Ивэрхий

Ерөнхий

Ивэрхий гэдэг нь хэвлийн хөндийн эрхтэн, эсвэл өөх нь хэвлийн хананы согогоор дамжин арьсан дор орохыг хэлнэ. Гарсан эрхтэн нь ивэрхийн уутанд байрлах бөгөөд бүрхүүл нь хэвлийн хананы дотор бүрхүүлээс үүсдэг (хэвлийн гялтан хальс). Хэвлийн хананы ивэрхий нь нэлээд түгээмэл өвчин бөгөөд манай дэлхийн хүн амын 2-4% нь өвчилдөг.

Ивэрхий нь байрлалаасаа хамаарч цавины, гуяны гэх мэтчилэн янз бүр байдаг.

Шалтгаан

Ивэрхий үүсэхэд дараах зүйлс нөлөөлнө:

  • Хэвлийн хананы бүтцэд оролцдог эдийн согог
  • Хэвлийн хананы гэмтэл
  • Илүүдэл жин ба туйлийн эцэнхий, туранхай байдал
  • Биеийн хүчний эрчимтэй ачаалал
  • Жирэмслэлт
  • Хүнд юм өргөх
  • Архаг ханиалгалт. Жишээлэхэд, тамхичны ханиалгалт.
  • Байн байн илэрдэг найтаалгалт. Жишээлэхэд, харшлаас үүдэлтэй.
  • Өтгөнөөр бие засах болон шээх үеийн (түрүү булчирхайн томролт, үрэвсэл) байнгын дүлэлт,

Явц

Хүчтэй биеийн хүчний ачаалал, эсвэл булчингийн удаан хугацааны суналт үүсэхэд хэвлийн хананд  булчингын таралт, эсвэл суларсан зай үүсдэг. Улмаар гэдэсний гогцоо, эсвэл өөхөн эд нь хэвлийн ханын дотор бүрхүүлийг нь шахан түлхсээр ивэрхийн уутанцрыг үүсгэнэ. Энэ үед хүн тэр хэсэгт нь загатнаж хорсохыг эс тооцвол өөр ямар ч зүйл мэдэрдэггүй.

Харин ивэрхийн уут руу гэдэсний гогцоо түрэн орж ирэхэд харагдахуйц овгор үүснэ. Эхний үедээ хэвтэх үед гэдэсний гогцоо хэвлийн хөндийд гулсан орох тул овгор нь алга болно. Ийм ивэрхийг засагддаг ивэрхий гэж нэрлэх ба мэс заслын эмчилгээ шаардана.

Хэрэв хагалгааг цаг тухайд нь хийлгэхгүй бол цаашид дараахь хоёр замаар өрнөдөг.

  1. Хүнд ачаалал авах үед хэвлийн булчин агшиж ивэрхийн уутанд байсан гэдэсний гогцоо, /сэмж, эсвэл давсагны хэсэг) хавчигддаг. Овгор нь биеийн байрлалыг өөрчлөөд ч алга болохгүй болно. Ингэхэд хавчигдсан хэсэг үхжин богино хугацаанд халдвар авдаг тул яаралтай мэс засал хийх шаардлагатай.
  2. Ивэрхийний уутанд удаан хугацаагаар байснаас гэдэсний гогцоо нь (эсвэл сэмж ба давсагны хэсэг) ивэрхийн нүхний хананд наалддаж ургадаг. Ийнхүү засагддаггүй ивэрхий үүснэ. Засагдаггүй ивэрхий нь хавчигдахдаа амархан байдаг бөгөөд мөн л мэс заслын эмчилгээг шаардана.

Шинж тэмдэг

Ивэрхийн анхны шинж нь:

  • Хуухнаг, цавь, хэвлийгээр хорсож, халуу оргин даралт мэдрэгдэнэ,
  • Хэвлий, цавь, хуйхнагт булдруу, овгор үүсч тэр нь ханиах үед үүсч хэвтэх үед алга болно,
  • Хүнд юм өргөх, ханиах, дүлэх үед өвдөх.

Хэрэв эвэрхийд дараах өөрчлөлт гарвал “түргэн” дуудаж, эсвэл яаралтай эмнэлэг очих хэрэгтэй:

  • Дээр нь дарах, хэвтэхэд арилахгүй байх
  • Цавь, гуя гээд ивэрхий байрлах хурдан тархсан өвдөлт үүсэх
  • Бөөлжих, дотор муухайх,
  • Өтгөн цустай гарах,
  • Өтгөн ба хий гарахгүй болсон бол.

Оношлогоо

Хэвлийн хананы ивэрхийг эмч үзлэгийн үед оношлоно. Зарим тохиолдолд нэмэлт шинжилгээ шаарддагддаг. Энэ үед хэвлийн рентген тойм зураг авах, хэвлийн хөндийн эрхтнүүдийн тодрогч бодистой рентген зураг авах.

Ивэрхий нь дотроо олон янз байдаг гэж дээр өгүүлсэн. Юуны өмнө ивэрхий нь дотоод ба гадаад гэж байдаг. Гадаад ивэрхийтэй үед дотор эрхтэн нь хэвлийн хөндийн дотоод хана болон эдгээр эрхтнүүдийг бүрхэж байдаг тусгай бүрхэвчийн хамт арьсан доогуур гардаг. Харин дотоод ивэрхийн үед арьсан доогуур гадагш бус харин цээжний хөндий, эсвэл хэвлийд би болсон нугалаас зэрэг рүү ордог.< Гадна ивэрхий нь хэвлийн хөндийд эзэлсэн байрлалаасаа шалтгаалн хэд хэдэн янз байна. Үүнд:

  1. Цавины ивэрхийХэвлийн хөндий нь цавины орчимд тусгай нарийхан завсартай бөгөөд үүнийг нь цавины суваг гэдэг.  Эрэгтэйчүүдийн цавины сувагт үр шингэний унжуурга байрладаг бол эмэгтэйчүүдийн умайн дугуй холбоос нь энд байрладаг. Цавины ивэрхий нь гол төлөв баруун талд нь үүсдэг. Цавины суваг нь хэвлийн хананы хамгийн сул хэсгийн нэг нь болохоор цавины эвэрхий нь хамгийн элбэг таардаг. Эрчүүд нь энэ өвчнөөр эмэгтэйчүүдээс 25 дахин их өвддөг.
  2. Гуяны ивэрхийЭнэ тохиолдолд ивэрхий нь хэвлийн хөндийнөөс гуяа түрэн орж ирсэн байдаг. Энэ төрлийн ивэрхий нь нийт тохиолдлын 5-8% эзэлдэг бөгөөд гол төлөв эмэгтэйчүүдэд үүсдэг.
  3. Гэдэсний цагаан шугамны ивэрхийЭнэ нь гадна ивэрхийн нийт тохиолдлын 3% нь ажиглагддаг. Гэдэсний голын цагаан шугамны дагуу, булчин сунасны үр дүнд үүсдэг. Гэдэсний булчин султай, том гэдэстэй махлах хүмүүст тохиолддог.
  4. Хүйн ивэрхийХүйг тойрон байрладаг бөгөөд хүйс, нас ялгалгүй үүсдэг. Хүй нь хэвлийн ханан дээрх сул газар нь байх мэдээж. Хүнд жин, хүчтэй ханиалгах, жирэмслэлт зэргээс үүдсэн хэвлийн хөндийн өндөр даралтын улмаас үүсдэг.
  5. Хагалгааны дараах ивэрхийХагалгаа хийсэн сорвины орчимд, хагалгаанаас долоо хоног, сар, эсвэл бүр хэдэн жилийн дараа бий болдог. Хагалгааны шархны эдгэрэлт удааширсан, шарх гүйцэд эдгэрч амжаагүй байхад спортоор хичээллэх, илүүдэл жин зэргээс үүддэг.

Эмчилгээ

Ивэрхийг зөвхөн мэс заслын эмчилгээгээр эмчилнэ. Хэрэв ивэрхийг эмчлэхгүй бол тэр нь өөрөө зүгээр болохгүй, хэмжээгээрээ томроод, тлүү өвдөлттэй болдог. Ямар ч ивэрхий ноцтой хүндрэл өгч цаашлаад амь насанд аюултай учир цаг тухайд нь эмчлэх хэрэгтэй. Хүндрээгүй ивэрхийтэй өвчтөн төлөвлөгөөт журмаар хагалгаанд орно.одоо үед ивэрхийн мэс засал эмчилгээнд хэд хэдэн хандлага гарсан.

Сонгодог арга

Эдийг сунгаж татдаг ивэрхийн хагалгаа. Хэсгийн мэдээ алдуулалт болон наркозтой хийнэ. Хагалгааны явцад мэс засалч хэвлийн хөндийг ивэрхийн хэсгээр нээж, хэвлийн хөндийгөөр гарсан эдийг буцаан хийж хэвлийн ханыг оёж, ивэрхий гарсан хэсэгт бэхэлгээ оёдол хийнэ. Одоо энэ аргыг хүүхдэд болон жижиг хэмжээний ивэрхийний үед хэрэглэдэг. Энэ аргын дутагдалтай тал нь хагалгааны дараах сэргэх хугацаа удаан (4-6 долоо хоног) ба ивэрхий дахин үүсэх магадлал өндөр байдаг(10-15%).

Орчин үеийн арга

Нийлэг протез хэрэглэн нөхөн сэргээх хагалгаа хийх. Нийлэг протез нь ивэрхий гардаг хэсэгт ”нөхөөс”-ний үүрэг гүйцэтгэгч тусгай нөхөн сэргээх тор юм. Дахин ивэрхий үүсэх эрсдэл нийлэг протез хэрэглэсэн үед харьцангуй бага байдаг. Хавчигдсан ивэрхийний эмчилгээ нь хавчигдсан эрхтний эдийг (жишээ нь гэдэсний гогцоо) авах нийлмэл хагалгаа байдаг. Ийм хагалгааны сэргэх хугацаа нь удаан, хүнд байдаг.

21 Comments

  1. ganaa

    medeelel arai baga b.naa,,,,,

  2. deegii

    nirai huuhdin iverhiinii talaar todorhoi bicheed uguch.Manai huhed 2 sartai yumldaa huis n tomboij garch ireed bhin.humuc helehdee iverhii bj magadgui geed bhiin darj boogod bwal zugeer boldin geh yum nadad medeelel uguuch.

  3. saraa

    medeelel uneheer baga bn. tcabinii iberhii udamshdag uu?
    gedesnii tcegeen shugamnii iberhiin talaar todorhoi zuil heregtei bn

  4. Энхээ

    хүүхдийн цавьны ивэрхийн талаар хэлж огооч гурван сар болоогүй бол хагалгаа хийж болохгүй юу тийм бол тэр болтол нь яаж аргалах вэ

  5. нямаа

    tanai medeellig huulj avch bolohgui bna aa huulj avch boldog bolgoochee olon talaar heregtei bhiin

  6. eegii

    bi bur 3n jiliiin umnu everhiite blsima
    tged gaigu bhar n toohgu yvad l bn tomrsn ch yum alga gaigu l bgad bn
    yg en talaar emchilgee hiidg ymar emleg bdimbee
    ter mes zaslin une n hed bldin bl? hariulj ugj tuslaach

  7. otgoo

    my xuu 1 oi 7 sartai. Emchid uzuulexed iiverxiitei bna gesen. Xeden nastaigaas eexlen xagalgaa xiij boldog ve

  8. nono

    ulaan hooloin iverhii bdag ymuu helj ogooch ene talaar guij bn

  9. аав

    нярай хүүхдийн ивэрхийний талаар тодорхой мэдмээр байна хаана үзүүлэх вэ

  10. тэнгис

    үнэхээр бага мэдээлэл байна.бас тодорхой биш,ерөнхийд нь л авч үзэж

  11. тэнгис

    мэдээлэл үнэхээр бага байнаа.

  12. ах

    nyrai hvvhdiin everhiig haana vzvvleh we huviin emneleg bga yu

  13. ах

    NYRAI HVVHDIIN HVI DEER TOVCH TAWIAD BOOGOOD BWAL EWERHII GARCH IREH NI BAGA SANAGDSAN SHVV

  14. please

    jiremsnii ued urag ewerhiitei bn gsn. enend mash ih sanaa zowj bn torhod uragt ayulgui yu. ene talaar zowolgoo ogch tuslaach

  15. халиун

    хагалгаа хийхгүйгээр эдгээж болно шүү дээ, нэлээд хэдэн хүүхэд эдгээсэн шүү.

  16. xariu

    ganskhurlee@yahoo.com xariu ogooch xuuxdiin iverxiig ymar xvvxdiin emnelegt xandax ve mes zasliin xariu ogooch

  17. ganzo

    eh huuhdiin eruul mendiin towd hand

  18. undraa

    manai huu 1sartai ewerhiitei bolson bna gesen yaj emchluuleh we ih zowiurtai bh yumaa baahdaa ih dulj uilj baadag er n l taiwan bh n howor yaj emchildeg talaar todorhoi medeelel ogooch zaawal hagalgaand oroh shaardlagatai yu

  19. баяраа

    hi bi iwerhiitei odoo barag 2 jil bolj bainaa yamar emnelegt uzuuleh we gol ni yunii emchid bas hagalgaa ni hed baidag we gedgiig medmeer baina hariulj ogoh amid hun baina uuuuu

  20. одноо

    миний хүү 5 настай гэнэт л төмсөг нь эвэрхийтэй болчихсон бна эмчид үзүүлсэн хагалгаа хийнэ гэнэ тэгээд гарах муу үр дагавар бгаа болуу ямар гам барих вэ хагалгаа хийхээс өөр эмчилгээ бгаа болуу?

  21. ээгий

    Манай нярай охин цавины ивэрхийтэй тэрэнд нь өндгөвч дайврын эрхтэн нь хавчуулагдсан байсан тул 1 сар 7 хоногтойдоо яаралтай хагалгаанд орсон. Ивэрхийнд ямар нэг эрхтэн хавчуулагдахгүй бол хэт жоохон байхад нь хагалах шаардлагагүй юм байна лээ. Гэхдээ ивэрхийтэй хүүхдийг энд тэнд нь хатуу зүйл гэнэт гарч ирж овойж томбойх нь уу гэдгийг сайн ажиглаж байгаад тэгэх юм бол шууд ЭХЭМҮТ-ийн мэс засалд хандаж хагалгаа хийлгэхгүй хугацаа алдвал тэр хавчуулагдсан эрхтэн нь үхжих аюултай байдаг гэнэ.

Leave a Reply