Гэдэсний өвчин

Ерөнхий

Гэдэсний хямралын хам шинж нь өвчин биш харин гэдэсний бүтцийн ямар нэг гэмтэлтэй холбоогүй хоол боловсруулах үйл явцын хямрал юм. Жилд наад зах нь 3 сарын туршид гэдэс эвгүйрхэх, өвдөх, дүүрэх, өтгөн хатах ба гүйлгэх зэргээр зовдог бол гэдэсний хямралын хам шинжтэй гэж үздэг.

Мөн хямралын үед ойр ойрхон бие засмаар болохтой зэрэгцэн гэдэс сулраагүй мэт мэдрэмж төрөх гэсэн шинжүүд илэрдэг.

Дэлхийн хүн амын 15-20 хувьд нь энэ хямрал тохиолддог боловч зөвхөн гуравны нэг нь л эмчид ханддаг байна. Өвчилсөн хүмүүс нь гол төлөв 20-40 насны, хөдөлмөрийн чадвар бүхий залуу хүмүүс бадаг.  60- аас дээш насны хүмүүс энэ өвчнөөр бараг өвчилдөггүй.

Шалтгаан

Гэдэсний үйл ажиллагааны хямрал нь тухайн хүний биеийн онцлогоос ихээхэн хамаарна. Сэтгэл хөдлөл ихтэй, сэтгэцийн тогтворгүй төлөвтэй, сэтгэл мэдрэлийн ядаргаанд орсон хүмүүс энэ өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Үүнээс гадна:

  • Хоолны хэвийн дэглэм алдагдах
  • Эслэг багатай хүнс хэрэглэх
  • Хөдөлгөөн багатай байх
  • Эмэгтэйчүүдийн өвчин (гэдэсний үйл ажллагааны рефлекс алдагдал үүсгэж болзошгүй байдаг)
  • Дааврын алдагдал (цэвэршилт, сарын тэмдгийн өмнөх хам шинж, таргалалт, бамбай булчирхайн дааврын дутагдал, чихрийн шижин)
  • Гэдэсний хурц халдварт өвчин туссаны дараа боловсруулагч бактери устах зэрэг нь мөн хямрал үүсэхэд нөлөөлдөг.

Явц

Дээр дурдсан хүчин зүйлүүдийн нөлөөгөөр гэдэсний ханан дахь рецепторууд буюу цочрол хүлээн авагч эсүүдийн мэдрэмж өөрчлөгдөн үйл ажиллагаа нь алдагддаг. Өвдөлтийн шалтгаан нь өтгөний хэмжээгээр гэдэсний хана хэт тэлэгдэх явдал юм.

Шинж тэмдэг

Гэдэсний хямралын хам шинж нь дорх  шинж тэмдгүүдээр илэрнэ:

  • Хоол идсэний дараа хүйсний эргэн тойронд, эсвэл хэвлийн доогуур өвдөх бөгөөд голцуу бие засах, эсвэл хийгээ гаргасны дараа өвчин намддаг.
  • Хоолны дараа гүйлгэх, гол төлөв өглөөгүүр буюу үдээс өмнө
  • Өтгөн хатах
  • Гэдэс дүүрэх
  • Дутуу бие зассан мэт байх
  • Хэхрэх
  • Дотор муухайрах
  • Ходоод хүнд оргин хэт дүүрсэн мэт байх

Гэхдээ эдгээр бүх тааламжгүй шинж тэмдэг нь удаан хугацааны туршид биеийн болон сэтгэл санааны дарамттай байснаас бий болсон цочролын үеэр, эсвэл дараахан нь үүсдэг байна. Гэдэсний хямралыг дагалдан толгой өвдөх, хоолойд юм тээгэлдээд байгаа мэт болох, нойргүйдэх, агаар дутагдах мэт болох, шээсээ барих чадвар муудах, чих шуугих, бие сулрах, ам хатах зэрэг шинжүүд дагалдах нь цөөнгүй байдаг.

Оношлогоо

Гэдэсний хямралын хам шинжийг хоол боловсруулах замын бусад өвчнөөс ялгах нь чухал. Үүний тулд эмч тодорхой шинжилгээ бичиж өгнө:

  • Өтгөний шинжилгээ
  • Ирригоскоп. Тодруулагч бодис бүхий рентген шинжилгээ
  • Ректороманоскоп. Шулуун гэдэс дурандах (30см хүртэлх) тусгай аппаратны тусламжтайгаар (ректоскоп)
  • Колоноскоп. Бүдүүн гэдсээр дурандах, тэгэхдээ 1м хүртэлх хэсгийг харна. Сүүлийн гурван шинжилгээг хийхэд маш сайн бэлдсэн байх шаардлагатай.

Эмчилгээ

Энэ өвчнийг үүсэхэд сэтгэцийн хямрал нөлөөдөг нь тодорхой байгаа учир сэтгэл санааны байдлыг хэвийн болгох нь эмчилгээнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд уг өвчнийг хоёр төрлийн мэргэжилтнээр эмчлүүлэх нь зүйтэй. Сэтгэл зүйч нь өвчнийг өдөөгчийг арилгаж, харин дотрын эмч өвчний илрэлийг эмчилэх болно.

Гэдэсний хямралыг хоолны дэглэм -ийн тусламжтайгаар эмчилж болно. Хүнснийхээ хэрэглээнээс утсан болон хурц, халуун ногоотой хоол, архи, кофе, шоколад, гэдсэнд хий ихээр хуримтлуудаг бүтээгдэхүүн (байцаа, гурилан) гэх мэтийн хоолыг хасах хэрэгтэй. Харин хэрэглэх vндсэн хvнсээ  янз бvрийн ногоо, жимс, сvvн бvтээгдэхvvнээр бvрдvvлэх хэрэгтэй. Бас мах болон загасны махыг  жигнэж юмуу чанаж идэх нь зvйтэй.

Хоолны дэглэмээс гадна эмч нэмэлт эмийн эмчилгээ бичиж єгдєг, үүнд: єтгєн хаталтанд туулгах эм, гvйлгэх vед тогтоох эм, хоол боловсруулалтыг сайжруулж хийг багасгах бэлдмэл гэх мэт. Гэдэсний хямралын хам шинжийн євчтэй хvмvvст спортоор хичээллэж, гадаа салхинд зугаалах нь ашигтай. Єдрийн дэглэм барьж, хэт ядрахгvй байх, жижиг сажиг зvйлст санаагаа зовоохгvй байж амьдралд баяр баясгалантай хандах хэрэгтэй.

11 Comments

  1. hi

    Minii gedes bainga hiigeer duureed bh ym. Ene yunaas bolj bgam bol? Ymar neg ovchnii shinj temdeg mon bolov uu?

  2. reallife

    Minii gedes bas bainga hiigeer duureed duuragaad bdag? Yum idsen ch adilhan ideegui bsan ch adilhan hiiger duureed duugaraad bdag? Yamar em esvel beldmel heregleh ve?

  3. z

    minii gedes bur hiigeer duureed zangirch uwduud bn. Bi odoo usa d bga yaj gereer emchleh we?

  4. user

    Hodoo bish gedes bainga duugaraad bna. Hicheel hiij bhaar sonin sonin duugaraad nadad aimaar hetsuu bna. Nadad zuvluguu uguuch

  5. zooloo

    sain bna uu bi 7sartai jiremsen 2-3 honog gvilgeed zogsohgvi bna aimar hurjignaad oiroirhon gvilgeed bh yum ymar em uuh u
    bi byslag idej bgaa em uuna gehees aigaad bh yum hordlogo tailah ringer 250ml duslaar ywuulsan horosol uusan hernee odoo togtohgvi bna shingen huhuj baahan shingen yum uulaa utgun baihuunaas awahuulaad uusan tsaashid yaah uu
    zuwulguu ugch tuslaach

  6. нараа

    миний гэдэс байнга гүйлгэх юм юунаас болоод байгааг яаж хаа мэдэхгүй байна. бүр байнга гүйлгэх юм

  7. нараа

    103 iihan guij bna hariu bicheeree minii gedes buur bainga guilgedeg yum hodoo emchid uzuuleheer sn medehgui blaa yaval deer ve ta nar nadad tuslaach suuliin uyed bur yum ideel guilgeh yum yaval deer vee hariu

  8. byambaa

    sain baitsgaana uu nadad yg iimerhuu ym tohioldood bna aa bi barag otgonoor bie zasahiig martaad bna barag jil garam bolj baina. bi solongost amidardag ym uu end sain nariin shinjilgee hiilgeegui uzuulehiin hubid bol hed heden udaan uzuulsen. ogloo bosood l guilgedeg. odoo 2 tashaagaar boornii habiar obdood baih ym aa tuslaach ee ta buhen zaabar hariu ybuulaarai guiya

  9. byambaa

    tegeed neeree bas asuuh zuil bna aa ene obchin hodood buduun nariin gedes hamaagui obchin uu. bi odoo hodoodnii em uugaad l ybaad bgaa boloh uu

  10. NSP

    Ходоод, бүдүүн нарийн гэдэсний шархлааг арилгана. 99721588, 99162243

  11. Tungalag

    Ih bayrlalaa. Bi daarahaar gedes bazlah geed bdag ene gedesnii uvchin bj magadgui gej ih aij yvdag hariulj uguuch

Leave a Reply