Д.Адомогийн хоолны дэглэм

 Питер Адамо нь өөрийн нээлтээ эцгийнхээ хийж байсан судалгаан дээр тулгуурлан хийсэн юм. Эцэг хүү хоёр нь орчин үеийн хүний дархлааны систем болон хоол боловсруулах систем нь эрт галавын үед хэрэглэж байсан хоол хүнсний зүйлийг илүүтэй сайн шингээж, боловсруулсан хэвээр гэдгийг батлахыг эрмэлзэж байв.

Өөрөөр хэлбэл идэж буй хоол ба цуөсны хооронд явагдаж байгаа химийн урвал нь олон зуун мянган жилийн тэртээгээс уламжлан ирээд, өнөөдрийг хүртэл ажилласаар байна гэсэн үг.

Д`Адамо нь  “Цусны дөрвөн төрөл – Эрүүл мэндэд хүрэх дөрвөн өөр зам” номондоо хамгийн эртний цусны бүлэг  буву 1-р бүлэг нь анх хийж гол зогоодог байсан кроманьончуудад байсан гэж нотолдог. Аажмаар, хүн газар тариалан эрхэлж, ургамлын гаралтай хүнс хэрэглэж эхлэх болсноор цусны 2-р бүлэг үүссэн байна. Дундад Дорнод, Хойд Африкаас Гималайн нуруу  хүртэл нүүдэллэж байсан нүүдэлчид нь хүнсэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн өргөнөөр хэрэглэдэг байсны хүчинд 3-р бүлгийн цус бий болжээ. Харин 4-р бүлгийн цус нь Кавказийн ба Азийн үндэстнүүдийн ген холилдосны үр дүнд үссэн аж.

Үүнээс үүдэн хүн цусныхаа бүлэгт нийцсэн хоолны дэглэм баритмлах нь хамгийн зохистой гэсэн онолыг Д`Адамо  дэвшүүлжээ.

1-р бүлгийн  буюу 0 бүлгийн цус

1-р бүлгийн цус нь хамгийн эртний бөгөөд хамгийн их тархсан цус гэж тооцогддог. Ийм бүлгийн цустай хүмүүс нь төрөлхийн “анчид”. Хоол боловсруулах зам нь тогтвортой. Мах, махан бүтээгдэхүүн голдуу хэрэглэдэг, өндөр идэвхит дархлалын системтэй ч шинэ хоол, хүнсний бүтээгдэхүүнд дасан зохицохдоо муу. Байнгын эрч хүчтэй байхын тулд эрчимтэй бодисын солилцоо шаардлагатай. Тэдний хувьд стрессээ тайлах шилдэг арга нь идэвхтэй биеийн хүчний ачаалал юм. Энэ бүлгийнхэн хар үхэр, хонь, шувуу, загасны мах идэх нь хамгийн тохиромжтой. Хоол боловсруулах систем нь тэр бүр сайн боловсруулж, шингээж чаддагүй болохоор сүүн болон буудайн хоол хүнсийг шингээхдээ тааруу байдаг. Мөн буудай, гуриланд агуулагддаг цавуулаг  /глютен/ нь инсулиний солилцоог удаашруулан илчлэгийг  үр дүнтэй ашиглахад нь саад болдог.

2-р бүлгийн буву А бүлгийн цус

2-р бүлгийн цус нь гол төлөв ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан “газар тариаланчид”-ынх болохоор хоол боловсруулах зам нь мэдрэмтгий байдаг. Тэд бол толерант буюу сул  дархлааны  системтэй хүмүүс. Хүрээлэн буй орчин, хооллолтын нөхцөлд амархан дасдаг. Стрессээ тайлах шилдэг арга бол бясалгал хийх юм. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хамгийн сайн шингээдэг. Улмаар мах, махан бүтээгдэхүүнийг аль болох бага хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг энэ бүлгийн цустай хүмүүс мөн л тааруу шингээдэг. Энэ бүлгийн цустай хүмүүст улаан буудайг хэтрүүлэлгүйгээр идэхийг зөвшөөрдөг. Хэтрүүлсэн тохиолдолд булчингийн эд эсийн хүчиллэгийн хэмжээ нь хэтэрдэг.

Харин өөх тосыг бага хэмжээгээр агуулсан, байгалийн гаралтай төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн дотор хүнсний ногоо, будааг их хэмжээгээр хэрэглэж болдог. Цаашилбал, ургамлын тос, буурцагийн төрлийн бүтээгдэхүүн, төрөл бүрийн ногоо, хан боргоцой зэрэг нь энэ бүлгийн цустай хүмүүст онцгой ашиг тустайд тооцогдоно. Далайн гаралтай бүтээгдэхүүн, иоджуулсан давс, элэг, хар мах, бууцай,навчин болон цэцгэн байцаа зэргийн тусламжтайгаар жингээ зохицуулах боломжтой. Харин өнгөт байцаа, бөөрөнхий байцаа нь жинг нэмэх үйлчилгээ үзүүдлийг мэдэж байхад илүүдэхгүй байх.

3-р бүлгийн буюу В бүлгийн цус

Энэ бүлгийн цус нь нүүдэлчдээс гаралтай аж. Ийм хүмүүсийн дархлалын систем нь хүчтэй ч хоол боловсруулах зам нь сул байдаг. Ийм бүлгийн цустай хүмүүст хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн сүү. Сэтгэл санаа, бие махбодио эрүүл байлгахын тулд биеийн хүчний болон оюуны ажлыг хослуулах шаардлагтай. Стрессээс гарахын тулд бүтээн байгуулах хэрэгтэй гэнэ.

Энэ бүлгийн хүмүүс нь эрдэнэ шиш, гурвалжин будаа, сэвэг, зарман, газрын самар, гүнжидийн үр зэргийг хэрэглэхэд жин нь нэмэгдэх магадлал өндөртэй. Эдгээр зүйлүүдэд лектин агуулагддаг бөгөөд энэ нь бодисын солилцооны идэвхитэй үйл ажиллагааг бууруулж гипогликеминд  (хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээ багасах) хүргэдэг. Гэхдээ эдгээр хор учруулах зүйлсийг хоолны дэглэмээсээ хасвал сахар хэвийн хэмжээндээ үлдэнэ. Д`Адамогийн бодлоор бол 3-р бүлгийн цустай хүмүүст үхэр, цацагт хяруул, хойлогны мах тохиромжгүй. Харин ямаа, хонь, туулайн мах нь амархан ядрах, дархлалын систем доголдох зэргээс сэргийлнэ.

”Нүүдэлчид” нь гуриланд агуулагддаг цавуулгыг шингээхдээ тааруу. Тиймээс буудай болон үр тариаг ихээр хэрэглэх хэрэггүй. Ингээд ч зогсохгүй буудайг эрдэнэ шиш, гурвалжин будаа, самар зэрэгтэй хослуулж хэрэглэх нь тэдний биед маш муу нөлөө үзүүлдэг тул туранхай байсан ч буудайнаас татгалзах нь зүйтэй. Хоолны дэглэм барих үедээ ногоо, мах, өндөг, бага илчлэгтэй сүүн бүтээгдэхүүн, элэг, гэдэс дотор, соёолжны үндэсний ханд зэргийг голлох хэрэгтэй.

4-р бүлгийн буюу ав бүлгийн цус

AB буву 4-р бүлгийн цус нь мянган орчим жилийн тэртээ бусад цусны бүлгүүд холилдосны үр дүнд үүсчээ. Энэ бүлгийн цустай хүмүүс нь орчин тойрныхоо өөрчлөлтийг маш эмзэг хүлээн авч байнга хувиран өөрчлөгдөж байдаг. Хоол боловсруулах зам нь мэдрэмтгий, дархлааны систем нь хэт эмзэг. Эрүүл мэндээ хадгалахын тулд оюуны ажлыг хөнгөн хэлбэрийн бищийн хөдөлмөртэй хослуулах хэрэгтэй.

Холимог удамшил нь илүүдэл жинтэй болоход нь ихээхэн нөлөөлдөг. Жингээ хасахын тулд махны хэмжээг багасгахтай зэрэгцэн ногоо, дүфүтэй хольж хэрэглэх хэрэгтэй. Турахад нь түлхэц болох бүтээгдэхүүнүүдийн тоонд дүүпүү, далайн бүтээгдэхүүнүүд, ногоо, хан боргоцойзэрэг ордог.

3-р бүлгийн цустай хүмүүсээс шош, эрдэнэ шиш, гүнжид, гурвалжин будаа зэргийг шингээх чадвар тааруу байдаг нь 4-р бүлгийн цустнуудад удамшин ирсэн байдаг ч 2-р бүлгийн цустай хүмүүсээс сэвэг болон самар зэргийг сайн шингээдэг онцлогийг нь өвлөн авчээ. Гэхдээ дээрх хоёр бүлгээс `AB` буюу 4-р бүлгийн цустай хүмүүс нь буудайг шингээх боловсруулах чадвар сайтай гэдгээрээ ялгаатай. Гэвч жингээ хасах зайлшгүй шаардлагатай үед буудайг мартахаас өөр аргагүй гэнэ.

1 Comment

  1. тулгааж

    би хөдөө амьдардаг. ходоодны шархыг яаж эмчилүүлэх вэ?

Leave a Reply