Бөөрний тэвшинцрийн үрэвсэл буюу пиелонефрит

Янз бүрийн нянгаар үүсгэгдсэн бөөрний үрэвсэлт өвчнийг бөөрний тэвшинцэр -ийн үрэвсэл буюу пиелонефрит нь гэж нэрлэдэг.

Шалтгаан

Эрүүл хүний шээс нь ариун байх ёстой. Гэвч шээс ялгаруулах системд  бэлиг эрхтэн, гэдэс зэрэг ойролцоох эрхтэнээс цус болон тунгалгын системээр дамжин нянгийн халдвар орж, үржих аюултай.

Үүнээс гадна пиелонефрит нь бөөрнөөс шээс гадагшлах үйл явц алдагдах үед үүсдэг.

Энэ өвчнөөр янз бүрийн насны хүмүүс өвддөг ч ихэвчлэн 7 хүртэлх насны хүүхдүүд, 18-30 насны охид, эмэгтэйчүүд, түрүү булчирхайн томролт, түрүү булчирхайн үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл -тэй хижээл насны эрэгтэйчүүд өвчилдөг байна. Үүнээс гадна давсагны чулуу, ойр ойрхон бөөрөөр хатгуулах пиелонефрит үүсэх бас нэгэн шалтгаан болж өгдөг.

Бие махбодын дархлаа сулрах, чихрийн шижин, сүрьеэ, амин дэмийн дутагдал, архаг үрэвсэлт өвчин зэрэг нь бөөрний тэвшинцрийн үрэвсэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Явц

Бөөрний тэвшинцрийн үрэвсэл нь хурц ба архаг гэсэн хоёр хэлбэрээр явагддаг. Хурц хэлбэрийн үед 39-40 хүртэл халуурах чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, хар хөлс гоожих, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж илэрнэ.

Халуурч эхлэхтэй зэрэгцэн бүсэлхийн аль нэг талд нь өвдөлт өгч эхэлнэ. Өвдөлт нь битүү, янз бүрийн хүчтэй байж болдог. Хэрэв бөөрний тэвшинцрийн үрэвсэл нь шээсний замын чулуужих өвчний суурин дээр үүссэн бол эхлээд бөөрөөр хүчтэй хатгуулж өвдөснөөр өвчин эхэлдэг.

Хэрэв өвчнийг цаг алдалгүй эмчлэхгүй бол архаг хэлбэрт шилжиж, үгүй бол бөөрөнд идээлэх процесс явагдан өглөөд 35-36 байснаа оройд 40-41 хүртэл огцом халуур ч, биеийн байдал нь эрс мууддаж эхэлнэ.

Бөөрний тэвшинцрийн хурц үрэвслийн үед үрэвслийг нь дарсан ч бөөрөнд үүрлсэн бүх нянг бүрэн устгаж чадаагүй, бөөрнөөс шээс гадагшлах явцыг хэвийн болгож чадаагүйгээс архаг хэлбэрт шилждэг. Бөөрний тэвшинцрийн архаг үрэвслийн үед бүсэлхийгээр байнга чинэрч янгинаж өвдөх бөгөөд хүйтэн сэрүүний улиралд өвдөлт нь хүчтэй байдаг. Ингээд ч зогсохгүй  архаг үрэвсэл нь үе үе сэдэрдэг бөгөөд ингэх үед хурц үрэвслийн шинж тэмдэг илэрнэ.

Оношлогоо

Бөөрний тэвшинцрийн үрэвслийн шинж тэмдгүүд нь шээс дамжуулах замын бусад үрэвсэлт өвчнүүдийнхтэй төстэй байдаг болохоор оношлоход бэрхшээлтэй байдаг. Иймд бөөр, шээс дамжуулах замын өндөр мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байдаг.

Цусны шинжилгээ болон шээсний шинжилгээ, бөөрний чанд авиан шинжилгээ, рентген шинжилгээ, нян судлалын зэрэг шинжилгээг хийнэ. Мөн бөөрний хавдрын өвчин байгаа эсэхийг шалган  компьютери томографи хийнэ.

Эмчилгээ

Бөөрний тэвшинцрийн үрэвслийн үед эмийн эмчилгээ хийдэгч зарим онц хүнд нөхцөлд мэс ажилбар хийхээс өөр аргагүй хүрч магадгүй.

Урьдчилан сэргийлэлт

Бөөрний тэвшинцрийн үрэвсэл үүсэхэд хүргэж болзошгүй давсагны чулуу, түрүү булчирхайн хоргүй хавдар болон бөөрнөөс шээс ялгарад процессийг алдагдуулдаг бүх л төрлийн эмгэгүүдийг нэн яаралтай, цаг алдалгүй эмчлэх нь урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм.

Жирэмсэн эмэгтэйчүүд сард нэг удаа шээсний нянгийн шинжилгээ өгч байх хэрэгтэй.

4 thoughts on “Бөөрний тэвшинцрийн үрэвсэл буюу пиелонефрит”

  1. Манайд бөөрний халдварт үрэвсэл их байна. Хүндрэхээрээ хурц дутагдалд ордог. Ер нь бол ЭДГЭЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА. Тэр халуун элс, гэрэл, парафины дулаанаар үйлчлээд өвдөлт л бага зэрэг намддагаас бус эдгэдэггүй юм шиг байгаа юм. Антибиотик ч ялгаагүй. БАНЗАЛДАЖ ӨВЧИН ТУСАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. Нуруу бөөр нь янгинсан балиар юмнууд гадуур зөндөө байна. Ерөнхий шинжилгээ хийхэд бэлгийн замын өвчингүй гэж л гарна. Янз бүрийн өвчин тусаж байсан ээж ааваас гарсан хүүхэд бас өвчилсөн байх элбэг болжээ. Хүчтэй, бүр илүү хүчтэй антибиотик дэлхийн эрдэмтэд зохиох гээд чадахгүй л байгаа шүү.

  2. pluto ugee joohon bodoj yariarai ji boornii urewselt owchintei buh humuusiig banzal geed helchlee

  3. ун яавал эрүүл байхийг мэддэг хэрнээ хэрэгжүүлж чаддаггүй. дандаа сайхан зүйл бодож инээж хоолоо бага идээд байнга хөдлөөд өвдвөл эмчлүүлээд архи тааруулж уугаад тамхи татахгүй аливаа зуйлийг хэтрүүлэхгүй байвал болно доо. Ихэнх 100 аас дээш настай хүмүүс цадаж үзээгүй байнга хөдөлж байсан гэдэг .

  4. xvv maani iim onshoi goor 2 jil bolj bn ex nylaxasiin emch nar zvgeer geed 3 sar tutamd irj vzvvl l gedeg odoo 7 nas xvrchlee

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.