Дархлалын хомсдол

Хvний хувьслын явцад олж авсан vнэт зvйлсийн нэг бол дархлалын систем юм. Энэ нь єєрийн эдийг гадны эдээс ялгаж, таниад сонголт хийж, хортойг нь эсэргvvцэн зайлуулдаг систем юм. Дархлаа нь халдвартай  болон халдваргvй аливаа євчнєєс бие организмыг хамгаалагч юм.

Хамгаалалт нь төрөлхийн (энгийн, өвөрмөц бус) болон үүсмэл (өвөрмөц) гэсэн хоёр системийн тусламжтайгаар бий болдог. Дархлааны тєрєлхийн систем нь бактер, вирус, мөөгөнцөр болон бусад зvйлсээс бие организмыг хамгаалах хvчтэй халхавчийг бий болгодог байна. Гэвч хvрээлэн буй ертєнц байнга єєрчлєгдєж байдаг болохоор бие организмын болзошгүй дайснууд ч гэсэн даган өөрчлөгдөж байдаг. Тиймээс тvvнтэй тэмцэхийн тулд vvсмэл дархлаа бий болдог. Дархлалын хомсдол нь бий болсноор дархлал системийн vйл ажиллагаанд  зєрчил vvсэх, дархлааны эсийн хомсдол үүсэх, харшил vvсгэдэг зэрэг үр дагаварт хүргэж болно.

Шалтгаан ба явц

Дархлал хомсдолын гурван тєрєл байдаг.

Анхдагч буюу төрөлхийн дархлал хомсдол нь удамшил зvйн гэмтлээс vvсдэг. Тун ховор тохиолддог бөгөөд єсвєр насанд илэрдэг. Энэ хэлбэрийн дархлалын хомсдол нь энгийн эмчилгээгээр бараг эдгэрдэггvй.

Хоёрдагч буюу олдмол дархлал хомсдол нь удамшлын гажигаас болдоггvй бєгєєд ихэнхдээ насанд хvрэгчдэд тохиолддог. Энэ хэлбэрийн хомсдол нь дотроо олон янз. Үүнд:

  • Дархлааны системийг дарангуйлсан антибиотик болон дааврын  гаралтай бэлдмэл мєн гэмтэл, стрессээс vvссэн
  • Тодорхой шалтгаангvйгээр аяндаа бий болсон.  Хамгийн их тохиолддог бөгөөд архаг, удаан vргэлжилсэн амьсгалын замын євчин,  ходоод гэдэсний  зам болон  бие организмын бусад  системийн євчлєлийн хэлбэрээр илэрдэг.
  • Олдмол дархлаа хомсдол. ДОХ

Гуравдагч дархлаа хомсдолыг аутоимун өвчин. Гэдэг энэ өвчний үед хүний дархлалын систем нь өөрийн эсүүдийг гадны эстэй эндүүрэн устгаж эхэлдэг. Өвчин нь хэрлэг буюу ревматизм, хэрлэгийн гаралтай үе мөчний үрэвсэл,  чонон яр зэргээр илэрнэ. Үүний шалтгааныг хараахан тогтоож чадаагүй байгаа.

Оношлогоо

Хvмvvс дахин давтагдаад байдаг янз бvрийн євчний шалтгаанаар олон эмчид vзvvлж удаан хугацааны туршид явсан ч бvрэн эмчлэгддэггvй явдал нийтлэг байдаг. Ийм үед магадгvй дархлаа шинжлэлийн  эмчид хандаснаар євчний жинхэнэ учир шалтгааныг олж болох юм. Дархлал хомсдол нь олон архаг євчин, ауто имунны євчнvvд болон  хавдарын эх vvсвэр болох аюултай байдаг. Тиймээс хvvхэд бол жилд 6 түүнээс олон удаа, том хvн  3-4  түүнээс олон удаа өвдөж, эмчилсэн ч бүрэн эдгэрэхгүй, улмаар бие сульдах, амьсгаадах, байнгын бага зэргийн халуунтай байвал бие организм нь єєрийн дархлааны хvчин чадлын эцсээ шавхсан бєгєєд дархлааны эмчид хандах хэрэгтэй болжээ гэсэн vг.

Дархлаа хомсдолыг оношлоход бэрхшээлтэй асуудал нь шалтгаан ба үр дагаварыг ялгах явдал юм. Өөрөөр хэлбэл дархлалын системийн хомсдол нь тухайн євчинд үүсэхэд хүргэсэн үү, эсвэл євчин нь єєрєє  дархлалын системд доголдол үүсэхэд хүргэсэн үү гэдэг нь тодорхойгvй байдаг. Тиймээс дархлаа буурсан шалтгааныг олохын тулд заавал лабораторын оношлогоонд орох хэрэгтэй. Ийнхvv дархлааны  шинжилгээ  бvрэн хийгдэж дууссаны дараа л нэмэлт зєвлєгєєгєєр авахаар єєр мэргэжлийн  эмчид хандаж болно.

Эмчилгээ

Хэрвээ vvсмэл дархлаа хомсдолтой  болсон бол хамгийн тvрvvнд олон янзын архаг өвчнөө эмчлүүлэх хэрэгтэй. Хvндэрсэн тохиолдолд, зєвхєн эмнэлэгийн нєхцєлд явагддаг цусны халдварыг цэвэршvvлдэг плазмафереза, дархлаа шингээх тусгай эмчилгээний аргуудыг, эсвэл орлуулах дархлаа засалын аргыг хэрэглэж  болно.

Урьдчилан сэргийлэлт

Дархлалын системээ системээ дэмжих нь урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга. Тусгай хооллолт, амин дэмvvд, шаардлагатай амралтууд, цагаа олж эмчид хандах зэрэг нь дархлааг сайжруулж байдаг.

6 Comments

  1. ariunbolor

    hi ta bvhend ene udriin mend 103 iin ah egch nartaa bvgded ni bayarlalaa enehvv medeelelvvd mash heregtei yumaa uur nariin onowchtoi medeelelvvdiig ihiig bicherei svliin sar shine medeelel bsangui bi dandaa tanai haygiig unshij sudaldag daraagiin udaa tvlegdeliin talaar mun amnii hundiin uwchin bakter birusiin talaarhi medeelliig oruulaad uguuch

  2. ariunbolor

    uu bas edgeer uwchnii nariin mehanismiig bichij bgach

  3. Enkhee

    Sain bn uu bi Americas bichej bnaa mini beleg erhtenii arisan deer ulaan ulaan jijig tsevrvv garaad bdag ym  ve ve alga Bolood dahiad garaad aman deer bas gardag our oirhon bas hajuud n hamar zagtnaad ve ve naitaagaad bus nulimas holildood blanch bnaa barag odor tutamd tohioldog mash ih ydardag ymaa tegeed bi say darhlaa sulraad bga bolo uu gej bodoj bn tegeed end haraar baidag bolohoor Bain Bain emnelegt vzvvlj chadahgvi yma er yahaa medehgvi bn ymar Mongol emchid handah be hariu

  4. mongolchuud bidnii oyund vnetei hurungu oruulalt hiij bgaa yawdald ta buhendee mash ih abayarlaj bna.

  5. saka

    Sainuu. nadad ter chonon yr gedeg n gardag ym shig bnaa. Emchid uzuulheer darhlaa chin muu bn geed oligtoi emchilgee bichij uguhgui ymaa. Ene uvchnuu buren edgeemeer bna. Darhlaanii hamgiin sain emch emleg hna bdag ym bee. Hariu helj tus bolooch

  6. sn u darhlaanii tuhai delgerengvi medeelel awmaar bna

Leave a Reply