Гар-хөл-ба-амны хам шинж гэдэг нь гарын алга, хөлийн тавхай хурууны завсар, амны салстад бижрүүт тууралт гарч , халуурч илэрдэг энтеро вирусээр үүсгэддэг өвчин. Амьтнаас хүнд халдахгүй. Өвчтэй хүнээс халдвар тардаг.
Өвчтэй хүний шүлс, хамрын шингэн нус, ялгадас, арьсан дээр гарсан бижрүүний шүүсдэс,өтгөнөөс халдвар дамжин халдана. Ялангуяа өвчний шинж тэмдэг илэрсэн эхний долоо хоногт хамгийн их халдвартай байдаг. Халдвар авсанаас хойш 3-7 хоногийн дараа өвчний анхны шинжүүд илэрнэ.Өвчин илрэхэд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл бол нас. Ихэвчлэн 10-аас доош насныхан өвчилдөг.Насанд хүрэгсэд өвчлөх боловч тохиолдлын чанартай өвчилнө. Учир нь насанд хүрэгсэд ихэнхдээ халдвар авч дархлаа тогтсон байдаг.
Шинж тэмдэг
Ихэнхдээ хавар,намрын улиралд өвчний дэгдэлт ихэсдэг.6,7 сард өвчний ид оргил үе-дээд хэмжээнд хүрдэг.
- Халуурах. Биеийн халуун их өндөр биш 101-102 хэм \37,5-39,5\ хүрнэ.
- Толгой өвдөх
- Хоолонд дургүй болох.
- Маш жижиг цэврүүт бижрүүт тууралт хөл, гар, цавины орчмоор гарах ба дарахад өвчтэй байна. Хөлийн тавхай, гарын алгаар тууралт илүү ихээр байрлах бөгөөд хурууны салааг мөн өвчлүүлнэ
- Хоолой өвдөх
- Гүйлсэн булчирхай, ам, хэлэн дээр тууралт гарч шархлуулан юм идэхэд төвөгтэй болно.
Жирэмсэн эх энэ халдвараар өвчлөж болно. Жирэмсний явцад нөлөөлсөн тохиолдол зулбалт, ургийн эмгэг үүсгэсэн тухай хэвлэлд бага мэдээлэгдсэн байна. Хурц идэвхитэй хэлбэрээр өвчилсөн жирэмсэн эхийн хэвлийд буй хүүхэд халдвар авах магадлал маш өндөр. Нярай халдвар авсан тохиолдолд ихэнхидээ хөнгөн хэлбэрээр өвчлөх боловч ховор тохиолдолд амин чухал эрхтэн элэг, зүрх, тархийг гэмтээн амь насанд аюул учруулж болно.
БИД ЭНЭ ӨВЧНИЙ ТУХАЙ ЯАГААД УРЬД НЬ СОНСООГҮЙ БАЙСАН ЮМ БЭ?
Энэ өвчнийг харьцангуй сүүлд таньж мэддэг болсонтой холбоотой. Гар-хөл-ба-амны өвчний анхны мэдээлэл 1956 онд Австралид мэдээлэгдсэн байна. Энтеровирус нь хүний (+)ss РНХ вирусийн генээр үүсгэгддэг. Түүхэн хөгжлийнх нь явцад олонтаа тохиолддог хэлбэр нь Полиовирусууд.Дараагийн элбэг тохиолддог хэлбэр нь коксаки болон эховирус.
Энтеровирусийн гол үүсгэдэг өвчин нь дархлаа нь буурсан нярайг хүнд хэлбэрийн асептик менингитээр өвчлүүлдэг. Хүний энтеровирус нь анх танин мэдэгдэж эхэлсэн цагаасаа эхлэн дэлхийн улс орнуудад өвчлөл нь улам бү�р тархаж хөнгөн хэлбэрийн амьсгалын замын өвчлөлөөс эхлээд гар-хөл-ба-амны өвчин, нүдний цусан үжилт үрэвсэл, асептик менингит, миокардит \зүрхний булчингийн үрэвсэл\ , нярайн хүнд хэлбэрийн цусан үжил төст өвчлөл, хурц хэлбэрийн саажилт үүсгэх зэргээр хүрээгээ улам тэлсээр байна.
Америкийн Нэгдсэн Улсад жил бүр 30-50 сая хүн энэ өвчний халдварыг авч 30,000-50,000 хүн менингитээр хүндэрч эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг байна. Серологийн судалгаагаар эсрэг биетийг саармагжуулах замаар 6а төрлийн олонтаа тохиолддог хүний энтеровирусийн серотпийг судалж тогтоосон байна. Энтеровирусийг үүсгэж байгаа өвчний шинжээр нь дөрвөн том бүлэгт хуваадаг. Үүнд:полиовирус, коксаки А вирус, коксаки В вирус, эховирус.
Гэвч сүүлийн үед энтеровирусийн шинээр гаргаж авч байгаа хэлбэрүүдийг дугаар тавьж нэрлэдэг болсон: EV68, EV69, EV70 ба EV71 г.м
Энтеровирус 71 ( EV71)
EV71 – ийг анх 1969 онд Калифорнид мэдрэлийн өвчнөөр өвчилсөн тохиолдлоос гаргаж ялгаж авчээ. Хүүхдэд хүнд хэлбэрийн мэдрэлийн өвчин үүсгэдэг энтеровирусийн шинэ хэлбэр. Мэдрэлийн эд, эсэд хоруу чанартайгаар үйлчилж саажилт үүсгэдэг. Энтеровирус 71 ( EV71)- ийн халдвар нь шинж тэмдэггүйгээр эсвэл гүйлгэх, бижрүүт тууралт гарах, гар, хөл, амны өвчний хэлбэрэээр илэрч болно. EV71-нь үндсэндээ мэдрэлийн хүнд хэлбэрийн саажилт үүсгэдэг хэлбэр юм. Гэвч энэ вирусийн молекулын механизмын талаархи мэдлэг одоогоор тийм ч сайн биш байна. Ихэнх тохиолдол энэ вирус гар, хөл, амны өвчлөлийг үүсгэх ба заримдаа төв мэдрэлийн системийг хүндээр гэмтээж болохнээ. 1997 онд Малайз, Японд 1998 онд Тайваньд энэ өвчний дэгдэлт гарч бага насны хүүхдүүдийг хамарсан ба тэдгээрээс зарим нь нас барсан байна. EV71 бүрийн нуклеотидуудын дэс дараалалыг тогтоон тусад нь ялган авч, харьцүүлах зэргээр генетикийн дүгнэлт хийсний дүнд дээрхи гарсан өвчний дэгдэлтүүд генотип А-1, энэ нь цааш хоёр хуваагдаж генотип А-2 ба В хэлбэрээр үүсгэгдэж гэдгийг тогтоосон байна.
Малайз ба Сингапурт
1997, 2000 онуудад энтеровирус 71 ( EV71)- ийн дэгдэлт болсон, генотип В3 ба В4 -өөр үүсгэгдсэн байсан. 1997 оноос эхлэн \ генотип В ба С\ Сингапурт жил бүр энэ өвчлөлийн дэгдэлт бүртгэгдэх болсон.2000 оны дэгдэлт генотип В4 давамгайлсан өвчлөл байв.
Солонгост
2000 онд Солонгост энэ энтеровирус 71 ( EV71)- ийн дэгдэлт гарч шинэ генотип С3 бүртгэгдсэн байна.
Тайваньд
1998 онд Энтеровирус 71 ( EV71)- ийн маш том дэгдэлт болж 129,106 хүн өвчилж, 405 хүүхэд хүнд хэлбэрээр өвдөж , тэдний 80 нь нас барсан байна. 1998 оноос хойш жил бүр шахам Тайваньд жижиг дэгдэлтүүд гарч байгаа бөгөөд энтеровирус 71 ( EV71)- ийн генотип С2 ба В4 хэлбэрээр үүсгэгдсэн байна. 1998-2000 оны хооронд Тайваньд гар,хөл,амны өвчлөлийн хоёр удаагийн дэгдэлт гарчээ.
Гонг Конгт
1987 онд энтеровирус 71 ( EV71)- ийн нэг талын саажилтын хэлбэр анх бүртгэгдсэн байна. 2001 онд энтеровирус 71 ( EV71)- ийн өвчлөлөөр нас баралт гарсан байна. 2004-2007 онд энтеровирус 71 ( EV71)- ийн өвчлөл жил бүр 8-35 хүн өвчилж бүртгэгдсэн мэдээлэл байна. 2008 онд 18 хүн өвчлөөд байна.
Хятадад
1999-2004 онуудад энтеровирус 71 ( EV71)- ийн дэгдэлт гарч байгаагүй боловч орон нутгийн чанартай цөөн тооны мэдрэлийн хэлбэрийн өвчлөлүүд бүртгэгдэж, нас баралт хүртэл гарч байжээ. Шинжин хотод 147 хүүхдэд гар, хөл, амны өвчлөл бүртгэгдэж тэднээс 19-нь энтеровирус 71 ( EV71)- ийн халдвартай хэмээн тогтоогдсон байна. 1998-2004 онд Хятадад энтеровирус 71 ( EV71)- ийн генотипийн С4 хэлбэр л тархаж байжээ.
2008 оны 5 сарын 3 -нд Хятадын эрүүл мэндийн байгууллагаас энтеровирус 71 ( EV71)- ийн халдвар Фуянг, Анхуй, Жижианг, Гуангдонг хотуудад олон хүнийг хамарсан томоохон хэмжээний дэгдэлт тархаад байгааг мэдээлсэн байна. Энэ өдрийн байдлаар нийт 3736 хүүхэд голцуу өвчилж, 42 нь хүнд байдалтай, 22 нь нас бараад байгааг мөн мэдээлжээ.
5 сарын 5-ны байдлаар Жижианг хотод 6,300 өвчлөл бүртгэгдэж,26 хүүхэд нас барсан байна.Өвчилсөн хүүхдүүд 6 хүртлэх насныхан зонхилж,тэр дундаа 2 хүртэл насныхан илүү их энэ өвчинд өртсөн байна.
5 сарын 16 -ны байдлаар энтеровирус 71 ( EV71)- ийн дэгдэлт Хятадад 24,932 -т хүрч тэдгээрээс 43 нь нас бараад байна.
Эмчилгээ
Шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийнэ. Халуурах үед парацитамол буюу tylenol уулгана. Аспирин 12 -оос доош насны хүүхдэд болж өгвөл уулгах хэрэггүй. Шилэн аяганд хагас цайны халбага давс хийж уулгахгүйгээр амыг зайлуулна. Шингэн юм сайн уулгах хэрэгтэй. Жимсний шүүс,лаазтай ундаа зохимжгүй. Учир нь эдгээр нь хүчиллэг учир аманд гарсан шархыг улам хорсгож өвтгөдөг.Хамгийн зохимжтой ундаа бол буцалгасан бүлээн сүү.Ялангуяа халуурч байгаа үед шингэн зүйл нэмэлтээр уулгах шаардлагатай.
Гарч болох хүндрэл
Шингэний дутагдалд орж, таталт өгч болно.Шингэний дутагдалд орж буй шинжүүд:
- Арьс салст хуурайшина.
- Жингээ алдаж эхэлнэ.
- Тайван биш болно
- Үргэлжлэн халуурна
- Хөдөлгөөн багасч сулран шээс өтгөн бараан өнгөтэй болно.
Урьдчилан сэргийлэлт
Халдвартай хүнийг тусгаарлана. Бохир гарын өвчин. Хүүхдийг гараа зөв ,сайн угааж сургахад онцгойлон анхаарах хэрэгтэй.
Б.Сэлэнгэ \Чикаго\
sak
sn bnuu holnii salaagaar yum tuuraad bnaa bas zagatnah yum garaad 3 4 sar bolj bn yaaj emchlehuu
ЯААЖ ТОМ БОЛГОХ БЭЭ ЯААВАЛ ТОМ БОЛОХ БЭЭ ЗААЬАЛ ЭМ УУХ ЁСТОЙ ЮУУ
sn bnu?manai hvvhed huwiin tsetserlegt ywaad envvgeer owdchihson.end tend helheer ogt toohgvi yum tsetserlegt n helheer manaih bish geh yum tegeed tserlegiih n 3 4 hvvhed bvgd amaar n garaag n bogsoor n yum tuuraad tsewrvvteed bn.bas angid n nvvreer n dvvren yum tuursan hvvhdig haldwartai bish geed ywulaad baih yum.tsetserlegees n argagvi gargah deeree tulj bn.owdson n hvvhde gargaad awchdag yum bj oor busad hvvhed yah we.ene talaar tsetserlegiihend shalgalt ariun tsewriig n shalgdaguu?ter ylan guya huwiin tsetserlegvvd ulsiihaasaa ih muu ariun tsewrin hsaardlaga hangaj bnaa