Хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу синусит

ХАМРЫН ДАЙВАР ХӨНДИЙН БАЙРЛАЛ

 Ерөнхий

Синуситууд гэдэг нь хамрын дайвар хөндийн үрэвслийн шинжтэй бүлэг өвчний нэр юм.

Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь дотроо хэд хэдэн янз байдаг. Үүнд:

Гайморит.  Дээд эрүүний хөндийн (гайморын) салст бүрхүүлийн үрэвсэл

  • Фронтит. Духны хөндийн үрэвсэл
  • Этмоидит. Торлог  ясны хөндийн үрэвсэл
  • Сфеноидит. Нум хэлбэрийн хөндийн үрэвсэл багтана.

Өвчин нэг, эсвэл хоёр талын буюу нэг хөндий, эсвэл бүх хамрын хоёр талын дайвар хөндийг эзэлсэн байж болно.

Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь ямар ч насанд тохиолдоно.

Шалтгаан

Гайморит нь хамрын хурц ханиад, томуу, корь, улаан эсэргэнэ ба бусад халдварт өвчний үед үүснэ. Мөн түүнчлэн дээд дөрвөн арааны ёзоорын өвчнөөс болж бас үүсдэг байна.

Фронтит ба этмоидитын шалтгаан нь гайморитынхтай адил. Фронтитын явц хамрын бусад дайвар хөндийн үрэвслийг бодвол илүү хүнд байдаг.

Ясны ханын гэмтэлтэй хурц этмоидит нь дийлэнх тохиолдолд улаан эсэргэний үед ажиглагддаг. Сфеноидит нь цөөн тохиолдох бөгөөд гол төлөв торлог ясны арын эсийн өвчлөлтэй холбоотой байдаг.

Явц

Гайморитын үед гэмтсэн дайвар хөндийгөөр өвдөж, хамраар амьсгалахад хүнд болж, ялгадас гарч, гэмтсэн талын үнэрлэх мэдрэхүй алдагдан, хурц гэрлээс эмээх, нулимс гойжих шинж тэмдэг ажиглагдана. Өвдөлт нь тарсан, байрлал нь тодорхойгүй байх нь олонтаа ч заримдаа дух, шанааны орчин өдрийн тогтсон цагт өвддөг. Халуурч, чичрүүдэс хүрнэ.

Фронтитын үед духны орчим, ялангуяа өглөөд өвддөг. Хамраар амьсгалахад бэрхшээлтэй болж, гэмтсэн талын хамарнаас ялгадас гарна. Өвдөлт заримдаа тэсвэрлэшгүй болдог. Хүнд үед нүд рүү өвдөх, гэрэлд гялбах, үнэрлэх мэдрэхүй буурах шинж ажиглагдана. Толгойн өвдөлт хамрын дайвар хөндийг цэвэрлэсны дараа намдаад битүүрэхийн хэрээр ахин өвдөж эхэлнэ. Томууны гаралтай хурц фронтитын үед биеийн халуун нэмэгдэн,  заримдаа дайвар хөндийн харалдаа арьсны өнгө өөрчлөгдөж, дух ба дээд зовхины арьс хавагнан овгор болдог.

Этмоидитын үед толгойн өвдөхөөс гадна хамрын уг, цохны орчим өвдөнө.  Ялгадас эхлээд ийлдэсэрхэг байснаа дараа нь идээрхэг болно. Үнэрлэх мэдрэхүй эрс буурч, хамрын амьсгал хүндрэлтэй болно. Биеийн халуун нэмэгдэнэ.

Сфеноидитын үед толгой өвдөнө. Ихэвчлэн зулай орчим, толгойн гүн рүү, дагз, нүдний ухархай руу өвдөнө. Архаг гэмтлийн үед өвдөлт зулай орчимд мэдрэгдэн, том хэмжээний дайвар хөндийтэй бол дагз руу тархана. Заримдаа өвчтөний хараа хурдан муудна.

Оношлогоо

Эдгээр шинжүүд гарч илэрч байвал ЧХХ-эмчид ханд. Синуситын үеийн шинжилгээний үндсэн арга бол хамрын дайвар хөндийн рентген зураг авах, диафаноскопия юм. Хурц процессыг эмчлэхгүй бол архаг хэлбэрт шилжих бөгөөд буглаа, менингит үүсгэх аюулдтай.

Эмчилгээ

Гайморитын эмчилгээ нь ердийн эмийн эмчилгээ байх бөгөөд дайвар хөндийгөөс ялгадас чөлөөтэй гарах боломжийг хангахад чигэлдэг. Халуунтай үед хэвтрийн дэглэм сахин, халуун бууруулах, мэдрэлийн өвдөлт дарах бэлдмэл (аспирин, амидопирин) хэрэглэнэ. Хордлого илэрсэн үед антибиотикийг булчингаар хийнэ.  Хамрын салст бүрхүүлийн хөвсийлт, хаванг буулгах зорилгоор судас нарийсгах бэлдмэлийг (галазолин) хэрэглэнэ. Нөхөн сэргээх эмчилгээ сайн нөлөөтэй (хөх гэрлийн ламп, соллюкс, УВЧ шарлага). Антибиотикыг цацлага, утлага хэлбэрээр хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Эдгэрэлт удаан байгаа үед хөндийд хатгалт хийж, халдваргүйжүүлэх бэлдмэлийн уусмалаар угааж, антибиотик хийнэ.

Хурц фронтитын эмийн эмчилгээ хийнэ. Хамрын доод жимний салст бүрхэвчинд нафтизин, эсвэл галазолины 0,2% уусмал түрхэх замаар дайвараас ялгадсыг гадагшлуулна. Эдгээр уусмалыг хамрын дусаалга хэлбэрээр хэрэглэж болно. Өвчний эхний өдрүүдэд хэвтрийн дэглэмтэй сахиж, аспирин,  антибиотикийн цацлага, утлага, нөхөн сэргээх эмчилгээ (хөх гэрлийн лампны шарлага, солюкс, УВЧ шарлага) хийнэ. Хүнд тохиолдолд булчинд антибиотик хийнэ. Архаг фронтитын үед эмийн эмчилгээнээс эхлээд үр дүн өгөхгүй үед мэс заслын эмчилгээ хийнэ.

Сфеноидитын үед хамрын хөндийн салст бүрхүүлд судас нарийсгах үйлдэлтэй бэлдмэлүүдийг (галазолин) түрхэнэ. Өвчин сунжирсан үед хөндийд хатгалт хийж антибиотикын уусмалаар угаана. Заримдаа мэс засал хийх заалт гардаг. Жишээ нь: дунд самалдгын арын өнцгийг тайрах.

Урьдчилан сэргийлэлт

Хамрын дайвар хөндийн үрэвслээс сэргийлэхийн тулд үндсэн өвчнийг (томуу, хамрын хурц ханиад, корь, улаан эсэргэнэ ба бусад халдварт өвчнүүд, шүдний өвчин) эмчлэх, хамрын таславчын муруйлт, хамрын хөндийн битүүрэл ба нарийсал зэрэг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлийг ариллгах хэрэгтэй.

14 Comments

  1. agi

    hamarnii havdarnii talaar delgerengui medeelel oruulj ogooch

  2. az

    xamraas ylagdas ix baga xemjeegeer bnga garch em uugaad edegsengue emch maani gereliin xagalgaand orxu genee ene yadag ymar uchirtai xagalgaa ve ergeed ymar neg muu nuluu bii yu.? xariulj uguuch…

  3. БАТ

    Бт хамрын таславч муруйгаас болж олон жил дайвар хөндий үрэвсэж, их зовиуртай явж ирсэн. Ингээд сая хавар нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орсон чинь шал дорддог байн ш д. Үнэн хайнга юм аа. Миний хагалгаанд шаардлагатай гэж авахуулсан зураг хөрөг, шинэжилгээний бичигнүүдийг яг хагалгаа хийх эмч нар нь надад норкоз хийх хүртлээ ерөөсөө хараагүй. Норкоз хийчээд дараа нь юу хийхээ судалдийм уу бүү мэд. Одоо бүр илүү үрэвсдэг болчоод зовж байна аа би гэдэг хүн.

  4. muujig

    sn bnu? Hamriin hagalgaand orood samaldagnihaa hoid hesgiig tairuulsan yma.gewch hagalga hiilgesnes hoish edgej ogohgui jil bolchloo. eniig yaaj emchleh we? zowolgoo ogno uu. ugni gam sain hiiged emchiin zaawraar em uuj bga gewch idee, beer ni bagasahgui bnga tolgoi owdood haluuraad l bdg ene yunih we?

  5. би хамрын гаморит болоод 16 жил болж байна байнга эмчилгээ хийлгээд л ахиал өвдөнө одоо хэцүү байна аа нэг хятад эм уугаад гайгүй болсон саяханаас ахиал өвдөөд тэр эм олдохгүй байна нэрийн сандаггүй хятад хөх хайрцагтай л байсан тийм эм ууж байсан хүн байна уу байвал хэлж өгөөч энэ утаслуу 99272220

  6. chimeg

    yagaad iim olon jil emchilgee hiilgeed edgedeggui yum boloo. ali emnelegt yamar yamar emchilgee hiilgesen be.

  7. deegii

    ma duu odoo dunguj 3 nastai getel hamriin gaimorittoi hagalgaand orox bolomjgui nas n hurexgui uchraas oruulahgui gesen ymar emnelegt ymar ulsad edgeeh bolomjtoi we? tuslaaj!!! 1 xamriin nuh n 80% 1 n 100% bituu mahtai gesen

  8. miigaa

    hi bi hamar bitvvreed mash hersvv yma tegees emchlegddeggvi ym bol yah estoi ym boloo

  9. asuult bna

    xamriin daivar xondiid polit uusen gesen. rentgen zurag avaxuulaad daraa ni KTG -gaar zurag avaxuulsan.3-r emnelegiin emch boloxoor zaaval xagalgaa xiilge gej bsan ch ieonsei nairamdal emnelegt uzuulsen chine zugeer l xamriin taslavch muriisan bna tuuniig ni tegshleed l bolno gex yum. ali ni zov bdag yum boldoo, xumuusee

  10. minii hamar dotor ih zahtnaad bh yumaa bvr uraad hayachihmaar haya sanagdah yum, bas ih naitaalgaad bn nadad tuslaachee 

  11. minii hvv 5 nastai arhag gamirittai gesen hamgiin svvliin veiin sain emchilgee hiih gazar haa b.na be tuslaach hvvhdee zoboohgvigeer hamariin hondiid b.gaa ideeg ni abhuulah emchlvvleh heregtei b.naa ene deer sanal bichsen hvmvvs baih yum hariug ni ogoh hvn b.na uu

  12. сайнаа

    хамрын хагалгаа хийх нь аюлтай уу?хамрын хагалгааг яаж хийх вэ?дэлгэрэнгүй хариу өгнө үү.

  13. Болор

    Ганболд Мөнхтүвшинд хандаж: Чамд харшлын гаралтай зовиур илэрч байгаа юм байна. Хамар доторх заримдаа тэсэхийн аргагүй загатнана. Надад яг ийм зовиур илэрч байсан. Голдуу ургамал тоосонцорын гаралтай харшил ингэж мэдэгддэг юм байлээ. Ялангуяа хавар болж байна хүний дархлаа муудахаар бас ийм зовиур илэрдэг.

  14. Булгаа

    би сая гамирит болоод эмчлүүлж байгаа. Зүүн талын хамар духруугаа ороогүй буглаатай байна гээд тариа болон амийн эмчилгээ хийлгэж байгаа. Буглаа ньгараад дууссанч одоо хүртэл шанааны яс, нүдний ухархай, бас араа шүднүүд өвдөөд байх юм. Угаасаа ингэдэг юм уу

Leave a Reply