Бөөрний булчирхайн дутмагшил буюу Аддисоны хямрал

Бөөрний булчирхай нь бөөрний дээд хэсэгт оршдог жижигэвтэр хос эрхтэн юм. Бөөрний булчирхай нь амьдралын чухал процессүүдийг зохицуулдаг даавар ялгаруулах үүрэгтэй. Бөөрний булчирхай нь олон төрлийн даавар ялгаруулдгаас глюкокотикоид нь бодисын солилцоог хариуцна, минералокортикоидууд нь ус ба давсны солилцоог зохицуулдаг, андрогенууд ба эстрогенууд нь бэлгийн даавартай адил үйлчилгээтэй, адреналин ба норадреналин нь стрессийн үед ялгардаг байх жишээтэй.

Ерөнхий

Бөөрний булчирхайн гадаргын дутмагшил нь архаг ба хурц гэсэн хоёр янз байдаг.  Бөөрний булчирхайн хурц дутмагшлыг Аддисоны хямрал гэж нэрлэдэг. Энэ үед бөөрний булчирхайн гадарга нь дээр дурдагдсан даавруудын ялгуулах хэмжээг эрс багасгаснаас үүдэн хүн комын байдалд ордог.

Шалтгаан

Бөөрний булчирхайн гадаргын хурц дутмагшил нь ихэвчлэн бөөрний булчирхайн архаг дутмагшлын үед үүсдэг.  Жишээ нь: архаг дутмагшилтай хүмүүс өөрийн кортикостероид дааврын дутагдлыг нөхөх эм уухаа зогсоох үед г.м. Үүнээс гадна хүнд гэмтлийн дараа, хагалгаа ба ноцтой халдварт өвчний дараа бөөрний булчирхайн хурц дутмагшил үүсдэг. Аддисоны хямрал үүсэхэд хүргэдэг бусад шалтгаанууд байдаг, үүнд:

  • Бөөрний булчирхайд хурц цус харвалт, үхжсэн эдийн голомт үүсэх
  • Бие махбодын дархлалын системд өөрчлөлт гарч, бөөрний булчирхайн эсүүдийг эсүүдийг гэмтээж эхлэх
  • Мөн мененгит, цусны халдвар, цус алдалт зэргийн үед бөөрний булчирхайн хурц дутмагшил үүсэн хурцадаж болзошгүй

Явц

Бөөрний булчирхай нь дааврууд ялгаруулахаа бараг больдог. Үүнээс шалтгаалан хүний биед маш аюултай өөрчлөлтүүд гардаг. Эхлдээ хүний биед шингэний хурц дутагдал үүсч, цусны хэмжээ эрс багасна. Калийн солилцоо алдагдасны үр дүнд зүрхний ажиллагаа алдагдана. Үүнтэй зэрэгцэн цусан дахь сахарын хэмжээ багасч, эсүүд нь инсулинд хэт мэдрэмтгий болох зэргээр нүүрс усны солилцоо алдагдана. Бөөр цусыг цэвэрлэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ.

Шинж тэмдэг

Хүний бие огцом муудаж, дараахь шинж тэмдэг илэрнэ, үүнд:

  • Артерийн даралт эрс багасан их хэмжээгээр хөлөрч, үе мөч хөрөх
  • Зүрхний үйл ажиллагаа алдагдах, зүрхний хэмнэл алдагдах
  • Дотор муухайрах, бөөлжүүлэх, хэвлийгээр хүчтэй өвдөх, гүйлгэх.
  • Ухаан санаа өөрчлөгдөх, дэмийрэх, ухаан алдах, ком д орно. Эдгээр болон эдгээртэй төстэй шинж тэмдгүүд илрэх үед яаралтай түргэн тусламж дуудах шаардлагатай.

Оношлогоо

Оношыг тогтоохын тулд гадуур үзлэгээс гадна дараахь шинжилгээг хийнэ, үүнд:

  • Цусны биохимийн шинжилгээ. Бөөрний булчирхайн хурц дутмагшлын үед цусан дахь кали ба креатинины түвшин ихэсч, натрийн түвшин буурна.
  • Цус ба шээсэнд бөөрний дээд булчирхайн дааврын түвшний шинжилгээ хийнэ. Шээс ба цусан дахь кортикостероид даавруудын хэмжээ эрс буурна.

Эмчилгээ

Эмчилгээг сэхээн амьдруулах, эсвэл эрчимт эмчилгээний хэсэгт хийнэ. Үндсэн эмчилгээ нь кортикостероидуудтай тусгай уусмалуудын дусал юм. Хэрэв эмчилгээг цаг тухайд нь эхэлсэн бол өвчтнийг аварч болно. Хэрэв бөөрний дээд булчирхайн хурц дутмагшил нь хүнд халдварт өвчний явцад үүссэн бол эмчилгээ нь үр дүн багатай байна. Өвчин үүсэхээс сэргийлэхийн тулд бөөрний булчирхайн гадаргын архаг дутмагшил зэрэг кортикостероид дааврын байнгын нөхөл шаардсан бусад өвчний үед зохистой орлуулах даавар орлуулах эмчилгээг хийнэ. Иймд өөрөө дур мэдэн кортикостероид хэрэглэхийг болиулах, эсвэл тунг багасгах зэрэг үйлдэл хийж хэрхэвч болохгүй. Дотоод шүүрлийн эмчийн байнгын хяналтанд байж, зөвхөн түүний зааврын дагуу эм, бэлдмэлийг хэргэлэнэ.

2 Comments

  1. Очгэрэл

    Хятадын Fresenius Kabi улсын үйлдвэрийн Ketosteril (Compound – Ketoacid Tablets) нэртэй эмийг зарж байна. Утас: 88912922 үнэ: 195 мянган ₮ олноор нь авбал хямдрана.

  2. Очгэрэл

    1 хайрцаг нь дотроо 100 ширхэгтэй.

Leave a Reply