Өтгөн хаталт

Ерөнхий

48 цагаас дээш хугацаанд  өтгөн гарахгvй байхыг өтгөн хаталт гэнэ. Өтгөн хатах нь байнга тохиолддог хямралын нэг бєгєєд статистик мэдээнээс үзвэл ихэвчлэн бага насны хvvхэд, ахимаг насны хvмvvст тохиолддог. Барууны єндєр хєгжилтэй орнуудын хvн амын арван хувь нь архаг өтгөн хаталттай байдгаас эмэгтэйчvvдэд эрэгтэйчvvдээс гурав дахин  илvv тохиолддог байна.

Шалтгаан

Аяллаар явах,  хагалгаанд орох зэргээр сэтгэл зүйн стрессийн байдалд орсон хүн бүрт шахуу хаталт тохиолддог. Гэхдээ энэ нь амьдрал нь жирийн хэв маягтаа орохоор буцаад зvгээр болдог болохоор євчинд тооцоогддоггvй. Харин байнга давтагддаг бєгєєд бараг  дадал зуршил гэж болохуйц байдалтай болсон үед нарийн оношилгоо ба эмчилгээ шаардлагатай.

Өтгөн хатах шалтгаан янз бvр байдаг, үүнд:

  • Ургамлын гаралтай зvйлээр хомс хоолны дэглэмтэй байх
  • Шингэнийг бага хэрэглэж хєдєлгєєн багатай  байх
  • Ходоод гэдэсний замын євчин (шархлаа євчин, нойр булчирхайн архаг vрэвсэл, бактергvйжил, бүдүүн гэдэс -ний хямралын хам шинж, бvдvvн гэдэсний хавдар,
  • Өтгөний хатуурсан хэсгvvд гэдсэнд хуримтлагдах (өтгөнөн чулуу)
  • Шулуун гэдэсний амсрын өвчнvvд (хошногоны амсрын урагдалт, шамбарам, парапроктит). Өвдөлт ихтэй байдаг болохоор бие засахад тєвєгтэй байдаг.
  • Мэдрэлийн өвчин (цус харвалт, Паркинсоны өвчин, нугасны гэмтэл болон хавдар, сарнисан хатуурал).
  • Дотоод шvvрлийн булчирхайн өвчин (бамбай булчирхай, чихрийн шижин болон бусад).
  • Зарим эмийн бэлдмэлийг хэрэглэх (атропин, сода, алмагель, кокаин зэрэг).
  • Удаан хугацааны сэтгэл гутрал.

Явц

Гэдэсний ханын агшилт суларсанаас, эсвэл єтгєний гарах замд ямар нэг саад тулгарсанаас єтгєний явц эрс удааширдаг.

Шинж тэмдэг

Өтгєн хатахаас гадна гэдэс євдєх зовиур илэрч болно. Хий юмуу, эсвэл өтгөн гарсны дараа бие хөнгөрнө. Гэдэс дvvрэхтэй зэрэгцэн  зүрх өвдөх, зүрх дэлсэх мэтийн зовиурууд илэрч болно. Єтгєн хатахад хоолны дуршил буурах бєгєєд хэхрүүлж, аманд эвгvй амт амтагдана. Заримдаа  толгой өвдөх болон булчин чинэрэх тохиолдол гардаг. Ууртай  бухимдуу болж, сэтгэлээр унаж, нойр алдагдана. Өтгөн хатахад арьсанд бас өөрчлөлт гарч болно. Цайрч цонхийн шар туяа татаж, vлбэгэр болж уян хатан байдлаа алдана.

Үр дагавар

Өтгөн  хаталт нь удаан хугацаагаар vргэлжилэх нь гэдэсний дивертикулез, шулуун гэдэсний євчин (шамбарам, шулуун гэдэсний урагдалт ба шулуун гэдэсний vрэвсэл) vvсэхэд хvргэж болно. Vvнээс хамгийн аюултай хvндрэл нь бvдvvн гэдэсний хорт хавдар юм. Хавдар нь гэдсэнд єтгєн тvгжирэх vеэр бий болдог хорт бодисуудын нєлєєгєєр vvсдэг гэж vздэг.

Оношлогоо

Эмчид vзvvлэхгvйгээр єєрєє бие дааж эмчилэхийг оролдох нь өтгөн хаталтын бодит шалтгааныг оношлох, зєв эмчилгээ хийх явцыг саатуулдаг.

Өтгєн хаталтын шалтгааныг тогтооход эмч дараах арга хэмжээг авна:

  • Ходоод гэдэсний, эсвэл шулуун гэдэс ний эмчид vзvvлэх
  • Эмэгтэйчvvдийн эмчид vзvvлэх
  • Ирригоскоп. Тодруулагч бодистой   гэдэсний рентген шинжилгээ
  • Колоноскоп. Бүдүүн гэдсийг дурандах
  • Зарим тохиолдолд эмч дараах шинжилгээнvvдийг нэмж бичдэг
  • Өтгөний шинжилгээ
  • Бvдvvн гэдэсний хєдєлгєєнийг шинжлэх; тодруулагч бодис хоол боловсруулах замаар ямар худтай явж байгааг дэс дараалсан рентген зургуудын тусламжтайгаар судлах
  • Хэвлийн хөндийн хэт авианы шинжилгээ
  • Мэргэжлийн эмчийн зєвлєгєє (дотоод шvvрлийн булчирхайн эмч, мэдрэлийн эмч болон бусад)

Эмчилгээ

Хэрэв өтгөн хаталт нь гэдэсний хавдраас болж vvссэн бол мэс засл хийх шаардлагатай. Бусад тохиолдолд эмчилгээний программд;

  1. Ургамлын гаралтай бvтээгдэхvvнийг хvнсэндээ тvлхvv хэрэглэх: ногоо, жимс, хар талх (заримдаа тусгай хvнсний үр тариа) г.м. Мєн өдөрт 2 литрээс доошгvй шингэн хэрэглэх. Тогтмол хооллох, єдєрт 5-с доошгvй удаа  бага багаар хооллох
  2. Эмчилгээний (загасны тос, ургамлын тос болон бусад) болон цэвэрлэгээний бургуй тавих
  3. Биеийн тамираар хичээллэх
  4. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн -ийг сулруулагч эм бэлдмэл хэрэглэхгvй байх (атропин, хvнсний сода, алмагель, зарим антидепрессантууд)
  5. Хэрэв дээрх аргууд нь хангалтгvй байвал туулгах бэлдмэл хэрэглэнэ.

17 Comments

  1. yanono

    Би өдөрт маш их шингэн, ус уудаг. Өргөст хэмх, лооль байнга иддэг. Тэгсэн хэрнээ л миний өтгөн байнга хатаад байх юм аа. Өтгөн хаталтад сайн гээд л янз бүрийн цай ч их уулаа. Ер нэмэр болохгүй юм аа. Би эмчид үзүүлвэл ямар мэргэжлийн эмчид үзүүлэх вэ.

  2. naa

    hi. Өтгөн гаргах цай эм энэ тэр уугаад байвал бүр л хатаад бдийншдэ. Тэгээд чи өөрийнхөө сэтгэлийг засааа. Өтгөнөө гаргаж чадахгүй бн яанаа гэж бодоод шаналаад байхаар бүр л гардагүй юм. Би яг чам шиг байсан. Өдөрт өчнөөн их алим жимс иддэг байлаа. Тэгсэн ч гардаггүй байсан. Харин одоо тэрэнд нэг их ач холбогдол өгөхөө больсон. Тэгээд чи хажуугаар нь сайн хөдөлгөөнтэй байвал өтгөн чинь зүгээр гарнаа.

  3. baatarhuu

    Hi minii otgon hataad tged tsagan mah ni uragdchihsan emchid uzuulsen chini laa hii gesen tged yoroso zuger bolohgui yum yaj zuger bolgoh u help

  4. indra

    minii utgun heden jiliin tursh hataj bn zarimdaa buur 10 honoh ch tohioldol ih bdag yanz yanziin l yum hereglej uzlee ern emchid uzuuliidoo haana uzdeg yum bolo?

  5. zochin

    manai hvvhdiin otgon bainga hataj bn oiriin 1 sar yaj zvgeer bolgohb we.Tsagaan mah n garchih wii gej aih ym odoo 2 nastai tuslaach hvmvvsee

  6. уянга

    Эмчид л үзүүлээч хүмүүс ээ, энд ингэж хэн нэгнээс асууж байснаас…

  7. zochin

    Minii utgun nasan turshdaa hataj baina. Yamarch arga emchilgee ur dungui.Gedes ovdono guilgene gesen oilgolt er baihgui. Ene yuniih ve.

  8. ариунболд

    хэхэ

  9. hi all bi odoo 24 nast.minii otgon 3sariin omnoos hatdag bolsn.ug n shingen yum gaigui uudiin.tegsn herneel garku yum.sayiin hed honogt garku tegeed har chawga ideed garsn.bur sanaa zowood bnaa caashdaa zaawal yamar neg yum hereglej bj gardg bolhuudee gej bodood.

  10. chimgee

    sain uu?nzaa utgun hatah chine mash muu shuu hvn habdar tusah yumuu?ubchin hurdan tus ne gesen vg hort bodisoo gargahgvi bhoor ta ter koreagoos orj irsen amin us geed bgaag abaad uu vneher sain bvten jil hergelen utgun hathaas hamgaalj deerne bie nvvrnii aris bas hort habdraas sergiilne
    bi teriig heregleed l vneher amar bgaa odoo ubchin zobiurgvi

  11. bayar

    sain bnu? miniih olon jiliin omnoos bas hataj ehelsen, ene amin us gedeg ni haaguur bdag ve

  12. sain bnuu?
    manai ohin odoo4sar hvreh gej bgaamaa tegsen chin 5honog baasangvi
    tom hvn ungaj bgaa ym shig aimar omhii ungaad uilagnaad bolohgvi bhiin yaahuu
    ymar arga hemjee awah we
    nada tuslaach

  13. NYAMKA

    sain baitsgaan uu? minii otgon hatdag bolood barag jil garan bolloo.emchiin bichej ogsn yumiig hereglaad ch zugeer bolohgui bgaa.gehdee yamarch bsn har chawga sain gj sonssn.ter gadaad dotoodiiin yumiig sn asuuj bgaad hereglesen ni deer bhaa.taarch tohirohoos ehleed bolgoomjtoi bhgui bol?

  14. mishka

    mihii baas hataad tsustai garaad bn yuniih ve? 

  15. Bonjuur

    Bi japand amidardag bas utgun hatdag bsan er n bn bn nhatah geed bdag. Endees bi japanii neg tsai awch uusan ter mash sain sanagdsan shu! Udahgui sariin hugatsaatai mongol ywahdaa heregtei humuusd n zarii gej bodoj bga humuus awah bolow u?

  16. NSP

    Otgon hataltand hamgiin hurdan surug ur dagavargui tasarhai uuilchilgeetei buteegdehuun bol CASCARA SAGRADA 99234693, 99187108, 99721588 utsaar asuu ur dun 100%

  17. unuruu

    hi all minii otgon 2 sariin omnoos garhad hundreltei bolson otgon hataad ih dulsenees bolood anus uragdchih shig bn odoo yawal dr we tusllaaach

Leave a Reply