Өнчин тархины өвчнүүд

Хүний дотор эрхтнүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллан хэвийн өсч, хөгжин улмаар үр удмаа үлдээхэд нь дотоод шүүрлийн эрхтэнүүд нь даавар нэртэй тусгай бодис ялгаруулж байдаг. Дотоод шүүрлийн эрхтэнүүд дотроос хамгийн чухал нь өнчин тархи нэртэй жижиг булчирхай юм. Энэ булчирхай нь тархины “турк эмээл” гэж нэрлэгддэг хэсэгт байрладаг.

Өнчин тархи нь тусгай даавруудын тусламжтайгаар бусад дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг хянан зохицуулж байдаг. Жишээлэхэд, өнчин тархины ялгаруулдаг тиреотроп даавар нь бамбай булчирхайн үйл ажиллагаа зохицуулна. Өнчин тархины дааврууд нь өндгөвчний үйл ажиллагааг хангаж, сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулна. Өнчин тархи нь бусад булчирхайн үйл ажиллагааг зохицуулаад зогсохгүй өөрөө өсөлтийн даавар зэргийг ялгаруулж байдаг.

Ерөнхий

Өнчин тархины дааврын дутагдал ба илүүдэл нь олон төрлийн өвчинд үүсгэдэг, үүнд:

  • Гипопитуитаризм. Өнчин тархины бүх дааврын дутагдлын үед үүснэ.
  • Хэт томролт, хэт өсөлт, одой. Өсөлтийн дааврын хямралын үед үүснэ.
  • Гиперпролактинеми. Пролактин дааврын илүүдлийн үед үүснэ.
  • Иценко-Кушингын хам шинж. Адреноткортикотроп дааврын илүүдлийн (АКТГ)үед үүснэ.
  • Чихрийн биш шижин. АД дааврын дутагдлын үед үүснэ.  АД даавар нь харааны төвгөрт ялгарах ба дараа нь өнчин тархинд орж, тэндээсээ цусанд ялгарна.

Шалтгаан

Юуны өмнө өнчин тархи нь тархины төвд оршдог, тархины нэг хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнчин тархины дээгүүр харааны мэдрэл, хажуу талаар нь том судсууд ба нүд хөдөлгөгч мэдрэлүүд явж өнгөрдөг. Улмаар өнчин тархины дааврын илүүдлийн шалтгаан нь ихэнх тохиолдолд өнчин тархины өөрийнх нь хавдар  буюу аденома байдаг. Энэ үед хавдрын эсүүдийн ялгаруулж байгаа даавруудын түвшин ихэсч, харин бусад даавруудын ялгарал буурч болно. Цаашид хавдар буюу  аденома томорсноор ойролцоох харааны мэдрэл, судас ба тархийг дарах аюултай. Иймд өнчин тархины аденомтой бараг бүх хүмүүсийн толгой нь ихээр өвддөг бөгөөд харааны хямралтай байх нь ч цөөнгүй. Өнчин тархины үйл ажиллагааны дутагдлын шалтгаан нь цусан ханагамжын хямрал, цус харвалт, өнчин тархины төрөлхийн дутуу хөгжил, тархины бүрхүүлийн үрэвсэл ба тархины үрэвсэл, өнчин тархи хавдраар дарагдах, гавал-тархины гэмтэл, мөн түүнчлэн зарим эм, туяа ба мэс ажилбар байна.

Оношлогоо

Өнчин тархины өвчнийг дотоод шүүрлийн эмч үздэг. Орчин үеийн шинжилгээний аргууд нь өнчин тархины хамгийн хэцүү өвчнийг ч эрт үед нь оношлох боломжтой болгосон. Оношлогоонд ихэвчлэн цусны дааврын шинжилгээ, (тиролиберинтэй сорил, синактентэй сорил), тархины компьютери томографи, тархины соронзон цуурайт томографи зэргийг хэрэглэдэг.

Эмчилгээ

Өнчин тархины өвчний эмчилгээ нь хоёр чиглэлтэй явагддаг. Нэгд нь, цусан дахь дааврын хэмжээг хэвийн болгох. Хоёрт  нь аденомын буюу хавдартай үед тархины бүтэц ба ойролцоох эд эсээ шахахыг багасгах. Өнчин тархины дааврын дутагдлын үед дааврын орлуулах эмчилгээ хийнэ. Ийм эмчилгээг насан туршид нь хийнэ. Өнчин тархины хавдар хортой байх нь туйлын ховор бөгөөд тохиолдсон нөхцөлд эмчилгээ нь тун ярвигтай байдаг. Өнчин тархины хавдрын эмчилгээнд дараахи аргуудыг хавсарч ашиглана:

  • Эмийн эмчилгээ,
  • Мэс заслын эмчилгээ – хавдрыг авах,
  • Орчин үеийн үр дүнтэй, харьцангуй ауюлгүй арга бол туяа эмчилгээний арга юм.

19 Comments

  1. Сайн байна уу? Надад дээрх өгүүллэг дээрх өвчин байдаг юм. Миний цусны prolactin гэх гормон их байгаа. Эмчилгээ хийгээд ч байх ёстой хэмжээндээ болохгүй нэг их буурахгүй байна. Түүнээс болоод би хүүхэдтэй болж чадахгүй байна. Өнгөрсөн жил жирэмслээд зулбачихсан. Одоо өглөө орой бүр эм уудаг. Гэвч олигтой буурахгүй жирэмсэлж ч чадахгүй байгаа. Энэ талаар илүү их мэдээлэл хэрэгтэй байна. Надад туслаач? Би хүүхэдтэй болмоор байна.

  2. TSEEGII

    HI CHI HEDEN NASTAI BE?YMAR EM UUDAG?HERBEE HUSBEL HARIU BICHNE BIZDEE.

  3. Оогий

    би саяхан ингэж оношлогдсон. хавдрын хэмжээ бага бол эмийн аргаар багасгаж болдог гэсэн. их бол мэс заслын аргаар эмчлэнэ. 1-р эмнэлгийн доктор Сувдаа гэж булчирхайн эмчид үзүүлэх хэрэгтэй. сайн эмч байсан. яг ийм оноштой үед уух хэрэгтэй эм нь монголд байдаггүй юм байна.cabergoline гэдэг. дашрамд хэлэхэд хэнд хандсан ямар үр дүн гарсанаа бичнэ үү. би бас энэнээс болоод жирэмслэхгүй байна. одоо bromkriptin ууж байгаа. туслаарай

  4. bolroo

    bi ch gsn iim ovchtei tegeed bas jiremseldgui solongost ireed jiremsleh geed jil bolj bn boloogui l bn
    chinii jin nemegdsen uu nadtai minii haygaar holbogdoj bolno shu ms_zaraa@yahoo.com

  5. tuya

    Сайн уу, миний ээж бас ингэж оншлогдсон. Би яах учраа олохгүй л сууж бна. Хавдарынх нь хэмжээ бага 0.3см бна гэсэн.

    Та нар ямар ямар эм ууж бн? Юу уувал, яавал зүгээр болох талаар надад хэлж өгч туслаач. Миний мэссэнжэрээр холбогдоорой би байнга бж бна.

    tuya_num@yahoo.com zaaval shuuu

  6. m

    cortisol gedeg gormon ih gej garsan.
    emch nar todorhoi emchilgee hiihgui bga
    bie ih taaruu bga bi yah yostoi ve tuslaarai

  7. bayaraa

    bi jiremslehgui baihaar n ENESHTuwd vrgvidliin tasagt Tsogmaa emchid vzvvlsen. Tegeed shinjilgee ug gsn. Hariugaa awaad ochson chin unchin tarhinii hawdar bn gsn. gehdee horgui /86.29/ idewhijiltei garsan. Songodoid tarhinii zurag awhuul gesen. Zvgeer l ywj bgan vzvvlehed iim hariu garahad mash ih aisan. Aiiiiiiimaaaaaaaaaaaaar bn Yah weeeee. Tuslaarai hvmvvsee zuwluguu heregtei bn

  8. bayaraa

    Minii haraa ih muudaj bgaa

  9. buyana

    yu l daa bi yugaa ch sain medkvv bj ene mes zasald n orson vr dvn n yamar bh talaar tiimerhvv gehvv dee er n hagalgaa hiilgehgvi bsan n deer haramsaj bn gehdee odoo ch yu yaah talaar sain medkvv bn aa bayaraa chi bol hagalgaand oroh heregtei bhaa gej bodoj bn minii maileer holbogdono bizdee hvmvvsee hvvhedtei bolson hvn bwal heleerei
    emnii talaar ch heleerei bi odoogoor 60 huwiin medlegtei bga ym shig bnb ene talaar ilvvg medeh dusam uur hvreh l ym bi arai ert shiidwer gargajee tgd sain medej bj shiidwerledeg l bjdee yaaltai ch bileedee hvmvvs min

  10. Munkhuu

    Sn bn u? deerh ovchnii talaar yamar emneleg yamar emchid uzuulbel sain be nadad zovlooch

  11. hi bi bas sau iim owchteigee medlee nadad medeh zuilee heleed ogooch

  12. bi 3 emnelegt uzuulsen nadad brolikripbin uu gesen ene emiig uugaad deerdehgui bol hagalgaand or gesen bi yasan ni deer we minii haraa muudaad l bn

  13. minniehen

    hi humuusee ta nar yamar shinjilgee ogj havdartai gdgee medsen yum be? bas hna ogson yum be? helj ogch tuslaach

  14. sodko

    Hi. Би хамгийн дээд талын Sodko байна өө. Одоо 33-тай. Жирэмсэлж чадаагүй л явж байна даа. Зөндөө эмнэлэгээр явлаа. Уг нь 2007-онд ЭНЭШТ-ийн Цогмаа эмчид үзүүлээд 1 удаа жирэмслээд өсөлтгүй гээд зулбачихсан юм. Тэгээд явж явж одоо эргээд Цогмаа эмчдээ үзүүлж байна. Би бас Bromcriptin уудаг байсан. Сая шинжилгээ өгсөн чинь бүр 54 болчихож. Жаахан сэтгэлээр унаад л байж байна.

  15. Zochin

    Hi Sodko, chamtai holbogdoj um asuuj boloh u?

  16. urnaa

    ene owchin chini torwol zugeer boldog gesen tegehdee tolgoindoo yamar negen gemtel uchrulj bolohgui gaaztai yum uuhgui kimchi idehgui arhi dars uuhgui buhimdaj uurlahgui tolgoi tarhia taiwan bailgahheregtei shuu yadahnaa l eniig herejuuleerei bulchirhain emnelegiin hyanaltand bh yostoi gesen

  17. urnaa

    oo neeree yamar negen suljeenii em yasanj uuj bolohgui bitaminii torliin em uuwal onchin taihi ulan idewhijij bdag gesen shuu

Leave a Reply