Хэлний үрэвсэл буюу глоссит /хэл хагарах/

 Ерөнхий

Глосссит нь бактер, эсвэл вирусын халдвараар үүсгэгдсэн хэлний үрэвсэлт өвчин юм. Глосситыг “хэлний халдвар”, “хэлний үрэвсэл” гэж нэрлэх нь ч бий.

Шалтгаан

Хэлсний үрэвсэл нь халдвар, эсвэл илүү ноцтой, системийн эмгэгийг шинж тэмдэг байж болно. Өвчний явцыг хурц ба архаг гэж ялгадаг. Глосситын үед өнгө, бүтэц нь өөрчлөгдөн үрэвсдэг. Эмчилээгүй, архагшсан глоссит нь ур үүсэхэд хүргэж болзошгүй.

Бактери, вирусын гаралтай хэсэг газрын халдварын үед глоссит үүсдэг бөгөөд үүнд хэл, амны хөндийн механик гэмтэл, түлэгдэлт ихээхэн нөлөөлдөг. Мөн никотин, алкоголь, халуун хоол, хурц халуун ногоо, шүдний оо, эсвэл ам зайлагч, чихрийн харшил нь глоссит үүсэхэд нөлөөлдөг эрсдлийн хүчин зүйлс болдог.

Мөн төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт, В амин дэм дутагдлын байдал, тэмбүү, арьсны улайлт, афтоз /үлхий /, үлд зэрэг зарим эмгэгийн үед үүсдэг.

Шинж тэмдэг

Глосситын үед дараах шинж тэмдэг илэрнэ, үүнд:

– хэл хорсож, үрэвсэх

– хэл тод улаан, эсвэл хүрэн улаан өнгөтэй болно

– цус багадалтын үед хэл цайвардуу өнгөртэй болдог

– хэл томорч, зөөлөрч болно

– зажлах, залгих ярих бэрхшээлтэй болно

Дээрх шинж тэмдэгүүдээс нэг, эсвэл хэд хэд нь илрээд хоногийн дотор арилахгүй бол заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Мөн амьсгаа авах, залгих, яриад хүндрэлтэй болсон бол эмчид заавал хандах хэрэгтэй. Хамар хоолой, шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.

Оношлогоо

Эмч нь үзлэг хийсний дараа халдвар үүсэгэхэд хүргэсэн шалтгааныг тодруулах асуулга аваад, шаардлагатай гэж үзвэл системийн эмгэгийг тодорхойлох шинжилгээ заана.

Эмчилгээ

Халдвар үрэвслээс үүдэлтэй глосситын үед халдвар үүсгэгчийг устгах хэрэгтэй. Глосситыг амжилттай эмнэх эм бэлдмэл хангалттай олон байдаг. Цөөн тохиолддог онц хүндийг нь эсвэл тооцвол хэлийг эмчлэхэд өвчтөнг эмнэлэгт хэвтүүлдэггүй.

Юуны өмнө амны хөндийн ариун цэвэртээ онцгой анхаарал тавих шаардлагатай. Эмчийн зөвлөсөн оогоор шүдээ өдөрт хоёроос доошгүй удаа угааж байх хэрэгтэй.

Мөн эмчийн заалтын дагуу антиобиотикууд, үрэвслийн эсрэг эм, дархлаа сэргэгч бэлдмэлийг хэрэглэдэг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмүүд нь олон тооны цээр, сөрөг нөлөөтэй байдаг тул зөвхөн эмчийн заасны дагуу хэрэглэх хэрэгтэйг мартаж болохгүй. Харин антибиотикийн хувьд гэвэл шинжилгээгээр ямар өвчин үүсгэгч болохыг нь тогтоосны дараа эмч ямар төрлхийнхийг нь хэрэглэхийг заана.

Урьдчилан сэргийлэх

Өвдсөн хойноо эмчлэх гэж байснаас урьдчилан сэргийлэх нь хялбар байдаг. Иймд дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч байх хэрэгтэй, үүнд:

– шүд, амны хөндийн ариун цэврийг сайтар сахих

– шүдний эмчид тогтмол үзүүлж байх

– хурц халуун ногоотой хоол их идэхгүй байх

– тамхи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх

7 Comments

  1. minii hel baga baixiin l muu mash ix hagaraltai mon ungur bdag tegsen murtuluu yruusuu uwdduggvi bsan bolowch odoonoos hvndvvrtei bolson. eej aawdaa helxeer yman chinee toodoggvi. tanil hvmvvsee asuuxaar hodood muutai bolxoor ingedeg ym gej hariuldag. hagraltai gexed arai dendvv ix gemteltei. ymar uchirtaig ni helj uguuch…

  2. moko

    minii hel bas bur bagiin hagarhai ihtei ungur ihtei tolbo ihtei aimaar gaihaad odoo boltol arga hemjee avaagui l bn yaha medehgui yum

  3. sain baina uu minii hel bas bagaasaa hagaraltai gemteltei deer ne ungur mash ih togtdog ugluu oroi ugaagaadch tiim bdg ta buhen medeelel baiwal uguj tus bolooch em taria beldemel yamar arga hemjee awah talaar ehtshgb@yahoo.com hariu bicheeree

  4. Baagii

    Sain bna uu minii hel baga bhin l hagarlatai ungur ihtei bdag yamar neg zowiur bhgui . ene unguriig yaawal arilah ve

  5. AMNII GEMTLIIG YAJ EMCHLEH VE BITAMINII DUTAGDAL GEED BSAN VGVI YM SHIG BNA NEG GARAAD L DAHIAD SARIIN DARAA DAHIAD GARAAD BNA HVMVVS YADARGAA GEED BH YM YAH VE ZUWULGUU UGUUCH BAS HEL MASH IH HAGARALTAI UNGUR IHTEI YM IDHEER HORSOJ UWDUUD BDAG ZUWULGUU UGUUCH

  6. jijgee

    sain bna uu miniih yg ene turuu gedeg huniihtai adil yah be

  7. oogii

    Minii el bas mash emzeg bolood bn odoo gashuun yum chihertei yum idsen ch harshlaad bgaa yum u gemeer hagaraad horsood shvdee ugaahaar hvrtel hagaraad ulaan bolchdog sayhan helnii gol hesegt neg tsagaan yum urgasan bsn bi bvr yahaa medehgvi gaihaad l bj mergejliin emchees zowolgoo awmaar bn tuslaach bi nohortei 2 hvvhedtei

Leave a Reply