Шүдний чулуу

Шүдний дийлэнх нь аль нэг газраа бараан толботой байгааг толинд харж болно. Зажлах гадаргуу дээр байрласан толбо нь шүд цоорох өвчин эхлээд байгаагийн шинж. Харин шүдний дотор ба гадна талд байрласан хүрэндүү өнгөтэй толбо нь шүдний чулуу юм. Шүдний чулуу нь гол төлөв буйлнаас холгүй байрладаг.

Ерөнхий

Шүдний чулуу гэдэг нь шүдэн дээр үүссэн шохойны тунадас юм. Шохой нь цагаан өнгөтэй атал шүдний яагаад бараан өнгөтэй байна гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Хэргийн учир нь  шүдний чулууны найрлагад шохойноос гадна хоолонд ордог кальцын давс, хоолны үлдэгдэл, үхсэн эсүүд, бактерүүд, фосфорын давс ба төмөр зэрэг ордогт байгаа юм.

Шалтгаан

Шүдний чулуу үүсэхэд дараах нөхцөл нөлөөлнө, үүнд:

  • Шүдээ цэвэрлэдэггүй, эсвэл тогтмол цэвэрлэхээ мартдаг, буруу цэвэрлэдэг.
  • Чанаргүй шүдний оо, сойз хэрэглэдэг бол,
  • Зөвхөн зөөлөн хоол идэж заншсан бол,
  • Зөвхөн нэг талаараа зажилдаг.
  • Бодисын солилцооны алдагдал, түүний дотор давсны солилцооны алдагдал үүссэн бол.

Түүнчлэн шүдний гадаргуй хангалттай гөлгөр биш байх, эсвэл байрлал буруу байх нь шүдний чулуу үүсэхэд нөлөөлдөг.

Явц

Эхлээд шүдний гадаргуй дээр хоолны үлдэгдэл ба бактериас бүрдсэн зөөлөн, цагаан өнгөр үүснэ. Дараа нь энэ өнгөрийн дээр шүлсэнд агуулагдах шохойны давс тунадасждаг. Үүний улмаас шүдний өнгөр нь харлан хатуурч шүдний чулууу болоно хувирна.

Чулуу нь ихэвчлэн шүдний хүзүүвч орчмын буйлны ойролцоо, шүдний сойз хүрэхэд бэрхтэй хэсэгт үүсдэг. Статистик судалгаанаас үзвэл шүдний чулуу нь ихэвчлэн хоол зажлахад бараг оролцдоггүй шүднүүд дээр үүсдэг ажээ. Зажлахад бага оролцдог шүдний зажлах явцад цэвэрлэгдэх нь багасдаг.

Үр дагавар

Шүдний чулуу нь буйлыг цочроож, шүдний эргэн тойрны бүх эдийг гэмтээн парадонтоз үүсгэх аюултай.  Энэ өвчний анхны шинж тэмдэг нь буйл загатнах ба түүний цус гаралт амнаас эвгүй үнэр гарах юм.  Хэрэв цаг тухайд нь эмчлэхгүй бол шүд ганхаж, унана.

Шинж тэмдэг

Буйлны дээр байрласан шүдний чулуу төвөггүй харж болдог. Харин буйлны дотор талд бий болсон чулууг зөвхөн шүдний эмч л шүдний тусгай багажын тусламжтайгаар харна.

Шүдний чулуу байгаа эсэхийг тун энгийг аргаар мэдэж болдог. Ингэхдээ тулд йодын уусмал шингээсэн хөвөнгөөр шүдний буйлтай ойролцоо хэсгийг арчина.  Үүний дараа шүдэнд тогтсон өнгөр, чулуу нь тодрон гарч ирнэ.

Оношлогоо

Шүдний чулуутайгаа мэдсэн бол пародонтоз болохоос нь цаг алдалгүй шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.

Эмчилгээ

Шүдний чулууг авч эмчилдэг. Ер нь шүдний чулууг хагас жил, эсвэл жилдээ нэг удаа авахуулж ёстой байдаг. Чулууг гурван үе шаттайгаар авна, үүнд:

  1. Шүдний өнгөр ба чулууг багаж ашиглан гараар, чанд авианы тусламжтайгаар авах.
  2. Шүдийг зүлгэх.
  3. Шүдний гадаргыг өнгөлөх.

Заримдаа шүдийг өнгөлж зүлгэхийн зэрэгцээ өвөрмөц хамгаалах оо түрхдэг. Шаардлагатай үед шүдний чулууг мэдээ алдуулалттайгаар авдаг.

3 Comments

  1. shudnii emnelguudiin talaad medeelel uguuch, yamar emchilgee ni ume hanshtai talaar

  2. odgerel

    Ene ih heregtei yum bichsen bn aa nadad yg ene chin tulgaraad bn

  3. sar

    mash ih bayarlalaa yag odoo nadad tohioldood bna

Leave a Reply