэ.

4. Хүүхдийг дулаан хувцаслаж, аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнс, чацаргана, аньс, зөгийн бал, халуун сүү, аарц хэрэглүүлнэ.

5. Витамин С-г уусмалаар эсвэл үрэл, шахмалаар өгнө.

6. Гэр бүлийн бүх гишүүд гарын ариун цэврийг маш сайн сахиж, гараа савандаж угаах бөгөөд ариутгалын бодистой (1 л усанд 10 ширхэг

шахмал хлорамин) уусмалаар өвчтэй хүүхдийн ялгадсаар (өтгөн, шүлс, цэврүүт тууралтын шүүс) бохирлогдсон орчны эд зүйлсийг арчиж ариутгана.

7. Хүүхдээ хөхүүлэхдээ гар, хөхөө сайн угаана.

8. Гэр орондоо өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар салхи сайн оруулж 15 минутаар өдөрт 2 цаг тутам агаар сэлгэж байх шаардлагатай.

Хэзээ эмнэлэгт хандах вэ?

  • Биеийн халуун 38 хэмээс ихсэх
  • Тууралт нэмэгдэх, шархлах, идээлэх
  • Бөөлжих
  • Толгой өвдөх
  • Амьсгаадах
  • Гар хөл сулрах
  • Хөөстэй ягаан цэр гарах
  • Унтамхай, тайван биш болох зэрэг шинж тэмдэг илэрвэл 100 тоот утсанд холбогдоно уу.

Халдварт өвчин судлалын үндэсний төв

Leave a Reply