Гоо сайхны стоматологи

Ерөнхий

Стоматолгийн шинжлэх ухаан хөгжисний ачаар өвчин, нас ахих зэргээс бол шүдгүй болсон ч бусдаас ичиж зоволгүй нүүр дүүрэн инээмсэглэлтэй явах боломжтой болсон. Наад захын жишээ нь гэхэд АНУ ба Европд 70 түүнээс дээш настай хүмүүсийг 20-оос цөөнгүй шүдтэй болгох хөтөлбөр хэрэгжээд удаж байна.

Шүдийг эмчлэхээс гадна гоо сайхныг нь нөхөн сэргээх асуудлыг гоо сайхны стоматологи шийддэг. 1980-аад онд гэрлийн нөлөөгөөр хатуурдаг шинэ материалууд бий болсны ачаар гоо сайхны стоматологи нь бие даасан тусгай салбар болон хөгжих боломж нээгдсэн билээ. Тусгай гэрлийн нөлөөгөөр асар богино хугацаанд хатуурдаг материал бий болсноор өмнө нь янзалж, засах боломжгүй байсан бүх л төрлийн шүдний согог, гажигийг засах боломж нээгдсэн юм.

Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрч бүр ч сайн чанартай, бат бэх олон материалуудыг шинээр гаргаж авсан. Жишээ нь ломбоны адгези буюу ломбыг мултлахын тулд гаргах шаардлагатай хүч нь дээхэнэ үед 5-6 мегапаскаль байсан бол орчин үеийнх 20 мегапаскаль болсон. Үүний ачаар хугарсан шүд -ний хэлтэрхийг ахиж салахааргүй наах боломжтой болж, баталгаат хугацаа нь хэд дахин өсч 3-50 жил болсон. Иймд гэрэлд мэдрэмтгий эдээр хийсэн лобмо жил, хагас жил хүрэхгүй унасан, эсвэл дахин шүд цооролт үүссэн бол ломбоыг бэлдэх технологи алдагдсан, эсвэл эмчий буруу ажилласан гэсэн үг юм.

Шаардлага

Гоо сайхны стоматологи нь стоматологийн шинжлэх ухааны бүх л ололтуудыг ашигладаг тул дараахь согогуудыг амжилттай засдаг болсон, үүнд:

  • Шүдний буруу байрлалыг засах
  • Зуултын засалт
  • Шүдний хоорондох завсар далдлах.Ийм завсар нь нас ахихын хэрээр тэлээд байдаг.
  • Шүдний хоорондын завсрыг авах
  • Шүд цайруулах
  • Шүд өнгөлөх.

Иймд гоо сайхны стоматологийн гол зорилго нь шүдийг илүү үзэмжтэй болгоход оршдог гэж болно. Согогтой, гэмтэлтэй шүдийг засч, янзалснаар инээмсэлгэж чадахгүйтэй холбоотой сэтгэл зүйн асуудал, үгний дуудлага, нүүр царайны хувирлын өөрчлөлт, түүнийг дагалдсан үрчлээстэх зэрэг олон бэрхшээлийг давж гарахдаг.

Хүний инээмсэглэлийг үзэмжтэй болгодог зүйл нь тодорхой шүдний хэлбэр, шүдний эгнээний зөв харьцаа, тэгш хэм, шүдний нуман дахь шүднүүдийн байрлал юм.Цаашилбал, шүдний өнгө, гадаргуйнх байдал. Мөн алтан огтлолын дүрэм ч сайхан инээмсэглэлтэй байхад чухал үүрэгтэй. Энэ дүрмийн дагуу үүдэн шүднээс эхлээд дараа дараагийн шүд нь хэмжээгээрээ өмнөхийнхөө 0,66%- тайл адил байх ёстой.

Хэрэглэдэг арга

20 жилийн өмнө буюу шинэ технолги нэвтэрч эхлэхээс өмнө шүдний согогыг ялтасны тусламжтайгаар засдаг байсан нь шүдний паалан гэмтэхэд хүргэдэг байлаа. Харин одоо бол зуултын жижигхэн гажгийг ч гэсэн гэрэлд хатуурдаг материалын тусламжтайгаар засдаг болсон.

Шүд хоорондох завсрыг хаахын тулд урьд нь углуурга ашигладаг байснаас шүд ихээхэн элэгддэг байсан. Харин одоо орчин үеийн материал ашиглан зовох юмгүй арилгадаг болсон.

Цаашилбал стоматологийн контуринг гэсэн шинэ арга нэвтрээд амжилттай ашиглагдаж байна. Нас ахихын хэрээр шүд элэгдэж зах нь илүү хурц, ялгарсан болдог. Үүнийг стоматологийн контуринг ашиглан засч, хурц захыг нь дарж үүхдийнхтэй адил болгосноор хүний инээд залууждаг.

Гоо сайхны стоматологи нь ломбо -ны өнгө сонголтонд нь маш хариуцлагатай ханддаг. Өнгө сонголт гэхээр байгалийн шүдтэй нь адил өнгөтэй ломбо сонгосон төдийхнөөр төсөөлж болохгүй. Мэргэжилтнүүд нь тунгалгийн зэрэг гэсэн үзүүлэлтийг маш нарийн тооцдог болсон. Ингэсний үр дүнд хиймэл материалаар хийгдсэн шүд нь зэргэлдээх байгалийн шүдтэй адил гэрэлт ойлттой, гэрэл шингээлттэй болдог.

redphone 328636 ЭМЖЖМА эмнэлэг
99051662
ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭГ ЧАНАРЫН ӨНДӨР ТҮВШИНД ХИЙНЭ

1 thought on “Гоо сайхны стоматологи”

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.