Биологийн идэвхит нэмэгдэл

 Хүний эрүүл мэнд нь тухайн улсын анагаахын салбарын хөгжлөөс 12%,  удамшлаас 18 %,  амьдралын хэв маягаас 70% шалтгаалж байдгийг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Эндээс үзвэл эрүүл мэнд нь хүний амьдралын хэв маяг түүний дотор хооллолтоос асар их хамаарч байна. Үүнээс үүдэн хооллолт муу байх тусам эрүүл мэнд доройтно гэсэн ч болж байна.

Цаашилбал орчин үед эрүүл саруул байхын тулд хүн 600 гаруй нэр төрлийн бодис агуулсан хоол, хүнс хэрэглэж байх ёстой гэж мэргэжилтнүүд нотолдог. Энэ бүх бодисыг багтаасан эрүүл  хоол, хүнсийг өдөр болгон хэрэглээд байх боломжтой хүмүүс цөөн нь харамсалтай. Яг ийм үед л биологийн идэвхит нэмэлт тэжээл гэгч зүйл тус болох ёстой. Биологийн идэвхит нэмэлт тэжээл гэдэг нь байгалийн гаралтай түүхий эдээс, эсвэл байгалийн түүхий эдтэй адил үйлчилгээтэй химийн бодисоос нийлэгжүүлэх замаар гаргаж авсан өндөр хүний биед хэрэгтэй цэвэр бодис юм.

Байгалийн идэвхит нэмэлт тэжээл нь хүний биеийн аль нэгэн тохируулах системийг орлодоггүй. Харин үүссэн ямар нэг хомсдол, эсвэл илүүдлийг нөхөх замаар бие махбодийг өөрөө  өөртөө тохирогоо хийхэд дэм өгөх нөлөөтэй. Жишээлэхэд, биологийн идэвхийт нэмэлт тэжээл нь хүний таргалуулж, эсвэл тураахгүй бөгөөд зөвхөн таргалах, эсвэл турахад нь тодорхой хэмжээний түлхэц үзүүлэх л үүрэгтэй.

БИНТ -ийг үйлчилгээнээс нь хамаараад нутрицевтик, парафармецевтик, эубиотик гэсэн төрөлд хувааж үздэг.

* Нутрицевтик нь уураг, амино хүчил, өөх тос, нүүрс ус, амин дэм зэрэг хүний хүнсний химийн найрлагыг өөрчлөх зорилгоор хэрэглэгддэг БИНТ-үүд юм.

* Парафармецевтик нь хүний биеийн систем, эд эрхтнүүдийн үйл ажиллагааг хэвийн ажиллахад дэм өгөх, урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсэнд нэмэл болгон хэрэглэгддэг БИНТ-үүд.

*Зубиотик нь гэдэсний бичил орчны найрлага, хэвийн ажиллагаанд дэм өгөх, хэвийн болгох үйлчилгээтэй амьд бичил биетүүд, тэдгээрийн солилцооны бүтээгдэхүүнийг агуулсан БИНТ.

Энэ гурван ерөнхий ангиллын цаана хэдэн мянгаар тоологдох нэр төрлийн БИНТ-д байдаг. Иймд хүн хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Дараа нь үйлдвэрлэгч, огноо, найрлага, стандарт зэргийг нь сайтар шалган, баталгаатай эм, бэлдмэл зардаг эмийн сангаас авах нь наандаж хүний өөрийнх нь, цаашилбал ойр дотных хүмүүсийн эрүүл мэндэд тустай гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.

Баталгаагүй газраас, эсвэл гар дээрээс БИНТ худалдан авснаараа эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулах аюултайг мартаж болохгүй.

Leave a Reply