Хvйтний аллерги

Ерөнхий

Харшил нь маш олон янз байдаг. Тэр олон харшлын дундаас хүйтний харшил нь хамгийн хачирхалтай нь гэж болох байх. Хүйтэнд гадуур явах, бага зэрэг даарах, эсвэл хүйтэн усанд гараа дүрсэн төдийд харшил үүснэ гэж хэний санаанд орох билээ. Ийм ч болохоор хүйтний харшилтай хүмүүс тийм эмгэгтэй гэдгээ огт мэдэхгүй явах нь цөөнгүй.

Шалтгаан

Хүйтний харшил нь удамшлын онцлог, антибиотикийн хэрэглэх, цагаан хорхой, эсвэл цоорсон шүд, архаг бах зэрэг халдварын голомтын нөлөөгөөр үүсч болзошгүй гэж үздэг.

Шинж тэмдэг

Нүүр, шилбэ, гарын шуу, сарвуун дээр хүйтний аллергийн шинж тэмдэг хамгийн хүчтэй илэрдэг. Жирийн үед хүйтэн агаар байж байгаад дулаан байранд орох үед агшсан судаснууд тэлснээс хүний арьс улайж бага зэрэг загатнадаг ч 20-30 минутын дараа арилдаг. Харин харшилтай үед загатнах нь хүчтэй бөгөөд илүү удаан үргэлжилдэг. Харшил өгснийг илтгэх өөр нэг шинж нь нүд, уруул орчим хавагнах.

Хүйтний харшил нь хэд хэдэн янзаар илэрдэг.

Хүйтний харшлын үед арьсан дээр ягаан, цайвардуу өнөтэй тууралт, гүвдрүү гарч маш хүчтэй загатнуулахаас гадна хавагнана. Халгайнд түлэгдсэнтэй адил шинж тэмдэг илэрнэ гэсэн үг. Зарим тохиолдолд хүйтний харшилтай хүн аяга хүйтэн ус уусны дараа хэл, залгиур нь хавагнаж, гэдэс нь өвддөг.

Хүйтэн, чийг хоёр хосолсон үед харшлын илрэл нь бүр ч хүчтэй. Нүүр, сарвуу, шилбэ, гуяны дотор тал хамгийн их өртдөг.

Энэ үед хуурай, дулаан байр, хуурай хувцас, халуун цай, гистамины эсрэг үйлчилгээтэй эмүүд /Харшлын эмчид үзүүлээд зөвхөн эмчийн бичиж өгсөн жорын дагуу./ туслана. Дулаан хувцаслах хэрэгтэй ойлгомжтой. Синтетик даавуун хувцас харшлын илрэлийг хүчтэй болгодог гэдгийг анхаараарай.

Хамрын ханиад. Нусгайтна гэсэн үг. Хүйтэн агаарын нөлөөгөөр ингэдэг. Хүйтэнд гадаа гарахын өмнө хамрын дусаал дусааж болох ч ийм дусал ойр ойр хэрэлэх нь салтс бүрхүүлд муу нөлөө үзүүлдэг. Иймд цэгэн иллэг, дулаан газар л тус болно.

Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл. Нүд улайж, нулимс гарч, загатнуулна. Дулаан газар орохоор эдгээр шинж тэмдэг нь арилдаг. Нарны шил зүүж, нулимсаа нэг бохир гараараа бус нэг удаагийн алчуур, салфеткаар арчиж бай.

Толгой таллаж өвдөх. Мигрень. Хүйтний гаралтай толгой өвдөлтөөс сэргийлэхийн тулд толгой нүцгэн явахаас зайлсхий. Хүйтэнд хүйтэн ундаа уух, зайрмаг энэ тэр идэх хэрэггүй. Хүйтний гаралтай толгой өвдөлт нь дулаан газар ормогц аяндаа арилна.

Нуруугаар хатгуулах. Хүйтний нөлөөгөөр мэдрэийн ёзоор үрэвсэх үед үүснэ. Сайн дулаалаагүйгээс даарч, нуруу өвдсөн бол халуун цай, халуун устай ваннд орох, халуун оргиулдаг тос түрхэж болно.

Амьсгааа боох. Хүйтний нөлөөгөөр амьсгалын зам огцом агшидаг. Дулаан газар ормогц аяндаа арилна. Гадаа явахдаа ам, хамраа ороолт, бээлийгээрээ дарж зөвхөн хамраараа амьсгалах хэрэгтэй.

Хүйтний аллерги нь астм /астма / буюу багтраа зэрэг бусад харшилтай хавсрах нь цөөнгүй.

Эмчилгээ

Хүйтэнд дасна гэж байдаггүй болохоор хүйтний харшилтай хүн сэрүүн улиралд гадаа гарахдаа аль болох дулаан хувцаслаж байх ёстой. Гадагш гарахаас хагас цагийн өмнөөс чийгшүүлэх нөлөөгүй хамгаалах тос түрхэж өгөх хэрэгтэй. Хоолондоо ханаагүй тослог хүчил омега -3 ихээр агуулсан оливийн, эрдэнэ шишийн, рапсын тос, тослог өндөртэй загасны мах зэргийг түлхүү оруул. Мөн А, С, Е, PP амин дэм ууна. Мөн хоолыг зөвхөн халуунд нь идэж байх хэрэгтэй. Гадаа гарахынхаа өмнө халуун цай ууж байх хэрэгтэй.

Хүйтэн нь харшлаас гадна хүйтний гаралтай арьстасын шалтгаан болдог. Ийм үед нүүр, чих, гарын сарвуу зэрэг хүйтэн хамгийн их өртдөг газрын арьсны тэжээл нь алдагдаж хүрэн улаан өнгөтэй загатнуулж холцруутсан толбо үүсдэг бөгөөд арьс хуурайшина. Заримдаа арьстас нь гуя, өвдөгний дотор тал гэсэн хүйтэн нэн мэдрэмтгий хэсгүүдэд үүсдэг. Ийм үед захын цусан хангамж сайжруулах эм, А, С, Е, PP амин дэм хэрэглэдэг. Дахин даарч, хөрөхөөс сэргийлж чадсан үед хүйтний гаралтай арьстасыг 2 долоо хоногийн дотор эмчлэх боломжтой гэж үздэг байна.

Хүйтний гаралтай арьстастай хүмүүс гадаа гарахаас 20-30 минутын өмнө нүүр, гар, чихэндээ тос түрхэх хэрэгтэй. /Усны орцгүй, чийгшүүлэх нөлөөгүй тос байх ёстойг анхаараарай. Тосны агуулга өндөртэй крем/. Харин орой унтахдаа гараа угаахдаа чийгшүүлэх нөлөөтэй хөөс, гель хэрэглээрэй. Учир нь хэт хуурай арьс хүйтэнд нэн мэдрэмтгий болдог.

Орой ваннд орохоор бол усандаа 5 дусал ментолын тосон уусмал, Е витамин, эсвэл оливийн юмуу тоорын /персик/ тос нэг халбагыг хийнэ. Уснаас гарсны дараа хуурай болтол нь арчилгүйгээр хөнгөн арчаад тос түрх.

Загатнах үед гааны, нарсны гэсэн эфирийн тостой усанд орвол намдана. Мөн цагаан, цайвах цэнхэр, ногоон гэсэн тайвшруулах өнгөтэй хувцас өмсвөл загатнах нь бага байдаг.

Мөн халбаганы 1/3 хүнсний содыг стакан бүлээн усанд уусгаад арьсаа арчвал загатнах нь бага байна. Мөн зуун настын шүүс, ментолын уусмал, Е витамны уусмалаар арчвал загатнах нь багасна.

Эдгээр арга хэмжээ нь тус болохгүй байгаа бол харшлын эмчид үзүүлсний дараа нь гистадин, кларитин, задитен, тавегил, супрастин, телфаст гэсэн гистамины эсрэг үйлчилгээтэй эмийг жорын дагуу уугаарай.

20 Comments

  1. болдоо

    баярлалаа. үнэхээр хэрэгтэй зөвлөгөө байна. би яаг ингэж туураад байсан юм. юунаас болсныг нь мэдэхгүй эмчид үзүүлэхэд өөр онш хэлсэн ба эмчилгээ нь ч үр дүнгээ өгөхгүй хүнд байсан юм. харин үүнийг уншаад мөн гэдгийг нь мэдлээ. кетотифен гэдэг эм уухаар 2 хоног гайгүй байснаа дахиадл гарчаад байна. яах вэ?? давхар харшилтай давхцдаг юм боловуу?? зөвлөгөө өгөөч??

  2. hashka

    bi ch gesen yag iim harshiltai bolood 1 jil bolj bna yaj emchilhee medku l ynz buriin emchilgee hiilgesen medeh hun bval nadad tuslaach holboo_student@yahoo.com-r mail bicheerei

  3. Sanaa

    Haluunii harshil gej bdag bolow uu?

  4. zolboo

    bi ih olon yumnas harshil ugud bna idsen hool und nar salhi, johon l hamaagui uuh tostoi huursan hairsan yum idchiher nuuren deeer yum tuuraad nuurni aris ulaan bolchih yumaa tegd hevendee orj ugughui bi ulaan aristai bolood bn. mergejliin emchiin zovolgoo avmar bn a yag sain zov onsilj emchij chadah gazar bval helj ugch tuslaach 2 iin hoorond mdehgui hund vzulher ulam dorduulad bhiimaa het medregshil heterhii ih bhiin. eniig yaj buuruulah ve

  5. Ахнур

    Odriin mend xurgie manai eej 50nastai xun xuitnii xarshiltai bolood baina.ianz buriin emnelegiin emchilgee xiilgesench edgerexgui ium uund ardin emchilge baidag uu?zovlogoo bichij tuslana uu

  6. ganaa

    Сайн байцгаана уу?Хүйтний харшлыг яаж эдгээдэг юм болоо. Үнэхээр хэцүү юм аа. Улирал харгалзахгүй гардаг болохоор хэцүү юм. Яах вээээ? Туслаач, please!!!!!!!!!!!

  7. nomin

    huitnii harshil hund haldah uu emchid uzuulsen chin harshil gej bsan bi ooroo aigaad hamuu yum uu gej bodoj bailaa eneg unshsan chin yag taarch bn nadaa tuslaach guij bn yaj emchleh uu hund haldah uu

  8. Жамбаа

    sain bna uu bi haluun huitnii harshiltai bolood udaj bna daar ch bolohgui haluutsaj bolohgui ih hetsuu bna 100 aild bdag arisnii emnelegt ochson bolovch nemer alga . uur sain emneleg yumuu emch bval ta helj uguuch

  9. насаа

    би хүйтний харшилтайгаа 7хоногийн өмнө л мэдлээ. үнэн балай юмаа жаахан даарсан газар л халгайнд түлэндчихсэн юмшиг болоод хавдаад загатнаад байх юм ялангуяа нүд тойроод уруул хүртэл хавдчихна, дулаан газар ороод 2 , 3 цаг орчим болоод гайгүй болчихно .яаж эмчлэх вэ?

  10. tuya

    ehendee nud uruul havddag baisan bol odoo buur hel hurtel havdaj zagtnah bolloo . hel zagtnahar maajih argagui bolhoor ih hetsuu yumaa . nuruu uvduh tolgoi uvduh geed buh shinj temdgeuud ilerch bna buren emchleh arga baidag bolwu. em uuhaar ter uydee l uilchleh yum.

  11. tuya

    nadad bac uchir ni oldohgui zovlon bnaa bur nuuren deer gantshan garh,g yana geech ulaigaad zagtnaad ih hetsuu minii nuur ug ni tsaivar taldaa getel odoo ulaan bolj bna medeej emchid uzuulcen em toc bichij ugcun bolovch bur dorduulcan cevhitei bolchihcon harand udaan yavj bolohgui tooctou bohir gazar burch bolohgui iim gazar ene horvoo ertunts deer bna uu ecvel nadad shine nuurnii aric heregtei yum bolov uu bval haana henees yaj tuclaarai humuucee yaj ene uchnuuc angijrah vee guij bna BAYARLALAA

  12. bi huitnii harshiltai… Gehdee arisan deer tuuralt uguh ni baga harin nus bainga goojno, bainga naitaana, bas nud zagatnadag, harshliin em uuged ehleed gaigui boldog baisan odoo bur daragdahgui bna. Nudendee dusaalga hiigeed gaigui bga harin harshlaasaa yaj salah we? Bainga haniadtai hun shig nusaa giijuulj dutuu amisgalj yawah uneheer hetsuu baina.

  13. June

    Түрүү жил намраас хүйтэрч эхлэнгүүт биеэр дүүрэн улаан юм гараад сүүлдээ бүр гар дээр хүртэл улаан өнгөтэй юмнууд гарч эхэлсэн. тэгээд хөлийн шилбэн дээр дундаа цагаараад тойроод улаан юмнууд гарсан. дулаарч эхэлсэн чинь байхгүй болчихсон. одоо хүйтрэхээр дахиж гарах байх даа. яах уу? бас дархлаатай холбоотой байх аа

  14. June

    нээрээ уруул ам ерөөсөө хавдаагүй. нүд ч яагаа ч үгүй. энэ хүйтний харшил мөн биз дээ

  15. Ganbaa

    bi iim harshiltai bolood 6 sar bj bna. Uruul am haaya havddag. emchlvvlsench vr tvn baga bna hodoodtoi holbootoi gej onshilson. vr dvntei emchlvvlmeer bna nadad tuslaach. Deerh zuvulguund bayrllaa

  16. zulaa

    bi iim harshiltai bolood 9n sar bolj bga, shilbe bur aimar boltson shuus garah bol enuuhend yaaj emchleh wee tuslaach odo huitreed irsen chin gar guy shilbe aimshigtai zagatnaad tgd birjiij yum garaad bdag boltson umnu n iim bgagui yaah be

  17. Saraa

    Би 10 настайдаа ийм харшилтай болоод гадаа гараад орж ирэхэд биеийн ил гарсан хэсгууд загатнаад улайж хавддаг хун танихын аргагуй болсон эмчид узуулээд калциколорадаар хэд тариулаад нам дарагдсан.

  18. Hana

    Huitnii harshiltai humuus doorh utsaar holbogdoj unegui zovolgoo avarai. 99776471

  19. bi yg iim harshiltai bolood olon jil bolj bnaa. tegej bgaad udalgui alga bolchdog bolhoor ni toodoggui harin nud orchmoor habagnadag ni l ebgui yum bn lee.

  20. Puujee

    Zolbood: nuur Chine xabdaj ulaigaad baina uu. Bur xorsood bi tegeed baaxan yBaad etsest ni chonon xorbos gej onosh garsan. Chinix miniixtei adil sanagdlaa. 

Leave a Reply