Бамбай булчирхайн өвчнүүд

Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсгийн арьсан дор оршдог дотоод шүүрлийн буюу даавар ялгаруулдаг эрхтэн юм. Бамбай булчирхай нь тироксин (Т4) ба трийодтиронин (Т3) гэсэн хоёр чухал даавар ялгаруулдаг. Энэ хоёр даавар нь бодисын солилцоо, зүрх судасны систем, ходоод гэдэсний зам, сэтгэхүйн ба бэлгийн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог.

Эдгээр дааврыг ялгаруулахын тулд бамбай булчирхайд хоол ба устай хамт орж ирдэг йод зайлшгүй хэрэгтэй. Бамбай булчирхайн үйл ажилагааг тиреотроп дааврын тусламжтайгаар өнчин тархи зохицуулна.

Ерөнхий

Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах, эсвэл хэмжээгээр томрох, зангилаа үүсэх зэрэг бүтцийн өөрчлөлт гарснаас өвчин үүсдэг. Бамбай булчирхайн хэмжээгээрээ томрохыг бахлуур өвчин гэж нэрлэнэ. Бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал нь ялгаруулах дааврын хэмжээ хэт ихсэх буюу гипертиреоз, эсвэл хэт багасах гипотиреоз гэсэн шинжээр илэрнэ.

Булчирхайн бүтцийн өөрчлөлт ба үйл ажиллагааны алдагдал нь тэр бүр хоорондоо холбоотой байгаад байдаггүй. Жишээ нь: хэмжээгээр жижиг булчирхай хэт их даавар ялгаруулж, харин томорсон булчирхай бага даавар ялгаруулж байж болно.

Шалтгаан

Бамбай булчирхайн өвчин үүсэх шалтгаан нь одоогоор тодорхой бус байна. Гэсэн хэдий ч хэд хэдэн өвчний үүсэлтэнд йодын дутагдал нөлөөлдөг нь нотлогдоод байгаа. Йод дутагдлын өвчин нь ялангуяа далай, тэнгисээс алслагдсан бүс нутагт тархсан байдаг.

Оношлогоо

Бамбай булчирхайн өвчнүүдийн оношлогоонд дотоод шүүрлийн эмч нь дараахи аргыг хэрэглэдэг, үүнд:

1. Бамбай булчирхайн чанд авиан шинжилгээ (ЭХО). Булчирхайн хэмжээ ба бүтцийг тодорхойлно. Чанд авиан шинжилгээний үед тусгай багажны тусламжтайгаар булчирхайн цусан хангамжийг тодорхойлдог. Үүний тулд өнгөт доплерографийн зураг.

2. Бамбай булчирхайн сцинтографи. Бамбай булчирхайн янз бүрийн хэсэг, тэдгээрийн дотор зангилаа хэрхэн ажиллаж байгааг тодорхойлно. Сцинтографи нь хураагуур судсанд цацраг идэвхтэй тусгай бэлдмэл хийгээд булчирхайд хэрхэн хуримтлагдаж байгааг нь багажны тусламжтайгаар тодорхойлно.

3. Нарийн зүүгээр хатган эд эсийн шинжилгээ авах. Бамбай булчирхайнаас өчүүхэн хэсгийг авч микроскопоор харна. Ажилбарыг хэсэгчилсэн мэдээ алдуулалтын дор хийх бөгөөд ЭХО аппартны хяналтан зүүгээр хатгана.

4. Тиреотроп дааврын түвшнийг шинжлэх (ТТГ).  Бамбай булчирхайн даавруудын цусан дахь түвшинг тогтоохын тулд  цус авна.

5. Бамбай булчирхайн хэд хэдэн өвчнийг оношлохын тулд булчирхайн эсд янз бүрийн эсрэг биет илрүүлэх шинжилгээг хийнэ. Жишээ нь: тиреоглобулины эсрэг бие, тироцитын пероксидазын эсрэг бие (микросомын фракцууд).

Эдгээрийн зэрэгцээ бамбай булчирхайн даавруудыг зөөвөрлөгч уураг болох тиреоглобулиныг шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Бамбай булчирхайн өвчний хэлбэрээс хамаараад эмчилгээнд эмийн болон мэс заслын эмчилгээг ашигладаг.

24 thoughts on “Бамбай булчирхайн өвчнүүд”

  1. oilgomjtoi s.han medeelel b.naa. oor iluu ihiig niitelwel bur ih taalagdana shuu. ene sait nadad taalagddag

  2. ok6 хэрэгтэй мэдээлэл тавьсанд тун их баярлалаа.

  3. Үе үе дөрвөн мөч хөдлөхгүй болчихоод байх юм. Тэгээд хагас өдөр болоод зүгээр болчихно. Бамбай булчирхайн үйл ажиллагаанаас болж ингэх үү?

  4. hi. minii huzuunii urd bdag bulchirhainuud tomrood bnaa ene yunaas boldog ve. haana uzuuleh ve. nadad hariu uguuch

  5. thyroid gland – бамбай булчирхай, thyroid nodules – бамбайн зангилаа, hyperthyroidism – гипертиреоз, hypothyroidism – гипотиреоз

  6. 1-r emnelegt bambain emchid uzuulsen chini suljeenii em bicheed ogchihson bh yum. Hunii ovchnoor business hiij bmaargui bna.
    Hend haana handaj bambaigaa uzeelj her shatand yavj bgaag ni yamar em uuj boloh talaar zovolgoo abmaar bnaa. Nad tolgoi ovdoh nudeer hatgah zarimda ue mochoor hatgah, zurh hatgah zereg shinej ileed bga. iim ued yah ve. had tuclaach!!!!!!….

  7. Cайн байна уу? 
    Би тэгүүл тэр сүлжээний эмийг авсан юм шиг байна.  Би 1-р эмнэлэг дээр бамбай үзүүлсэн чинь тэр эмийг уу гэсэн одоо би дөнгөж ууж эхлээд 3 ХОНОЖ байна.
    Тэр маш их үнэтэй юм байна лээ .

    1. Тиро-вита- үнэ нь – 33,500
    2.Selenium – үнэ нь – 30,000
    энэ нь ганцхан сараар уух эмний  үнэ байна лээ.
    тэгээд 6 сар уу гээд нийт үнэ нь- 381,000 болсон үр дүн нь би мэдэхгүй 1-р эмнэлэнийн бамбайн эмч уу гэсэн.

  8. Бамбайн зураг авахуул сонгодо эмнэлэг дээр 25000 гэсэн . 
    би бас нэг хүнээс зөвлөгөө авсан чинь Далайн байцаа бамбайнд сайн гэсэн.

  9. би бамбайн дутагдал гэдэг оноштой, гипотериоз гэсэн үг. 3-р эмнэлэгийн оюунгэрэл гэдэг эмч дээр хяналттай байгаа. эм болон тариа бичиж өгсөн уугаад 3 сар гаруй болж байна. зохиур багассан бас 5 сартай жирэмсэн. жирэмслэхийг маань зөвшөөрсөн. тэр эмч надад маш сайн эмч юм шиг санагдсан. энэ цагаан PR шүү кк. 
    юуны өмнө бамбайн өвчлөл яг мөн үү үгүй юу гэдгээн сайн оношлуулаарай хүмүүсээ. сэтгэлийн хөөрлөөр хамаагүй эм ууж болохгүй шүү. 
    сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгийн 3-н давхарт бамбайг сайн хардаг эхо байдаг гэсэн. үнэ нь боломжийн 6-7-н мянга гэсэн байхаа. далайн байцаа иод ихээр агуулсан болохоор хоолондоо байнга хэрэглэж байвал бамбайн өвчлөл багасах боломжтой, гэхдээ дангаараа бол өвчилсөн бамбай эдгэрэнэ гэж байхгүй байхаа. 

  10. бамбай булчирхайн шинжилгээг хаана өгч болох вэ? т3, т4 нэгдүгээр эмнэлэгт өгч болно байх гэсэн л дээ. гэхдээ хэтэрхи

  11. 1-р эмнэлгийн бамбайн эмч яг үнэнийг хэлэхэд өвчтөнүүдийг үл тоосон өвчилсөн бол хохь нь гэсэн харьцаатай, бизнес хөөсөн, ааш муутай эмэгтэй байдгийн. мөнгө өгөхгүй бол үл тооно гэж үүдэнд нь дугаарлаж буй өвчтөнүүд ярьж байхыг сонссон. Эрэгтэй хүн очвол очер дугааргүй үйлчлүүлнэ дээ. Эмэгтэй бол үзүүлнэ гэж санасаны гарз. Нэг бол хувийн эмнэлэгтээ ажиллахаар яваад өгнө. Түүнд ажлын цаг гэж баригдах зүйл байхгүй, бүрэн эрхтэй. Түүний оронд энэ өвчнөөр өвчилсөн бол 3-р эмнэлэгт хандсан нь дээр. Үйлчилгээ хамаагүй дээр. Таныг тосч авч үйлчилнэ. Хаана хэдэн цагт ямар эмчид үзүүлэх, шинжилгээ өгөхийг яг таг хэлж өгнө.

  12. Тэгээд ч даатгал төлсөн бол жилдээ 1 удаа 40 гаран мянган төгрөгийн шинжилгээг нэгдсэн эмнэлгүүдэд үнэгүй өгөх эрх байдгийн.
    Даатгалын дэвтэртэйгээ очиход болно. Энэ тухай 3-р эмнэлгээс мэдсэн дээ. Маш сайн менежменттэй манай урдаа барьдаг эмнэлгүүдийн нэг дээ.Бас дүүргүүдийн эмч нар сайн ш дээ. Баянзүрх дүүрэг байна. Гэхдээ би зөвхөн тэр эмчийг хэлсэн шүү. 1- эмнэлгийн бусад эмч нараас сайн, сайхан харьцаатай, мэдлэгтэй, сайхан зөвлөгөө өгдөг хүмүүс зөндөө бий.

  13. Миний бамбай өсвөр насанд илэрсэн, эмчид үзүүлтэл Өсөлтийн бамбай гэсэн.Дараа нь би хэдэн жилийн дараа Бамбайгаар төрөлжсөн Германы нэгдсэн том эмнэлэгт үзүүлтэл бас л Өсөлтийн бамбай гэсэн.Өсөлтийн бамбай гээд тоохгүй байх юм, гэтэл надаа яг одоо ддэрх хэв шинжүүд нь илрээд байна.Өсөлтийн бамбай гэж яг юү бэ?

  14. egemnii yasnii araar dald bambaitai gesen hagalgaand oroowol zvigeer vvv ymar negen surug vr nuluu bhgvi biz dee

  15. sain bn uu bambaitai gexdee jaaxan ix yadarch suldax yum manai xvvxdvvd bas sulidaa xool idexgvi ix tunia muutai baix yum xool idvvlex gej ix xicheex yum ene minii bambainaas boldog yum boluu nadad tuslaach.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.