Гүйлгэх буюу диарея

Ерөнхий

Гүйлгэх буюу диарея (“diarrheо” нь грек хэлний гоожиж байна үгнээс гаралтай)  нь єдєрт хоёр түүнээс олон удаа өтгөнөөр бие засахыг хэлнэ. Ингэхэд өтгөн нь илэрхий шингэрсэн байдаг. Бие даасан өвчин бус зєвхєн бие махбодийн таагvй байдал, ялангуяа хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа хямарсантай холбоотой шинж тэмдэг юм.

Яг л ханиалга гэдэг нь өвчин бус амьсгалын тогтолцооны хямралын илрэл гэдэгтэй ижилхэн юм.

Гүйлгэлт нь гэнэт эхлээд 1-2 долоо хоногийн дараа зогсдог хурц хэлбэр ба хоёроос илүү долоо хоног үргэлжилсэн архаг гэсэн хоёр янз байдаг.

Шалтгаан

  • Гэдэсний халдварт өвчин. Цусан суулга буюу дизентери, сальмонеллез, вирусын гаралтай өвчнүүд гэх мэт.
  • Дисбактериоз буюу бактергүйжих.
  • Буруу хооллох /боловсруулалт муутай ургамлын гаралтай хүнсийг ихээр хэрэглэх/
  • Зарим нэг хүнсний зүйлд харшил өгөх
  • К,F,В2 витаминууд ба ниацин дутагдах
  • Хоол боловсруулах эрхтэний архаг өвчин /ходоодны, колит, нарийн гэдэсний, нойр булчирхайн, элэгний үрэвсэл гэх мэт/
  • Хурц хордлого Жишээлэхэд, мөнгөн ус, хүнцлээр хордох
  • Бодисын солилцооны хэвийн үйл ажиллагаа алдагдах
  • Невроз, айдас, сэтгэл догдлох
  • Yvнээс гадна аялалаар явах vеэр vvсч болно. Vvнийг Аялагчдын диарея гэж нэрлэдэг.

Явц

Энэ нь хэд хэдэн механизмаар үүсдэг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихэссэнээс хоол маш хурдан гэдэс ходоодоор өнгөрсєнєєс vvсэх. Бүдүүн гэдэсний шингэн шимэх чадвар нь алдагдсанаас гэдэсний агууламж шингэрэх, эсвэл үрэвслийн шингэн гэдэсний хөндийд ялгарснаас болдог.

Шинж тэмдэг

Гүйлгэх үед хамгийн анх ямар шинж тэмдэг илрэхийг хэлэх нь илүүц биз. Энэ шинжээс гадна хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, дотор муухайрч, бөөлжиж болно. Хоолонд дургүй болж, турж эцнэ. Гэвч бүх зүлй ерөнхийдөө гүйлгэлтийг үүсгэсэн шалтгаанаас хамаарна. Олон хүмүүс гүйлгэхийг нэг их сvртэй юм биш гэж боддог. Гэсэн ч зарим тохиолдолд эмчид зайлшгүй хандах шаардлагатай. Жишээлэхэд, 4-с дээш хоногоор үргэлжилж буй vед өтгөнд цусан судал болон салст бий болох. Өтгөн давирхай маягтай, хар бараан болох Гэдэс хүчтэй өвдөх, өндөр халуурах зэргээр хоолны хордлого болсон байх өндөр магадлалтай vед яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Үр дагавар

Диареягийн хамгийн аюултай хүндрэлийн нэг нь бие махбодид шингэний дутагдал үүсэх явдал юм. Энэ нь бага насны хүүхэд, ахимаг насны хүмүүст ажиглагдддаг. Хэт их шингэн алдвал үхэлд хүргэх аюултай.

Оношлогоо

Хамгийн гол нь шалтгааныг тогтоох юм. Үүний тулд ходоод гэдэсний, эсвэл жирийн дотрын эмчид үзүүлэх бєгєєд эмч өвчнийг хэрхэн эхэлсэн талаар тодорхой хариулт авдаг. Дараа нь өтгөний шинжилгээ хийлгэх заавар єгдєг. Хэрэв гvйлгэсний шалтгаан нь халдвараас болсон нь тогтоогдвол халдварын эмч рvv явуулдаг. Архаг диареягийн үед ихэнхдээ цусны ерөнхий шинжилгээ, шээсний шинжилгээ, хэвлийн хөндийн эрхтний хэт авианы шинжилгээ зэргийг хийлгэх шаардлагатай болдог.

Эмчилгээ

Диареягаас ангижрахад зөвхөн имодиум мэтийн тогтоох эм хэрэглэхэд л болно гэж зурагт, хэвлэлээр сурталчлах нь олон. Яг үнэндээ энэ нь буруу юм. Гүйлгэнэ гэдэг зөвхөн илрэл болохоор vvсгэсэн шалтгааныг нь арилгах нь л хамгийн зөв эмчилгээ болно. Иймд витамин дутагдлаас үүссэн диареягийн үед амин дэм тарина.

Дисбактериозын үед лактобактерин, бификол болон бифидумбактерин ууна. Бүдүүн гэдэсний үрэвслээс болсон үед vрэвсэл намдаах эм хэрэглэнэ. Халдварт өвчний үед антибиотик хэрэглэнэ. Гvйлгэх vеэр шингэнээ алдахаас сэргийлэх нь маш чухал.

Диареягийн үед  биемахбодь нь сахар, эрдэс давсаа алддаг. Гэтэл эдгээр нь ердийн ундны усанд агуулдаггүй болохоор нөхөхийн тулд тэдгээрийг агуулсан их хэмжээний шингэнийг хэрэглэдэг. Үүнд хоросол, чихэртэй цай, жимсний шахсан шүүс, шингэн шөл, рашаан эсвэл бага зэргийн давс хийсэн элсэн чихэртэй буцалсан ус байсан ч болно.

Хэрэв гvйлгэхээс гадна бас бөөлжиж байгаа  бол шингэнийг бага багаар ч болов 15-20 мин зайтай уух хэрэгтэй. Хоолны дэглэм заавал сахиж ойр ойрхон бага багаар идэж, єөх тостой хоол, кофе, сүү хэрэглэж болохгүй. Харин гадил жимс, чанасан будаа, алимны нухаш, хатаасан талх идэж болно. Хордлогын эхний шинж тэмдгийн vед  идэвхжүүлсэн нүүрс уухад  илvvдэхгvй. Мєн гvйлгэхэд эртний уламжлалт арга болох хундага архинд давс хийж уух нь (давс нь их байвал зүгээр) ихэнх тохиолдолд тусалдаг.

Leave a Reply