Бүдүүн гэдэсний ургацаг

Ерөнхий

Бvдvvн гэдэсний хорт хавдар нь гол төлөв бүдүүн гэдэсний хоргүй хавдар буюу ургацагаас гаралтай байдаг болохоор ургацаг нь эмч, мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татдаг. Энэ нь гэдэсний хананы салст бvрхvvлээс түрж гарсан ургацаг юм. Хэлбэр бvтцээр нь янз бvрийн төрөлд хуваадаг.

Хорт хавдар үүсэх хамгийн боломжтой хэлбэр нь гэдэсний хананд хивстэй төстэй маягаар ургасан үсэрхэг ургацаг юм. Ийм хэлбэрээс хорт хавдар үүсэх явдал 40% хувьд нь тохиолддог.

Шалтгаан

Бvдvvн гэдэсний ургацаг vvсэхэд чухал нєлєє vзvvлэгч хvчин зvйлvvд;

  • Удамшлын хvчин зvйл
  • Хооллолт (амьтны гаралтай хvнс их, ургамлын гаралтайг бага)
  • Өтгөн хатах

Явц

Хэвийн vед гэдэсний салст бvрхvvлийн эсvvд байнга шинэчлэгдэж байдаг. Энэ vйл явц нь нэгэн жигд явагдахгvй нєхцєлд ургацаг vvснэ. Эсийн шинэчлэгдэх vйл явц алдагдах нь удамшлаар дамждаг. Мєн удамшлын хvчин зvйлийн хажуугаар амьтны гаралтай єєх тосыг ихээр хэрэглэх, єтгєн хатах зэрэг нь ургацаг ургах тvvнчлэн хорт шинжтэй болоход нєлєєлдєг. Амьтны гаралтай єєх тос болон уураг нь гэдсэнд хорт хавдар vvсгэгч  бодис бий болгож, салстын эс шинэчлэгдэх vйл явцыг алдагдуулдаг. Єтгєн хатах нь ийм бодисын vйлчлэлийг удаан vргэлжлэхэд хүргэдэг. Ургацаг нь євчтєнд онцгой зовиур єгдєггvй. Ихэвчлэн урьдчилан сэргийлэх vзлэгээр илэрдэг. Ховор тохиолдолд ургацагаас цус алдаж болно. Нєгєєтэйгvvр ургацаг нь огтхон ч хоргvй биш бєгєєд удаан хугацааны дараа ургацагийн эсvvд нь хорт шинжтэй болж хувирах аюултай. Дунджаар таван тохиолдлын нэгд нь хорт хавдар vvсдэг.

Оношлогоо

Энэ асуудлаар ходоод гэдэсний эмчид хандана. Цагаа олсон оношлогоо болон эмчилгээ нь бvдvvн гэдэсний хорт хавдар vvсэхээс урьдчилан сэргийлдэг. Ургацагыг оношилох vндсэн арга нь колоноскоп буюу шулуун гэдсээр оруулсан тусгай дурангийн тусламжтайгаар нэг метр хvртэлх бvдvvн гэдэсний хэсгийг харах. 50 наснаас дээшхи бvх хvмvvс энэ шинжилгээнд хамрагдах нь зvйтэй. Хэрэв гэр бvлд бvдvvн гэдэсний хорт хавдараар євчилсєн тохиолдол байсан бол нас хамаарахгvй дурандуулах шаардлагатай. Дурандалт хийхийн ємнє дараах шинжилгээнvvдийг хийлгэх шаардлагатай

  • Өтгөнд цус илрvvлэх шинжилгээ
  • Ирригоскоп. Тодруулагч бодистой рентген шинжилгээ. Тодруулагч бодисыг бургуйгаар хийнэ.
  • Ретороманоскоп. Колоноскоптой тєстэй арга боловч  зєвхєн 30 см хvртэлх гэдэсний хэсгийг хардаг.

Эмчилгээ

Бvдvvн гэдэсний ургацагийг эмээр эмчилэх нь учир дутагдалтай. Дурангаар илэрсэн ямар ч ургацагийг заавал мэс заслын аргаар авч эд эсийн шинжилгээ хийх ёстой. Ямар ч эмгэг шинж тэмдэг єгдєггvй, хичнээн жижигхэн ургацаг байсан ч цаг тухайд нь авах нь бvдvvн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлэх vндсэн арга юм. Бүдүүн гэдэс -ний ургацагийг авах мэс заслын эмчилгээ нь дурангийн тєхєєрємжийн тусламжтайгаар явагддаг. Шулуун гэдсээр уян материалтай дуран оруулж тvvнд бэхлэгдсэн дэгээ хэлбэрийн электродоор ургацагийг угаар нь хавчиж авна. Том ургацагийг хэсэглэж авдаг. Авсан ургацагаа эд шинжилгээнд  єгнє.

Энд бичил дуран авайгаар ургацагт хортой хувирал буй эсэхийг тодорхойлдог. Ургацагийн дуран мэс засал нь амжилттай явагдвал, хагалгааны дараачийн єдєр нь л хєдєлмєрийн чадвар сэргэдэг. Том хэмжээний (2см-с илvv) эсвэл олон тооны (5-с илvv) ургацаг болон ямар ч хэмжээтэй булчирхайлаг ургацагийг авсанаас жилийн дараа дахин шалгуулж дурандуулах зайлшгvй шаардлагатай. Хэрэв шинэ ургацаг илрээгvй бол дурангийн шинжилгээг гурван жил тутамд давтана.

3 Comments

  1. nandia

    sain bna uu ta buhend ene odriin mend hurgei bi utgun hataltiin talaar medeelel avah gsn yum hunsnii hiveg yaj nolooldog bol delgerengyi medeelel yavuulj ogooch

  2. turbo

    өтгөн хаталтын тухай мэдээлэл байгаа. Хайлт гэдэг дээр нь өтгөн хаталт гэж бичээд хайгаад үз.

  3. Nandia

    sain bnu.buduun gedesnii urgatsag ni gadagshaa biyen deeguur urgatsag bolj gardag boluu.biyen dr garaad bg urgatsag yunaas uudeltein bol

Leave a Reply